Гэмт хэрэг

November, 2013

  • 28 November

    Цалингаа авахаар улангассан барилгачид, ахлагчаа бетонд цутгаж, алжээ

    ОХУ-ын Нижегород хотод нэгэн аймшигтай хэрэг гарчээ. Тодруулбал, тус хотын цагдаагийн ажилтнуудад энэ сарын 25-ны өдөр “шинээр баригдаж байсан барилгын суурийн хэсгээс бетонд цутгачихсан 33 настай эрэгтэй хүний цогцос олдлоо” хэмээх хүн амины хэргийн дуудлага ирсэн байна. Цагдаа нар дуудлагын дагуу очиж, хэргийн газарт үзлэг хийн цогцсыг шүүх эмнэлэг рхүү хүргүүлсэн аж. Одоогоор тус хүн амины хэрэг 10 хоногийн өмнө …

  • 28 November

    ЭРГҮҮЛ ХИЙЖ БУЙ ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОХ ЁСТОЙ

    Нийслэлийн удирдлагуудын зүгээс сургуулийн орчны гэмт хэрэг авто зөрчлийг бууруулах зорилгоор сурагчдын эцэг эхчүүдийг сургуулийн орчинд үүрэг гүйцэтгэх “SCHOOL POLICE” эргүүлийн ажиллах журмыг баталсан. Энэхүү журам нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд журмын хэрэгжилтийг тухайн сургуулийн захиргаа бүрэн хариуцаж ажиллаж байна. Аав ээжүүд эргүүлийг хоёр ээлжээр буюу 07.30-13.30, 13.30-19.00 цагт …

  • 27 November

    Бааварыг хагалгаанд орохтой холбогдуулж, хэргийг нь түр түдгэлзүүлжээ

    Монголын хип хоп холбооны тэргүүн Ш.Батбаяр буюу Баавар хар тамхи худалдсан хэрэглэсэн хэрэгт  холбогдон,  шалгагдаж байхдаа  /2013.03 сар/ ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн тусгаарлах өрөөнд галд өртсөн билээ. Тэрээр 35 хувийн түлэгдэлт авч хэдэн сарын турш эмчлүүлж, арьс нөхөх эмчилгээ хийлгэж улмаар хар тамхитай холбогдох хэрэгт нь сар хүрэхгүй хугацаанд саатуулах ял оноосон.  Харин түүнийг санаатай гал тавьж, …

  • 22 November

    “Ён Бин Гуан” солонгос хоолны газар үлдэгдэл хоолоо халааж өгдөг байжээ

    Эрүүгийн цагдаагийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран өнгөрсөн аравдугаар сараас эхлэн томоохон зах, хүнсний дэлгүүрүүд болон Солонгос, Хятад хоолны газруудад эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, орчин нөхцлийн хяналт шалгалт явуулж эхэлжээ. Шалгалтаар томоохон дэлгүүр, худалдааны төвүүдэд хүнсний бүтээгдэхүүн махны чанар алдагдсан зөрчлүүд түгээмэл илэрч байгаа аж. Харин Баянгол дүүрэгт  орших “Ён Бин Гуан” гэх Солонгос хоолны газар үйлчлүүлэгчиддээ үлдэгдэл …

  • 22 November

    Монголын дөрвөн эмэгтэйд Хонконгийн шүүх 4.3 жилийн хорих ял оноожээ

    Монгол Улсын харьяат таван эмэгтэй Хонконгт үнэт эдлэл хулгайлсан хэргээр баривчлагдаж дөрөвт нь хорих ял оноохоор болоод байсан юм. Хонконгийн шүүх манай дөрвөн эмэгтэйд дөрвөн жил гурван сарын хорих ял оноосон байна. Тэдгээр эмэгтэйчүүд Олон улсын үзэсгэлэнгээс алт мөнгөн эдлэл, эрдэнийн чулуу, очир эрдэнэ хулгайлсан хэрэгт буруутгагдаад байсан юм. Шүүх бүрэлдэхүүн өнгөрсөн сарын 21-нд хуралдаж, арав гаруй хоногийн дараа шийдвэрээ …

  • 22 November

    Дагавар охиндоо хэт их давстай хоол идүүлж, амийг нь хөнөөсөн ээжид 10 жилийн ял оноожээ

    Дагавар охиндоо  их хэмжээний давстай хоол идүүлэн амь насыг хөнөөсөн хойд ээжид 10 жилийн ял оноолоо гэж өчигдөр Сөүл хотын цагдаагийн газраас мэдээлэллээ. Иргэн Ким (51) нь 2 жилийн өмнө тухайн үедээ 10, 12 настай байсан 2 хүүхэдтэй иргэн Жонгтой гэр бүл болсон бөгөөд хадмууд нь түүнд тааламжгүй хандаж байгаа дургүйцлээ дагавар хүүхдүүддээ гарган , өнгөрсөн 7 сараас эхлэн нэг …

  • 21 November

    Бага насны охидыг хүчиндэж байсан Н.Баярсайханы хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ

    Баянзүрх дүүргийн 27-р хорооны иргэн Н.Баярсайхан өөрийн төрсөн хүү 17 настай Б.Хүслэнтэй нийлж бага насны охидуудад бүжгийн хичээл заах нэрийдлээр бага Дарь-Эхийн ойролцоох гэртээ авчиран хүчирхийлж, гар утсыг нь зардаг байсныг өнгөрсөн тавдугаар сард цагдаагийнхан илрүүлсэн билээ. Гэмт этгээдүүд хохирогч болох бага насны охидуудыг олзлохдоо тэр хавийн хараа хяналт сул, өнчин өрөөсөн, амьдралын түвшин доогуур байдлыг нь судлан гэртээ авчран …

  • 21 November

    Хуурамч юань солиулсан хэрэг гарчээ

     “Найман шарга” валют арилжааны төвд энэ сарын 19-ны өдөр хуурамч юань солиулсан тохиолдол гарчээ. Тодруулбал, Х гэгч 25 настай эрэгтэй 100 юань солиулсан нь хуурамч юань байсан аж. Тиймээс тус төвийн ажилтан цагдаагийн байгууллагад мэдэгдэн шалгуулж, юань солиулсан сэжигтнийг илрүүлсэн байна. Хэрэв хуурамч юанийг санаатай зарж борлуулсан бол Эрүүгийн хуулийн 174-р зүйлд заасны дагуу “мөнгөн тэмдэгт үнэт цаас, онцгой албан …

  • 18 November

    Авилга авч, сургуулийнхаа газраас зарсан ЕБС-ын захирлыг халжээ

    Баянзүрх дүүргийн 111 дүгээр сургуулийн захирал С.Энхтуяаг сургуулийнхаа эргэн тойрны газрыг бусдад хууль бусаар худалдаалж, үүнийхээ хариуд их хэмжээний авлига авсан хэрэгт буруутгаад байгаа. Тэгвэл түүнийг захирлын албан тушаалаас нь огцруулж, хууль хяналтын байгууллагад шилжүүлэхээр болсон байна. Эл хэрэгтэй холбогдуулан Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тушаал гаргажээ.  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн …

  • 18 November

    11-р сарын 17-нд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл

    2013 оны 11-р сарын 17-нд 63 жолооч улаан гэрлэн дохио зөрчсөн бол 124 жолооч хурд хэтрүүлсэн байна. ЗХУТ үргэлжлэлийг энд дарж үзнэ үү!

  • 18 November

    Өвөрхангай аймгийн багийн засаг дарга нар иргэдээ удаа дараа зоджээ

    Өвөрхангай аймгийн багийн засаг дарга нар малчин иргэдээ зодож танхайрсан үйлдэл удаа дарааллан гарах болжээ. Тодруулбал, тус аймгийн Баянгол сумын гуравдугаар багийн Засаг дарга Ц.Мягмардорж нь өнгөрсөн аравдугаар сарын 31-нд архи ууж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явж, морио усалж зогссон иргэн Г-г чулуугаар нүүрэн тус газар нь цохиж гэмтээсэн байна. Хохирогч Г-нь нутаг усандаа нэр хүндтэй уяач бөгөөд Ц.Мянмардорж …

  • 18 November

    90 настай өвгөний амийг хороож хэл, зүрхийг нь иджээ

    Энэ сарын 15-ны өдөр Франц улсын Ноуилхан хэмээх тосгонд 90 настай өвгөний амийг хороож, хэл зүрхийг нь идэж улмаар шатаахыг завдсан аймшигт хэрэг гарчээ. Тодруулбал, эл хэргийг 26 настай ганц бие эрэгтэй үйлдсэн бөгөөд хөгшний толгойд хүнд төмрөөр цохиж унаган  хэл, зүрхийг нь сугалж идсэн гэнэ. Гэмт этгээд хэргийг үйлдэхдээ ямар нэгэн байдлаар мансуураагүй цоо эрүүл байсан бөгөөд шинжилгээгээр ч …

  • 15 November

    11 сарын 14-нд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл

    2013 оны 11-р сарын 14-нд 49 жолооч улаан гэрлэн дохио зөрчсөн бол 62 жолооч хурд хэтрүүлжээ. ЗХУТ дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү!

  • 15 November

    Ш.Батхүүгийн хэрэгт Т.Очирхүүгээс мэдүүлэг авч байна

    Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж их хэмжээний зээл авсан, “Хадгаламж” банк дампуурсан хэрэгт “Жаст” группийн захирал Ш.Батхүүг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм. Түүнийг ШШГЕГ-ын харьяа 461-р хорих ангид саатуулаад 50 гаруй хоногийн хугацаа өнгөрсөн байна. Цагдаагийн байгууллагын мэдэгдсэнээр Ш.Батхүүг наймдугаар сарын сүүлээр Сүхбаатар дүүргийн шүүхээс 14 хоног хорих тогтоол …