Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадам болоход хэдхэн хоног үлдээд байна. Энэ жилийн наадмыг УДЭТ-ын Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулна. Энэ жилийн наадмын нээлт, бөхийн барилдааны тасалбарын үнэ өмнө оныхоос нэмэгдээгүй байна. Тодруулбал, суудлаасаа хамаараад 16-24 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин жуулчдын тасалбар 25 ам.доллар хэвээр байгаа юм. Тасалбарыг долоодугаар …
Нийслэл
June, 2016
-
29 June
Нэр дэвшигч Д.Оюунхоролын нэр хүндэд халдсан асуудлаар МАН-ын төв штабаас мэдэгдэл гаргалаа
Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж тодорхойлоод уг хуулийн 70.1.6-д “…бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах” мөн зүйлийн 70.5.13-т “сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэх, доромжлох, гутаах, хуурамч мэдээ, мэдээллийг төрөл бүрийн …
-
29 June
Айлуудын ам бүл гэнэт нэмэгдэж сонгуульд луйвар явагдаж эхэллээ
Сонгуулийн луйвар явагдаад эхэллээ. Тухайлбал УИХ-ын сонгуулийн 50-р тойрогийн нутаг дэвсгэр буюу БЗД-ийн 18-р хорооны 147-р цэцэрлэг дээр саналаа өгч байгаа иргэдийн дунд маргаан үүслээ. Учир нь тус хороонд оршин суугч иргэн А.Баттамирын гэрийн хаяг дээр огт танихгүй хүний хэр бүртгэгдсэн байна. Тэрээр өнөө өглөө санал хураах байранд саналаа өгөхөөр очиход өөрийнх нь гэрийн хаяг дээр 1987 онд төрсөн Ганчимэг …
-
29 June
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл саналаа өглөө
Улаанбаатар хотын Засаг дарга Э.Бат-Үүл 2016 оны УИХ болон ИТХ-ын сонгуульд саналаа өгөхөөр 45-р сургуулийн 59-р тойргийн 7-р хэсгийн санал авах байранд гэргий Б.Дэлгэртуяагийн хамт саналаа өглөө.
-
29 June
Сонгуулийн ирц 12 цагийн байдлаар 23.3 хувьтай байна
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд 10 нам, 2 эвслээс нэр дэвшигч 282, 4 бие даагч нийт 286 нэр дэвшигч оролцож байна. Нийслэлийн 9 дүүргийн 397 санал авах байранд 3966 төрийн албан хаагч сонгуулийн ажлыг зохион байгуулж байгаа юм. Нийслэлийн Сонгуулийн хорооноос санал хураалтын ирц 12.00 цагийн байдлаар сонгуулийн ирц ямар байгаа талаар мэдээлэл хийлээ. 12.00 цагийн урьдчилсан …
-
29 June
МАН-ын дарга М.Энхболд саналаа өглөө
УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн санал хураалт өнөөдөр буюу зургадугаар сарын 29-ний 07.00 цагт орон даяар эхэлсэн билээ. Тэгвэл Монгол Ардын Намын дарга, УИХ-ын дэд дарга Миеэгомбын Энхболд нийслэлийн 23 дугаар сургуулийн байранд саналаа өгсөн юм. Энэ үеэр тэрбээр ард иргэдээ сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж, сонголт нь мэргэн байхыг хүсэн ерөөжээ.
-
29 June
УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд саналаа өглөө
Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль өнөөдөр /2016.06.29/ улс орон даяар явагдаж байна. Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд гэр бүлийн хамт Улсын Их Хурлын сонгуулийн 59 дүгээр тойргийн 7 дугаар хэсгийн хорооны санал авах байранд 11.40 цагт саналаа өглөө. Тэрбээр, энэ удаагийн Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль хуулийн …
-
29 June
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг саналаа өглөө
Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль өнөөдөр /2016.06.29/ улс орон даяар явагдаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг өнөөдөр 12:30 цагт Их Хурлын сонгуулийн 56 дугаар тойргийн 3-р хэсгийн хороонд саналаа өглөө. Тэрбээр нар хур тэгширсэн энэ өдөр нийт ард түмэндээ сонгуулийн баярын мэндийг хүргэж байна. Өнөөдөр үндсэн хуульд олгогдсон эрхийнхээ дагуу монголын ард түмэн …
-
29 June
Ц.Элбэгдорж: Сонгууль шударга болно гэдэгт итгэж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 11.30 цагт Орос гуравдугаар сургуульд байрлах санал авах хэсгийн хороонд очиж саналаа өгч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саналаа өгсний дараа “Сонгуульдаа ирж саналаа өгнө гэдэг иргэний үүргийн асуудал. Сонгууль хуулийн дагуу шударга болно гэдэгт бүрэн итгэлтэй байна. Ард түмний амгалан тайван байдлыг дээдэлж, хүний эрхийг дээдэлж сонгуульдаа оролцоно гэдэгт итгэж байна. Та бүхэнд баярлалаа” …
-
29 June
Нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдаж, түүгээр үйлчлэхгүй
УИХ-аас баталсан Сонгуулийн тухай хуулийн 96-р зүйлд, “…санал авах өдөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, соёл урлаг, үзвэр спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа үйлчилгээний төв ажиллахыг хориглосон бөгөөд хэрэгжилтэд аймаг, нийслэлийн Засаг дарга хяналт тавьж ажиллана” гэж заасан. Энэ хуулийн дагуу Нийслэлийн Засаг дарга 2016 оны зургаадугаар сарын …
-
29 June
Гар утсаараа зураг авбал саналын хуудсыг хүчингүйд тооцно
УИХ болон аймаг, нийслэлийн 2016 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа улс даяар эхлээд 3 цагийн хугацаа өнгөрч байна. Сонгогчдын ирц энэ хугацаанд харьцангуй сайн байгааг хэсгийн хороодоос мэдээлж байна. УИХ-ын 71 дүгээр тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хэсгийн хорооны хувьд нийт 2249 сонгогчтой бөгөөд одоогийн байдлаар ирц 9.62 хувьтай, 162 сонгогч санал өгсөн байна. Тус хэсгийн хорооны ахлагч, …
-
29 June
МАН: “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьдаа завшсан явдлыг эсэргүүцэж байна
“Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь Монгол Улсын мэдэлд оруулсан талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн ордонд мэдээлэл хийсэн билээ. Тэрбээр “Монголчууд зарим мэдээллийг сонгуультай холбож сааруулаад байгаа учраас өнөөдөр мэдээлэл хийж байна. Өнөөдөр би Монгол Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь Монгол Улсын мэдэлд шилжиж байгааг зарлая” гэсэн юм. Тэгвэл дөнгөж сая Тусгаар Тогтнолын ордонд МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Су.Батболд мэдээлэл хийлээ.Ингээд мэдэгдлийг бүрэн эхээр …
-
29 June
Долдугаар сар хур бороо ихтэй байх нь
Дэлхий дэлэгнэж, дэнж хотойсон сайхан зун болж байна. Энэ жилийн долдугаар сард Монгол Улсад томоохон арга хэмжээ, баяр наадмууд зохиогдох юм. Тиймээс долдугаар сард цаг агаар ямар байхыг тоймлон хүргэе. Учир нь АСЕМ болон Үндэсний баяр наадам, төрийн тахилгат хайрхан Отгонтэнгэр, Сутайг тайх ёслол гээд баяр наадам, амралт зугаалга давхцдаг долдугаар сард цаг агаар ямар байх бол? Зуны саруудаас хамгийн …
-
29 June
СЕХ ирцийн талаар мэдээлнэ
2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт өнөөдөр 7.00 цагт орон даяар зэрэг эхэллээ. Сонгуулийн Ерөнхий хорооноос өнөөдөр 12:00, 17:00, 22:00 цагуудад сонгуулийн ирцийн мэдээлэл өгөх гэнэ. УИХ-ын ээлжит сонгуульд 498, ИТХ-ын сонгуульд 2288, нийт 2786 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд 1,912,901 сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгджээ. СЕХ-ноос сонгочдыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
-
29 June
Цагдаагийн байгууллагын өндөржүүлсэн бэлэн байдал үргэлжилж байна
УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтын үеэр иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах зорилгоор Цагдаагийн байгууллага, албан хаагчид энэ сарын 30-ны 18:00 цаг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн байдлын I зэрэглэлд шилжин ажиллаж байна. Ээлжит сонгуулийн үеэр цагдаагийн албан хаагчид санал хураах байруудад 24 цагаар өндөржүүлсэн байдалд ажиллах бөгөөд иргэдийг энэ үеэр сонгуулийг бусниулах үйлдлүүд гаргахгүй байхыг иргэдэд анхааруулж байгаа юм. Өндөржүүлсэн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл