Нийслэл

June, 2016

  • 29 June

    СБД-ийн хэмжээнд 420 гаруй тонн хог хаягдлыг цэвэрлэлээ

    Үндэсний их баяр наадмыг угтан Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/220 тоот захирамжаар өнгөрөгч амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа. Их цэвэрлэгээнд тус дүүргийн нутаг дэвсгэрийн 456 ААНБ, 1-20 хороо, 860 гаруй иргэн оролцож, оршин суугаа хороо, гаднах орчноо цэвэрлэсэн юм. Мөн дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс 300 иргэнд урамшуулал олгон шуудай, бээлий, багаж хэрэгслээр ханган эзэнгүй талбай, далан гуу жалга, …

  • 28 June

    Сонгодог урлагийн үдшийн цэнгүүнийг зохион байгуулна

    Дэлхийн болон Монголын сонгодог урлагийн шилдгийн шилдэг сор болсон бүтээлүүдийг дээжлэн Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид олон нийтэд толилуулдаг нэгэн үдшийг жил бүрийн зун цагт зохион байгуулдаг уламжлал тогтоод байна. 2016 оны 07 дугаар сарын 02- ний өдөр 21:00 цагаас Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Бэст оф Классикс” сонгодог урлагийн үдшийн цэнгүүн нэртэйгээр …

  • 28 June

    Саналын хуудас бөглөхдөө алдаа гаргасан бол дахин нэгийг авах боломжтой

    Маргааш бүх нийтээр өглөө 07.00-22.00 цагийн хооронд саналын байранд очиж, саналаа өгнө. Сонгогч нь саналаа өгөхийн тулд саналын хуудас ашиглана. Саналаа тэмдэглэсний дараа саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийх юм. Хэрэв санал тэмдэглэхдээ алдаа гаргаж буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмжид хийхээс өмнө энэ тухайгаа санал авах байранд мэдэгдэж, алдаатай саналын хуудсыг хураалгаж, дахин нэг удаа саналын …

  • 28 June

    Номын худалдааны төвийн зүүн урд талыг тохижууллаа

    Улаанбаатар хотын 2016 оны хот тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээ, зам, засварын ажил, Ази Европын орнуудын 11 дүгээр уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд хийгдэж буй ажилд  22 ажлын хэсэг хяналт тавин ажиллаж байна. Ажлын хэсгүүд хуралдаж нийслэлийн хэмжээнд хийгдэж буй тохижилт, ногоон байгууламжийн ажлын талаар ярилцав. Хотын Ерөнхий  менежер Б.Бадрал “Тохижилт   хийж буй байгууллагууд хавтан тавихад гарсан …

  • 28 June

    Замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана

    “Найрсаг Улаанбаатар 2016” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах “BEST OF CLASSIC” сонгодог урлагийн үдшийн цэнгүүнтэй холбогдуулан энэ сарын 30-нд 00.00 цагаас ирэх сарын 2-ны 00.00 цаг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайн зүүн талын замыг буюу Соёлын төв өргөөний баруун уулзвараас урагш Централ таур хүртэлх замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахаар болжээ.

  • 28 June

    Боловсролын баримт бичгийн лавлагааг цахим хэлбэрээр олгодог болно

    Гадаад оронд оршин суугаа Монгол Улсын иргэд боловсролын баримт бичгийн лавлагаагаа энэ оны долдугаар сарын 15-наас цахим хэлбэрээр авдаг болно. 2015-2016 оны хичээлийн жилд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд хандаж Монгол Улсаас гадаадад суугаа Элчин сайдын яамд, гадаадын их дээд сургуульд суралцагч манай иргэдээс 7148 хүний боловсролын баримт бичгийн лавлагаа авахыг хүсч өргөдөл ирүүлсэн бөгөөд холбогдох лавлагааг гаргаж өгчээ. Гэхдээ …

  • 28 June

    Улаанбаатар дахь соёлын атташе нарын клуб байгуулагдав

    Монгол Улсын Гадаад хэргийн яамны санаачилгаар oлон улсад тогтсон дипломат практикийн дагуу Улаанбаатар дахь ДТГ-уудын соёлын асуудал эрхэлсэн дипломат ажилтнуудын дунд “Соёлын атташе нарын клуб”-ыг байгуулж, эхний арга хэмжээгээ өнөөдөр 976 Уран зургийн галлерейд зохион байгуулж, нээлтээ хийв. Улаанбаатар дахь гадаад улсын 20 орчим ДТГ-уудын төлөөлөл оролцсон тус арга хэмжээг нээж Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн үг хэлэв. Нээлтийн ажиллагааны дараа …

  • 28 June

    Төрийн тусгай хамгаалалтын хуулийг зөрчсөн түргэн үйлчилгээний цэгүүдийг албадан нүүлгэнэ

    Ази Европын дээд хэмжээний 11 дүгээр уулзалт Монгол улсад болох  гэж байгаатай холбогдуулан зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс  13 гудамжны зам дагуу байрлаж буй түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэж байна. Иргэн , аж ахуйн нэгж байгууллагууд нүүлгэсэн түргэн үйлчилгээний цэгүүдээ 2016 оны 07 дугаар сарын 20-ноос хойш зөвшөөрөгдсөн байршилд буцааж тавих боломжтой. АСЕМ-ийн хурлыг зохион байгуулах Үндэсний зөвлөлөөс тавигдаж байгаа …

  • 28 June

    Санал өгөхөөсөө өмнө зайлшгүй мэдэх ёстой зүйлс

    1. УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль энэ сарын 29-нд буюу маргааш болно. Та саналаа өгч эхлэхэд 21 цаг үлдээд байгаа бөгөөд маргааш 07:00-22:00 цагийн хооронд харьяа санал авах байрандаа очиж санал өгнө. 2. Дөрвөн жилд нэг удаа явагддаг сонгуульд оролцож, саналаа өгөх нь иргэн таны үүрэг асар хариуцлагатай ажил юм. Иймд та заавал саналаа өгөх ёстой. 3. Ямар нэг үндэслэлгүйгээр сонгогчдын …

  • 28 June

    Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

    Маргааш  Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр энэхүү өдрийг тохиолдуулан бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан билээ. Бүх нийтээрээ амрах амралтын өдөр болсонтой холбогдуулан энэ өдөр улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээллээ.

  • 28 June

    Маргааш 662 автобус ажиллана

    Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан билээ. Тэгвэл нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээнд зарим зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахаар болжээ. Иргэд саналаа хэвийн өгөх нөхцөл бололцоог бүрдүүлэх, иргэдийг нийтийн тээврээр найдвартай хангах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээнд амралтын өдрүүдийн гаралтын тоогоор буюу 662 автобус ажлын …

  • 28 June

    Цагдаагийн байгууллага 30-ны 18.00 цаг хүртэл бэлэн байдалд ажиллана

    Улсын Их Хурлын болон аймаг, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үед иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн байдлын нэгдүгээр зэрэглэлд шилжүүллээ. Цагдаагийн байгууллага, алба хаагчдыг зургадугаар сарын 28-ны өдрийн 09 цагаас 30-ны өдрийн 18.00 цаг хүртэл хугацаанд бэлэн байдалд ажиллах юм. Мөн энэ үеэр Замын цагдаагийн газрын дарга бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн …

  • 28 June

    Монголын гагнуурчид олон улсад хоёрдугаарт бичигдлээ

    Энэ сарын 19-22-ны өдрүүдэд болсон олон улсын тэмцээнд Монголын шилдэг гагнуурчид дэлхийн 25 гаруй орны 416 шилдэг гагнуурчидтай өрсөлдөж хоёрдугаар байранд шалгарчээ. Хоёр жилд нэг удаа өмнөд хөршид болдог “Arc Cup” хэмээх энэхүү тэмцээнд Монгол улсын баг хоёр дахь удаагаа оролцож байгаа бөгөөд хошой мөнгөн медаль хүртээд байна. Их Британи, Герман, Австри, Болгар, Чех, Хятад, Австрали, Япон, Украин, Вьетнам, Өмнөд …

  • 28 June

    АСЕМ-д ажиллах В, D ангилалтай жолооч нарыг бүртгэж байна

    Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын үеэр ажиллах B, D ангилалтай жолооч нарыг бүртгэж байна. Тодруулбал, АСЕМ-ийн Бэлтгэл ажлын албаны Зам, тээвэр, харилцаа холбоо, нисэх буудал хариуцсан ажлын хэсгээс ирэх сарын 15, 16-нд болох Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад ажиллах хүсэлтэй туршлагатай, хувийн зохион байгуулалт сайтай жолооч нарыг бүртгэж эхэлжээ. Бүртгүүлэх жолооч нар B, D ангилалтай байх ёстой бөгөөд …

  • 28 June

    Маргааш ”Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК бэлэн байдалд ажиллана

    2016 оны УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал авах өдөр буюу маргааш өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д үүрэг болгосон. Үүргийн дагуу бүх санал авах байранд цахилгаан хариуцсан нэг хүн ажиллах юм. Хэрэглэгчтэй харилцах албаны дуудлагын төв зургадугаар сарын 29-нд 06 цагаас 30-ний 08  цаг хүртэл тусгай  батлагдсан графикийн дагуу ажиллана. Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хариуцлагатай жижүүр болон …