Нийслэл

June, 2016

  • 27 June

    Дуран, нярай, хими эмчилгээний эмч, сувилагчийн нөхцөлийг хортойд шилжүүлнэ

    Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан цэвэрлэх байгууламж дээр ажлын хэсэг томилохдоо эмнэлгийн ажлын байруудын нөхцөлийг шинэчлэн тогтоохоо мэдэгдсэн. Сайдын томилсон ажлын хэсэг эмнэлгийн нийт 18 ажлын байранд нөхцөл тогтоох шинжилгээг хийснээс 12-ыг нь хортой нөхцөлд шилжүүлэх саналыг яамдад хүргүүлжээ. Тухайлбал, Дуран оношлогооны эмч Дуран оношлогооны сувилагч Хүүхдийн эмч Хүүхдийн сувилагч Нярайн эмч Нярайн сувилагч Эх барих эмэгтэйчүүдийн эмч Эх баригч Шавар эмчилгээний …

  • 27 June

    Маргааш зөөврийн хайрцгаар санал авна

    Маргааш зарим иргэд битүүмжилсэн зөөврийн хайрцгаар саналаа өгч эхэлнэ. Тойрог хэсгийн хороо бүр зөөврийн хайрцгаар санал өгөх хүмүүсийн жагсаалт, цагийн хуваарийг гаргаад байгаа аж. Хуваарьт багтсан иргэдээс маргааш буюу зургадугаар сарын 28-ны өдрийн 09.00-20.00 цагийн хооронд саналыг нь авч, битүүмжилсэн хайрцагт хадгалах юм. Эрүүл мэндийн шалтгаанаар сонгуулийн хэсгийн хороонд очиж санал өгөх боломжгүй болон түр хугацаанд баривчлан саатуулсан иргэдийн саналыг …

  • 27 June

    “Оюутан цэрэг” хөтөлбөрийн нээлт маргааш болно

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Оюутан цэрэг” хөтөлбөрийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийг анх 2014 онд амжилттай хэрэгжүүлснээр “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй залуусын тоо нэмэгджээ. Өнгөрсөн хоёр жилд энэхүү хөтөлбөрт 1500 орчим оюутан хамрагджээ. Тэгвэл энэ онд 1000 оюутныг хамруулахаас орон нутгийн их, дээд сургуулийн оюутнуудыг багтаахаар болсон байна. Тодруулбал, Ховд, Дорнод, Говьсүмбэр аймагт анх удаа “Оюутан цэрэг” …

  • 27 June

    Цагдаагийн бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын 1 дүгээр зэрэглэлд шилжүүллээ

    Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үед иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллага, алба хаагчдыг 2016 оны 06-р сарын 28-ны өдрийн 09 цагаас 06-р сарын 30-ны өдрийн 18 цаг хүртэл хугацаанд өндөржүүлсэн байдлын нэгдүгээр зэрэглэлд шилжүүллээ. Мөн энэ үеэр Замын цагдаагийн газрын дарга бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн …

  • 27 June

    Сонгуулийн санал авах байруудад гамшгаас хамгаалах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт зохион байгууллаа

    Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Монгол Улсын их хурал болон Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Баянзүрх дүүргийн санал авах  байруудад Гамшгаас хамгаалах болон гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн Онцгой байдлын газар, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс хамтран  хяналт шалгалт, зөвлөн туслах ажлыг зохион байгууллаа. Хяналт шалгалт зөвлөн туслах ажил зохион байгуулах явцад дараах зүйлүүдийг үйл …

  • 27 June

    “ Торгоны зам” цогцолборыг тохижуулж байна

    Хан-Уул дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр дэх хуучин танктай хөшөө байсан авто замын уулзварт “Торгоны зам” нэртэй жингийн 5 тэмээ цувран алхаж яваа орон зайн баримал барьсан. Энэхүү баримлыг нохойгоо дагуулсан морьтой хүн , жингийн 9 тэмээ цувран алхаж байгаагаар барималчид нэмж урлан байршуулж орчныг нь тохижуулж байна. Тохижилтын ажлын хүрээнд 120 м2 талбайд явган хүний хавтан суурилуулж, 300 м2 …

  • 27 June

    Зуслангийн газар өмчлөх иргэдийг есдүгээр сар хүртэл бүртгэнэ

    Нийслэлд зуслангийн газартай иргэд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-наас эхлэн газраа өмчлөх эрхтэй болсон. Сүхбаатар дүүргийн АрХустай, Хандгайт, Шаргаморьтод 18 байршил, Чингэлтэй дүүргийн Зуунмод, Яргайтзэрэг 7 байршилд нийт 18 мянган нэгж талбарт газар өмчлөх хүсэлтэй иргэдийн хүсэлтийг цаасан болон цахимаар бүртгэж буй. Одоогоор Чингэлтэй дүүрэгт газар өмчлөх хүсэлтэй 1800 иргэн цахимаар нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүсэлтээ илгээснээс 800 өргөдлийг шийдвэрлэж, 200 …

  • 27 June

    Сонгуулийн сурталчилгаа өнөөдөр дуусна

    Сонгуулийн тухайн хуульд заасны дагуу 2016 оны улстөрийн сонгуулийн сурталчилгааны хугацаа өнөөдөр 00.00 цагт  албан ёсоор дуусгавар болно. Сонгуулийн тухай хуулийн 68.1-д сурталчилгааг санал авах өдрөөс арван найм хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгахаар заасан байдаг. Сонгуулийн сурталчилгаа энэ сарын 11-ний өдрийн 00:00 цагаас эхэлж өнөөдрийг хүртэл 17 хоног үргэлжилж байгаа юм.

  • 27 June

    Сонгуулийн өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

    УИХ-ын ээлжит сонгууль энэ сарын 29-нд болох бөгөөд ердөө хоёр хоног үлдсэн байна. Эл өдөр бүх нийтийн амралтын өдөр байдаг бөгөөд сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцож саналаа өгөхийг уриалсаар байгаа юм. Харин бүх нийтээрээ амрах амралтын өдөр болсонтой холбогдуулан энэ өдөр улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээллээ.

  • 27 June

    Нийслэлийн хэмжээнд 1077 угсармал орон сууцыг дулаална

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 85 дугаар тогтоолоор “Дулаан техникийн шинэчлэлтийн үйл ажиллагааны журам”-ыг баталсан юм.  Журмын дагуу эрчим хүчний аудитын дүгнэлтийг үндэслэн, нийтийн зориулалттай орон сууцны барилгын дулааны алдагдлыг үе шаттайгаар бууруулах ажлыг хэрэгжүүлэх юм. Нийслэлийн хэмжээнд 1960 оноос хойш барьсан угсармал 1077 орон сууц байдаг бөгөөд эдгээр барилга нь өвөл хүйтэн, сантекникийн шугам нь хуучирсан, борооны ус дээвэр, цонхоор нь …

  • 27 June

    Туул голын эрэг дагуу амралт зугаалгын бүс байгуулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Туул голын эргийн дагуу амралт зугаалгын бүс байгуулах тухай” А/521 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Туул голын эргийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албанд 28 га газарт амралт зугаалгын бүс байгуулах зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгов. Газар эзэмших эрх олгосон Захирагчийн Ажлын албатай холбогдох …

  • 27 June

    Нийслэлийн сонгуулийн хорооноос санал авах байруудын бэлэн байдалтай танилцлаа

    Нийслэлийн Сонгуулийн хорооноос Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн санал авах байруудад ажиллах ахлах зохион байгуулагч нарт семинар зохион байгуулж, санал авах байруудын бэлэн байдалтай танилцлаа. 2016 оны УИХ болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд 924629 сонгогч 9 дүүргийн 397 санал авах байранд саналаа өгөх юм. Хуулийн дагуу саналын хуудсыг санал авах байруудад тараасан бөгөөд байр тус бүрт нэг ахлах зохион байгуулагч, зохион байгуулагчид, …

  • 27 June

    Цус сэлбэлт судлалын үндэсний төв шинэ байртай боллоо

    Монгол Улсын төрөөс донорын цус цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд гамшгийн үед шаардагдах цус цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх, бэлэн байдлыг хангахад зориулан Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн зориулалтын  шинэ барилгыг ашиглалтанд оруулах, цус цуглуулах,  шинжлэх, үйлдвэрлэх, хадгалах орчин үеийн технологи бүхий цусны албаны техник, технологийн иж бүрэн шинэчлэл хийхээр шийдвэрлэсэн билээ. …

  • 27 June

    Өнөөдөр ихэнх нутгаар бороо орно

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар, цаашдаа нутгийн зүүн хагаст бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2016 оны зургаадугаар сарын 27-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, …

  • 26 June

    26, 27-нд ихэнх нутгаар бороо орно

    Энэ сарын 26, 27-нд ихэнх нутгаар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна. Зургадугаар сарын 27-ноос долдугаар сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд зарим газраар, 30-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи 27,29,30-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 27-нд ихэнх нутгаар, бусад хугацаанд …