ЖОЛООЧ ТАНД БЭЛЭН БУС ТОРГУУЛЬТАЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛ ГАРСАН УУ? 1. Торгууль төлөгдсөн байхад Торгууль.мн сайтаас хасагдахгүй байна уу? Торгууль төлөлтийн талаар иргэд Торгууль.мн сайтад байгаа мэдээллийг уншихгүй, анхаарал хандуулахгүй, зааврын дагуу төлөөгүйгээс торгууль төлөгдсөн төлөвт орохгүй байна. Иргэд торгууль төлөхдөө Торгууль.мн сайтад тавигдсан төлөх зааврын дагуу төлөлт хийх хэрэгтэй. Тухайлбал: Банкны баримтын гүйлгээний утга хэсэгт “ЗӨВХӨН БАР КОД” бичнэ. …
Нийслэл
June, 2016
-
21 June
Шүүгчийн сонгон шалгаруулалт зарлагдлаа
Улсын дээд шүүхийн шүүгчийн болон Анхан, давж заалдах шатны зарим шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалт зарлагдлаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 77 дугаар тушаалаар Анхан болон Давж заалдах шатны зарим шүүхийн 54 шүүгч, Ерөнхий шүүгчийн, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 84 дүгээр тушаалаар Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2 шүүгчийн, …
-
21 June
Улаанбаатар хотын гудамжуудын сул шороон хөрс бүхий талбайг хатуу хучилттай болгов
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөнөөр 2016 оны хот тохижилтын ажлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа. Улаанбаатар хотын 2016 оны хот тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээ, зам засварын ажил, АСЕМ-ын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд тохижилтын ажлуудыг хийж байна. АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд хийж байгаа 13 гудамжны тохижилтын ажлаас Зайсангийн гудамж, …
-
21 June
“Муур хөөрхөн” содон нэртэй үзэсгэлэн нээлтээ хийлээ
“Муур хөөрхөн” хэмээх содон нэртэй үзэсгэлэн энэ сарын 19-нд буюу өчигдөр нээлтээ хийлээ. Монголд анх удаа зохиогдож буй энэхүү үзэсгэлэнгийн үеэр ховор үүлдрийн муурнууд нэг дор цугларснаараа онцлог юм. Түүнчлэн үзэсгэлэнгийн үеэр Бенгал, Чаузи, Шиншилла, Британи, Шотланд Фолд, Страйт, Сиам, Russian Blue, Турк Ангор, Абизиан зэрэг 20 гаруй төрлийн 50 орчим муур болон зулзагануудыг сонирхох боломжтой аж. Үүний зэрэгцээ үүлдэр бүрийн муужгайнууд, …
-
21 June
Монгол залуусыг 9.9 тэрбумын буцалтгүй тусламжаар сургана
Япон Улсын Засгийн газар буцалтгүй тусламжийн төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Нийт 555 сая иен буюу 9.9 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр-JDS” төслийг хэрэгжүүлэх юм байна. Тус төслийг хэрэгжүүлэх тухай Монгол, Японы Засгийн газар хооронд солилцох ноот бичигт өнөөдөр 13.30 цагт Гадаад хэргийн яаманд гарын үсэг зурна. Японы энэ төсөлд 2016 онд Монгол Улсаас 22 хүн хамрагдана. …
-
21 June
Нийслэлийн 9 дүүрэгт 397 санал авах байр ажиллана
Нийслэлийн Сонгуулийн хорооны өргөтгөсөн хурал боллоо. Хуралд нийслэлийн Сонгуулийн хорооны гишүүд, дүүргүүдийн Сонгуулийн хорооны дарга нар болон Улаанбаатар хотын цагдаагийн газар, нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Онцгой байдлын газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн удирдлагууд оролцов. Хурлаар Сонгуулийн санал хураалтын бэлтгэл ажил, санал авах байрны бэлэн байдал, сонгуулийн зохион байгуулалтын талаар санал солилцож, нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун үүрэг даалгавар өглөө. …
-
21 June
Онцгойгийн 127 албан хаагч тангараг өргөлөө
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын төрийн тусгай албан хаагчийн тангараг өргөх ёслолын журмын дагуу тус албанд шинээр томилогдсон албан хаагчдаар төрийн тусгай албан хаагчийн тангараг өргүүлэх ёслолын ажиллагаа боллоо. Тангараг өргөх ёслолын ажиллагаанд нийт 127 албан хаагч оролцон тангараг өргөсөн юм. Албан хаагчид “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад ажиллахдаа төрийн хуулийг дээдлэн, хүлээсэн үүргээ үнэнч шударгаар биелүүлж, шаардлага гарвал амь …
-
21 June
Олон улсын стандартад нийцүүлсэн явган аяллын замыг нийслэл хот орчимд тавихаар болов
БНСУ-ын Чежүгийн Аялал жуулчлалын газар болон нийслэлийн Аялал жуулчлалын газрын хамтын ажиллагааны хүрээнд нийслэл хот орчмын амралт, аялал жуулчлалын 2 бүсэд явган аяллын зам тохижуулах төслийн гэрээ байгууллаа. “Олле трэйл” стандартаар тавигдах эдгээр аяллын зам нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл хамгийн багатайд тооцогддог бөгөөд одоогоор Япон, БНСУ-ын 21 чиглэлд 422 км зам ашиглагдаж байна. Нийслэлд аялал жуулчлал хөгжүүлэх “Найрсаг …
-
21 June
Өнөөдөр болох үйл явдал
ЦЕНТрАЛ ТАУЭР 09.00 цагт: МАХН-ын мөрийн хөтөлбөрийн талаар эрдэмтэд судлаачид 412 тоот өрөөнд хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас:99089190 МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ХОЛБОО 12.00 цагт: Төсвийн тодотгол хийх гэж байгаатай холбогдуулан Үйлдвэрчний эвлэлүүд хамтран хэвлэлийн бага хурал хийнэ. Утас:99027019 ГАДААД ХЭРГИЙН ЯАМ 13.35 цагт: Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих 555 сая иений /9 тэрбум 900 сая …
-
20 June
АСЕМ-ийн зочид төлөөлөгчдөд үйлчлэх шилдэг тогоочид тодорлоо
Ази-Европын дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд зочид төлөөлөгчдөд үйлчлэх, тогоочдын ур чадварыг дээшлүүлэх, үндэснийхээ хоолыг сурталчлах зорилгоор уралдаан зарласан. Уралдаанд хоолны жишиг цэс болон хүнсний аюулгүй байдлын талаар төрийн болон мэргэжлийн төрийн бус байгууллагаас зохион байгуулсан сургалтад 70-аас доошгүй хувиар хамрагдсан тогооч нар оролцов. Иж бүрэн өглөөний зоог бэлтгэх, Улс, үндэстний хоол, идээ, ундаа бэлтгэх, …
-
20 June
Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвтэй боллоо
Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын чухал салбар болох Онцгой байдлын байгууллагыг бэхжүүлэх, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцлөөр хангах, нийслэлийн хүн амд гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшиг, осол тохиолдсон нөхцөлд өөрийгөө болон өрөөлийг хэрхэн авран хамгаалах талаар мэдлэг, дадлага олгох сургалт зохион байгуулж явуулах Нийслэлийн иргэдийн гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийг өнөөдөр нээлээ. Сургалт аргазүйн төвийн барилга нь эмнэлгийн анхны …
-
20 June
Баянзүрх дүүргийн 14-р хорооны гэр хорооллыг дахин төлөвлөж ,126 айлын сууц барих ажлыг эхлүүллээ
НИТХ-аас гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 24 байршлыг баталсан. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 8 дүүргийн 37 хорооны 1506,1 га талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж байна. Энэ нь Улаанбаатар хотын гэр хорооллын нийт нутаг дэвсгэрийн 14 хувь, хүн амын 9 хувийг хамарч байгаа юм. Бүтээн байгуулалтын ажил эхэлсэн хоёр жилийн хугацаанд нийт 7000 гаруй айлын орон сууцны барилгын ажлыг …
-
20 June
Цэргийн алба хаагчдын тэтгэмжийн зардлыг шийдвэрлэлээ
Засгийн газрын 2016.06.13-ны өдрийн хуралдаанаар Монголын Зэвсэгт хүчинд тулгамдаад байсан асуудлыг шийдвэрлэлээ. УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох, офицер, алба хаагчдад олгох тэтгэмжийн зардал хасагдсанаас болж олон офицер, ахлагч тэтгэвэртээ гарч чадахгүй байгааг Засгийн газар, УИХ-ын чуулганы хуралдаанаар илэрхийлсээр байсан юм. Тэтгэвэрт гарах болсон офицер, ахлагч нар тэтгэвэртээ гарч чадахгүй байснаас үүдэн залуу …
-
20 June
Авлигатай тэмцэх газар төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээг танилцуулав
Авлигатай тэмцэх газраас Шударга байдлын үнэлгээний дүнг төрийн байгууллагын албан тушаалтнуудад танилцуулав. Шударга байдлын үнэлгээ нь тухайн байгууллагын гадаад ба дотоод шударга байдлын болон бодлогод оролцогчдын дүгнэлтэд үндэслэсэн үнэлгээ аж. Шударга байдлын үнэлгээний мэдээлэл цуглуулах судалгаанд нийтдээ 4340 нэгжийг хамруулсан бөгөөд гадаад шударга байдлын үнэлгээнд 2330 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, дотоод шударга байдлын үнэлгээнд 1390 төрийн албан хаагч, …
-
20 June
“Play time -2016” Наадам руу автобус үнэгүй явна
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “PLAYTIME- 2016” олон улсын амьд хөгжмийн наадмыг энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. 3 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү наадам уламжлал ёсоор Гачуурт тосгоны Монгол Шилтгээнд болох юм. Тэгвэл наадамд зориулан тус өдрүүдэд Монголын Хүүхдийн Ордноос өглөөний 09:00 цагаас эхлэн үнэ төлбөргүй автобус үйлчлэх юм байна. Дашрамд дурдахад, “Playtime-2016” наадамд дэлхийд алдартай Шведийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл