Улаанбаатар хотын 2016 оны хот тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээ, зам, засварын ажил, Ази Европын орнуудын 11 дүгээр уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд хийгдэж буй ажилд 22 ажлын хэсэг хяналт тавин ажиллаж байна. Ажлын хэсгүүд хуралдаж нийслэлийн хэмжээнд хийгдэж буй тохижилт, ногоон байгууламжийн ажлын талаар ярилцав. Хотын Ерөнхий менежер Б.Бадрал “Тохижилт хийж буй байгууллагууд хавтан тавихад гарсан …
Нийслэл
June, 2016
-
28 June
Замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана
“Найрсаг Улаанбаатар 2016” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах “BEST OF CLASSIC” сонгодог урлагийн үдшийн цэнгүүнтэй холбогдуулан энэ сарын 30-нд 00.00 цагаас ирэх сарын 2-ны 00.00 цаг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайн зүүн талын замыг буюу Соёлын төв өргөөний баруун уулзвараас урагш Централ таур хүртэлх замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахаар болжээ.
-
28 June
Боловсролын баримт бичгийн лавлагааг цахим хэлбэрээр олгодог болно
Гадаад оронд оршин суугаа Монгол Улсын иргэд боловсролын баримт бичгийн лавлагаагаа энэ оны долдугаар сарын 15-наас цахим хэлбэрээр авдаг болно. 2015-2016 оны хичээлийн жилд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд хандаж Монгол Улсаас гадаадад суугаа Элчин сайдын яамд, гадаадын их дээд сургуульд суралцагч манай иргэдээс 7148 хүний боловсролын баримт бичгийн лавлагаа авахыг хүсч өргөдөл ирүүлсэн бөгөөд холбогдох лавлагааг гаргаж өгчээ. Гэхдээ …
-
28 June
Улаанбаатар дахь соёлын атташе нарын клуб байгуулагдав
Монгол Улсын Гадаад хэргийн яамны санаачилгаар oлон улсад тогтсон дипломат практикийн дагуу Улаанбаатар дахь ДТГ-уудын соёлын асуудал эрхэлсэн дипломат ажилтнуудын дунд “Соёлын атташе нарын клуб”-ыг байгуулж, эхний арга хэмжээгээ өнөөдөр 976 Уран зургийн галлерейд зохион байгуулж, нээлтээ хийв. Улаанбаатар дахь гадаад улсын 20 орчим ДТГ-уудын төлөөлөл оролцсон тус арга хэмжээг нээж Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн үг хэлэв. Нээлтийн ажиллагааны дараа …
-
28 June
Төрийн тусгай хамгаалалтын хуулийг зөрчсөн түргэн үйлчилгээний цэгүүдийг албадан нүүлгэнэ
Ази Европын дээд хэмжээний 11 дүгээр уулзалт Монгол улсад болох гэж байгаатай холбогдуулан зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс 13 гудамжны зам дагуу байрлаж буй түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэж байна. Иргэн , аж ахуйн нэгж байгууллагууд нүүлгэсэн түргэн үйлчилгээний цэгүүдээ 2016 оны 07 дугаар сарын 20-ноос хойш зөвшөөрөгдсөн байршилд буцааж тавих боломжтой. АСЕМ-ийн хурлыг зохион байгуулах Үндэсний зөвлөлөөс тавигдаж байгаа …
-
28 June
Санал өгөхөөсөө өмнө зайлшгүй мэдэх ёстой зүйлс
1. УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль энэ сарын 29-нд буюу маргааш болно. Та саналаа өгч эхлэхэд 21 цаг үлдээд байгаа бөгөөд маргааш 07:00-22:00 цагийн хооронд харьяа санал авах байрандаа очиж санал өгнө. 2. Дөрвөн жилд нэг удаа явагддаг сонгуульд оролцож, саналаа өгөх нь иргэн таны үүрэг асар хариуцлагатай ажил юм. Иймд та заавал саналаа өгөх ёстой. 3. Ямар нэг үндэслэлгүйгээр сонгогчдын …
-
28 June
Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Маргааш Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр энэхүү өдрийг тохиолдуулан бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан билээ. Бүх нийтээрээ амрах амралтын өдөр болсонтой холбогдуулан энэ өдөр улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээллээ.
-
28 June
Маргааш 662 автобус ажиллана
Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан билээ. Тэгвэл нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээнд зарим зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахаар болжээ. Иргэд саналаа хэвийн өгөх нөхцөл бололцоог бүрдүүлэх, иргэдийг нийтийн тээврээр найдвартай хангах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээнд амралтын өдрүүдийн гаралтын тоогоор буюу 662 автобус ажлын …
-
28 June
Цагдаагийн байгууллага 30-ны 18.00 цаг хүртэл бэлэн байдалд ажиллана
Улсын Их Хурлын болон аймаг, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үед иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн байдлын нэгдүгээр зэрэглэлд шилжүүллээ. Цагдаагийн байгууллага, алба хаагчдыг зургадугаар сарын 28-ны өдрийн 09 цагаас 30-ны өдрийн 18.00 цаг хүртэл хугацаанд бэлэн байдалд ажиллах юм. Мөн энэ үеэр Замын цагдаагийн газрын дарга бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн …
-
28 June
Монголын гагнуурчид олон улсад хоёрдугаарт бичигдлээ
Энэ сарын 19-22-ны өдрүүдэд болсон олон улсын тэмцээнд Монголын шилдэг гагнуурчид дэлхийн 25 гаруй орны 416 шилдэг гагнуурчидтай өрсөлдөж хоёрдугаар байранд шалгарчээ. Хоёр жилд нэг удаа өмнөд хөршид болдог “Arc Cup” хэмээх энэхүү тэмцээнд Монгол улсын баг хоёр дахь удаагаа оролцож байгаа бөгөөд хошой мөнгөн медаль хүртээд байна. Их Британи, Герман, Австри, Болгар, Чех, Хятад, Австрали, Япон, Украин, Вьетнам, Өмнөд …
-
28 June
АСЕМ-д ажиллах В, D ангилалтай жолооч нарыг бүртгэж байна
Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын үеэр ажиллах B, D ангилалтай жолооч нарыг бүртгэж байна. Тодруулбал, АСЕМ-ийн Бэлтгэл ажлын албаны Зам, тээвэр, харилцаа холбоо, нисэх буудал хариуцсан ажлын хэсгээс ирэх сарын 15, 16-нд болох Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад ажиллах хүсэлтэй туршлагатай, хувийн зохион байгуулалт сайтай жолооч нарыг бүртгэж эхэлжээ. Бүртгүүлэх жолооч нар B, D ангилалтай байх ёстой бөгөөд …
-
28 June
Маргааш ”Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК бэлэн байдалд ажиллана
2016 оны УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал авах өдөр буюу маргааш өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д үүрэг болгосон. Үүргийн дагуу бүх санал авах байранд цахилгаан хариуцсан нэг хүн ажиллах юм. Хэрэглэгчтэй харилцах албаны дуудлагын төв зургадугаар сарын 29-нд 06 цагаас 30-ний 08 цаг хүртэл тусгай батлагдсан графикийн дагуу ажиллана. Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хариуцлагатай жижүүр болон …
-
28 June
Их цэвэрлэгээний үеэр 1671.1тн хог хаягдал ачиж, тээвэрлэжээ
Үндэсний их баяр наадмыг угтаж өнгөрсөн ням гаригт нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа.Цэвэрлэгээнд 4821 байгууллагын 17000 хүн оролцож,9.9 м.кв талбайн 1671.1 тн хог хаягдал ачиж, тээвэрлэв. Цэвэрлэгээний үеэр зам дагуу үүссэн шороо, барилгын хог хаягдлыг ачуулан, гэрэлтүүлгийн шонд наасан зарыг хуулж, хогийн сав, хайс хашлагыг угаасан. Цэвэрлэгээний ажилд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажилласан.Нийслэлийн хөрөнгө …
-
28 June
Нийслэлийн иргэд та бүхэн санал өгөх байраа харна уу
Нийслэлийн иргэд Та бүхэн санал өгөх байраа http://cityelection.ulaanbaatar.mn/index.php/nith цахим хуудаснаас харах боломжтой. Мөн 1800-1617 утаснаас үнэгүй лавлана уу. УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэлтэй нийт 924629 сонгогч нийслэлийн 9 дүүргийн 397 санал авах байранд саналаа өгнө. Үүнд: Баянзүрх дүүрэгт – 220,130 буюу 23.8 хувь Сонгино хайрхан дүүрэг – 205,276 буюу 22.2 хувь Баянгол дүүрэгт -140,846 буюу 15.2 хувь Чингэлтэй дүүрэг …
-
28 June
Маргааш 07:00 цагаас санал авах ажиллагаа эхэлнэ
2016 оны УИХ болон Нийслэлийн ИТХ-ын сонгуульд 924629 сонгогч 9 дүүргийн 397 санал авах байранд саналаа өгөх юм. Санал авах байр тус бүрт нэг ахлах зохион байгуулагч, зохион байгуулагчид, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал, цагдаагийн албан хаагч ажиллах юм. Мөн санал авах байр бүрт ажиглагч байх бөгөөд санал авах 397 байрны дотор болон гадна хяналтын камер ажиллана. Нийслэлийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл