“Шийдлийн цаг” уулзалтаар гэр хорооллын хашаа байшинтай өрхийн асуудлыг шийдвэрлэх талаар ярилцлаа. Уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Баттүвшин нар оролцлоо. Ерэн он, нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөнөөс хойш малыг малчдад нь, орон сууцыг эзэмшигчдэд нь үнэгүй хувьчилсан. Нийгмийн нэг том бүлэг энэ дунд орхигдсон. Энэ нь Улаанбаатар …
Нийслэл
May, 2016
-
4 May
Маргааш орой зам хаана
Долоон буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэлх 3.3км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд маргааш буюу энэ сарын 5-ны 23.00 цагаас энэ сарын 11-ны 06.00 цаг хүртэл Чингэлтэйн эцсийн буудлаас “Camel” дэлгүүр хүртэлх 1.5 км замын хөдөлгөөнийг бүрэн хаана. Уг замын эхний хэсэг 1973 онд, сүүлийн хэсэг 1985 онд ашиглалтад орсон бөгөөд үүнээс хойших 30-40 жилд их засварт ороогүй, зайлшгүй шинэчлэлт …
-
2 May
Сонгинохайрхан дүүрэгт хүүхэд харах үйлчилгээ эхэллээ
Өнөөдөр дүүргийн ЗДТГ-ын байрны “Иргэний танхим”-д хүүхэд харах үйлчилгээний эрх олгох хүндэтгэлийн арга хэмжээг Засаг даргын Тамгын газар, Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвөөс хамтран зохион байгууллаа. Хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, дүүргийн Засаг дарга М.Чинболд нар оролцов. “Хүүхэд харах үйлчилгээний тухай” хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 175 иргэнийг сургагч багшаар бэлтгэн 37 ажлын байранд 74 багш өнөөдөр үйл ажиллагаа …
-
2 May
Шинэ зам ашиглалтанд орлоо
Оргил рашаан сувиллаас “Жапан таун” хотхон руу шууд нэвт гарах шинэ авто замыг богино хугацаанд барьж, өнөөдөр ашиглалтад орууллаа. Энэ зам нь Их Монгол Улсын гудамж болон тухайн чиглэлийн замуудын ачааллыг бууруулахад ихээхэн ач холбогдолтой юм. “Жапан таун” хотхоны мухар замыг Оргил рашаан сувилал руу нэвт гардаг шинэ замын сүлжээ гаргах зураг төсөл, төлөвлөлтийг 2013 онд “Гудамж” төслөөс гаргаж байсан …
April, 2016
-
29 April
“Барс-2” захын урдаас тэсрэх бөмбөг олдсоныг аюулгүй болголоо
Албан байгууллагын хашаанд тэсрэх бөмбөг байна гэсэн иргэдийн өгсөн мэдээллийн дагуу дагуу Нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн II хэлтэс, Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн баг бүрэлдэхүүн ажилласан байна. Тодруулбал, тус дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Барс-2” худалдааны төвийн урд байрладаг “Монинжбар” компанийн хашаанаас тэсрэх бөмбөг олджээ. Албаны шуурхай ажилчид, тэсэрч дэлбэрэх бодисын хайгуулах, устгалын бүлэг очиж тэсрэх бөмбөгийг …
-
29 April
Нийслэлийн зарим хэсэгт тохижилт, ногоон байгууламжийн ажил хийнэ
Улаанбаатар хотын гудамж, цэцэрлэгүүдийн ногоон байгууламжийн арчилгааны ажлыг сайжруулах, эзэнжүүлэх зорилгоор цэцэрлэгжилтийн хувийн хэвшлийн байгууллагуудад нийтийн эзэмшлийн гудамж, цэцэрлэгийг хариуцуулан өгсөн. Занабазар, Дилавхутагт Жамьянжав, Бага тойруу, Зайсангийн тойрууд тохижилт, ногоон байгууламжийг хариуцах хувийн хэвшлийн байгууллагуудад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас заавар зөвлөмж өглөө. Ногоон байгууламжийн норм стандартыг чандлан мөрдөж графикт усалгааг тогтмол хийж, ургахгүй байгаа модыг авч шинэ мод тарьж, …
-
28 April
Мишээл экспод барилгын бүх үйлчилгээг төвлөрүүллээ
Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн 2 дахь салбар Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Мишээл экспо төвийн “Мишээл барилгын Их дэлгүүр”-т туршилтаар ажиллаж байна. Тус нэгдсэн төв нь 1336 м2 талбайтай, Үйлчилгээний танхим, өөртөө үйлчлэх танхим, албан хаагчдын контор, банк, ёслол хүндэтгэлийн тайз, сервер, хяналтын камер, хурлын өрөөнүүд, нотариат, үйлчилгээний мэдээлэл, санал хүсэлтийн хэсэг, хүлээлгийн хэсэг зэрэг танхимуудтай. Өдөртөө 4800 үйлчлүүлэгч хүлээн …
-
28 April
4, 9 тоогоор төгссөн тээврийн хэрэгслийн татвар төлөх хугацаа дуусах дөхөж байна
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажил нийслэлийн хэмжээнд үргэлжилж байна. НИТХ-ын Тэргүүлэгчдээс баталсан журмын дагуу тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн тоогоор ялган албан татвар, төлбөрт хамруулж байхаар шийдвэрлэсэн. Энэ журмын дагуу дөрөвдүгээрр сард 4,9 дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл албан татварт хамрагдана. Хэрвээ тээврийн хэрэгсэл эзэмшигч та хуулийн хугацаандаа амжин албан …
-
28 April
Түрээсийн орон сууцны цахим сугалаа өнөөдөр болно
Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг өнгөрсөн сарын 21-нээс энэ сарын 1-ний өдрийг дуустал хүлээн авсан. Харин тус журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн тоо түрээсийн орон сууцны квотоос давсан учраас иргэдийг сугалаагаар сонгохоор болоод буй. Тэгвэл сугалааг ил тод, шударга байлгах зорилгоор ШӨХТГ, Барилга Хот Байгуулалтын яам бүртгэлд хамрагдсан иргэдийн төлөөллийг байлцуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан олон …
-
27 April
Зам хаахтай холбогдуулан нийтийн тээврийн маршрутад өөрчлөлт орно
Их Монгол Улсын гудамжны авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд Замын Цагдаагийн баруун урд уулзвараас Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хааж, хучилтын ажил хийнэ. Тодруулбал, Замын Цагдаагийн баруун урд уулзвараас Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх хэсгийн хөдөлгөөнийг энэ сарын 29-ний 00:00 цагаас тавдугаар сарын 1-ний 23:00 цагийн хооронд, Замын Цагдаагийн баруун урд уулзварыг 29-ний 22:00 цагаас энэ сарын …
-
27 April
Ашиглалтын шаардлага хангаагүй барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулна
Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/660, А/977, 2015 оны А/151, А/313, А/782 дугаар захирамжийг үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулж, эхлүүлэх дараах байршил дээр барилгажилтын төсөл боловсруулж, барилгажилтын ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох шалгаруулалтанд урьж байна. Үүнд: БАГЦ БАЙРШИЛ НД-01 Налайх дүүргийн 2 дугаар хороо 24, 25, 26, 27, 29, 30 дугаар …
-
27 April
Тээврийн эрэлтийн хэтийн төлөвийг загварчлах сургалтыг зохион байгууллаа
“Японы Ядуурлыг бууруулах сан”-гийн санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн Хөгжлийн Банкн хамтран хэрэгжүүлж буйы “Улаанбаатар хотын тээврийн чадавхийг бэхжүүлэх” техникийн туслалцааны зөвлөхийн баг “Хотын тээврийн эрэлтийн хэтийнтөлөвийг загварчлах нь” сэдэвт сургалтыг 2016 оны 4 дүгээр сарын 13-наас 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Монгол улсад анх удаагаа зохион байгуулагдсан тус сургалтад Нийслэлийн болон төрийн захиргааны байгууллагуудын холбогдох мэргэжилтнүүд, …
-
27 April
Оршуулга хийхийг зөвшөөрсөн газруудыг нэрлэж байна
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 15-р тогтоолоор Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт оршуулга хийхийг зөвшөөрсөн 7 оршуулгын газрын жагсаалт, байршил ,хэмжээг баталсан. Үүнд; Нарангийн энгэрийн оршуулгын газар, Нарангийн энгэр дэх Мусалман шашинтны оршуулгын газар, Мааньтын буюу Өлзийтийн оршуулгын газар, Алтан-Өлгийн оршуулгын газар баруун турууны шарил чандарлах төв, Гачууртын шарил чандарлах төв, 61-ийн гармын дурсгалын цэцэрлэгт хүрээлэн зэрэг оршуулгын газруудад оршуулгын үйл ажиллагааг мэргэжлийн компаниуд …
-
26 April
Их Монгол Улсын гудамжны замыг түр хугацаагаар хаана
Их Монгол Улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Замын Цагдаагийн баруун урд уулзвараас Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хааж хучилтын ажил хийнэ. Тодруулбал, Замын Цагдаагийн баруун урд уулзвараас Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх хэсгийн хөдөлгөөнийг 04 сарын 29-ний 00:00 цагаас 05 сарын 01-ний 23:00 цагийн хооронд, Замын Цагдаагийн баруун урд уулзварыг 04 сарын 29-ний …
-
26 April
Нийслэл хүрээ өргөн чөлөөний тохижилтын ажил эхэллээ
АСЕМ-ын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Нийслэл хүрээ өргөн чөлөөнд тохижилтын ажил хийж эхэллээ. Тохижилтын ажлыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ хариуцан ажиллаж байгаа юм. Одоогийн байдлаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ард сурын талбайн өмнө шаардлага хангахгүй хуучин явган хүний замын хавтанг хуулж шинээр солих ажил хийж байгаа бөгөөд энэхүү ажлын хүрээнд нийт 2180 метр квадрат сул шороотой талбайг тэгшилнэ. Мөн Чингисийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл