Нийслэл

May, 2015

  • 15 May

    Хэрэглээний халуун ус таслах хуваарь

    Улаанбаатар хотын дулааны төв шугамд хийгдэх нягтын шахалт, засварын ажил болон Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлууд нь батлагдсан графикийн дагуу 2015 оны 5 дугаар сарын 18-наас 8 дугаар сарын 30-ны хооронд хийгдэнэ. Хуваариар 05 дугаар сарын 15-аас айл өрхийн дулаан хангамжийг хааж, урсгал засвар шинэчлэлийн ажил 18-наас эхэлнэ. Дээрх хугацаанд дулааны эрчим хүч хэрэглэгчид өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, халаалтын …

  • 15 May

    Б.Батболд: Нийслэлийн хэмжээнд 21 цэгт татвар хураалтын ажлыг эрчимжүүлсэн байдлаар явуулж байна

    2015 оны Авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, автозам ашигласны төлбөр хураах ажил энэ сард дуусах гэж байна. Энэ асуудлаар Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн Замын хөдөлгөөн зохицуулах хэлсийн дарга Б.Батболдоос тодрууллаа.Авто тээврийн хэрэгслийн албан татвар хураалтын ажил дуусах шатандаа орж байна. Татвар хураах ажлын явцын талаар мэдээлэл өгнө үү. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан тавар, …

  • 15 May

    Анкарагийн гудамжийг үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд нь тохижуулна

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Улаанбаатар хотын Гадна зар сурталчилгааны зөвлөл хамтран нийслэлийн гудамж талбайг хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран тохижуулахаар төлөвлөж байна. Уг ажлын хүрээнд Анкарагийн гудамжинд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлага, төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар Анкарагийн гудамжинд худалдаа үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд тохижилт, ногоон байгууламжийнхаа ажлыг нийслэлийн холбогдох байгууллагуудтай хамтран гүйцэтгэхээр боллоо. …

  • 14 May

    Цахимаар газар өмчлөх 3 дугаар ээлжийн бүртгэл маргааш дуусна

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор батлагдсан байршлуудад иргэдэд газар шинээр өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр шат дараатайгаар зохион байгуулж байгаа. 2014 онд зохион байгуулагдсан эхний ээлж, 2015 оны 1 дүгээр сараас эхлэн зохион байгуулагдсан 2 дугаар ээлжийн цахим газар өмчлөлийн ажлаар нийт 24766 нийслэлийн иргэн газар өмчилж авсан байна. Харин газар өмчлөлийн цахим системийн 3 дугаар …

  • 14 May

    “Та шалга, бид зөвлөе” өдөрлөг өнөөдөр “ХҮННҮ МОЛЛ”-д болно

    Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран  “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” сарын аяны хүрээнд өнөөдөр 14:00 цагт  “ХҮННҮ МОЛЛ”-д  эрүүл аюулгүй хүнсний хэрэглээний талаарх мэдлэг, мэдээлэл олгох, хүнсний зөв зохистой хэрэглээг олон нийтэд сурталчилах зорилго бүхий “Та шалга, бид зөвлөе” өдөрлөгийг “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” аяны хүрээнд зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөгөөр Хүннү молл төвийн үйл …

  • 14 May

    “Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлт ба хөрөнгө оруулалт 2015” уулзалт Бээжин хотод эхэллээ

    Нийслэлийн ИТХ, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар  Бээжин дэх Монгол Улсын Элчин сайдын яам, Бээжин хотын Ардын Засгийн газар хамтран “Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлт ба хөрөнгө оруулалт 2015” уулзалтыг  Бээжин хотод зохион байгуулж байна.  Уулзалтад НИТХ-ын дарга Д.Баттулга, Монгол Улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд Элчин сайд Ц.Сүхбаатар, Бээжин хотын орлогч дарга Чэн Гань, нийслэлийн Засаг даргын Хот …

  • 14 May

    Нийслэлээс жуулчдад зориулж энэ зун соёл урлагийн олон арга хэмжээг зохион байгуулна

    Нийслэлиийн ИТХ-ын 2014 оны 19/24  дугаар тогтоолоор  “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг баталсан. “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх чиг хандлагын баримт бичиг”-т тусгагдсаны дагуу уг хөтөлбөрийг  3 үе шаттай хэрэгжүүлснээр нийслэл хот 2020 онд 2 сая жуулчин хүлээн авч, нийслэлийн эдийн засагт аялал жуулчлалын салбарын эзлэх хэмжээг 20 хувьд, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт ажиллагсдын тоог …

  • 14 May

    НИТХ-ын дарга Д.Баттулга Бээжин хотод албан айлчлал хийж байна

    Бээжин хотын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын байнгын хорооны дарга  Ду Дэ-инь-ийн урилгаар НИТХ-ын дарга Д.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид Бээжин хотод ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Бээжин хотын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын байнгын хорооны дарга  Ду Дэ-инь НИТХ-ын дарга Д.Баттулгыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Ду Дэ-инь, НИТХ-ын даргыг Бээжин хотод хүрэлцэн ирсэнд нь талархаад “Ойрын хөрш холын садангаас дээр” …

  • 14 May

    Нийслэлийн дулаан хангамжийн шинэчлэл, засварын ажил эхлэнэ

    Улаанбаатар хотын дулааны төв шугамд хийгдэх нягтын шахалт, засварын ажил болон Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлууд нь батлагдсан графикийн дагуу 2015 оны 5 дугаар сарын 18-наас 8 дугаар сарын 30-ны хооронд хийгдэнэ. Хуваариар 05 дугаар сарын 15-аас айл өрхийн дулаан хангамжийг хаана. Дээрх хугацаанд дулааны эрчим хүч хэрэглэгчид өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, халаалтын систем болон бусад тоног төхөөрөмжид хийгдэх …

  • 14 May

    Авто тээврийн хэрэгслийн татвараа төлөөгүй жолоочийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

    Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуульд хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр …

  • 14 May

    Чингэлтэй дүүргийн 27 эх, эцэгт батламж олгожээ

    Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн хорооны гишүүд 2015 оны тавдугаар сарын 11-ний өдөр батлагдсан төлөвлөгөөний дагуу дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн ажлын явцтай танилцлаа. Энэ үеэр Нийгмийн хөгжлийн хэлтэс Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын талаар хийж хэрэгжүүлсэн ажлын 2014 оны тайлан , 2015 оны ажлын төлөвлөгөө танилцууллаа. Өнгөрсөн оны байдлаар 63 төрлийн ажилд 3200 гаруй хөгжлийн бэрхшээлтэй …

  • 14 May

    Б.АЛТАНСОЁМБО: ШӨХТГ-аас тавьсан асуудлыг Шүүхийн байгууллагаас захиргааны хэрэг үүсгэн шалгах шаардлагагүй гэж үзсэн

    Нийслэлийн нутаг дэвсгэрт жолоочийн замын хөдөлгөөнд оролцоход саад учруулж, зөвшөөрөлгүй газар буюу автозамын нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгслээ тавьсан жолоочийн автомашины дугуйг түгжих, ачиж зөөвөрлөх ажилтай холбогдуулан  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас нийслэлийн удирдлагууд болон нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд захиргааны хариуцлага тооцож, торгох арга хэмжээ авсан талаар мэдээлэл өгсөн. Энэ талаар нийслэлийн ИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.АЛТАНСОЁМБО-оос тодрууллаа. –ШӨХТГ-аас Хотын захиргаа …

  • 14 May

    Налайх хотын Захирагчийн сонгуулийн товыг зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 5 дугаар сарын 15-ны өдөр буюу Баасан гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: Журам батлах тухай / Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэх журам / Хөрөнгө бүртгэлээс хасах тухай Удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлж, томилох тухай / Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ / Нийслэлийн өмч хувьчлах комиссын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад …

  • 14 May

    Аж ахуйн нэгжүүд тохижилтоо сайжруулж, ногоон байгууламжаа нэмэгдүүлж эхэллээ

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдаан зарласан. Энэхүү болзолт уралдааны хүрээнд аж ахуйн нэгжүүд гадна дотно орчноо цэмцгэр болгох дүүрэг, хороогоо тохижуулах ажлуудыг хийж эхэллээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны 60 дугаар сургууль ногоон байгууламж хариуцсан ажлын хэсэг гаргаж, ногоон байгууламжаа нэмэгдүүлэн цэцгийн мандал хийж …

  • 13 May

    Монголын хүүхдийн ордноос Олимпийн гудамж хүртэл замыг хаана

    Нийслэлийн нутаг дэвсгэрт 2015 онд хэрэгжүүлэх зам засвар, шинэчлэлтийн ажил эхэллээ. Төлөвлөгөөний дагуу Сүхбаатар дүүргийн  I хороо, Гэндэнгийн гудамж /Монголын хүүхдийн ордны хойд уулзвараас зүүн тийш Олимпийн гудамж хүртэл/-ийн авто  замын хөдөлгөөнийг  5 дугаар сарын 17-ны 22:00 цагаас 5 дугаар сарын 22 хүртэл хааж хучилтын ажил хийх болсныг мэдэгдье гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.