Нийслэлийн иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх зорилгоор энэ оны 04 дүгээр сарын 18 буюу Бямба гарагт Улаанбаатар хотын хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна. Их цэвэрлэгээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрууд, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын харьяа хэлтэс, хороод , их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, аж ахуйн нэгж байгууллага, иргэд оролцоно. Их цэвэрлэгээг …
Нийслэл
April, 2015
-
13 April
Энэ онд нийслэлийн замын сангийн хөрөнгөөр суурилуулах хяналтын телекамеруудын хөрөнгийг шийдвэрлэлээ
Нийслэлийн Засаг дарга “Замын хөдөлгөөний зөрчил илрүүлэх болон авто замын хяналтын телекамер суурилуулах ажлыг зохион байгуулах тухай” А/266 дугаар захирамж гаргаж Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2015 онд санхүүжих Замын хөдөлгөөний зөрчил илрүүлэх болон авто замын хяналтын телекамер суурилуулах 2,678.0 сая төгрөгийн ажлын жагсаалтыг баталлаа. Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг нийслэлийн Засаг даргаас Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд …
-
13 April
Санхүүжилтийн түр горимыг цуцаллаа
Нийслэлийн Засаг дарга “Санхүүжилтийн түр горимыг цуцлах тухай” А/399 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1/47 дугаар тогтоолоор дүүргийн 2015 оны төсвийг хэлэлцэн баталсан тул Налайх дүүрэгт тогтоосон санхүүжилтийн түр горимыг цуцаллаа. Налайх дүүрэгт 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 03 дугаар сарын санхүүгийн дэмжлэгийн дутуу олгогдсон 464 525 …
-
13 April
Ази тивийн тэмцээнд оролцох сурагчид нийслэл дэмжлэг үзүүлэхээр боллоо
Нийслэлийн Засаг дарга “Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлэх тухай”А/277 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн “Шавь” цогцолбор сургуулийн 4 “а” ангийн сурагч Б.Пүрэвбаатарыг 2015 оны 04 дүгээр сарын 25-наас 05 дугаар сарын 07-ны хооронд Узбекистан улсын Ташкент хотноо зохион байгуулагдах 64 буудалт болон зуун буудалт даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлэхээр боллоо. Тэмцээнд оролцох зардал …
-
13 April
33 шашны байгууллагын хугацааг сунгалаа
НИТХ-д хугацаа сунгуулах хүсэлтээ ирүүлсэн 37 шашны байгууллагыг Нийслэлийн шашны асуудал эрхэлсэн ажлын хэсгээс шалгалаа. Шалгалтаар үйл ажиллагааны зөрчилтэй байсан “Монголын Рисшо Косей Кай” буддын нийгэмлэг, “Долоо дахь өдрийн Адвентист” христийн сүм, “Ариун гэр бүл”, католик сүм, “Имманүел” христийн цуглаан гэсэн шашны байгууллагуудын зөвшөөрлийн хугацааг сунгахыг татгалзсан. Дээрх 37 байгууллагаас 33 шашны байгууллагын зөвшөөрлийн хугацааг 2016 оны 4 дүгээр сарын …
-
13 April
105 эхийг “Алдарт эх”-ийн нэгдүгээр одонгоор мялаана
НИТХ-ын Тэргүүлэгчид Олон хүүхэд төрүүлж, өөрийн асрамжаар өсгөсөн нийслэлийн харъяа нэр бүхий 105 эхийг “Алдарт эх”-ийн нэгдүгээр одон, 2052 эхийг “Алдарт эх”-ийн хоёрдугаар одон, нийт 2052 эхийг “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одонгоор шагнуулахаар тодорхойлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар боллоо.
-
13 April
Хогийн цэг дээр ажиллаж байгаа иргэдийг бүртгэлжүүллээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс санаачлан “Танд туслая” компанит ажлыг Цагаан давааны хогийн цэг дээр өнөөдөр амжилттай зохион байгууллаа. Мөн тус аянд дүүргийн цагдаагийн II хэлтэс, Эрүүл мэндийн төв, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагын Амгалан орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, “Мөрөөдлийн төв” ТББ болон хороодын нийгмийн ажилтууд хамтран ажилласан юм. Цагаан давааны хогийн цэг дээр ажиллаж, …
-
13 April
Стандартын шаардлага хангасан сүлжээ хоолны газрууд 24 цагаар ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай” А/250 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа үйлчилгээний газруудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах талаар зарим байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/548 дугаар захирамжинд заасан Түргэн үйлчилгээтэй сүлжээ хоолны газруудын ажиллах цагийн хуваарийг …
-
11 April
Ирэх лхагва гарагт дугаарын хязгаарлалтын зуны цагийн хуваарьт шилжинэ
НИТХ-ын 2012 оны наймдугаар сарын 22-ны өдрийн №2/08 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын автозамын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, тухайн бүс нутагт 07.00-22.00 цагийн хооронд автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийж байсан. Тус зохицуулалт хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2012-2014 онд нийслэл хотод 80,1 км автозам шинээр ашиглалтад орж, 144,7 км автозамыг өргөтгөн …
-
10 April
Нийслэл Бүгд Найрамдах Унгар Улсын Монгол дахь Худалдааны Төлөөлөгчийн газартай хамтран ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Бүгд Найрамдах Унгар Улсын Монгол дахь Худалдааны Төлөөлөгчийн газрын ерөнхий захирал Р.Шандор нар Улаанбаатар хотын нийгэм, эдийн засаг, хот байгуулалтын бусад асуудлуудаар хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд талууд Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих, дэд бүтэц, эрчим хүч, дулааны болон цахилгаан станц, гэрэлтүүлэг, камержуулалт, инженерийн шугам …
-
10 April
ХУД-ийн Эрүүл мэндийн төв 7 төрлийн эмнэлэгийн тоног төхөөрөмжийг хүлээн авлаа
Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд нийлүүлж байгаа “ЦАХИЛГААН ШАТ БОЛОН ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ” хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр тус дүүргийн Эрүүл мэндийн төвд боллоо. Уг үйл ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Байдраг, Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Батбилэг, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Т.Пүрэвчулуун, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжил, нийгмийн хамгааллын асуудал …
-
10 April
”Алтжин бөмбөгөр” шатаж байна
Яг одоо нийслэлийн төв хэсэгт орших “Бөмбөгөр” худалдааны төвийн “Алтжин бөмбөгөр” шатаж байгааг эх сурвалж мэдээллээ. Гал анх 12 цагийн орчимд гарсан бөгөөд одоогоор тус төвийг битүү утаа бүрхсэн байдалтай байна. Галын дуудлагаар Нийслэлийн онцгой байдлынхан газар дээр нь ажиллаж байгаа төдийгүй түрээслэгчдийг бүгдийг нь аюулгүй гаргасан ажээ.
-
10 April
Нийслэлийн МАН-ыг өмнө нь ялагдуулсан Ц.Сандуй дахин удирдах уу?
Монголын улс төрийн намууд дундаас МАН-ыг сайн боловсон хүчний чадавхиараа бусдаасаа арай л илүү гэж олон хүмүүс хэлдэг. Гэтэл МАН-ын удирдах албаны зарим боловсон хүчний чадвар үнэхээр сул байгаа анзаарагдах боллоо. Нийслэл хэмээх сая гаруй хүнтэй их айлын МАН-ыг удирдаж байгаа Ц.Сандуй гэх нөхөр “арай л бишээ”. Нийслэлийн газрын албаны дарга байхдаа “газрын наймаачин”-аар цоллуулж, намынхаа нэр хүндийг унагаж байсан, 2012 …
-
10 April
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Нийслэлийн Онцгой Байдлын газрын үйл ажиллагаатай танилцлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаа, аврах, гал унтраах ажиллагааны багаж зэвсэглэмж, техник хэрэгслийг үзэж танилцлаа. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргаас Онцгой байдлын газрын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, албан хаагчдын ажиллах нөхцөл боломжийг дээшлүүлэхэд анхаарч 2013-2015 онд нийт 5.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Үүнээс нийслэлийн иргэдийг аливаа гамшгаас …
-
10 April
Гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлнэ
Хуралдаанд “Гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх нийслэлийн хөтөлбөр”-ийн төслийн танилцуулгыг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр хамгаалал, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай танилцууллаа. Тус хөтөлбөр нь Гэр оронгүй тэнэмэл амьдралаар амьдарч байгаа иргэдийг нийгэмшүүлэх үйлчилгээнд хамруулан амьдралын чанарыг нь сайжруулах, иргэдийг тэнэмэл амьдралд шилжихээс урьдчилан сэргийлэх юм. 2010 онд явагдсан Хүн ам, орон сууцны тооллогоор 1016 иргэн гэр оронгүй тэнэмэл …