2015 оны тавдугаар сарын 07-ны өдөр цахилгааны засвар хийх газрууд. Засвар хийх хугацаанд цахилгаан эрчим хүчийг түр таслах тул та бүхэн хэрэглээгээ зохицуулна уу. 7/Y Баянзүрх 10.00-18.00 14-р хороо 14-р хороолол Намьянжүгийн 31, 41, 31А, Б байр, Консулын 18, 19, 20-р гудамж, Бэрэн констракшн, Амелагийн найзууд цэцэрлэг-3, X-press хэвлэх үйлдвэр, Идэр дээд сургууль, Макс импекс, Кэй энд Ти констракшн, Монхан …
Нийслэл
May, 2015
-
6 May
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Ром хотод ажиллаж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Ром хотын дарга Игнацио Мариногийн урилгаар 2015 оны 5 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд Ром хотод айлчилж байна. Засаг дарга Э.Бат-Үүл айлчлалынхаа хүрээнд Ром хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Аялал жуулчлал, олон улсын харилцааны комиссын дарга Валинтина Гриппотой уулзаж, хотууд хоорондын аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо. Талууд Ром хотод …
-
6 May
“Халдварт өвчний эсрэг-хамтдаа” 3 сарын аяны нээлт боллоо
Чингэлтэй дүүргийн 13-р хорооны Засаг даргын Ажлын алба, “Мэнд-арвижих” Өрхийн эрүүл мэндийн төв , Дэлхийн зөн олон улс байгууллагын “Хайлааст” Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, тус хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл хамтран “Халдварт өвчний эсрэг-Хамтдаа” 3 сарын аяныг эхлүүлэв. Аяны нээлтэд 56 дугаар цэцэрлэгийн багачууд, 17 дугаар сургуулийн сурагчид, дүүргийн 1-16 дугаар хорооны Өрхийн эрүүл …
-
6 May
Авто замын ухаалаг систем /ITS/
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв нь Телекамер, зөрчил илрүүлэгч төхөөрөмж, тээврийн хэрэгсэл мэдрэгч системээс ирсэн мэдээллийг цуглуулж замын ачаалалыг /түгжрэл/ түргэн шуурхай оновчтой зохион байгуулж ажилладаг билээ. Тус байгууллагат: 1. Автомашин мэдрэх систем /VDS : Vehicle Detection Systems/: Гол гол замууд дээр дүрсээр машиныг мэдрэх, тоолох системийг суурилуулан замын хөдөлгөөний бодит мэдээллийг цуглуулна. 2. Телекамер /CCTV : Closed-Circuit TV/ …
-
6 May
Иргэдийн инженер хангамж, нийтийн үйлчилгээтэй холбоотой гомдлыг цахим хаягаар авдаг боллоо
Нийслэлийн иргэдийн ая тухтай, эрүүл аюулгүй, цэмцгэр орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн төвийн 6 дүүргийн инженер хангамж, нийтийн үйлчилгээтэй холбоотой гомдлыг цахим хаягаар авч шийдвэрлэдэг боллоо. Энэхүү цахим хаягийг Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв хариуцан инженерийн хангамж, нийтийн үйлчилгээний хүртээмж, чанарт тогтмол хяналт тавьж, үйл ажиллагааг нь зохицуулах чиглэлээр 24 цагийн үйлчилгээ үзүүлж байна. Иргэдийн санал гомдлыг www.310005.mn …
-
6 May
Онцгой байдлын үед жуулчдын аюулгүй байдлыг хангах эрсдэлийн менежментийн төлөвлөгөө боловсруулна
Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/383 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар тус ажлын хэсэг нь нийслэлд онцгой болон эрсдэл бүхий нөхцөл байдлын үед гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, авран хамгаалах арга замуудыг тодорхойлсон “Нийслэлийн аялал жуулчлалын эрсдэлийн менежментийн төлөвлөгөө” боловсруулна. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллаж, Нийслэлийн Онцгой байдлын …
-
6 May
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015 оны тавдугаар сарын 06-ны өдөр цахилгааны засвар хийх газрууд. Засвар хийх хугацаанд цахилгаан эрчим хүчийг түр таслах тул та бүхэн хэрэглээгээ зохицуулна уу. 6/Y Баянзүрх 11.00-16.30 2, 4-р хороо Гэгээ, Бэрс, Нийгмийн ухааны дээд сургуулиуд, Нийслэл /шүүх/ тамгын хэлтэс, Хүч спортын хороо, 805, 809-р ЦА, ЦЕГ-ын ЗУГ, Нийгмийн хэв журмын газар, Хүүхэд хөгжил хамгаалал төв, Ханин сүм, тэр орчмоор …
-
5 May
Баянзүрх дүүргийн дахин төлөвлөлтийн ажил байдалтай танилцав
Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь, Улсын Их Хурлын гишүүн, Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү болон дэд ажлын хэсгийн гишүүд өнөөдөр /2015.05.05/ Баянзүрх дүүргийн дахин төлөвлөлт хийгдэж байгаа бүсэд ажиллалаа. Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдэж буй барилгын ажлын явц байдалтай танилцав. Энэ орчимд …
-
5 May
05 сарын 04-ны өдөр зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл
Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 05-р сарын 04-ны өдөр 255 зөрчил гарсан байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 75 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 180 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс …
-
5 May
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 20 том оврын автобусаар парк шинэчлэл хийнэ
Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Станилав Чепурной, Монгол-Беларусийн Засгийн Газрын хамтарсан комиссын Беларусийн хэсгийн дарга А.С.Огородников болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Беларусь Улсын Аж үйлдвэрийн яамны дэргэдэх “Маз” ХК-ийн хэрэгжүүлж байгаа Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгцээнд 20 автобус нийлүүлэх гэрээний …
-
5 May
Автозамын бүтээн байгуулалтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
Нийслэлд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын зарим төсөл, арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд Дамбадаржаагийн уулзвар, Шаргаморьтын төмөрбетон гүүр-Хандгайт чиглэлийн 16,3 км автозамын өргөтгөл, шинэчлэлт, Улиастай-Гачууртын чиглэлийн 11 км автозамын засвар, 22-ын хуучин уулзвараас Автохудалдааны цогцолбор хүртлэх 1,7 км автозамын ажил хийгдэнэ. Улаанбаатар хотод энэ оны долоо, наймдугаар сард гадаадын өндөр түвшний зочид, төлөөлөгчдийн айлчлал, …
-
5 May
Эрүүл аюулгүй байдлын индекс тооцох аргачлалыг шинэчилнэ
Нийслэлийн Засаг дарга “Эрүүл аюулгүй байдлын индекс тооцох аргачлалыг шинэчлэн хэрэгжүүлэх тухай” А/358 дугаар захирамж, нийслэлийн Эрүүл аюулгүй байдлын индексийн хүрээнд 2015 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Эрүүл аюулгүй байдлын индексийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шаардагдах 217 сая 691мянган төгрөгийг энэ оны төсөвт батлагдсан нийслэлийн дүүрэг, хороодын эрүүл аюулгүй байдлын индексээр хэмжиж урамшуулдаг тогтолцоог нэвтрүүлэх зардлаас холбогдох журам гүйцэтгэлийн дагуу …
-
5 May
Хурд хэтрүүлсэн, гэрэл дохионы зөрчлийг хэрхэн баримтжуулдаг вэ
Манай мэдээллийн сайт, албан ёсны facebook хуудасын идвэхитэй уншигчид гэрэл дохио, хурдны зөрчлийн талаар асуудаг. Бид та бүхэнд дээрх зөрчлийг хэрхэн баталгаажуулж талаар хүргэж байна. Гэрэл дохионы зөрчил илрүүлэгч төхөөрөмж 1. Улаан гэрэл дохио асна 2. Зогс шугам тэмдэглэлийн өмнө, зам доогуур суурилуулсан тээврийн хэрэгсэл мэдрэгч ажиллана. /LOOP DETECTOR/ 3. Уулзварт нэвтэрч орохын өмнө зөрчлийн зураг дарна. 4. Уулзварыг нэвтэрч …
-
5 May
ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл үргэлжилж байна
2015-2016 оны хичээлийн жилийн хувьсах зардал, төсвийг бодитой төлөвлөх, бүлэг дүүргэлтийн нормыг баримтлах, хичээлийн ээлжийн тоог аль болох нэмэгдүүлэхгүй байх зорилгоор нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлтийг зохион байгуулж байна. Нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлт 04 дүгээр сарын 27-ноос эхэлсэн бөгөөд 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Энэ хичээлийн жилд 12 дугаар ангийг 5963 суралцагч, 9 дүгээр …
-
4 May
Нийслэлээс Сөүл дэх Монгол сургуулийн үйл ажиллагааг дэмжин ажиллана
Улаанбаатар Сөүл хотын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд БНСУ-ын Сөүл хотноо “Улаанбаатарын өдөр” арга хэмжээ энэ сарын 1-3-ны өдрүүдэд боллоо. Улаанбаатар хотын Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчид Сөүл хотноо айлчиллаа. Айлчлалын хоёр дахь өдөр/05.02/-нд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй албаныхан Сөүл хотод байрлах Монгол сургуульд очин сургуулийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл