НИТХ-ын ээлжит XIX хуралдаанаар хэлэлцэн баталсан “Улаанбаатар хотын хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр” – ийн хэрэгжилтийн явцын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын хүн амын ундны усны чанар аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажилладаг яам, нийслэл, агентлаг, холбогдох газруудын төлөөлөл оролцов. Хэлэлцүүлгийн үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал “Хэрэглэгчдэд хүрэх хүн амын …
Нийслэл
May, 2015
-
12 May
Хан-Уул дүүрэг Крилл үсэгний хөшөөтэй боллоо
Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлж 2014 онд Болгар улсын Софи хотод айлчлах үеэр хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэсэн билээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд Монгол,Болгар улсын соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Монголын ард түмнийг соён гэгээрүүлж, хөгжлийн замд түүчээлсэн Крилл үсгийн хөшөөг байгуулах санаачлага ИТХ-аар дэмжигдэж, дүүргийн Ерөнхий боловсролын 118 дугаар сургуулийн урд талбайд өнөөдөр ийнхүү сүндэрллээ. Крилл, Методи-ийн цагаан …
-
11 May
Газрын эрхийн нээлттэй дуудлага худалдааг энэ сарын 21-нд зохион байгуулна
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг дахин зохион байгуулах тухай” А/339 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх, “Авто худалдааны цогцолбор” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/647 дугаар захирамжаар тогтоосон …
-
11 May
Цахим системээр газар өмчлөх 3 дугаар ээлжийн бүртгэл баасан гарагт дуусна
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор батлагдсан байршлуудад иргэдэд газар шинээр өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр шат дараатайгаар зохион байгуулж байгаа. 2014 онд зохион байгуулагдсан эхний ээлж, 2015 оны 1 дүгээр сараас эхлэн зохион байгуулагдсан 2 дугаар ээлжийн цахим газар өмчлөлийн ажлаар нийт 24766 нийслэлийн иргэн газар өмчилж авсан байна. Харин газар өмчлөлийн цахим системийн 3 дугаар …
-
11 May
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
Өнөөдөр хийгдэх засварын үеэр эрчим хүч түр хязгаарлах хуваарийг хүргэж байна гэж Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ компаниас мэдээллээ. Чингэлтэй 11.00-17.30 17, 18-р хороо Сурагчийн гудамж, Ч объект, МОНЦАМЭ-ийн зуслан, Зүрх-Уул, Зүрх-Уулын задгай, Чингэлтэйн зуслан болон тэр орчмоор Баянгол 10.30-18.00 11, 17, 18-р хороо 4-р хороолол Гурван билэг-10, 33, 34, 35, 42, 43, 28-1, 2, Ганьтын 22, 24, 26, 47А байрууд, …
-
11 May
“Учрал”-ын цэцэрлэг, Ж.Самбуугийн гудамжинд мод тарилаа
Мод тарих үндэсний өдрийн нээлтийн арга хэмжээг Чингэлтэй дүүргийн төр, захиргааны байгууллагаас Барилгачдын талбай дээр 5 дугаар сарын 9-ний өдөр зохион байгууллаа. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос Мод тарих үндэсний өдрийг зарласнаар Монгол Улс Мод тарих үндэсний өдөртэй дэлхийн 33 дахь улс болсон. Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас …
-
8 May
Авто замын ан цавыг хэрхэн засварлах талаар сургалт зохион байгууллаа
Нийслэлийн авто замын газар, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ хамтран замын ан цавыг засварлах ажлыг стандартын дагуу хэрхэн гүйцэтгэх талаар сургалт зохион байгууллаа. Сургалтад Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэийн ажилчид болон авто замын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо гэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс мэдээллээ.
-
8 May
“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармаг боллоо
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас нийслэлийн Хөдөлмөрийн газар, Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэгтэй хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармаг өнөөдөр боллоо. 7 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус яармагийн үеэр ажлын байрны захиалга ирүүлсэн 400 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 2464 ажлын байр зарлагдсан бөгөөд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хоёр дахь жилдээ хэрэгжих …
-
8 May
Хужирбулангийн хүүхдүүд төрийн өмчит цэцэрлэгтэй боллоо
Баянзүрх дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр барьсан гуравдахь цэцэрлэгийн нээлт өнөөдөр боллоо. Баянзүрх дүүрэг 28 хороотой. 28 хорооны 20 нь гэр хороолол. Гэр хорооллын бүсдээ алслагдсанд тооцогддог 28 дугаар хороо ийнхүү төрийн өмчит цэцэрлэгтээ болсон юм. Монгол залуусын хүч хөдөлмөр ухаан зарсан “Эзо Хаус” компанийн барьж босгосон 203 дугаар цэцэрлэгт Хужирбулангийн харьяалалтай 150-200 хүүхэд сурч, хүмүүжих юм байна. Цэцэрлэгийн …
-
8 May
СБД – ийн эрүүл мэндийн төвд их засвар хийнэ
Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/362 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улсын төсвийн хөрөнгөөр энэ онд санхүүжүүлэх Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн барилгын их засварын 250 сая 441 мянган төгрөгийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт үүрэг болгов. …
-
8 May
Хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлэх үүрэг өглөө
Нийслэлд 2015 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй худалдан авах ажиллагааны ажлын явцын тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа. Нийслэлд энэ онд Улсын төсвөөр 729,7 сая төгрөгийн нийслэлийн Засаг даргад эрх нь шилжсэн 10 ажил, нийслэлийн төсвөөр 260 тэрбум төгрөгийн 265 ажил, Орон нутгийн хөгжлийн сангийн 19,2 тэрбум төгрөгөөр 371 …
-
8 May
Зөвшөөрөлгүй, зөрчилтэй барилгуудыг зарлаж, банк санхүүгийн байгууллагад мэдэгдэнэ
Нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж буй зөрчилтэй барилгуудын талаарх асуудлыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн 2015 оны 04 сарын 29-ний өдрийн хуралдаанаар өгсөн үүргийн дагуу нийслэлийн Хяналтын газар 67, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар 33 барилга байгууламжид үзлэг шалгалтын ажлыг холбогдох албаныхан зохион байгуулж ажилласан байна. Мэргэжлийн байгууллагуудаас хийсэн шалгалтын дүнд хяналт …
-
8 May
Нийслэлд энэ онд хийгдэх тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөө гаргалаа
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлд энэ онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, автозам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөг гаргалаа. Улс, нийслэл, дүүргийн орон нутгийн хөгжлийн сан, инженер хангамжийн байгууллагуудын өөрийн болон урсгал зардал, замын сан, Азийн хөгжлийн банк, Хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар хотын 9 дүүрэг, инженер хангамжийн байгууллагуудын нийт 1153 төсөл арга хэмжээ нэгтгэсэн. Ингэснээр нийслэлийн хэмжээнд нийт 1153 нэр төрлийн …
-
7 May
Шарга морьтын амны авто замын засварын ажлын санхүүжилтийг шийдвэрлэлээ
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/388 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн замын сангийн хөрөнгийн хотын авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын хөрөнгөнөөс энэ онд санхүүжүүлэх Сүхбаатар дүүргийн Шарга морьтын амны авто замын засварын нэг тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг Улаанбаатар …
-
7 May
Нийслэлийн хэмжээнд энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ
Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалыг үндэслэн нийслэлийн Засаг дарга “2015 оны нэгдүгээр ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай” А/235 дугаар захирамж гаргасан. Үүний дагуу Улаанбаатар хотын хэмжээнд энэ оны цэргийн жинхэнэ албаны нэгдүгээр ээлжийн татлагыг энэ сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунаар ахлуулсан …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл