Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 24 дүгээр хуралдаанаар нийслэлийн 2015 оны төсөвт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ баталсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа, Улсын Их Хурал, Засгийн газраас төсвийн зарлага, хөрөнгө оруулалтын хэмжээг бууруулах бодлого баримталж байгаа хэдий ч нийслэлийн 2015 оны төсвийн …
Нийслэл
March, 2015
-
26 March
Оюутнууд нийслэлийн тохижилтийн ажилд оролцоно
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын оюутны холбоотой хамтран ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсын Их дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд суралцагч оюутан залуус нийслэлийнхээ бүтээн байгуулалтад оролцож, хотын соёлд залуусыг уриалан дуудаж, хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө сэтгэл, зүтгэл нэгтэй хамтран ажиллана. Энэ ажлын хүрээнд Монголын оюутны холбооноос санаачлан “Ая тухтай Улаанбаатар” 1 сарын аян зохион байгуулж …
-
25 March
Иргэдийг хүлээн авах уулзалтын өрөөтэй боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/69 дүгээр захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан тушаалтнуудаас иргэдтэй хийх уулзалт /Шилэн уулзалт/-д ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай журамд заасны дагуу байгууллагын үйл ажиллагааг ил, тод нээлттэй болгох, ёс зүйтэй төрийн албыг сахих, Авлигын эсрэг хууль тогтоомж, Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр …
-
25 March
Иж бүрэн дадлага сургуулийг зохион байгууллаа
Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Аврах тусгай ангийн Тусгай чиг үүргийн салбар Хан-Уул дүүргийн Аврах гал унтраах 14-р анги, ДЦС-3-ын цагдаагийн тасагтай хамтран гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгууллаа. Аврах, гал унтраах хэсэг, инженер, техникийн ажилчид усан хөшиг татах, тандалт явуулах, хорт бодисын алдаглыг таслан зогсоох ажиллагаанд хамтан оролцож, эмнэлэг, мэргэжлийн хяналтын байгууллагууд тус тусын чиг үүргээр сургуульд оролцлоо. …
-
25 March
Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3 а,б,в гол шугамыг өргөтгөнө
Нийслэлийн Засаг дарга “Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3 а,б,в гол шугамыг ф600/500 болгон өргөтгөх зураг төсөл, барилга угсралтын ажлыг зохион байгуулж, хяналт тавих Ажлын хэсэг байгуулах тухай” А/217 дугаар захирамж гаргалаа. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат ажиллана. Захирамжаар Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3 а,б,в гол шугамыг ф600/500 болгон өргөтгөх зураг төсөл, …
-
25 March
100 цэцэрлэгч сертификатаа гардан авлаа
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, ”Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”, “Улаанбаатар их сургууль” хамтран ногоон байгууламжийн цэцэрлэгч бэлтгэх 14 хоногийн хугацаатай сургалт зохион байгуулж сертификат гардууллаа. Нийт 100 хүн цэцэрлэгжүүлэгч ойжуулагчийн сургалтад хамрагдаж ногоон байгууламжид тарих мод сөөгийг сонгох, нүх шуудуу ухаж бэлтгэх, хөрс бэлтгэх, мод сөөг цэцгийг тарих арга технологи, арчлах бордох услах, зүлэгжүүлэх, мод сөөгийг хэлбэржүүлэх, хамгаалах, өвөлжүүлэх ажлын …
-
25 March
Үндэслэлгүйгээр урамшуулал олгодог байдал Налайхын ИТХ-ын Тэргүүлэгчдийг тойрсонгүй
Налайх дүүрэгт Авлигатай тэмцэх газраас ажлын хэсэг томилогдон ажилласан байна. Ингэхдээ тус дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн болон Хурлын 2014 оны тогтоол, тэмдэглэл, Хурлын даргын захирамж, ирсэн, явсан бичгийн бүртгэл, албан бичгүүд, Хурлаас баталсан хөтөлбөр, шийдвэрүүдээс авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж, хянан үзжээ. Налайх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид нь Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар “Дүүргийн Хурлын …
-
25 March
Орон сууцны үнэ 0,5 %-иар буурчээ
REAL PROPERTIES ULAANBAATAR LLC судалгааны төвөөс хийсэн орон сууцны үнэ ханшийн түүвэр судалгааг уншигч та бүхэндээ танилцуулья. УБ хотын хэмжээнд бидний бүртгэснээр хотын төвийн 6 дүүрэгт нийт 1497 орон сууц байгаагаас 2 сарын байдлаар судалгаандаа нийт 390 орон сууцны борлуулах зарын мэдээлэл цуглуулан анализ хийж үзжээ. УБ хотын нийт орон сууцыг дүүргээр ангилж харвал /Зураг 1/ Нийт хуучин орон сууцны …
-
25 March
Улаанбаатар хот Новосибирск хоттой хотын хөгжлийн зарим асуудлаар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ОХУ-ын Новосибирск хотын захиргааны Аж үйлдвэрлэл, аж ахуйн нэгж шинэ технологийн газрын дарга Люлько Александр Николаевич тэргүүтэй төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр хотын хамтын ажиллагааг бүх чиглэлээр хөгжүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд модон байшин, модон барилгын хорооллыг хөгжүүлэх түүнчлэн шинжлэх ухаан, технологийн чиглэлээр хамтран ажиллах талаар …
-
24 March
Хот тохижилт, бүтээн байгуулалтын ажил 11-р сард үр дүнгээ үзүүлнэ
ЕБС болон Оюутан залуустай хамтран хот тохижилт, ногоон байгууламжыг бий болгох зорилготойгоор Монголын Оюутны холбоо, Хүүхдийн Найрамдал төв болон Нийслэлийн удирдлагууд хамтын гэрээ байгуулан, гарын үсэг зурлаа. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн хог цэвэрлэгээ, айл өрх, аж ахуй нэгж байгууллагын хог тээвэрлэлт болон гадна орчны тохижилтын ажилд хяналт тавих, судалгаа хийх зорилгоор төрийн бус байгууллагуудын дунд сонгон шалгаруулт хийсэн. …
-
24 March
Сүхбаатар дүүргийн 9,10,11-р хороонд Пример инвестмент ХХК дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр боллоо
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг удирдлагаар хангах Төслийн Удирдах Хорооны ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Орон сууцны 7 дугаар хороолол орчмын Б хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэхэр газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 75 хувиас дээш хувьтай нь гэрээ байгуулсан Пример инвестмент ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл …
-
24 March
Нийслэлийн бүх харьяа байгууллагуудыг харьяалал, чиг үүргээр нь хувийн дугаар олгоно
Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хувийн дугаар олгох тухай” А/126 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нэгдсэн мэдээллийн сан бий болгох, мэдээллийн системүүдийг нэгтгэх, уялдаа холбоог хангахад ашиглах зорилгоор нийслэлийн бүх харьяа байгууллагуудыг харьяалал, чиг үүргээр нь хувийн дугаар олгох ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, нийслэлийн Мэдээллийн Технологийн газарт үүрэг болголоо. Харин …
-
24 March
Хатагтай Элизабет Хов Ове Нийслэлийн прокурорын газрын үйл ажиллагаатай танилцлаа
Олон Улсын Прокуроруудын Холбооны Ерөнхий зөвлөх, хатагтай Элизабет Хов Овегийн Монгол Улсад хийж байгаа албан ёсны айлчлал 2 дахь өдрөө үргэлжилж байна. Тэрээр 2015 оны 03-р сарын 24-ний өдөр Нийслэлийн прокурорын газрын үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтанд Нийслэлийн прокурор болон түүний орлогч, хэлтсийн дарга нар оролцож Нийслэлийн прокурорын газрын бүтэц зохион байгуулалт, хяналтын ажлын чиглэл болон бусад асуудлуудаар өргөн хүрээнд ярилцлага …
-
24 March
Явган зорчигчийн саадгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх төсөл боловсрууллаа
Нийслэлд шинээр болон сэргээн засварласан явган хүний зам, тохижилтын ажил нилээдгүй хийсэн боловч явган хүний замын зорчих эгнээ нарийсч, эвдэрч, сул шороон хөрсийг бий болгож байна. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас судалгаа хийж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Улаанбаатар хотын хөрс, орчны бохирдлыг бууруулах, иргэдийн хэрэгцээнд нийцсэн явган хүний …
-
24 March
Ашигт малтмалын хайгуул хийх 37 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олголоо
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн талбайн байршилд санал өгөх тухай, Шашны байгууллагуудын хугацааг сунгах тухай, Ой тэмдэглэх тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Өнгөрсөн онд нийслэлийн нутаг дэвсгэрт зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны …