Нийслэл

March, 2015

  • 24 March

    “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ – ыг татан буулгана

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Хөрөнгө бүртгэн авах тухай, Орон сууц хувьчлах тухай, Хөрөнгө худалдан авах тухай, “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-ыг татан буулгах тухай асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцуулав. “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-ыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн саналаар татан буулгахаар боллоо. Татан буулгах үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж ажиллахыг нийслэлийн …

  • 23 March

    МУБИС орчимд халаасны хулгай ихэсчээ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа.  Нийслэлийн дүүргүүдэд онцын зөрчил байхгүй ч харин гэмт хэргийн гаралт буурахгүй байна гэлээ. Харин Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу МУБИС-ийн орчмоор халаасны хулгайн гэмт хэрэг өссөн байна гэлээ. Мөн Хан-Уул дүүрэгт гэмт хэргийн …

  • 23 March

    “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг 3 үе шаттайгаар хэрэгжүүлнэ

    Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам 2200 тээврийн хэрэгслээр 600 мянга гаруй иргэнийг тээвэрлэж байна. Энэ нь замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн хоёр хүрэхгүй хувиар иргэдийн 60 гаруй хувьд үйлчилж …

  • 23 March

    Чингэлтэй дүүргийн бага ангийн багш нар зөвлөлджээ

    Чингэлтэй дүүргийн бага ангийн багш нарын “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх хичээл, үйл ажиллагааны туршлага солилцох ” нэгдсэн зөвлөгөөн Соёл, урлагийн их сургуулийн “Оюутан” театрт 3-р сарын 23-нд боллоо. Уг үйл ажиллагаанд БСШУ-ны сайдын зөвлөх Батсүх, БСШУЯ-ны Стратегиийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, …

  • 23 March

    204 дүгээр цэцэрлэг үүд хаалгаа нээлээ

    Хаврын дунд Шаргачин туулай сарын шинийн гуравны Дашнямтай өлзийт сайн өдөр буюу 3 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд 150 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орж, нээлтээ хийв. Нээлтийн арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа болон албаны бусад хүмүүс, хорооны иргэдийн төлөөлөл оролцлоо. 204 дүгээр цэцэрлэгийг дүүргийн Орон нутгийн төсвийн хөрөнгөөр канад …

  • 23 March

    Өнгөрсөн амралтын өдөр /2015.03.21-03.22/ зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл

    Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 03-р сарын 21-ны өдөр 206 зөрчил гарсан байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 97 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 109 зөрчил бүртгэгдсэн. 03-р сарын 22-нд 299 зөрчил илрүүлсэн. Үүнээс улаан гэрэл дохионы 129 …

  • 23 March

    Энэ онд 2482 орон сууцыг ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ

    УИХ-аар батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичигт тусгагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд одоогоор 34 аж ахуйн нэгж 1547 га газарт төсөл хэрэгжүүлж байна. Өнгөрсөн 2014 онд дахин төлөвлөлтийн хүрээнд нийт 560 айлын 5 блок орон сууцны барилга болон 300 хүүхдийн цэцэрлэг сургуулийн цогцолборын барилгыг …

  • 22 March

    “11-11” төв өнөөдөр ажиллахгүй

      Шинэчлэлийн Засгийн газрын “11 11 төв” 2012 оноос хойш өдийг хүртэл ажиллаж байна. Иргэдээ сонсч, тэдэнд шуурхай үйлчилж буй 11 11 төв өнөөдөр ажиллахгүй болохыг мэдэгдлээ. Учир нь эрчим хүчний газрын төлөвлөгөөт урсгал засварын ажил хийгдэж байгаа тул өнөөдөр 11:00-18:00 цагийн хооронд ажиллахгүй болохыг мэдэгдэж байна.

  • 22 March

    Гэрлэх ёслолын ордонг хувьчлах обьектын жагсаалтаас хаслаа

    Нийслэлийн залуу хосуудын өрх гэр бүл болж буйг баталгаажуулдаг ганц бэлэг тэмдэг болсон газрыг буюу гэрлэх ёслолын ордонг “ашиггүй ажилласан” гэх шалтгаанаар хувьчлах тухай асуудал сүүлийн хэдэн өдөр хүчтэй яригдсан. 1976 оноос хойш байнгын ашигтай ажиллаж байсан Гэрлэх ёслолын ордонг гэнэтхэн ашиггүй харин ч алдагдалтай ажилласан гэх дүгнэлт гарсан. Эл асуудлыг өнөөдөр хуралдаж байгаа НИТХ-ын 24 дүгээр ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэжээ. …

  • 22 March

    Нийслэлд гамшгаас хамгаалах дадлага, сургалт зохион байгуулна

    Нийслэлийн Засаг дарга “Гамшгаас хамгаалах дадлага, сургалт зохион байгуулах тухай”  А/208 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах төр захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагуудад 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 16:00 цагт зарлан мэдээллийн дадлага, сургалтыг зохион байгуулахаар боллоо. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дадлага, сургалт …

  • 22 March

    НИТХ-ын Тэргүүлэгчид маргааш хуралдана

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 3 дугаар сарын 24-ний өдөр буюу Мягмар гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд: ·  Хөрөнгө бүртгэн авах тухай / Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр баригдсан ус түгээх 9 байр / ·  Хөрөнгө бүртгэн авах тухай / Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдаж ашиглалтад орсон 7 барилга байгууламж / ·  “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-г татан буулгах тухай ·  …

  • 20 March

    03-р сарын 19-ны өдөр зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл

    Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 03-р сарын 19-ны өдөр 233 зөрчил гарсан байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 112 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 121 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс …

  • 20 March

    Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар санаачилгат төслийг хэрэгжүүлнэ

    Монголын Залуучуудын Холбоо, Монголын дугуйн холбоо, Монголын триатлоны холбоо, Залуу дугуйчин клуб, Найс байк клуб, Cannondale, Attila, Trek дугуйн дэлгүүр болон бусад байгууллагуудын хамтран хэрэгжүүлж буй “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар” санаачлагат төслийг хэрэгжүүлэхээр болжээ. МЗХ-оос дөрөвдүгээр сарыг “Бүтээх” сар болгон зарласан  бөгөөд энэхүү сарын нэг томоохон ажил нь уг төсөл юм. “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөр …

  • 20 March

    Явуулын хөдөлмөрийн бирж алслагдсан дүүргүүдэд ажиллана

    2014 оноос Хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөр Эрхлэлтийн үйлчилгээний төв, Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж хамтран Монгол анх удаа явуулын хөдөлмөрийн биржийг ажиллуулж эхэлсэн билээ. Явуулын хөдөлмөрийн бирж нь өнгөрсөн онд Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянголдүүргийнзарим хороод,томоохон автобусны буудал, их дээд сургуулийн хотхонд очижажилгүй иргэдийг ажилд зуучлах, зөвлөгөө мэдээллээрхангах үйлчилгээг үзүүлсэн.Тэгвэл энэ жилтөвийн 6 дүүрийн хөдөлмөрийн хэлтэстэй хамтран …

  • 19 March

    Шинэ орон сууцны үзэсгэлэн яармаг болж байна

    Энэ сарын 22-ныг дуустал Улсын их дэлгүүрийн 2 дугаар давхарт Шинэ байрны үзэсгэлэн яармаг болж байна. Тус үзэсгэлэнд зочилсноор хотын гадна болон дотор баригдаж буй орон сууцны барилгууд, шинээр ашиглалтанд орсон барилга, хотхонуудын мэдээлэл танилцуулгыг авах боломжтой юм байна. Мөн Америк Канадын хамгийн сүүлийн үеийн технологоор барьж байгуулдаг амьны орон сууцны Dream House Компаниас барилга байгууламждаа ашигладаг бүтээгдэхүүнүүдийнхээ дээжээс бодитоор …