Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хорооны хурлыг тус хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх удирдан явууллаа. Хурлаар баяр наадмын бэлтгэл ажлын явцын талаар салбар хороодын дарга нар мэдээлэл хийлээ. “Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам”-ыг баталж, эрлийз буюу шинэ цагийн монгол морьдыг долдугаар …
Нийслэл
June, 2015
-
25 June
Нийслэлийн засаг дарга ИБУИНВУ-ын элчин сайд Катрин Арнолдыг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Катрин Арнолдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд хатагтай Катрин Арнолд хүлээн авч уулзаж байгаад таатай байна гээд цаашид Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө болон бусад чиглээр хамтран ажиллах талаар санал солилцлоо. Хотын дарга “Улаанбаатар хотыг 2030 …
-
25 June
Чингэлтэй дүүргийн хүүхдүүд гудамжныхаа тухай зураг зурж, шүлэг, талархалын захидал бичжээ
Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд баригдсан жишиг авто замын бүтээн байгуулалттай холбогдуулан “Миний мөрөөдлөөр-Миний гудамж” сэдвийн хүрээнд 4 мөрт шүлэг, талархалын захидал, зургийн уралдаан оршин суугч хүүхдүүдийн дунд зарлаж, нээлтийн үеэр хүүхдүүдийн бүтээлээр үзэсгэлэн гаргасан байв. Уралдаанд идэвхтэй оролцсон 25 хүүхдэд гарын бэлэг өгснийг 16 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Н.Сэргэлэн, Засаг дарга Ш.Жаргалсайхан,”Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК-ийн захирал …
-
25 June
Дүүргийн Засаг дарга ЕБС-ийн төгсөгчидтэй уулзлаа /видео/
МАН-ын генсек Ж.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд нар Чингэлтэй дүүргийн ахлах сургуулийн 12-р ангийг төгсөж байгаa анхны төгсөгчидтэй уулзаж, санал бодлоо солилцжээ. Ugluu.mn
-
25 June
Д.Ганболд: Энэ зам хөгжлийг дөтлөн иргэдийн хүслийг бүтээх ‘’Хүслийн зам, хөгжлийн жим’’ болох болтугай
Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны жишиг авто замын нээлтийн үеэр дүүргийн Засаг дарга Д.Ганболд бүтээн байгуулалтад оролцсон байгууллага, санаачлага гаргаж дэмжсэн иргэддээ талархал илэрхийлээд хэлсэн үгэндээ: “Чингэлтэй дүүргээс 2015 оныг ‘’Гэр хорооллын хөгжлийг дэмжих ’’ жил болгон зарласан. Энэ хүрээнд олон арга хэмжээ, төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлуудыг төлөвлөж үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Ажлыг чанартай сайн хийж гүйцэтгэхэд төр …
-
25 June
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар Я.Мөнгөнцэцэгийг томиллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар тус газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар Ягааны Мөнгөнцэцэг томилогдлоо. Я.Мөнгөнцэцэг нь Олон улсын сэтгүүлч мэргэжилтэй. 2007 оноос өнөөдрийг хүртэл өдөр тутмын “Өдрийн сонин”-д Улс төр, гадаад мэдээллийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
24 June
Улиастай –Гачууртын замд шинээр 28 автобусны буудал барина
Баянзүрх дүүргийн 20,23,28-р хорооны нутаг дэвсгэрт хамаарах Улиастайн уулзвараас Гачуурт чиглэлийн 11.0 км авто замын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Үйлсийн зам” ХХК ажиллаж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих 6 123 550 161 төгрөгийн төсөвт өртөгтэй уг замын ажлыг 2015 оны 06 дугаар сарын 03–наас 08 дугаар сарын 30-ны хооронд гүйцэтгэж дуусгана. Ингэснээр одоогийн 7м-ийн өргөнтэй зорчих хэсгийг 8м болгон өргөтгөж , …
-
24 June
Хуучин циркэд гарсан түймрийг шуурхай унтраажээ
Өчигдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Циркийн сургуулийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагыг шуурхай мэдээллийн утсанд ирүүлсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 1, 2 дугаар тасаг, Гал унтраах 14, 34 дүгээр анги, нийслэлийн Аврах ангийн 51 албан хаагч ажиллаж гал түймрийг шөнийн 03 цагт бүрэн унтраасан байна.Монгол улсын гавьяат жүжигчин Ж.Раднаабазарын …
-
24 June
Зуслангийн шинэ чиглэлд автобус явж эхэллээ
06 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн зуслангийн чиглэл нээгдэж байна. “ЗҮ-1 Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд автобус, “ТҮ-2 Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд нэг автобус, “ТҮ-3 Баянбулаг-Тэнгис” чиглэлд нэг автобус тус тус үйлчилгээнд явна гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
-
24 June
Маргааш нийслэлийн ИТХ – ын ээлжит хуралдаан болно
Нийслэлийн ИТХ – ын ээлжит 28 дугаар Хуралдаан маргааш буюу Пүрэв гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: · Нийслэлийн ИТХ – ын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай · Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай / Бага тойруугийн хуучин барилгыг буулгах, оновчтой төлөвлөлтийн техник эдийн засгийн үндэслэл 53 243,3 га Гандантэгчинлэн хийд орчмын гэр хорооллын шинэчлэн дахин төлөвлөлт 53 га Налайх …
-
23 June
06 сарын 22-нд зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл
Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 06-р сарын 22-ны өдөр 360 зөрчил гарсан байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 33 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 327 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс …
-
23 June
Нийслэлийн 6 дүүргийн гэр хорооллын 7241 иргэн амины орон сууцтай болох төсөлд хамрагдана
Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй, тохилог амьдрах орчинг бүрдүүлэх, газар ашиглалтыг сайжруулах, гэр хорооллыг инженерийн болон нийгмийн дэд бүтэцтэй амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх үйл ажиллагааг иргэдийн оролцоотойгоор газар шинэчлэн зохион байгуулах зорилгоор нийслэлийн ИТХ – ын 23/02 дугаар тогтоолоор баталсан “Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журам”, нийслэлийн Засаг даргын 2013-2016 үйл ажил ажиллагааны хөтөлбөрийн дагуу …
-
23 June
Смарт Сити олон улсын семинар боллоо
Нийслэлийн Мэдээллийн технологийн газар БНСУ-ын (IFEZ) буюу Инчон хотын эдийн засгийн чөлөөт бүс, I UB -City байгууллагууд хамтран Ухаалаг хот (Смарт Сити) Олон улсын семинарыг зохион байгууллаа. Тус семинарт (IFEZ) Инчон хотын эдийн засаг чөлөөт бүс, БНСУ-ын үндэсний мэдээллийн технологийн агентлаг, БНСУ-ын төрийн өмчит байгууллага Инчон Ю-Сити корпорац зэрэг байгууллагуудын удирдлагууд болон төр, хувийн хэвшлийн 100 гаруй төлөөлөгч оролцож Инчон, …
-
23 June
Зам цөмөрч буудай ачсан машин онхолджээ
12.30 цагийн орчимд Сонгино хайрхан дүүрэг, Драгон төвийн ард баригдаж байгаа барилгын хажуу талын зам цөмөрч, буудай тээвэрлэн явсан ачааны машин унаж, осолджээ. Одоогоор Сонгино хайрхан дүүргийн замын цагдаа нар ослын газарт ажиллаж байна. Ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа тухайгаа Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Одбаяр мэдээлэв. Эх сурвалж: gereg.mn
-
23 June
“Нийслэлийн өөрчлөлт миний дуранд” сэдэвт гэрэл зургийн уралдаан зарлалаа
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран Монгол Улсад гэрэл зургийн алба байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан “Нийслэлийн өөрчлөлт миний дуранд” сэдэвт гэрэл зургийн уралдааныг мэргэжлийн болон гэрэл зураг сонирхогчдын дунд зохион байгуулж байна. “Нийслэлийн өөрчлөлт миний дуранд” сэдэвт гэрэл зургийн уралдааны зорилго нь Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд хийсэн томоохон бүтээн байгуулалт, өөрчлөн шинэчлэлтийн бодит дүр, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл