Нийслэл

April, 2015

  • 17 April

    Бямба гарагт бүх нийтийн их цэвэрлэгээтэй

    Иргэдийн эрүүл амьдрах орчинг сайжруулах, байгууллагуудын гадна өнгө үзэмжийг сэргээх, цэвэр цэмцгэр орчинг бүрдүүлэх зорилгоор бямба гарагт буюу 04 дүгээр сарын 18-нд бүх нийтийн их цэвэрлэгээг дүүргийн хэмжээнд зохион байгуулна. Цаг агаар дулаарч, шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт байрлах үерийн хамгаалалт, барилга байгууламж, ус хуримтлагддаг гуу жалга, ус нэвтрүүлэх хоолойд хуримтлагдсан ахуйн гаралтай хог хаягдал, …

  • 17 April

    Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид том мод шилжүүлэн суулгана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/258 дугаар захирамж гаргав. Захирамжаар “Нийслэлд нэн шаардлагатай шинэ техник, технологи, ноу-хау нэвтрүүлж, нутагшуулах төслийг хэрэгжүүлэх журам”-ын дагуу Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид том мод шилжүүлэн суулгах ажлын төслийг хүлээн авч, дүгнэлт гаргах эрх үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон …

  • 17 April

    Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд санхүүжүүлэх авто замын ажлын жагсаалтыг баталлаа

    Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/265 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд санхүүжүүлэх барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ажлын жагсаалтыг нэгдүгээр, авто зам, замын байгууламжийн ажлын жагсаалтыг хоёрдугаар, техник тоног төхөөрөмж худалдан авах ажлын жагсаалтыг гуравдугаар хавсралтаар тус тус баталлаа. Батлагдсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар …

  • 17 April

    “Найрсаг Улаанбаатар” олон улсын тэмцээн боллоо

    “Найрсаг Улаанбаатар хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Зочлох үйлчилгээний салбарын ажилтнуудын мэргэжлийн аварга шалгаруулах олон улсын тэмцээн”-ийг нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын зочид буудлуудын холбоо, Монголын ресторан зоогийн газруудын холбооноос хамтран зохион байгууллаа. Энэхүү олон улсын тэмцээн нь 9 дэх жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил 2 үе шаттайгаар явагдлаа. Тэмцээний 1 дүгээр шатны шалгаруулалт Үйлчилгээний менежер, Зочин …

  • 16 April

    Өнөөдрөөс эхлэн дугаарын хязгаарлалтын зуны цагийн хуваарьт шилжиж байна

    НИТХ-ын 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №2/08 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын автозамын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, тухайн бүс нутагт 07.00-22.00 цагийн хооронд автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийж байсан.  Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын …

  • 16 April

    Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламжид хийгдэх ажлын төлөвлөгөө гарлаа

    Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламжид энэ онд хийх ажлын төлөвлөгөө гарлаа. Төлөвлөгөөний дагуу Чингэлтэй дүүрэгт 8, Баянгол дүүрэг 6, Сүхбаатар дүүрэг 2, Сонгинохайрхан дүүрэг  4, Баянзүрх дүүрэгт 2 нийт 22 байршилд далан сувгийн цэвэрлэгээ хийгдэнэ. Энэ ажилд 558 сая 900 мянган төгрөг зарцуулах юм. Он гарсаар “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Дэнжийн мянгын 2-р суваг, Чингэлтэй дүүргийн үерийн хамгаалалтын туслах …

  • 16 April

    Хог хаягдал, хөрсний бохирдлоос олон төрлийн халдварт өвчин тархах аюултай

    Хог хаягдал нь олон төрлийн өвчин үүсгэх нян, химийн хорт бодис агуулсан байдаг тул хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлж, олон төрлийн халдварт өвчин, хордлогууд үүсгэх гол хүчин зүйл болдог.      Хог хаягдлын химийн хорт нөлөө нь шингэн хуурай бодис хүхэр, устөрөгч, шивтэр, индол, скаптол, меркаптон зэрэг хорт хий ялгаруулж байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Мөн хог …

  • 16 April

    Нийслэлийн авлигын эсрэг 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөө баталлаа

    НИТХ-ын ээлжит 23 дугаар хуралдаанаар “Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө батлах тухай” асуудлыг хэлэлцэн баталсан. Уг хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн авлигын эсрэг 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай” А/283 дугаар захирамж гаргаж, “Нийслэлийн авлигын эсрэг 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-г баталлаа. Төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг батлагдсан төсвөөс санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд даалгав …

  • 16 April

    Төсвийн хөрөнгөөр энэ онд хэрэгжүүлэх ажлын жагсаалтыг баталлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх тухай” А/284 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар  Төсвийн хөрөнгөөр 2015 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний салбар, үйл ажиллагааны чиглэлээр ангилсан жагсаалтыг хавсралтаар баталлаа. Үүнд: ·  Авто зам, нийтийн тээвэр, инженерийн дэд бүтэц, зам засварын ажлын жагсаалт ·  Хот байгуулалт, дахин төлөвлөлтийн чиглэлээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга …

  • 16 April

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    2015 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр цахилгааны засвар хийх газрууд. Засвар хийх хугацаанд цахилгаан эрчим хүчийг түр таслах тул та бүхэн хэрэглээгээ зохицуулна уу. 16 /IY Багахангай 10.00-17.00 1-р хороо ШТС, 4, 6-р байр, Эмнэлэг, Максaм ХХК, тэр орчмын хэрэглэгчид Сонгино-хайрхан 11.00-18.00 25-р хороо Хайрханы 7-12, Одонтын 25, Малчны 18,  Зүүнсалааны зуслан, тэр орчмын хэрэглэгчид  

  • 15 April

    Чингэлтэй дүүрэгт Хүүхдийн амбулаторийн шав тавилаа

    Чингэлтэй Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар болон холбогдох байгууллагууд хамтран 15-р хороонд Хүүхдийн амбулатор барихаар төлөвлөсөн. БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн 500 мянган америк долларын буцалтгүй тусламжаар Хүүхдийн амбулаторын барилга барих төсөл хэрэгжихээр болж , 4-р сарын 14-нд шав тавих ёслолын ажиллагаа боллоо. Хүүхдийн амбулаторийн шав тавих ёслолын ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, дүүргийн …

  • 15 April

    Огцом баяжсан Налайхын Засаг даргын “нууц” тайлагдав

    Эрх мэдэл, албан тушаалаар дамжин богино хугацаанд хэрхэн “баяжиж” болдгийн үлгэр жишээ болохуйц нэгэн хүний тухай мэдээллийг олны сонорт хүргэе. Энэ бол Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар юм. Тэрээр 2012 оны орон нутгийн сонгуулиас өмнө гэр хорооллын хашаанд амьдардаг, “Чандмань-Налайх” НӨҮГ-тавтомеханикчаар ажилладаг, унах унаагүй нэгэн байсан гэдгийг Налайхчууд бүгд мэддэг юм билээ. Орон нутгийн сонгуулиар Налайх дүүрэгт Ардчилсан нам ялж, …

  • 15 April

    “Аюулгүй орц” төсөл хэрэгжинэ

    Нутгийн өөрөө удирдах байгууллагаас хийж хэрэгжүүлж буй ажлыг иргэд сонгогчдод сурталчлах, Төлөөлөгч-Иргэдийн хамтын ажиллагааг дээшлүүлэх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, Төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилготой “Төлөөлөгчийн нэг өдөр” арга хэмжээ өнөөдөр Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороон дээр үргэлжиллээ. Чингэлтэй Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал арга хэмжээг нээж үг хэллээ. Тэрээр 2015 оны нэгдүгээр сард хуралдсан Тэргүүлэгчдийн хуралдаанаар …

  • 15 April

    Хотын даргын захирамжийг буруугаар ашиглаж “шахааны бизнес” -ийг цэцэглүүлж байна уу

    Хотын дарга Нийслэл хотынхоо өнгө үзэмжийг сайжруулахад хөдөлмөрлөдөг гэхэд болно. Түүнийг энэ хөдөлмөр хүчийг үнэлэх нь мэдээж зүй ёсны хэрэг. Гэтэл түүний захирамжийг буруугаар ашиглан “шахааны бизнес”-ийг цэцэглүүлж байна.   Тодруулбал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 56 дугаар тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ыг баталсан. Тэгвэл Баянзүрх дүүргийн хэсэг ТҮЦ эрхлэгчид сэтгүүлчдэд мэдээлэл хийж амин зуулгаа залгуулж байгаа хүмүүст …

  • 15 April

    Нийтийн тээвэр шөнийн тээвэр хийж эхэллээ

    ШҮ:1 “ХМК-Офицеруудын ордон” чиглэлд троллейбус шөнийн цагаар дахин үйлчилгээнд явж эхэлжээ. Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 2-р баазын тролейбусууд шөнийн 22:00-01:00 цагийн хооронд нийслэлчүүддээ үйлчлэх юм. Зорчих үнийн хувьд том хүн 1000 төгрөг, сургуулийн насны хүүхэд 200 төгрөгөөр явах юм байна.