Танин мэдэхүй

October, 2015

  • 8 October

    Хамгийн их бөглөрөл үүсдэг хотууд

    Waze зүг чиг тодорхойлогч сайт авто зам нь хамгийн их бөглөрөлтэй хотуудын чансааг гаргажээ. Дэлхийн хамгийн их бөглөрөлтэй хотоор Колумбийн Вильявисенсио тодров. Мөн уг жагсаалтад Лондон, Жакарта, Милан, Иерусалим хотууд багтсан аж. Манай хойд хөрш ОХУ-ын нийслэл Москва хот есөд бичигдсэн байна. Хамгийн их бөглөрөлтэй дэлхийн 20 хотын тав нь АНУ-д байдаг юм. Судалгаагаар зөвхөн өнгөрсөн онд л гэхэд америкчууд …

  • 7 October

    Анагаах ухааны Нобелийн шагналтнууд тодорлоо

    Шинжлэх ухааны салбарт судалгаа хийж хүн төрөлхтний амьдралд чухал нээлт хийсэн эрдэмтдэд олгодог хамгийн нэр хүндтэй шагналын нэг болох Нобелийн шагналын эзэд өчигдрөөс /10.05/ тодорч эхэллээ. 1901 оноос Нобелийн шагналыг олгож эхэлснээс хойш хамгийн түрүүнд физиологи, анагаах ухааны салбарын шагналтнуудын нэрсийг тодруулдаг уламжлалтай. Тэгвэл энэ оны физиологи, анагаах ухааны Нобелийн шагналтнаар Уильям Кэмпбeлл /Ирланд/, Сатоши Омура /Япон/ нар “Шимэгч хорхойноос …

  • 7 October

    Хүүхдээ ирээдүйн манлайлагч болгох 12 арга

    Миний нэг танил хүүхэддээ өдөрт 100 төгрөг өгч цэцгээ услуулдаг гэдгийг сонсоод би анхандаа ямар зэрлэг юм бэ гэж бодож байсан ч тун удалгүй түүнийг ямар ухаалаг юм бэ гэж магтах болсон. Гэрийн хялбархан ажлыг хүүхдээрээ хийлгээд цалин өгөх нь хүүхдийг багаас нь мөнгөний үнэ цэнэ, хөдөлмөр, цаг хугацааны үнэ цэнийг мэдрэхэд сургадаг. Амжилттай манлайлагч хүмүүсийг та хараад тэднийг азтай …

  • 7 October

    Жаргалтай хүмүүсийн өглөө бүр хийдэг таван зүйл

    Та дөнгөж орноосоо босоод өдрөө эхлүүлэх гэж байна уу. Гэхдээ та түр хүлээгээрэй. Өдөр тутмын амьдралд тань хэвшил болгон хийж болохоор таван тустай зүйлсийг хүргэж байна. Та үүнийг хийж эхлээд, өмнө нь би юу хийж байсан юм бэ гэж өөрөөсөө асууx байх. Амьдралын харах өнцөг болон өдөр тутмын амьдралыг тань өөрчлөх таван маш энгийн алxмуудыг танилцуулж байна. 1. Талархлаа илэрхийлэх …

  • 7 October

    Технологийн дэвшил: Samsung S6, S6 edge-ийн тухай дэлгэрэнгүй танилцуулга

    -Дэлхийн хөдөлгөөнт төхөөрөмжийн чуулга 2015-аас шууд дамжуулж байна- Samsung компанийн хоёр шинэ бүтээгдэхүүн ирэх дөрөвдүгээр сард худалдаанд гарахаар болсон. Өнгө загварын хувьд өмнөх ямар ч загвараасаа хол илүү болсон эдгээр утаснууд бага зэрэг iPhone-той төстэй болсон хэдий ч хажуу тал руугаа нумарсан дэлгэц нь бусдаас ялгаж байна. Тэгвэл утасны тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг гэрэл зургийн хамт хүлээн авна уу. Galaxy S6 дөрвөн өнгөний сонголттой: Хар, цагаан, …

  • 6 October

    Компьютер тоглоом сэтгэн бодох чадварт нөлөөлдөг

    Видео болон компьютер тоглоомыг хүчирхийллийг өдүүлж, нийгэмд харш зан үйлтэй болгодог гэж эрдэмтэд олон удаа мэдэгдэж байсан. Тэгвэл Висконсин болон Калифорнийн их сургуулийн судлаачид компьютер тоглоомууд бүгд өөр өөр учраас нийтэд нь авч үзэх нь буруу гэдгийг өгүүлэв. Тэдний хэлж байгаагаар бол зарим нэг видео тоглоомууд хүмүүний уураг тархины үйл ажиллагаанд ашиг тустай аж. Ялангуяа, экшн хэлбэрийн видео тоглоомууд сайн …

  • 6 October

    Тахилга үйлдэх газарт эмэгтэй хүн гарахыг хориглоно

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Төрийн тахилгатай уул хайрханы тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам” 2012 оны 181 дугаар зарлигт Их Тахилгат хайрхан, Алтан хөхий, Алтайханы Таванбогд, Суварга хайрхан, Бурхан халдун, Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг таван жил тутам зохион байгуулахаар заасан. Зарлигийн дагуу Богдхан хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол маргааш буюу XVII жарны модон хонь жилийн намрын дунд …

  • 2 October

    Хүн болж төрснийх хийж үзэх ёстой 10 зүйл

    Хүний амьдрал гэдэг маш богинохон. Ердөө л өлгийнөөс авс хүртэлх ахархан цаг хугацаа. Саяхан АНУ-д дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй Вальтер Бреунинг гэдэг хүн 114 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Тэрбээр амьд ахуй цагтаа нэлээдгүй зүйлд өөрийн хүчийг сорьж байсан боловч өөд болохынхоо өмнө нэгэн сонирхолтой зүйл хэлсэн нь “Би олон жил амьдрахдаа хүний үзэх ёстой зүйлсийн заримыг нь хийж …

  • 2 October

    Зүүд нойрны тухай хачирхалтай баримтууд

    1. Зүүдлэх нь суралцахад тус болж чадна Хэрвээ та шинэ хичээл сурах гэж оролдож байгаа бол удаан хугацаагаар ном барьж суухын оронд түр зуур дугхийгээд авахыг илүүд үзэх хэрэгтэй. Учир нь тархи зүүдлэх үедээ суралцах, асуудлыг шийдэхэд тусалдаг хэмээн Харвардын анагаахын сургуулийн эрдэмтэд хэлж байна. Эрдэмтэд тайлбарлахдаа зүүдлэх нь тархины шинэ мэдээллийг боловсруулах, холбох, ойлгох арга зам гэжээ. Чанартай нойрсож, …

  • 2 October

    Японд очсон жуулчдын тэр бүр мэддэггүй газрууд

    Япон Улс жилдээ маш олон жуулчин хүлээж авдаг. Фүжи уул, Токио, Киото хот, гайхалтай сүм дуганууд гээд жуулчдын сэтгэлийг татах зүйлс олон бий. Гэвч жуулчид тэр бүр мэдэхгүй, аяллын хөтөч номуудад төдийлөн тэмдэглэгдээгүй ч очиж үзсэндээ хэзээ ч харамсахааргүй сайхан газрууд байдаг байна. 1.    Нарайжуку Нарайжуку нь Токио хотоос баруун зүгт, Нагано мужид байдаг, Японы хэдэн зууны соёлыг хадгалж үлдсэн …

  • 1 October

    Хүний зан араншинг гар утасны хонхоор шинжихүй

    Хүний зан араншинг гар утасных нь хонхоор мэдэж болдог гэнэ. Мэдээж орчин цагт сонголт гэдэг бүхэлдээ тухайн хүний сэтгэл санаа, сонирхол, дадал зуршлын тод илрэл байдаг. Тийм ч болохоор та ойр дотныхоо хүмүүсийн утасны хонхоор нь ямар хүн болохыг шинжээд үзэхэд болохгүй зүйлгүй шүү дээ. Гар утас дуугарахад баруун гараараа авч, баруун талдаа барьдаг хүнд итгэж болдог гэнэ. Гар утсаараа ингэж  ярьдаг …

  • 1 October

    Заавал мэдрэх 10 үнсэлт

    1.Анхны үнсэлт Цөөхөн хэд л байдаг гайхамшигтай зүйлсийн нэг бол анхны үнсэлт. Ихэнх анхны үнсэлтүүд онцгүй байдаг ч энэ ховорхон тохиох гайхамшгийг ахин бүтээж бас болно. Учир нь зөвхөн өсвөр насандаа хэн нэгэн хөвгүүнийг үнсэж байсан чинь анхны үнсэлт болоод тэр чинь онцгүй байсан бол үүнийг битгий тоо. Хайрттайгаа учраад үнссэн анхны үнсэлт чинь ч бас гайхамшигт ид шидийн үнсэлт …

September, 2015

  • 30 September

    Эрүүл мэндэд хамгийн хэрэгтэй 10 цэцэг

    Таны толгой өвдөх, амьсгал давчдах, эрч хүч буурах зэрэг нь орчны бохирдлоос болдог аж. Өөрөөр хэлбэл танай гэрийн, ажлын өрөөний агаар эрүүл биш, хорт бодис агуулж байгаа хэрэг юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчдийн үзэж байгаагаар гэр оронд байгаа агаар гаднахаас 4-6 дахин, зарим тохиолдолд 8-10 дахин хортой байдаг аж. Статистикийн дунджаар өрөө тасалгааны агаарт 20 хүртэлх тооны экологи бохирдуулагч …

  • 30 September

    Дуулах ямар ач холбогдолтой вэ?

    Дуулах нь бие махбодын болон сэтгэлзүйн маш олон талын ач холбогдолтой. Жишээ нь тархины үйл ажиллагаа болон ой тогтоолтыг сайжруулахаас гадна сөрөг бодлыг тань үргээнэ. Мөн хоолой болон хамарт нян үржихээс сэргийлдэг бөгөөд уушигны үйл ажиллагааг сайжруулдаг ажээ. Тэгвэл эдгээрээс гадна олон гайхалтай ач холбогдол бий. Хамтдаа сонирхоцгооё. Хүн эхийн хэвлийд байхаасаа дуулж эхэлдэг The Emeritus Emporia State University – …

  • 30 September

    Далайн давсны гайхамшигт чанар

    Далайн давс цус цэвэрлэж гемоглобиныг дээшлүүлдэг Далайн давстай усанд ороход цусны найрлага шинэчлэгдэж, эд эсийг сэргээж, тархины ажиллагааг сайжруулдаг байна. Цус багадалтаас сэргийлдэг. Бодисын солилцоог хэвийн болгож, бамбай булчирхайн системийг тогтворжуулдаг Давстай усанд макро микро элемент /Йод, кальци, кали, магни, хvхэр/ их хэмжээгээр агуулагддаг. Эдгээр нь бодисын процесс, бие организмын гормоны системийн vр ашгийг дээшлvvлдэг. Дотоод шvvрлийн булчирхайг идэвхжvvлж, дархлааг …