Монголын Зохиолчдын Эвлэлийн XV их чуулганаас шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүд өчигдөр буюу буюу есдүгээр сарын 26-ны өдөр анхны хурлаа хийжээ. Хурлаар МЗЭ-ийн гүйцэтгэх захирлыг томилж, ирэх дөрвөн жилд хийх ажил, шинэчилсэн журмаа баталж хийх ажлуудынхаа чиг үүргийг тодорхойлон ажил хүлээлцэх комисс байгуулсан байна. МЗЭ-ын гүйцэтгэх захирлаар одоонгийн гүйцэтгэх захирал яруу найрагч Г.Мөнхцэцэгийг улираан сонгох санал хураалт явагдаж хуралд оролцсон …
Урлаг
September, 2013
-
26 September
“СҮНЖИДМАА” дуулалт жүжиг 32 жилийн дараа дахин тайзнаа
Анхлан 1981 онд тайзнаа тавигдаж байсан Ж.Бадраагийн зохиол, ТШ, ХБ, АЖ Д.Лувсаншаравын хөгжим, “Сүнжидмаа” дуулалт жүжиг 32 жилийн дараа дахин тайзнаа сэргээн тавигдах гэж байна. Тодруулбал, 2013 оны 10 сарын 04-нд 19:00 цагаас, 05, 06-нд 16:00 цагаас тус тус ҮДБЭЧ-ын тайзнаа тоглогдох юм. Тус жүжиг нь чуулгын урын санд анх удаа дуулалт жүжгийн хэлбэрээр тавигдсан томоохон бүтээлүүдийн нэг бөгөөд ардын …
-
25 September
250 гаруй Монгол үндэстэн Чингисийн талбайд тоглолт хийнэ
Ирэх ням гаригт буюу 9-р сарын 28-ны өдөр 250 гаруй Монгол үндэстэн оролцсон “Хамаг Монгол” тоглолт Чингисийн талбайд болно. Тус тоглолт МУГЖ С.Жавхлангийн санаачилсан “Хамаг монгол” төслийн хүрээнд хийгдэж буй 10 дахь тоглолт бөгөөд тоглолтоор үндэсний дуу, бүжиг язгуур урлагийн гайхамшгийг мэдрүүлэх зорилготой ажээ. Сохирхуулахад, “Хамаг Монгол” төсөл хэрэгжээд зургаан сарын хугацаа өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд Монгол, Халимаг, Тува, Өвөрмонгол, …
-
25 September
Пусанд болох “Олон улсын кино наадам”-д анх удаа Монгол кино өрсөлдөнө
Ирэх 10 сарын 03-12-ны өдрүүдэд Пусан хотноо “Олон улсын кино наадам” 18 дах удаагаа зохион байгуулагдахад бэлэн болжээ. Дэлхийн 70 орны 301 ширхэг кино оролцох уг наадам нэрт кино жүжигчдийн оролцох Улаан хивсний ёслолоор эхэлж, 10 хоногийн турш үргэлжлэх ба энэхүү наадамд анх удаагаа Монгол улсын 2 кино оролцох гэж байна. С.Бямба найруулагчийн Монгол -Германы хамтран бүтээсэн 90 минут үргэлжлэх …
-
24 September
“SweetYmotion”, “Шар айраг” нар амьд хөгжмийн гайхамшгийг мэдрүүлнэ
Монголын рок поп урлагийнхны гол хамтрагч нь болсон “On`n Off Production”-аас зохион байгуулж “Амьд хөгжмийн шоу тоглолт” энэ сарын 26- ны 19:00 цагаас СТӨ-нд ганцхан удаа тоглогдох гэж байна. Английн алдарт рок хамтлаг “Pink Floyd”хамтлагийн 1994 онд Лондон хотын Earls Court-д тоглогдсон PULSE тоглолтыг өвөрмөц гэрэл, дэлгэцийн гайхамшигийг хослуулан 100% амьд хөгжмийн дуугаралттайгаар хүргэхийг зорьж буй тоглолтод, дуучнаар “Шар айраг” хамтлагийн дуучин Ганхүү, Буянаа, “SweetYmotion”хамтлаг, …
-
24 September
Мисс Шүүдрээгийн тоглосон эротик кино удахгүй дэлгэцнээ гарна
Монголын кино урлаг шинэ зууныг даган хөгжиж эхэлсэн. Үүний жишээ болсон олон сайхан кинонууд эхнээсээ үзэгчдээс өндөр үнэлгээ авч эхэлсэн. Тэгвэл тун удахгүй дэлгэцнээ бас нэгэн чансаатай кино үзэгч олны хүртээл болох гэж байна. “Муушгийг заавал таван гар тоглох албагүй” гэсэн сонирхолтой нэртэй энэ кино монголын кино урлагийн салбарт шинэ төрөл жанр нэмэх гэнэ. “Муушгийг заавал таван гар тоглох албагүй …
-
23 September
Уран дархан болон монгол зургийн “Монгол урлаг” үзэсгэлэн гарна
Blue moon арт галерейгаас санаачлан энэ жилээс дүрслэх урлагийн төрлүүдээр төрөлжүүлэн нийт уран бүтээлчдийн дунд үзэсгэлэн зохион байгуулан шилдэг бүтээл шалгаруулж байгаа билээ. Энэ нь цаашдаа манай галерейн зүгээс зохион байгуулах “Дүрслэх урлагийн тэргүүн дээд шилдэг уран бүтээл” -үүдийг шалгаруулах арга хэмжээ зохион явуулах, мөн тогтмол ажиллагаатай мэргэжлийн дуудлага худалдаатай болох үйл ажиллагааны бэлтгэл ажил юм. Blue moon арт галерей нь …
-
23 September
МЗЭ-ийн удирдах зөвлөлийн даргаар Ц.Буянзаяа сонгогджээ
Энэ сарын 20, 21-ны өдрүүдэд Монголын Зохиолчдын эвлэлийн ээлжит их хурал болж “тулгамдаад буй асуудал, түүнээс гарах гарц, цаашид хэрэгжүүлэх ажил болон ирэх дөрвөн жилийн турш зохиолчдыг толгойлон явах удирдлагууд”-аа сонголоо. Дөрвөн жил тутамд болдог их хурлаар МЗЭ-ийн дотоод журмын дагуу энэ жил Удирдах зөвлөлийн дарга Х.Чилаажав ажлаа хүлээлгэн өгч, зохиолч Ц.Буянзаяа хаалааг нь авчээ. Шинээр сонгогдсон Удирдах зөвлөл ойрын …
-
21 September
“Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжиг нээлтээ хийлээ
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид Цуутын цагаагч гүү үлгэрээс сэдэвлэсэн “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжгийнхээ нээлтийг өнөөдөр 11:40 цаг буюу морин цагт хийлээ. Жүжиг хүүхдүүдэд сургаал, сургамжит түүхийг сонсгож, сэтгэлийг нь баясгаж, ухааныг нь тэлж, урамаар тэтгэх бөгөөд эцэг эхийн сургааль хүний амьдралд ямар ач тустай байдаг вэ гэдгийг ойлгуулж байгаа юм байна. Тоглолт эн сарын …
-
20 September
“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” оройхон гараад ширүүхэн дайрна гэгчээр…
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас кино театруудаар гарч байгаа киноны орлогын мэдээллийг долоо хоног бүрийн баасан гарагт зарлаж байхаар болсон. Тэгвэл энэ долоо хоногийн хувьд “Тэнгис”, “Өргөө” кинотеатруудад гарч буй “Ганц бие бүсгүйчүүд” УСК 50,306,000, “Микроны босс” УСК 79,231,500, “Голланд сарнай” УСК 14,394,000 төгрөгийн орлого олсон байна. Харин энэ долоо хоногийн хамгийн их ашиг орлого олсон энэ сарын 12-нд нээлтээ …
-
20 September
Дэлхийн зургаан том театрын балетын 20 гоцлооч ДБЭТ-т бүжнэ
Оросын нэрийн хуудас болж, балетын урлагийг дэлхийд манлайлдаг зургаан том театрын балетын 20 гоцлооч Монголд ирэхээр болсон баяртай мэдээг дуулгая. Монгол, ОХУ-ын соёлын хамтын ажиллагааны хүрээнд “Оросын балетын одод” тоглолтыг ДБЭТ удирдан зохион байгуулж байгаа бөгөөд ССАЖЯ, ОХУ-ын Соёлын яам, Монгол дахь ОХУ-ын ЭСЯ дэмжин ажиллажээ. Тоглолт ирэх аравдугаар сарын 19, 20-нд хоёрхон удаа ДБЭТ-т болох бөгөөд тоглолтонд ОХУ-ын “Большой театр”, …
-
20 September
”To be or not to be” театрчилсан шоуны бүртгэл явагдаж байна
Амьдралд бид бүгд гол дүрийн хүмүүс Эргэх дэлхий өөрөө гэгээн тайз… Энэ бол яруу найрагч Ц.Хулангийн ”To be or not to be” театрчилсан шоунд зориулж бичсэн шүлгийн мөр. Энэ шүлгэнд МУУГЗ, хөгжмийн зохиолч Л.Балхжав ая хийж “G melody” хамтлаг дуулсан юм. Хүн бүхэн жүжигчин болох албагүй ч хүн бүр өөрийн амьдралдаа гол дүр нь байхыг хүсдэг. Үүний тулд …
-
19 September
“Нисванис” хамтлаг тун удахгүй тэсрэлт хийнэ
Монголын гранж рокеруудын загалмайлсан эцэг гэгддэг Нисванис энэ жил 17 жилийн ойтойгоо золгож байгаа. Тэд амьд хөгжмийн ертөнцөд өөрсдийн гэсэн өвөрмөц өнгө аястай дуунуудаараа амьд хөгжим сонирхогчдыг байлдан дагуулж өнөөг хүртэл оршин тогтнож ирсэн юм. “Нисванис” хамтлаг 1996 оны дөрөвдүгээр сарын 9-нд байгуулагдсан ба өнгөрсөн хугацаанд “Хүчилтөрөгч”, “Нисдэг таваг”, “Саарал үе” “Цуглуулга” нэртэй цомгуудаа гаргаж байсан юм. Тэд удахгүй ахин …
-
18 September
“Speed” хамтлаг шинэ клипний зураг авалтаа Монголд хийнэ
Өмнөд Солонгосын “Core contents media” компанид харьяалагддаг “T-ARA” болон “Davichi”, “Speed”, “Seeya” хамтлагууд “ETV” телевизийн урилгаар Улаанбаатар хотноо зочилж, тоглолт хийх гэж буй. Тэдний нэг болох “Speed” хамтлагийнхан өчигдөр Монголд хүрэлцэн ирлээ. Тэднийг фэнүүд нь “Буянт-Ухаа” онгоцны буудалд халуун дотноор угтжээ. Сонирхуулахад, “T-ARA” хамтлагийн тоглолтод оролцохоор уригдсан “Speed” хамтлагийн залуус өөрсдийн нэгэн шинэ клипний зураг авалтаа Монголд хийхээр төлөвлөсөн гэнэ. …
-
18 September
Дуучин А.Түмэн-Өлзий тоглолтоо хийнэ
Монголын дууны урлагийн нэрт мастеруудын авъяас билэг, онгод мэдрэмжээр хөглөгдсөн “Сэтэрт тал”, “Миний монгол”, “Аавдаа”, “Баясгалантай сайхан”, “Ижий зөн” зэрэг олон сайхан дуунуудыг өөрийн уянгалаг дуу хоолой, увидас мэдрэмжээрээ амьдруулж дуунд дуртай дуучин монгол түмэндээ хэдийнээ танил болсон дуучин А.Түмэн-Өлзий анхны бие даасан уран бүтээлийн амьд тоглолтоо “Баясгалантай сайхан” хэмээх нэртэйгээр ирэх 10 сарын 11-нд “Монгол бөхийн өргөө”-нд 19:00 цагаас хийхээр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл