Урлаг

September, 2013

  • 7 September

    Монголд анх удаа “Киноны Орлон Тоглогч”-ын тоглолт болно

    Монголд анх удаа Киноны Орлон Тоглогчын үзүүлбэр бүхий тоглолт “STUNT SHOW” нэртэйгээр 9-р сарын 22-нд зохион явуулах гэж байна.  Энэ шоунд Унгарын номер нэг каскадёр Пироч Габор хүрэлцэн ирж оролцоно. Габор нь Терминатор-3, Титаник гэх мэт Холливуудын олон кинонд өөрийн группийн хамт оролцож байсан алдартай жүжигчин юм. Хамтран ажиллах хүсэлтэй хүн байвал холбоо барина уу. Монголын Киноны Орлон Тоглогчдын Гильдийн …

  • 7 September

    Соёл, урлагийнхан “Хүй долоон худаг”-т баяраа тэмдэглэж байна

     Жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь долоо хоногт тохиодог “Соёл, урлагийн ажилтны баяр” өнөөдөр болж байна. Урлагийн салбарынханы хамгийн том баяр болох тус баярыг энэ жил Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын хамт олон ерөнхийлөн зохион байгуулж байгаа аж. Баярын хүрээнд өнөө өглөө 09:00 цагаас УДЭТ-ын үүднээс, ССАЖЯ-ны харъяа бүх мэргэжлийн урлагийн байгууллагуудын ажилтан, уран бүтээлчдийн төлөөлөл бүхий өргөн бүрэлдэхүүн Хүй долоон …

  • 6 September

    Жүжигчин Т.Карма СТА боллоо

    Жүжигчин, дуу оруулагч Т.Карма өчигдөр буюу есдүгээр сарын тавны өдөр МУСТА хэмээх эрхэм цол тэмдгээр энгэрээ мялаалгажээ. Эл цолыг хэдий оройтож авч байгаа ч баяр хөөрөөр дүүрэн тэмдгээ гардсан Т.Карма болон нэгэн үеийн найзууд болох МУГЖ жүжигчин Н.Батцэцэг, Ш.Цэцэгээ нартай татуулсан дараах зургийг хүргэж байна. Ахмад уран бүтээлч маань “Зүүдэнд ч оромгүй явдал”,”Амьдрал нулимсанд дургүй”, “Мятрашгүй Жулия” зэрэг орчуулгын 400 …

  • 5 September

    Буратиногийн адал явдал багачуудад ээж аавынхаа үгэнд орохгүй бол ямар хор уршигтайг ойлгуулна

    Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан залуучуудад маань зориулсан шоу тоглолтууд ар араасаа цуварсаар байна. Борооны дараах мөөг шиг олон шоу, парти энд тэндгүй зохион байгуулагдаж байгаа ч бяцхан үрсэд маань зориулсан тоглолт үзвэр үйлчилгээ өдрийн од шиг ховор болох юм аа. Урлаг гэдэг  нэг талаасаа хүүхдийг  хүмүүжүүлж, зөв ухамсар сэтгэхүйг суулгахад асар их нөлөө үзүүлдэг. Жишээлхэд л Монгол ардын “Өвгөн …

  • 5 September

    Т ара хамтлагийн тоглолтын хамгаалалтанд 1000 цагдаа гарна

    Ази төдийгүй дэлхийн хэмжээнд алдартай T-ara хамтлагийг үнэхээр Монголд ирэх нь үнэн үү? гэсэн асуулт хүн болгоны эргэлзээг төрүүлж байгаа. Тэгвэл тара хамтлагийг Монголдоо урисан ETV телевизийнхэн Тара хамтлагийг Монголд ирнэ гэдгийг хэвлэлийн бага хурлын үеэр телевизийнхээ нэрээр батлан хэллээ. T-ara хамтлаг нь 2009 онд “Core contest media” энтертайнментын харьяанд байгуулагдсан бөгөөд анх “Super rookies ” нэртэй байжээ. “T-ara” нь …

  • 4 September

    “48 цаг кино наадам 2013” -ын бүртгэл эхэллээ

      “48 цаг кино наадам” 2013 онд (48ЦКН) Монголд дѳрѳв дахь удаагаа зоxиогдох гэж байна. Монгол улсын өнцөг булан бүрээс уран бүтээлч, сонирхогчид хүрэлцэн ирж, 48-xан цагийн дотор xамгийн сайн богино xэмжээний кино xийxийн төлөө ур ухаанаа шавхан өрсөлдөх болно. Тэргүүн байр эзэлсэн бүтээл нь “2013 оны 48 цагийн шилдэг кино” шагналын төлөө дэлxийн өөр бусад xот, улсаас шалгарсан кинонуудтай …

  • 2 September

    Олон улсын яруу найргийн “Алтан гөрөөс” фестиваль болно

      “Алтан гөрөөс” олон улсын яруу найргийн фистиваль хоёрдох удаагаа энэ сарын 6-10-ны өдрүүдэд зохиогдох гэж байна. Өмнөх онд тус фестивальд оролцогчид Дорноговь аймгийн Хамарын хийд-Хөвсгөл, Шувууншанд-Хатанбулаг, Эргэлийн зоо-Улаанбаатар, Заан Тэрэлж гэсэн маршрутаар аялаж байсан юм. Тэгвэл энэ жил болох “Алтан гөрөөс” фестиваль Эзэн Чингисийн өлгий Хэнтий аймгийн нутгаар Цэнхэрмандал, Хар зүрхний Хөх нуур-Батширээт, Онон, Хурх-Дэлгэрхаан, Хөдөө арал, Аварга Тосон …

  • 2 September

    “Хүүхэд ирээдүйн эзэд” бүх оддын хамтарсан тоглолт болно

     Монгол бөхийн өргөөнд 9-р сарын 6-ны өдөр “Хүүхэд ирээдүйн эзэд” бүх оддын хандивын тоглолт болох гэж байна. Энэхүү тоглолтонд МУГЖ Батбаяр, МУГЖ Бүрнээбаяр, МУГЖ Ганзориг, МУГЖ Сарангуа,МУГЖ Батбаатар, МУГЖ Энхбаяр, МУГЖ Мөнгөншагай, МУГЖ Энх-Эрдэнэ, дуучин Баярцэнгэл, Uvertura, 3 бүдүүн, Татар, Ice Top, Digital. No Name,Pink, Lynx, Zatakt гэх мэт олон хамтлаг дуучид өөрсдийн уран бүтээлээсээ толилуулахаар болжээ. “Хүүхэд ирээдүйн эзэд” …

August, 2013

  • 31 August

    Facebook-ийн тухай ийм дуу тархжээ

    Таван тивийн хүүхнүүдийн Зургийг нь хараад л фейсдэж байна Зуу зуун хүмүүсийн Зургаа нээсэн фейсбүүк байна… Саран гэрэлт охидыг Самсунг утсаар авсан байна Сансрын түнэл дээр явж байхад нь Санамсаргүй дарсан зураг байна… Цэнэгтэй байсан утсыг нь Трактор болтол нь фейсдсэн байна Цэцэн хүмүүсийн статус дээрх Үг бүхэн шэйртэй байна Хүслийн цэнхэр фейсбүүкд Хүний хэрэгтэй бүх группууд байна Хүүхэн бүрийн …

  • 31 August

    “Blue” хамтлагийн тоглолтыг үнэгүй үз

    Дэлхийн хөгжмийн урсгалд өөрсдийн гэсэн өвөрмөц стил имижийг буй болгон нэгэн үеийн байлдан дагуулсан Британийн алдарт “Blue” хамтлаг ирэх есдүгээр сарын 14-нд 19:00 цагт  Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийхээр болсон. Тус хамтлагийг Монголдоо урьсан Evonto-нхон нийт фээсбүүк хэрэглэгчдийн дунд нэгэн уралдаан зарлаад байна. “Blue” хамтлагийн залуустай уулзаж уянгалаг дуунуудын нь амьд хөгжмийн гайхамшигт аялгуутай хамт мэдэрмээр байгаа хэн бүхэн уралдаанд …

  • 31 August

    Дуучин Д.Болд мөнгө олох шинэ нэг арга олжээ

    “Монгол поп” гэгч хөгжмийн шинэ урсгалыг гаргаж ирснээрээ МУГЖ Д.Болд Рок попын ертөнцөд өөрийн ганхашгүй байр суурийг бий болгож чадсан. Харин сүүлийн үед дуучин маань  дуулахаас гадна мөнгө олох өөр нэг арга олжээ. Угийн л сүйхээтэй гэгддэг Д.Болд бизнесын ертөнцөд ч чамгүй амжилт олж хөрөнгөжсөн. Гүйлгээ ухаан сайтай дуучин маань сүүлийн үед мөнгө олох бас нэгэн шинэ арга олжээ. Тэр …

  • 30 August

    Хошин урлагийнханы сагсан бөмбөгийн тэмцээн

    Өнөөдөр хошин урлагийн “Х-түц”, “Шинэ үе”, “Маск”, “Шилдэг өнгө” зэрэг хошин урлагийн хамтлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ сагсан бөмбөгийн тэмцээнээр хүчээ сорьж байна. Харин тэмцээн хаана болж байгааг ихээхэн нууцлаж байна. Энэ удаагийн сагсан бөмбөгийн тэмцээнд  “ТВ коктейл”, “Мөрөөдлийн театр” зэрэг хамтлагууд оролцоогүй гэнэ. Учир нь тэд тоглолтынхоо бэлтгэлд ороод тун завгүй байгаа ажээ. Ugluu.mn  

  • 30 August

    Загвар өмсөгч Д.Пүрэвсүрэн одоо л нэг үлгэр жишээ амьдрах нь

    10 жилийн сурагч байх үеээсээ л эхлэн олны танил болсон жүжигчин Д.Пүрэвсүрэнг танихгүй хүн ховор. Загварын тайзнаа ч хувийн амьдралдаа ч гялалздаг тэрээр 2 дахь амьдарлиа зохион хөөрхөн охидын ээж болоод буй. Гэнэн залуу насандаа зохиосон амьдрал нь бүтэлгүйтхэд нэг хэсэгтээ л “өөрөөсөө олон насаар ах хүнтэй мөнгө харж суугаад хаягдлаа” хэмээн олонд чичлүүлж явсан юм. Гэсэн ч тэрээр  өөрийн …

  • 30 August

    Уярал ухаарал бэлэглэх “Голланд сарнай” киноны нээлт өнөөдөр болно

    “Herub” энтертайнментийн бүтээл “Голланд сарнай” уран сайхны киноны нээлт өнөөдөр “Өргөө” кинотеатрт болох гэж байна. Хүмүүний хайр сэтгэл, амьдралын хатуу үнэн хийгээд уярал ухаарал, уучлал энэрэл бүхнийг нэгэн дор харуулах энэхүү кинонд олны танил, авьяаслаг уран бүтээлчид тоглосон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тус киноны ерөнхий найруулагчаар С.Баттулга ажилласан бөгөөд “Голланд сарнай” түүний найруулсан найм дахь кино аж. …

  • 30 August

    Өнөөдөр орой FREEDOM шоу дээр Хөгжмийн эрх чөлөөг мэдэрцгээе

     30.000 мянган залууст зориулсан FREEDOM шоу тоглолт өнөөдөр 21 цагт Төв Цэнгэлдэх хүрээлэнд эхлэхэд бэлэн боллоо. Хичээлийн шинэ жил эхэлж байгаа энэ цаг үед оюутан залуучуудын нэгдсэн цугларалт болгож “G sounds production” -аас санаачлан энэ намрын хамгийн анхны “FREEDOM”шоу тоглолтыг энэ сарын 30-нд 21:00-н цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд ганцхан удаа зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 18.000 гаруй оюутан залуучууд билетээ …