Нийгэм

April, 2017

  • 18 April

    П.Баярхүү: Улаанбаатар хотын автозам анх удаа мастер төлөвлөгөөтэй боллоо

    УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү тэргүүтэй албаны хүмүүс энэ сарын 15-нд Сонгинохайрхан дүүргийн 7, 9, 24, 25 дугаар хорооны ард иргэдтэй уулзан, санал хүсэлтийг нь сонслоо. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, НЗД-ын орлогч П.Баярхүү нар салбарын хэмжээнд болон нийслэлд хийж, хэрэгжүүлж буй ажлаа товч танилцуулаад, иргэдийн асуултад хариулт өгсөн юм. Нийслэлийн Засаг даргын орлогч …

  • 18 April

    10-р хорооллын туслах замын шинэчлэлийн ажил эхэллээ

    “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ Баянгол дүүргийн X хорооллын туслах замын 812 метр авто замын шинэчлэлийн ажлыг энэ сарын 10-ны өдрөөс эхлүүлээд байна. Уг ажлын хүрээнд 191 автомашины багтаамжтай авто зогсоол, 5825 метр квадрат талбай бүхий зүлэг, 1220 метр урт ургамалан хашлага, 46 ширхэг гэрэлтүүлэг, 3890.7 метр квадрат явган хүний зам, 70 ширхэг сандал, 31 ширхэг хогийн сав, 12 …

  • 18 April

    Нийслэлд 9,494 бодгаль шувуу өвөлжжээ

    Нийслэлд өвөлждөг шувуудыг бүртгэж, тоолох ажлыг нийслэлийн Байгаль орчны газар болон Монголын шувуу хамгаалах төвөөс нийслэлийн долоон дүүргийн газар нутгийг хамруулан зохион байгууллаа. 2016 онд явуулсан тооллогоор 27 зүйлийн 7583 бодгаль шувуу бүртгэсэн бол 2017 онд 31 зүйлийн 9494 бодгаль шувуу тоолжээ. Шинжлэх ухааны төдийгүй байгаль хамгааллын хувьд чухал ач холбогдолтой энэхүү арга хэмжээнд хүүхэд залуучуудын оролцоо нэмэгдэж байгаа бөгөөд …

  • 18 April

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан

    2017 оны 04 дүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутггаар хур тунадас, нойтон цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Дархадын …

  • 17 April

    С.Мөнхбат: Зочлох үйлчилгээний салбар хурдацтай хөгжиж байна

    “Horeca expo Ulaanbaatar 2017”  үзэсгэлэнг өнөөдөр зохион байгууллаа. Тус үзэсгэлэн нь зочид буудлын бизнес  эрхлэгчдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал ач холбогдолтой юм. Өнөөдрийн уулзалтад 20 гаруй зочид буудал, 30 гаруй ресторан, зоогийн газар, хүнс ахуй хангамжийн дотоодын болон үндэсний импортлогч, техник технологийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд оролцсон юм. С.Мөнхбат Монголын зочид буудлын холбооны тэргүүн “Horeca 2017 үзэсгэлэнг ес дэх жилдээ Монголын зочид буудлын холбооноос зохион байгуулж байна. Энэ жилийн …

  • 17 April

    Ж.Сандагсүрэн: Толгойтын 3.6 км замын ажлыг энэ зун дуусгана

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 14 хоног тутамд зохион байгуулдаг “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагт өнөөдөр Сонгинохайрхан дүүргийнхэн оролцож мэдээлэл хийлээ. Төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, нээлтэй, түргэн шуурхай хүргэж байх үүднээс нийслэлийн есөн дүүргийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийдэг юм. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга О.Ганбаатар, Засаг даргын Тамгын газрын дарга …

  • 17 April

    БХЯ амиа алдсан цэргийн асуудалтай холбогдуулан хатуу хариуцлага тооцно гэв

    Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас баталсан 2016-2017 оны сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөны дагуу Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд 311, 350-р анги байлдааны буудлага хийж бэлтгэлээ хангах явцад гарсан ослын талаарх мэдээллийг БХЯ, ЗХЖШ-ын удирдлага хүлээн авсан даруйдаа шаардлагатай арга хэмжээнүүдийг шуурхай авч хэрэгжүүлсэн. Осол болсон даруйд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд үүрэг гүйцэтгэж байсан эмнэлэгийн бие бүрэлдэхүүн, эмч нар …

  • 17 April

    Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өдөрлөг болно

    Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 120 дугаар тогтоолоор жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын ажилтны баярын өдөр болгох тухай шийдвэр гарсан билээ. Энэхүү эрхэм, хүндтэй баярын өдрийг тохиолдуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын “Нээлттэй өдөрлөг”-ийг энэ сарын 27-ны өдөр Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Тус …

  • 17 April

    Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх зөвлөлийн ээлжит хурал болно

    Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр Шадар сайдын өрөөнд болох гэж байна. Өнөөдрийн зөвлөлийн ээлжит хурлаар, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний нэгдүгээр улиралд хийж байгаа ажлын явцыг танилцуулна. Мөн “Газар хөдлөлтөд тэсвэртэй, аюулгүй орчин болох” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн явц, болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн …

  • 17 April

    Гар, хөл, амны өвчнөөс сэргийлцгээе

    Сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байгаа гар, хөл, амны өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан дараахи зөвлөмжийг иргэд, олон нийтэд хүргэж байна. Гар хөл амны өвчин нь:Хоолой, залгиур улайж, амны хөндийн салст, завьж, буйл, хэл, тагнай, гарын алга, хөлийн ул болон өгзөг дээр толбот гүвдрүүт, цэврүүт тууралт гардаг цочмог халдварт өвчин юм.  

  • 17 April

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу өнөөдөр таван дүүрэгт цахилгаан түр хязгаарлана.  Сүхбаатар 10:30-16:00 1, 2-р хороо 1А, 2Б, 26, 29-32, Усны 6, 7, 9-р байр, 31-р сургууль, 143-р цэцэрлэг, 1 хорооны 1-5, 30-33-р байр, УДЭТ, УБ хотын төв номын сан, Улаанбаатар зам засвар,  Болор мэлмий, Таван богд фүүдс  ХХК болон эдгээрийн ойр орчмоор 10:30-17:30 19-р хороо Шадивлангийн …

  • 17 April

    “Ипотекийн зээлийн даатгалын журам”-ын төслийн хэлэлцүүлэг боллоо

    Орон сууцны ипотекийн зээлийн даатгалыг олон улсын практикийн дагуу оновчтой хэлбэрт оруулж нэвтрүүлэх, зээлдэгчид болон банкыг эрсдэлээс хамгаалах, даатгалын үйлчилгээг өргөжүүлэх, хөгжүүлэх, даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо “Ипотекийн зээлийн даатгалын үйл ажиллагааны журам”-ын төслийг боловсруулаад байна.    Санхүүгийн зохицуулах хороо нь үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах хуулиар олгогдсон чиг үүргийн хүрээнд “Ипотекийн зээлийн даатгалын үйл ажиллагааны журам”-ын төслийг  нээлттэй …

  • 17 April

    Налайх дүүрэгт бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулагдлаа

    Хог хаягдалтай тэмцэх, тохижилтын ажлыг эрчимжүүлэх тухай Налайх дүүргийн Засаг даргын 01 дугаар албан даалгаврын дагуу 03-р сарын 20-оос 05-р сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд “Хог хаягдалтай тэмцэх, тохижилтын ажлыг эрчимжүүлэх сар” болгосонтой холбогдуулан долоо хоног бүрийн Бямба гараг бүх нийтийн их цэвэрлэгээ хийж байна. 2017 оны 04-р сарын 15-ны өдөр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон ажлын албан хаагчид Улаанбаатар …

  • 17 April

    Улаанбаатарт өдөртөө 7-9 хэм дулаан байна

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар, 18-19-нд ихэнх нутгаар хур тунадас, цас орж цасан шуурга шуурч, сэрүүсэхийг анхааруулж байна. 2017 оны 04 дүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын нутггаар, баруун аймгуудын зарим газраар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар …

  • 15 April

    Гар утас дээрэмдсэн этгээдүүдийг илрүүллээ

    Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Асайт” худалдааны төвийн хажууд иргэн Б-гийн iPhone4 гар утсыг нь оршин суух тодорхой хаяггүй Э нүүрэнд нь цохиж дээрэмдэж зугтаасан, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байрны гадна иргэн Ө-г явж байх үед Сүхбаатар дүүрэгт оршин суух хаягтай Г, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат Д нар согтуурсан үедээ бүлэглэн зодож “Samsung galaxy S7” гар …