НИТХ-ын шийдвэрийн дагуу “Улаанбаатар Смарт Карт” ХХК нь 2014 оны аравдугаар сард албан ёсоор байгуулагдан Монгол Улсын мэдээллийн технологийн салбарт цоо шинэ үе шатыг эхлүүлэн ажиллаж байгаа томоохон компани юм. Бид “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем” нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төслийг улсын төсөвт суулгахгүйгээр хувийн хэвшлийн санхүүжилтээр бүрэн шийдвэрлэж ирсэн билээ. Төслийн …
Нийгэм
April, 2017
-
26 April
Нүхтэд гарсан түймрийг унтраахаар 60 гаруй албан хаагч ажиллаж байна
Нийслэлийн Онцгой байдлын газарт өдрийн 12.24 цагт Богд Уулын Нүхтийн аманд ой, хээрийн түймэр гарлаа гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар анги болон Нийслэлийн Аврах анги, Аврах тусгай ангийн 60 гаруй албан хаагч түймрийг унтраахаар шуурхай ажиллаж байна. Одоогийн байдлаар 5 га талбай шатсан байна. Ойрын өдрүүдэд буюу 26 -ны өдрөөс …
-
26 April
Тосон Бумбын нулимс : Цуврал №1 Мангасын аман дахь Гурван Тэс…
Манай тусгай сурвалжлах баг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны талаар ноцтой баримт, мэдээлэл ганзагалж иржээ. Эдгээр баримт материалыг цуврал нийтлэл, нэвтрүүлэг болгон уншигч, үзэгчдэдээ дэлгэхэд бэлэн болоод байна. “Мангасын аман дахь Гурвантэс”, “Тосон бумбын нурууг хэрчсэн тусгай хамгаалалтын бүс”, “Хөвд, Хуршуутын голын хөөрхийлөлтэй хувь заяа” гэсэн цуврал гурван агуулгын дор хөндөх “Тосон бумбын нулимс” асуудал …
-
26 April
“100 айл”-ын барилгын төвийг хэзээ татан буулгах вэ?
-Өнгөрсөн 2013 онд гарсан захуудыг нүүлгэх захиргааны шийдвэр хаана, хэн гэдэг дарга дээр очоод гацчихав аа- Өнгөрсөн 2012 оноос 100 айл орчмыг орчин үеийн хороолол болгоно гэж ярьж эхэлсэн ч үүнээс зөвхөн долоодугаар хорооллыг л орон сууцжуулжээ. Тэгвэл үлдсэн хэсгийг нь хэзээ орон сууцжуулах вэ гэж тэр хавийн оршин суугчид чих тавин хүлээж сууна. Өмнөх хотын удирдлагууд 100 айлын гэр …
-
26 April
Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын үйлчилгээг Д.Сүхбаатарын талбай дээр авах боломжтой
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өдөрлөг маргааш буюу 4 дүгээр сарын 27-нд зохион байгуулагдана. Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн нийгмийн халамжийн газрууд хамтран төрийн үйлчилгээг үзүүлэхээс гадна иргэдэд хууль тогтоомжийн талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллана. Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг сурталчилан таниулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сайн дурын даатгалд хамруулах, хөнгөлттэй эмийн жороор үйлчилнэ. …
-
26 April
Нисэх буудлуудын бэлэн байдлыг шалгана
Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа олон улс, орон нутгийн нисэх буудлууд, салбар, албадын үйл ажиллагааны бэлэн байдлыг шалгах навигацийн үзлэг хийгдэж байна. ИНЕГ-ын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгүүд энэ сарын 18-наас эхлэн орон нутагт ажиллаж эхэлсэн. ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцомоор ахлуулсан ажлын хэсэг дөрөвдүгээр сарын 18-22-ны өдрүүдэд Ховд, Булган сум, Увс, Баян-Өлгий, Дэд дарга С.Манлайгаар ахлуулсан ажлын хэсэг дөрөвдүгээр …
-
26 April
2017 онд 458 мянган га талбайд тариалалт хийнэ
Хаврын тариалалтын бэлтгэл ажил болон 2017 онд тариаланчдад үзүүлэх дэмжлэгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун, Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сангийн захирал В.Үнэнбат нар мэдээлэл хийлээ. Энэ онд улсын хэмжээнд 381.6 мянган га-д үр тариа, үүнээс 362.1 мянган га-д улаанбуудай, 15.1 мянган га-д төмс, 8.5 мянган га-д хүнсний ногоо, 23.2 мянган …
-
26 April
Нийгмийн даатгалын лавлагааг ТҮЦ машинаас авах боломжтой боллоо
Нийгмийн даатгалын цахим машинаар олгож буй 4 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг иргэд, даатгуулагч, ажил олгогч нарт ойртуулж, илүү хүртээмжтэй хүргэх зорилгоор Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газар Үндэсний Дата Төвтэй хамтран Улаанбаатар хот болон аймгийн төвүүд, нэг цэгийн үйлчилгээний газруудад байрлаж байгаа 108 “Төрийн үйлчилгээний цахим” ТҮЦ машинаас өнөөдрөөс эхлэн авах боломж нээгдлээ. Та өөрт ойр байгаа ТҮЦ машинаас нийгмийн даатгалын шимтгэл …
-
26 April
“Бага-асгат” ХХК-ийн борцны үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоолоо
Хан-уул дүүргийн 13-р хорооны тавдугаар хэсэгт байрладаг “Бага-асгат” ХХК-ийн борцны үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоолоо. Тухайлбал:Тус үйлдвэрт мал эмнэлэг, эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид хамтран хяналт шалгалт хийхэд зориулалтын бус байранд ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа нь Монгол Улсын Хүнсний тухай хуулийн 10.1.2 , Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6.5 дах заалтыг тус …
-
26 April
Нийслэлийн Соёл, урлагийн газар Оюуны өмчийн хамтын удирдлагын байгууллагуудтай хамтран ажиллана
“Дэлхийн оюуны өмчийн өдөр” тохиож буй энэ өдөр Нийслэлийн Соёл, урлагийн газраас Оюуны өмчийн хамтын удирдлагын байгууллагууд болох Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг /MOSCAP/, Монголын Дуу Бичлэг Бүтээгчдийн Үндэсний Тѳв /MCPP/ нартай хамтран ажиллах санамж бичиг зурлаа. Санамж бичиг зурах үйл ажиллагаанд Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Монголын Зохиолч, Хөгжмийн Зохиолч, Нийтлэгчдийн Нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ү.Хүрэлбаатар, Монголын …
-
26 April
С.Одгэрэл:Нэг ус түгээх байрнаас сард нэг сая төгрөгийн алдагдал хүлээж байна
УСУГ-ын Зөөврийн ус хангамжийн албаны дарга С.Одгэрэлтэй гэр хорооллын айл өрхүүдийн усны хэрэглээ болоод усны үнийн асуудлаар ярилцлаа. -УСУГ нэлээд алдагдалтай ажиллаж байгаа шүү дээ. Ингэж алдагдал хүлээхэд ямар хүчин зүйл нөлөөлж байна вэ? Энэ талаар яриагаа эхлүүлье. – Хэрэглэгчдэд нэг литр усыг нэг төгрөгөөр зарж байгаа бол энэхүү нэг литр усыг хэрэглэгчийн гарт хүргэхийн тулд УСУГ-аас 7-8 төгрөгийн зардал …
-
26 April
ЭМД-аар хөнгөлөлттэй үнээр хэвтэж эмчлүүлэх боломжтой 93 хувийн эмнэлэг
Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газраас энэ онд ЭМД-аар хөнгөлөлт үнээр хэвтэж эмчлүүлэх боломжтой Улаанбаатар хот дахь 93 хувийн эмнэлгийн нэр, хаяг, холбогдох утасны дугаарыг гаргажээ.
-
26 April
Цагдаагийн байгууллагатай холбоотой гомдлыг 126 дугаарын утсаар авч эхэллээ
Иргэд цагдаагийн байгууллага, алба хаагчтай холбоотой гомдол мэдээллийг 126 дугаарын утсанд өгөх боломжтой болжээ. Энэхүү утсыг Цагдаагийн байгууллагаас “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, авлигын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор нээжээ. Тус утас нь 24 цагаар ажиллах бөгөөд иргэд цагдаагийн байгууллага, үйл ажиллагаа, алба хаагчтай холбоотой гомдол, хууль тогтоомж зөрчсөн тухай мэдээллийг өгч болох аж. Өөрөөр хэлбэл, иргэд гомдол, мэдээллээ өөрийн …
-
26 April
Генералуудын өдөр удахгүй тохионо
Монгол Улсад генерал цол бий болсны түүхт 73 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ энэ сарын 28-ны өдөр болно. Генерал цолтонд хүндэтгэл үзүүлэх энэ жилийн арга хэмжээг Тагнуулын ерөнхий газраас зохион байгуулах юм. Одоогоос 73 жилийн өмнө буюу 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй. …
-
26 April
Цагдаагийн тодорхойлолтыг гурван цэгээс олгож байна
Энэ сарын 19-өөс эхлэн виз мэдүүлсэн иргэд цагдаагийн тодорхойлолтыг лавлагааны сангаас гадна ЦЕГ-ын Иргэдэд үйлчлэх төв болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав худалдааны төв дэх салбараас авах боломж бүрдсэн. Энэ тухай Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын Статистикийн хэлтсийн Лавлагааны сангийн эрхлэгч, цагдаагийн хошууч Б.Лут-Өлзий:Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд ойртуулах, чирэгдэлгүй үйлчлэх зорилгоор цагдаагийн тодорхойлолтыг гурван газраар олгодог боллоо. Өдөр дунджаар 500 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл