Нийгэм

February, 2017

  • 2 February

    Нээлттэй ажлын байрны хүрээнд Цахим бүртгэлд 1000 орчим иргэн бүртгүүлжээ

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “Нээлттэй ажлын байр” өдөрлөг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт эхэллээ. Өндөр боловсрол, мэргэжил, мэдлэгтэй, эх орныхоо бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй залуусыг ажлын байранд урьж байгаа юм. Өдөрлөгт залуус идэвхтэй оролцож байгааг нэгдсэн төвийн ажилтнууд хэлж байлаа. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт очсоноор нийслэлийн харьяа газруудаас санал …

  • 2 February

    Чингэлтэй дүүргийн Зургаан хорооны Засаг даргыг батламжлав

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат Иргэдийн нийтийн хурлаасаа иргэдийн дэмжлэг авч сонгогдсон зарим хорооны Засаг дарга нарт өнөөдөр Батламж гардуулав. Батламж гардуулах арга хэмжээнд Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Oрлогч Ж.Лхагвасүрэн, Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Засаг даргын Тамгын газрын  хэлтсийн дарга нар оролцлоо. Дүүргийн  3 дугаар хорооны Засаг даргаар С.Туяа, 6 дугаар хорооны Засаг …

  • 2 February

    “Нээлттэй ажлын байр” өдөрлөг “Дүнжингарав”-т болж байна

    Нийслэлийн 22 агентлагт нарийн мэргэжлээр нээлттэй ажлын байр зарлаж, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт  өдөрлөг зохион байгуулж байна. Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд 33 агентлаг, нийслэл, орон нутгийн өмчит 40 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Эдгээр байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг өдөрлөгийн үеэр танилцуулах юм. Өдөрлөг  09.00-17.30 цаг хүртэл үргэлжилнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл …

  • 2 February

    Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 20 жолоочийг саатуулжээ

    Өчигдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 273 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 215 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 5 бүртгэгдэж, 6 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн насны 1 хүүхэд өртжээ. Тухайлбал: БГД-ийн нутаг Модны 2-н зүүн уулзварт T.Pruis маркийн автомашины жолооч М нь явган зорчигч 13 настай Х-г мөргөж гэмтээсэн хэрэг …

  • 2 February

    УГТЭ амбулатори, оношлогооны тусламж үйлчилгээг 2 ээлжээр үзүүлж эхэллээ

    Эрүүл мэндийн сайдын 2017 оны 01 сарын 31-ны А/48 тоот тушаалын дагуу тусламж үйлчилгээний ачааллыг тэнцвэржүүлэн хүлээгдэл чирэгдлийг багасгах зорилгоор тус эмнэлгийн амбулатори, оношлогооны тасгууд  өчигдрөөс эхлэн оройн 20 цаг хүртэл өдөр бүр 2 ээлжээр ажиллаж эхэллээ. Тус эмнэлэг нь улсын хэмжээний зүрх, мэдрэлийн лавлагаа төв эмнэлгийн хариуцлагатай үүргийг гүйцэтгэн ажилладаг тул дээрхи чиглэлийн үзлэг, оношлогооны хүлээгдэл, дараалал байнгын ачаалалтай …

  • 2 February

    Нохой эзэмшигчдийн анхааралд

    2017 оны 2 дугаар сарын 1-ний байдлаар  Хөвсгөл, Увс, Говь-Алтай, Өмнөговь, Булган аймгийн 6 сум, Улаанбаатар хотын Чингэлтэй, Багахангай, Хан-Уул дүүрэгт галзуу өвчний эрсдэлд 22 хүн өртсөн  байна. Та галзуугийн сэжигтэй мал, амьтанд уруулж, хазуулж, ноцуулж, самардуулж,  шүлсдүүлсэн бол хамгийн ойр эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандахыг ЗӨСҮТ-ээс анхааруулж байна.

  • 2 February

    3000 ширхэг “Харвони” эмийг үнэ төлбөргүй олгоно

    “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд АНУ-ын “Гилеад Сайнс” компаниас буцалтгүй тусламжаар нийлүүлж буй 928,110 ам.долларын өртөг бүхий 3000 хайрцаг “Харвони” эмийн гаалийн болон НӨАТ болох 354,0 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. Элэгний С вирусыг эмчлэх “Харвони” эмийн нэг курсын өртөг нь дэлхийн зах зээл дээр 94 мянган ам.доллар бөгөөд манай улсын хувьд “Хүртээмж” төслийн хүрээнд АНУ-ын …

  • 2 February

    Сэжигтнийг баривчлах хугацаа 72 цаг байсныг 24 цаг болгохоор төсөлд тусгажээ

    Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг шалгах, шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдон боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Төсөлд, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, хуулийн байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах, хариуцлагыг өндөржүүлэх талаар тодорхой заалтууд оруулсан байна. Тухайлбал, сэжигтнийг баривчилж цагдан хорих хугацаа 72 цаг байсныг 24 цаг …

  • 2 February

    Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ой тохиож байна

      Монгол Улсын тусгаар тогтнолыг тунхаглагч, ХХ зууны эрх чөлөөний тэмцэгч Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэрээр 1893 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Маймаа хотноо Сэцэн хан аймгийн Ёст бэйс Доржжавын хошууны харъяат ард Дамдины гэрт төржээ. Д.Сүхбаатар нь 1921 онд ЗХУ-тай гэрээ байгуулах Монголын Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцож найрамдлын гэрээнд гарын үсэг зурж, эх …

  • 2 February

    Д.Чойжамц: Монголчууд сүүлийн үед бүгдээрээ дарга болох хүсэл эрмэлзэлтэй байгаа нь зарим талаар харагддаг

    Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамцтай ярилцлаа. -Монгол түмний уламжлалт баяр Цагаан cap хаяанд ирлээ. Айлчлан ирж буй гал тахиа жилийн өнгө төрх ямар байх талаар яриагаа эхлүүлэх үү? -Баярлалаа. Цагаан cap бол ах дүү, төрөл саднаараа орж, мэнд усаа мэдэлцэж, эвсэж нэгддэг их сайхан баяр л даа. Тийм ч учраас хүн бүр энэ баярыг хүсэн хүлээдэг. Ер нь, Монгол …

  • 2 February

    Өнөөдөр: Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ

    Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жил, Х.Чойбалсангийн мэндэлсний 122 жилийн ойн хүрээнд өнөөдөр дараах үйл ажиллагаанууд зохион байгуулагдана. 10.00 цагт: Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жил, Х.Чойбалсангийн мэндэлсний 122 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын чуулганы хуралдаанд мэндчилгээ дэвшүүлнэ. 11.00 цагт: Монгол Ардын намд 124 гишүүн элсүүлэх арга хэмжээг зохион байгуулна. /Тусгаар тогтнолын ордон/ 11.40 цагт: Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ойнд зориулсан Ерөнхий боловсролын …

  • 1 February

    Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хорио цээрийн бүсэд ажиллалаа

    Налайх дүүргийн 5 хорооны нутаг дэвсгэрт хонь малын гоц халдварт цэцэг өвчин гарсантай холбогдуулан Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. Хорио цээрийн дэглэмийн бүсэд ариутгал халдваргүйжүүлэлт хэр хийгдэж байгаа, нөхцөл байдал ямар байгаа талаар дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар 01 сарын 31-ны өдөр газар дээр нь очиж танилцлаа. Хорио тогтоогоод 9 хоногийн хугацаанд 3 пост гарган ажиллуулсан бөгөөд цэцэг өвчнөөр …

  • 1 February

    Нийслэлийн “Нээлттэй ажлын байр” өдөрлөг маргааш болно

      Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр хоёрдугаар сарын 2-ны өдөр нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт нээлттэй ажлын байрны өдөрлөг зохион байгуулна. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтын ажилд иргэдийн оролцоо, залуучуудын мэргэжил боловсрол, мэдлэг чадварыг татан оролцуулах шаардлагатай байгаа юм. Тиймээс Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад нэн шаардлагатай мэргэжил эзэмшсэн болон суралцаж байгаа залуусыг “Нээлттэй ажлын …

  • 1 February

    Өдрийн 1000 төгрөгөөр амиа зогоож буй иргэдээсээ хандив гуйж тавлаад байна уу

        Газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийн 200 гаруй улс орон дотроос 19-т бичигддэг, нэг хүнд оногдох газар нутаг, нэг хүнд оногдох тариалан тарьж болохуйц газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг. Дээрээс нь нэг хүнд оногдох малынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг. Мөн 70 сая тоо толгой малтай, дэлхийд эхний 10-т бичигдэх хэд хэдэн томоохон орд газар, уул уурхайн баялагтай Монгол Улсад 3 сая …

  • 1 February

    MNBC “ХОВДЫН УЯНГА” –тай хамтран ажиллалаа

    Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн дуу дүрсний өндөр чанартай агаарын олон сувагт тоон телевизийн үйлчилгээг үзүүлэгч MNBC компани “УРЛАГ СОЁЛЫГ ДЭМЖИГЧ” хөтөлбөрийнхөө хүрээнд Ховд нутгаас төрөн гарч буй шилдэг залуу уран бүтээлчдийн “Ховдын Уянга” уран бүтээлийн тоглолтыг зохион байгуулахад дэмжиж, хамтран ажиллалаа. Тоглолтын үеэр MNBC компани хүрэлцэн ирсэн үзэгчдийн дундаас ирж буй XVII жарны “Алтан унжлагат” хэмээх тахиа жилийн 2 азтанг тодруулан, Олон сувгийн телевизийн …