Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2017.01.04/ хуралдаан 09 цаг 30 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн хэрэгжилт, хүнс хөнгөн аж үйлдвэрийн хөгжлийн талаар мэдээлэл хийлээ. Монгол Улсын Засгийн газраас “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр”-ийг 1999, 2005, 2014 онд тус тус батлан хэрэгжүүлсээр ирсэн ба …
Нийгэм
January, 2017
-
4 January
Цэргийн бүртгэл эхэллээ
Нийслэлийн Засаг даргын А/853, дүүргийн Засаг даргын А/797 дугаар захирамжийн дагуу дүүргүүдийн хэмжээнд 2017 оны 01 дүгээр сарын 4-ний өдрөөс Цэргийн бүртгэл эхэллээ. Цэргийн бүртгэлд 60 хүртэлх насны бэлтгэл офицерууд, 18-50 насны эрчүүд, цэргийн анги, байгууллагад ажиллаж байгаа генерал, офицер, ахлагч нар, гэрээт цэргийн алба хаагч, цэрэгжсэн болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагчид хамрагдана. …
-
4 January
Эрчим хүчний яамтай дөрвөн чиглэлд хамтран ажиллахаар болов
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Эрчим хүчний сайд П.Ганхүү нар 2017-2020 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичиг нь “Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”, “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд эрчим хүчний чиглэлээр тусгагдсан төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэх аж. Санамж бичгийн …
-
4 January
Тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэх хэрэгсэлд тавих хяналт, шалгалт явагдаж байна
Замын цагдаагийн албанаас “ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГЭРЭЛТҮҮЛЭХ ХЭРЭГСЭЛД ТАВИХ ХЯНАЛТ, ШАЛГАЛТ” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна. Улсын хэмжээнд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд Монгол улсын стандарт MNS 4598:2011 “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 5 дах заалтын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр автомашинд үйлдвэрээс стандартын шаардлагын дагуу тодорхой тоо, хэлбэр, хэмжээ, өнгө бүхий …
-
4 January
Автобусанд зорчиж явсан иргэний бие нь муудаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ
Автобусанд зорчиж явсан иргэний бие нь муудаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 15 цаг 50 минутад Тэнүүн – Огоо ХХК-ны Ч:2 “Шархад 3, 4 хороолол”-ын чиглэлд явж байсан автобусанд 50 нас орчмын эрэгтэй МУБИС-аас сууж, арслантай гүүр өнгөрөх үед автобусан дотор гэнэт ухаан алдаж унасан байна. Тухайн автобусны жолооч Ж.Өлзийтайван түргэн дуудаж …
-
4 January
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг өнгөрөгч оны 12 дугаар сарын 22-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг ирэх хоёрдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөнө. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэд хэдэн онцлогтой болсон. Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль сурталчлаад, энэ талаар сургалт мэдээлэл явуулаад байхад …
-
4 January
БЗДХ, ХДХВ, ДОХ, Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх чиглэлээр шинэ төсөл боловсруулж байна
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Глобаль сангийн Үндэсний зохицуулах зөвлөлийн зарим гишүүдтэй уулзаж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлынх нь талаар саналыг сонслоо. Тухайлбал, тус зөвлөлийн гишүүд БЗДХ, ХДХВ, ДОХ, сүрьеэгийн чиглэлээр хэрэгжүүлж буй Глобаль сангийн төслийн хугацаа энэ оноор дуусгавар болж байгаатай холбогдуулан Шилжилтийн үеийн төлөвлөгөө боловсруулж, Глобаль сантай байгуулсан гэрээний заалтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаа хэллээ. Түүнчлэн Глобаль сангийн дэмжлэгтэйгээр 2018-2020 онд …
-
4 January
С.Зоригийг хөнөөх захиалга өгсөн этгээдийг олж илрүүлэх ажлын хэсэг байгуулагдлаа
1998 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг хохироосон хэргийг шүүхээр шийдвэрлэсэн билээ. Тодруулбал, хэрэгт сэжиглэгдээд байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг С.Зоригийн амь насыг захиалгаар хөнөөсөн хэмээн үзэж шүүх тэдэнд 24-25 жилийн хорих ял оноосон юм. Тэгвэл С.Зоригийн амь насанд халдахыг захиалсан, зохион байгуулсан”гэх хэргийг шалгах хамтарсан ажлын хэсгийг …
-
4 January
Чингэлтэй дүүрэг 2017 оныг “Эрүүл Мэндийг дэмжих жил” болгон зарлалаа
Чингэлтэй дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд эрүүл мэндийн салбараа тэргүүлэх чиглэл болгон тодорхойлоод байна. Энэ утгаараа дүүргийн Засаг дарга 2017 оны анхны А/01 тоот захирамжаараа иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, нийтийн биеийн тамираар хичээллүүлэх, амьдралын зөв дадал хэвшил олгох, иргэний …
-
4 January
Сайн дурын даатгалын гэрээг энэ онд шинэчлэн байгуулна
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 240.000 төгрөг болж өссөн. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн онд сайн дурын даатгалд даатгуулж байсан иргэд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс “шинэчилсэн гэрээ”-нд хамрагдах болсон тул иргэд даатгуулагчид харьяа дүүргийнхээ Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хандаж гэрээгээ шинэчлэн байгуулах шаардлагатай болж байгаа юм. Тухайлбал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192,000 төгрөг байхад сайн дурын …
-
3 January
25 айлыг усны аюулаас аварчээ
Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн утсанд арванхоёрдугаар сарын 21-ны 13 цагт “Баянзүрх дүүргийн 10 хорооны айлуудусанд автлаа” гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид очиход 10 дугаар хорооны 25 айл, өрх усанд автсан байжээ. Аврагчид ус зайлуулах зурвас гаргаж, усыг гадагшлуулан шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Мөн элс шуудайлан далан босгож айлуудыг усанд бүрэн автахаас …
-
3 January
Чингэлтэй дүүргийн шүүгч Г. Буяннэмэх “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнууллаа
Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 105, Улсын дээд шүүхийн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Гомбосүрэнгийн Буяннэмэхийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнажээ. Шагналыг өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд гардууллаа. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа, О.Зандраа, Д.Эрдэнэчулуун, П.Батсайхан, Гүйцэтгэх …
-
3 January
Жолоодох эрхийн үнэмлэхний талаар…
Цагдаагийн ерөнхий газрын лицензийн төв нь иргэн, хуулийн этгээдэд олгох зөвшөөрлийн үйл ажиллагааг нэг цэгээс шуурхай, хүртээмжтэй хүргэх, мэдээллийн сан бүрдүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг. Лицензийн төв нь Жолооны сургууль төгсөгчид, ангилал ахиулсан жолооч нарт үнэмлэх шинээр олгох, жолоочийн үнэмлэхээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн иргэдэд нөхөн олгох, хуучин загварын болон гадаад орнуудын жолоочийн үнэмлэхийг сольж олгох, олон улсын жолоодох эрхийн үнэмлэх …
-
3 January
Налайх дүүрэг Эрүүл мэндийн нэгдэл, ӨЭМТ-үүдэд уурын утлагын аппарат олголоо
Хүйтний эрч улам чангарсантай холбогдуулан ханиад томуу улам нэмэгдсээр байна. Үүнтэй холбогдуулан Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар Эрүүл мэндийн нэгдэл, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч нарыг хүлээн авч уулзан, өвчлөлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонслоо. Энэ үеэр Засаг дарга 7 өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тус бүр 1, 1 ширхэг, ЭМН-ийн Хүүхдийн тасагт 5 ширхэг, нийт 12 ширхэг утлагын аппарат олголоо. …
-
3 January
Утаатай тэмцэх иргэн таны 10 дадал
Ногоон байгууламж бий болгох Сайжруулсан зуухаа зөв галлах Гэр,сууцаа стандартын дагуу дулаалах Ахуйн хог болон резин, машины дугуй зэрэгхаягдал бүтээгдэхүүнийг шатаахгүй байх Шөнийн цахилгааныг тэглэсэн бүсийн айл өрхүүд стандартын шаардлага хангасан цахилгаан, тосон халаалт, хийн халаагуурыг ашиглах Баяжуулсан нүүрс, хагас коксон нүүрс, хийнболон үртсэн шахмал түлш гэх мэтсайжруулсан түлш хэрэглэх Үнс, нурмаа ил задгай хаяхгүй байх Долоо хоногийн 1-2 өдөр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл