Нийгэм

February, 2016

  • 24 February

    Хавар болохоор гал түймрийн дуудлага ихсэдэг байна

                      ОБЕГ-аас улсын хэмжээнд гарсан гал түймрийн мэдээг өглөө. Хаврын хавсрагатай үед хот, хөдөөгүй гал түймрийн  дуудлага ихсэдэг учраас албаныхан гал түймрээс сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Тухайлбал Нийслэлийн Налайх дүүргийн долдугаар хороо,  Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Cүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шаргаморьтын зуслан зэрэг газруудад байшин шатсан бол Дорнод аймгийн Хэрлэн сумын долдугаар …

  • 24 February

    “The MongolZ” баг АНУ-д болох тэмцээнээ өнжихөөр боллоо

    Монголын Э-спортын CS.GO төрлийн мэргэжлийн баг TheMongolz.CS энэ сарын 1-нд IEM Taipei тэмцээнд түрүүлж, 30 мянган ам.долларын эзэд болсон билээ. Азийн шилдгүүдийг тодруулах зорилготой энэхүү тэмцээнд TheMongolz.CS баг түрүүлснээр Польшийн Катовиц хотод болох 250 мянган ам.долларын шагналын сантай IEM Katowice, мөн “Valve Major” буюу АНУ-ын Колумбус хотод болох 250 мянган ам.долларын шагналын сантай MLG Columbus тэмцээнд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөхөөр шалгарсан. …

  • 24 February

    А.Ариунболд: н.Бямбасүрэн, н.Энхбаяр нар Амгаланд гэрээ бариад амьдарч байна

    Туулын бургасанд амьдарч байсан гэр бүлийн хоёр иргэнийг орон гэртэй болгох ажлыг “Итгэл сэтгэлийн гүүр” сангийн залуус зохион байгуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Харин тэр хоёр иргэнийг анх олж сайн дурын байгууллагатай холбосон хүн нь ЦЕГ-ын харьяа Хамгаалалтын гуравдугаар газрын ахлагч А.Ариунболд юм. Бид А.Ариунболдтой уулзаж энэ талаар тодрууллаа. -Тэр хоёр иргэнийг Туулын бургасанд амьдарч байгааг нь анх …

  • 24 February

    Б.Ханбаатар нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ

    Өнгөрсөн оны 9-р сарын 24-нд Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар гэгч нь 26 настай Б гэх бүсгүйг зодож, ёс бусаар хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарсан. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж дуусаад харьяалалын дагуу прокурорт шилжүүлсэн. Прокуророос Төв аймгийн Баянчандмань сумын ЗДТГ-ын дарга Г.Ариунболд энэ хэрэгт хамаагүй, гэрчээр оролцож байгаа. Харин Засаг даргын орлогч Б.Ханбаатар гэгч энэ …

  • 24 February

    ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр ажлын байрны стрессээс хэрхэн ангижрах вэ сэдэвт лекц тавилаа

    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хамт олон сардаа нэг удаа улс эх орондоо хийж бүтээснээрээ шалгарсан эрдэмтэн мэргэд, шинийг санаачлагч, нийтлэлч, улс төрчид гээд нийгмийн салбар бүрийн хүмүүсийг урьж лекц уншуулдаг болсноор багагүй хугацааг үдэж байгаа билээ. Энэхүү уламжлал ёсоор энэ сард тус газрын дарга Д.Мөнхтөр “Ажлын байрны стрессээс хэрхэн ангижрах вэ” сэдвээр хамт олондоо лекц уншлаа. Энэхүү лекцээр төрийн …

  • 24 February

    Зүү залгисан эмэгтэй таван цагийн дараа эмнэлгийн тусламж авчээ

    Сар шинийн баярын өмнө нэгэн эмэгтэй зүү залгисан хэрэг гарчээ. Тэрбээр энэ сарын 22-ны өдөр зүү залгичихаад эмнэлгийн түргэн тусламж дуудтал “Гэмтлийн эмнэлэгт үзүүл” хэмээгээд явсан гэх. Энэ талаар “Өдрийн сонин”-д зүү залгисан гэх эмэгтэйн ээж “Охин маань юм оёдог юм. Тэгээд ажил дээрээ байж байгаад зүү санамсаргүй зүү залгисан юм билээ. Түргэн тусламж дуудтал эмч ирээд “Ажил чинь гэмтлийн …

  • 24 February

    Нойргүйдэл маш аюултай

    Нойр. Энэ бол хүний бие организмд хамгийн чухал, нэн хэрэгтэй зүйл. Нойрыг цөөн үгээр хэлбэл хүний бие махбодын хамгаалагч гэхэд болно. Ер нь одоогоор хүн хэдэн цаг унтаж байх ёстойг шинжлэх ухаан яг таг тогтоочихсон юм байхгүй. Тухайн хүний биеийн онцлогоос л хэдэн цаг унтаж амрах нь хамаарна. Нийтлэгээрээ бол насанд хүрсэн хүн дунджаар 6-8 цаг унтах ёстой л гээд …

  • 24 February

    “Зохион бүтээгч” дугуйлан ирээдүйн инженерүүдийг бэлтгэж байна

    “Тэнгис кино” театрын ард байрлах 12 дугаар байранд “Зохион бүтээгч” дугуйлан хичээллэдэг юм байна. Сүүлийн үед ерөнхий боловсролын сургуулийн сурагчид уг дугуйланг ихэд сонирхох болжээ. Тус дугуйлангаас энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэлээ. Дугуйлангийн сурагчид хичээлийн цагаасаа хамаарч цагийн сонголтоо хийдэг юм байна. 12:00 цагийн үед дугуйлангийн өрөөнд арав гаруй хүүхэд хичээллэж байв. Өрөөг сурагчдын бүтээлээр тохижуулжээ. Дугуйлангийн захирал С.Батгэрэл сурагчдад гарын …

  • 24 February

    “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь-3” бүтээлийг танилцууллаа

    “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” 3 боть бүтээлийг шинээр туурвисан төслийн удирдагч, санаачлагч, Сэлэнгэпресс ХХК-ийн ерөнхий захирал М.Болд, толийн ерөнхий редактор, Монгол Улсын Ардын багш, академич, доктор /Sc.D/ Ч.Авдай тэргүүтэй редакцийн зөвлөлийн гишүүд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бүтээлээ танилцуулж, дээжийг гардуулан өгөв. Толийг таван жилийн турш бүтээжээ. “Монгол эх орон”, “Монголын түүхэн уламжлал, соёл, шинжлэх ухаан”, “Дэлхий, улс, хүмүүс” гэсэн …

  • 23 February

    18 аймгийн 98 сум зудтай байна

    Манай орны нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсон, 18 аймгийн 98 сум цагаан зудтай, 20 аймгийн 113 сум зудархуу байдалтай байгаа бөгөөд хоёрдугаар сарын 22-ны байдлаар малын хорогдол 125 мянгад хүрээд байна. Малчид бэлэн мөнгөгүй байгаа учраас өвс, тэжээл худалдан авах боломжгүй болсон, отрын бүс нутагт бэлчээрийн даац хэтэрсэн, туурайн зуд болох төлөв ажиглагдаж байна. Мөн …

  • 23 February

    Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв 58 248 иргэнд үйлчилгээ үзүүлжээ

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд боллоо. Шинэчлэгдсэн журмын дагуу даваа гараг бүрийн 14 цагаас Нийслэлийн удирдлагын зөвлөл Дүнжингарав худалдааны төвд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хуралдана. Тус хуралдаанаар Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн иргэдэд үзүүлж буй үйлчилгээ, зарим иргэний ирүүлсэн өргөдөл, гомдлын асуудлыг шуурхай шийдвэрлэнэ. Хуралдаанаар Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв ажиллаж эхэлснээс хойш үзүүлсэн үйлчилгээ, ачаалалтай ажилладаг …

  • 23 February

    Г.Баярсайхан: Хөдөлмөрлөх хүсэлтэй залуусыг бүхий л талаар дэмжинэ

    Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Барилгын политехник коллежид болсон Залуучуудын хөдөлмөрийг дэмжих, үйлдвэрлэл, аж ахуй эрхлэхэд нь зориулж тоног төхөөрөмжөөр хангах, гарааны дэмжлэг үзүүлэх ёслолын ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ ийн онцолсон юм. Хөдөлмөрийн яамнаас энэ онд хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт дүүргийнхээ залуусыг хамруулах тал дээр Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс онцгой анхаарч ажиллажээ. Тэд Барилгын политехник коллежийн төгсөх ангийн сурагчдыг, …

  • 23 February

    “ШИНЭ ТОЛГОЙТ” ТӨСЛИЙН 280 АЙЛЫН ОРОН СУУЦ ЭНЭ ОНД АШИГЛАЛТАД ОРНО

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатархотын Захирагч Э.Бат-Үүл Японы Стандарт хөрөнгө оруулалтын банкны эзэмшигч бөгөөд захирлуудын зөвлөлийн гишүүн ноён Күбо Такаакитэйг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн талаар санал солилцов. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хамтран хэрэгжүүлж байгаад баяртай байна. Төслийн дэд бүтэцтэй холбоотой асуудлаар ажил …

  • 23 February

    “Гааль, татварын мэдээллийн төв” байгууллаа

    Гааль, татварын ерөнхий газрын дэргэд гааль, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, түүний үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах, нэгдсэн системийг хөгжүүлэх, нэвтрүүлэх, техник, технологийн хэвийн үйл ажиллагааг хариуцан ажиллах чиг үүрэг бүхий “Гааль, татварын мэдээллийн технологийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулж, дүрмийг баталлаа. Мөн тус газрын бүтцийн болон орон тооны жишиг, хязгаарыг тогтоон, үйл ажиллагаанд нь шаардагдах хөрөнгийг 2016 …