Нийгэм

October, 2015

  • 22 October

    Хүнсний ногооны хураалт 99 хувьтай байна

    2015 онд улсын хэмжээгээр 389.3 мянган га-д үр тариа, үүнээс 360.7 мянган га-д буудай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 512.3 мянган га-д тариалалт хийсэн. Урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, …

  • 22 October

    Авилгатай тэмцэх газар Архангай, Баян-Өлгий аймагт ажиллав

    Авлигатай тэмцэх газарт иргэдээс ирүүлж буй албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан нийт өргөдөл, гомдлын 60-63 хувийг хөдөө, орон нутаг дахь байгууллага, албан тушаалтантай холбоотой асуудал эзэлж байна. 2015 оны 9 дүгээр сарын байдлаар Архангай, Баян-Өлгий аймгийн иргэдээс гомдол, мэдээлэл түлхүү ирүүлсэн байх тул тус аймгийн ИТХ, Засаг дарга, түүний харъяа агентлаг, Засаг даргын Тамгын газрын хэмжээнд Авлигын …

  • 21 October

    Р.Чингис ЦЕГ-ын үйл ажиллагааг “дампууруулж байна…”

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ажлаа авсан даруйдаа АНУ-д хамт амьдарч байсан өөрийн найз болох Р.Чингисийг ЦЕГ-ын даргаар томилсон. Харин “сахил хүртээд шал дордов” гэгчээр шинэхэн даргатай болсон тус газрын үйл ажиллагаа, сүр хүч нь буурч доройтсон уу гэхээс өөрчлөгдөж, шинэчлэгдсэнгүй. Уг нь цагдаа нар, ард иргэдийн амар тайваныг сахин хамгаалж, хууль сахиулах үүрэгтэй, тангараг өргөсөн албан хаагчид. Гэтэл сүүлийн үед цагдаа …

  • 21 October

    Дэлхий нийтээр татгалзах болсон түргэн хоолны сүлжээ газрууд Монголд үүдээ нээсээр

    Дэлхийн олон оронд сүлжээ дэлгүүртэй түргэн хоолны  газрууд сүүлийн үед хэл амнаас салахгүй байгаа. Учир нь хурдан шуурхай гээд байсан түргэн хоол нь хүний биед хортой болох нь илэрсэн явдал юм. Барууны орнуудад түргэн хоолыг хэт таргалалтын гол буруутан хэмээн аль хэдийн татгалзаж эхэлсэн. АНУ-д сүүлийн 30 жилийн хугацаанд хүн амын дунд хэт таргалалт газар авснаас зүрх судас, хавдарын өвчлөл …

  • 21 October

    Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн МҮМХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

    Өчигдөр буюу 2015 оны 10 дугаар сарын 20-нд Монголын Үндэсний Маркетингийн Холбооны Их хурал хуралдаж, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Ерөнхийлөгчөөр нь сонгогджээ. “Монголын Үндэсний Маркетингийн Холбоо” ТББ нь маркетингийн мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд, агентлагууд, компаниуд, нийт хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдийн харилцан уялдаатай хамтын ажиллагааг дэмжих, маркетингийн салбар дахь төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, маркетеруудын мэргэжлийн зэргийг дээшлүүлэх, салбарын талаарх нэгдсэн мэдээллээр …

  • 21 October

    С.Зоригтбаатар: Эрх баригчид Халх голоо зарж сонгуулийн мөнгө босгох л үлдлээ

    Хөдөлмөрийн үндэсний намын удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга С.Зоригтбаатартай ярилцлаа. -Шинээр байгууллагдсан улс төрийн хүчнүүдээс ХҮН  анхаарал татах боллоо. Боловсролтой залуус олноороо элсээд байгаа юм уу? -Хөдөлмөрийн үндэсний намын гишүүд  бие биеэ яаж олсон, таньсан  бэ гэдэг нь чухал шүү дээ. Бид нам байгуулахаасаа өмнө “Цахим өртөө”, “Монгол хүний төлөө”, “Шударга хүү”, “Эв Монгол хөдөлгөөн”, “Рефорум” гэх мэт олон …

  • 21 October

    Монголын шүүгч эмэгтэйчүүдийн холбооноос мэдэгдэл гаргалаа

    Шүүх аливаа хэрэг маргааныг төвийг сахиж, шударга, алагчлахгүй эцэслэн хянан шийдвэрлэх үүргийг гүйцэтгэдэг ардчилсан төрийн бие даасан нэг эрх мэдэл билээ. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч шүүгчийн эдийн засгийн бие даасан, хараат бус байдлыг төр бүрэн хариуцаж, хүрэлцээтэй хангалттай цалин хангамж олгох замаар шүүхийн болон шүүгчийн хараат бус байдлыг хангах үүрэгтэй байдаг. Шүүгчийн хараат бус байдлыг баталгаажуулах нэг суурь нөхцөл бол …

  • 21 October

    300 айлын орон сууцыг ирэх сард ашиглалтанд оруулах ёстой гэв

    Их хүлээлтийг үүсгэсэн цэргийн алба хаагчдын 300 айлын орон сууц тун удахгүй ашиглалтанд орох нь. Батлан хамгаалах салбар цэргийн алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шат дараалалтай шийдвэрлэсээр байгаагийн нэгэн тод илэрхийлэл нь тун удахгүй ашиглалтанд орох 300 айлын орон сууц юм. Тус барилгын үйл явц 2011 оноос эхэлсэн ч, барилгыг барьж буй компанийн зүгээс хамааралтай хүлээлт үүсгээд байсан юм. Батлан хамгаалахын …

  • 21 October

    Сураггүй болсон иргэдийг эсэн мэнд оллоо

    Улаанбаатар хотоос Төв аймгийн Мөнгөнморьт сум, Хэнтий аймгийн Бат ширээт сумын Ононгийн халуун рашаан чиглэлд хоёр автомашинтайгаар явж байсан 5 иргэн 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гараад сураггүй болсон гэсэн дуудлагыг аймгийн Онцгой байдлын газарт 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн. Мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид эрэн хайх ажиллагааг …

  • 21 October

    Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ манай улсад ажлын айлчлал хийнэ

    2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсад ажлын айлчлал хийхээр төлөвлөж байна. Айлчлалын үеэр Японы Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж хоёр орны Стратегийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцохоор төлөвлөсөн байна. Энэ удаагийн айлчлал Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ-гийн Монгол Улсад хийж буй хоёр дахь …

  • 21 October

    Улаанбаатар хотын цагдаагийн газар “А” үнэлгээтэй дүгнэгдлээ

    Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1086 дугаар захирамжаар батлагдсан журмын дагуу 2015 оны 3 дугаар улирлын байдлаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдал, үр дүнг индексжүүлэн дүгнэсэн байна. Тус цагдаагийн газар нь өргөдөл, гомдлын индексийн үзүүлэлтээр 2015 оны эхний хагас жилийн байдлаар 0.848 буюу “В” үнэлгээтэй байсан бол 3 дугаар улирлын байдлаар 0.853 буюу …

  • 21 October

    Анхаар: 2015 оны 9 сарын байдлаар 45 хүүхэд зам тээврийн ослоор амиа алджээ

    2015 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 444 хүн нас барж, 1062 хүн хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтлийг авсан. Үүнээс хүүхэд 45 нас барж, 174 хүүхэд хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтлийг авсан. 2014 оны эхний 9 сард 36 хүүхэд нас барж байсан бол 2015 оны эхний 9 сард 45 болж, 9-өөр буюу 25 хувиар өссөн. 2014 оны эхний 9 сард 158 …

  • 21 October

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    10:00 цагаас СТӨ-нд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй  уулзалт хийнэ. Уулзалтад нийслэлийн удирдлагууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо зэрэг талуудын төлөөлөл оролцож хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг танилцуулж, харилцан санал солилцоно. Утас: 99666553 325044 88781218 11 цагаас МҮХАҮТ-ийн Хаш Эрдэнэ өргөөнд авто захуудыг нүүлгэх шийдвэртэй холбогдуулан Нийслэлийн Засаг …

  • 20 October

    Махны үнэ 1500-2000 төгрөгөөр буурчээ

    Урьд нь дунджаар  8500-7500 төгрөгийн үнэтэй байсан махны үнэ 1500-2000 төгрөгөөр буурч, 5000-7500 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Үнэ буурах болсон гол шалтгааныг санхүүгийн хүндрэлээс гадна зуд болж магадгүй байгаатай холбон тайлбарлаж байна. Худалдаачид, малчдын хэлж буйгаар махны нийлүүлэлт өссөн ч худалдан авах чадвар муудаж, борлуулалт сул байгаа гэнэ. Иймээс малчид ченж нартай харилцахаас илүүтэй, өөрсдөө жижиглэнгээр борлуулах нь элбэг болжээ. …

  • 20 October

    Орон даяар 2015 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага болж өндөрлөв

    2015 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага орон даяар болж өндөрлөв. Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батсайхан өнгөрсөн бямба гаригт цэрэг татлага болж буйтай холбогдуулан нийслэлийн Хан-Уул, Сүхбаатар дүүрэг дэх цэрэг татлагын байдалтай танилцаж, албаныхнаас цаашдаа шийдвэрлэх асуудлыг нь сонслоо. Сүхбаатар дүүрэг дэх нийслэлийн ерөнхий боловсролын 31 дүгээр сургуулийн гадаа цэрэгт явах гэсэн залуус …