Нийгэм

July, 2015

  • 10 July

    Шороонд дарагдсан 3 иргэнийг эсэн мэнд гаргаж аварлаа

    Өчигдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол Баянгол үйлчилгээний төв урд шинээр баригдаж байгаа барилгын бохирын хоолойны ухсан нүхэнд шороонд 4 хүн дарагдсан байна гэсэн дуудлагыг 18:26 цагт ОБЕГ-т өгсөн байна.  Дуудлагын дагуунийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход “Дельта” ХХК-ийн гүйцэтгэж байгаа барилгын бохирын шугам тавих зорилгоор 3.8 метрийн гүнтэй, 1.8 метрийн өргөнтэй, 20 метрийн урттай нүхэнд Цагаан манлай …

  • 10 July

    Хурдан хязаалан насны морьд эргэлээ

    Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын хурдан хязаалан насны морьд дөнгөж сая гарааны төхөөрөмжөөс эргэлээ. Газар газрын 260 гаруй хурдан хүлэг шандас сорьж буй уралдааны түрүүч 12.00 цаг орчимд барианд орж ирэх учиртай. Тун удахгүй хэний ямар зүсмийн хурдан буян түрүү, айраг хүртэх нь тодорхой болно. www.mnb.mn

  • 10 July

    Долдугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

    Үндэсний их баярын замын хөдөлгөөний зохион байгуулалтын талаар: –  Үндэсний их баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, хөдөлгөөн зохицуулах хяналт тавих чиг үүрэгтэйгээр 25 газар, хэлтсийн нийт 503 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах ба Хууль сахиулахын их сургуулийн 200 сонсогч, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3-р хэлтсийн 50 алба хаагч нэмэгдлээр ажиллана. –  2015 оны 7-р сарын 11-нээс 15-ны …

  • 10 July

    БНСУ-ын визийн хугацааг сунгалаа

    БНСУ-д Ойрхи-Дорнодын Коронавирусын халдвар гарсны улмаас тус улсад зорчих аялалаа хойшлуулсан иргэдийн визийн хүчинтэй хугацааг дахин гурван сарын хугацаагаар сунгахаар боллоо. Энэхүү шийдвэрийг тус улсын ХЗЯ-наас гаргасныг БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас албан ёсоор мэдэгдэв. Энэ нь 2015 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 6 дугаар сарын 30-ны хооронд авсан БНСУ-д зорчих богино хугацааны визтэй иргэдийн зөвхөн визийн хүчинтэй хугацаанд …

  • 10 July

    Туул голоо цэвэрлэлээ

    Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадамд “Хоггүй наадацгаая” уриан дор Хан-Уул дүүргийн Тохижилт Үйлчилгээний Төв ОНӨААТҮГ нь 2015 оны 07-р сарын 08-ны өдөр Масс агентлаг, Баялаг Бүтээгчдийг Дэмжих Холбоо, Ноён Пицца 19001950-ийн 200 орчим гишүүдтэй хамтран Туул голын эрэг орчмын газрыг цэвэрлэлээ. Цэвэрлэгээнд сайн дураараа оролцож байгаль, эх дэлхийгээ хамгаалах үйлсэд нэгдсэн дээрх байгууллагуудын нийт гишүүдэд талархсанаа …

  • 10 July

    Э.Бөхбат: Архи ууж, дүрэм зөрчөөгүй бол шинээр баталсан хуулиас айлтгүй

    Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг УИХ-аар баталсантай холбогдуулан Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга,цагдаагийн хурандаа Э.Бөхбаттай ярилцлаа. -Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг УИХ баталлаа. Олон нийт таатай хүлээж авахгүй байх  шиг байна. Машин унахад хэцүү боллоо. Дандаа торгоно, шийтгэнэ, журамлана, хорино гэсэн заалт байна гэж шүүмжлэх хэсэг ч байна. Та мэргэжлийн хүний хувьд ямар санал бодолтой байгаа …

  • 10 July

    Наадмын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь

    Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809 жилийн ой, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний Их баяр наадмын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. Худалдаа, үйлчилгээ Улаанбаатар хотын нутаг дэсвгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараахь цагийн хуваарийн дагуу ажиллана. Үүнд: Хүнсний дэлгүүрүүд 07 дугаар сарын 10–нд 09.00 –24.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын …

  • 10 July

    БРИКС-ийн уулзалт дэлхийн эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлнэ гэлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БРИКС, Евразийн эдийн засгийн холбоо, ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын төр, засгийн тэргүүн нарын хамтарсан уулзалтад оролцож, үг хэлэв. Эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг 5 орны төрийн тэргүүн нарын оролцсон тус уулзалт нь анх удаа ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаантай зэрэг зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Бүс нутаг төдийгүй олон улсын аюулгүй байдал, …

  • 10 July

    Монгол, Орос, Хятадын төрийн тэргүүн нарын дээд түвшний уулзалт болов

    ОХУ-ын Уфа хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 15 дугаар хуралдааны хүрээнд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын хоёр дахь удаагийн ээлжит дээд түвшний уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан гурван талын хамтын ажиллагааны механизмыг манай хөрш орнууд дэмжин, ийнхүү дээд түвшний уулзалтыг хоёр дахь удаагаа хийж …

  • 9 July

    “Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан 2014” судалгааны тайлангийн дүнг танилцуулав

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан 2014”, болон “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2015” судалгааны тайлангийн үр дүнгээс танилцууллаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвийн /ЭЗБӨЧСТ/ Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан арга хэмжээг нээж үг хэлэхдээ “Эрхэм хүндэт хатагтай ноёд оо, Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Та бүхэнд талархал илэрхийлье. 2010 …

  • 9 July

    Наадмын түрүү бөхийг Тоёота компани “Ланд крузер-200”-гаар шагнана

    Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Ё.Гэрэлчулуун, Тоёота Мотор Корпорацийн Төлөөлөгчийн газрын захирал Цүёши Аваи нар  Үндэсний их баяр наадмын  бөхийн бай шагналын талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Их Монгол улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр Японы Тоёота компани 2 даахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Үндэсний бөхийн …

  • 9 July

    Ч.Мөнгөндалай зүүн аймгуудыг тойрох аялалдаа гарлаа

    Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хэдий ч унадаг дугуйгаар эх орныхоо баруун аймгуудыг тойрон аялж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд хөгжлийн бэрхшээл саад болохгүй, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд чин үнэнч зориг, хүсэл эрмэлзлэл байхад ямар ч зүйлийг хийж болдог гэдгийг Монгол түмэндээ батлан харуулсан Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуу дугуйчин клубын гишүүн Ч.Мөнгөндалай эх орныхоо зүүн аймгуудыг тойрох аялалдаа 2015 оны 07-р сарын 09-нд …

  • 9 July

    Ш.Раднаасэд: МХЕГ урд хөрш рүү адууны махан бууз, банш экспортлох ажилд идэвхийлэн оролцлоо

    Манай улс сүүлийн жилүүдэд махны экспортоо өсгөх бодлого барин ажиллаж байгаа. Салбар яамнаас гаргасан судалгаагаар жилд 10 сая орчим мал нядалж, экспортод гаргах боломж манайд бий. Тухайлбал,энэ жил БНХАУ-д мах экспортлох эрхийг таван компанид  өгч, квотыг нь 64.5 мянган тонн байхаар  тогтоосон байна. Урд хөрш рүү үхэр, хонь, ямааны мах, адууны дайвар бүтээгдэхүүн, бууз, банш, гурил, малын тэжээл, өвс экспортлох, хөдөө аж …

  • 9 July

    “Халх гол”-д чөлөөт бүс байгуулна

    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны саналаар Хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр “Халх гол”-ын чөлөөт бүс байгуулах тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 85.2 хувиар баталлаа. Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг дагаж өргөн баригдсан “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн …

  • 9 July

    Төрийн дээд одон медаль, Шүүхийн тэргүүний ажилтан цол тэмдэг гардууллаа

    Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жил, Ардын хувьсалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан шүүхийн байгууллагад үр бүтээлтэй ажилласан дараах хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар шагнасныг өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд гардуулж өгөх ёслолын ажиллагаа боллоо. Энэхүү арга хэмжээнд Шүүхийн ерөнхий …