Нийгэм

August, 2015

  • 6 August

    Хамтын ажиллагааны талаар санал солилцов

    ХХАА-н сайд Р.Бурмаа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын дарга Баатарыг хүлээн авч уулзан, хоёр орны хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд талууд хоёр орны найрсаг харилцаа сүүлийн жилүүдэд улам бэхжиж байгааг онцлон тэмдэглээд, Төрийн тэргүүн нарын түвшинд хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр хийгдсэн яриа хэлэлцээг бодит ажил хэрэг болгоход анхаарал хандуулах шаардлага …

  • 6 August

    Б.Хаш-эрдэнэ: Эх орноо төлөөлж байгаа учраас сүр жавхлантай алхах ёстой

    БНХАУ-ын Бээжин хотын төв талбайд болох Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаалд Монголын цэрэг эрс оролцохоор бэлтгэлээ базааж байна. ОХУ-ын Москва хотын Улаанталбайд болсон Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд Монголын цэрэг эрс оролцсон цаг саяхан. Тэгвэл БНХАУ-аас Монголын Зэвсэгт хүчний төлөөллийг цэргийн ёслолын жагсаалд оролцох хүсэлтийг Монгол Улсын Батлан …

  • 6 August

    Солонгост осолдсон залуус гурван сарын визээр явсан байжээ

    Манай улсын иргэн Ш овогтой О болон Н овогтой Ц хэмээх хоёр залуу энэ сарын дөрөвний өдрийн 08:28 цагт БНСУ-ын Канвон мужийн Чүнчон хотын У-воль тосгоны “У-воль” гүүрний доор цагийн ажил хийж байгаад усанд осолджээ. Энэ тухай Канвон мужийн Чүнчон хотын цагдаагийн газраас тус улс дахь манай улсын ЭСЯ-нд дуулгасан байна. Талийгаач Ш.О, Н.Ц нар нь БНСУ-д жуулчны гурван сарын визээр …

  • 6 August

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна

    Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/645 дугаар тушаалаар Нийслэлд байгалийн голомтот болон мал амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хяналт шалгалт явуулах ажлын хэсгийг 24 цагаар ажиллуулж эхлээд байна. Ажлын хэсэгт нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын …

  • 6 August

    Сэрэмжлүүлэг: 12 настай хүүхэд буу алдаж 8 настай хүүхэд шархдуулжээ

    Галт зэвсгийн тухай хуулийг өнөөдрийн УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэлэхдээ “Манайх шиг хуультай улсад галт зэвсгийн хуулийг баталснаар гэмт хэргийн гаралт өгсөх вий. АНУ галт зэвсгийг хамаагүй хэрэглэдэг учир галт зэвсэгтэй холбоотой гэмт хэрэг их гардаг” гэж тайлбарласан. Тэгвэл галт зэвсгийн хуулийг хэлэлцэж буй энэ үед галт зэвсэгтэй холбоотой хэрэг гарсан байна. Тодруулбал, …

  • 6 August

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    09:00 цагт: Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн тасгийн барилгын шав тавих ёслол болно. Шав тавих ёслол Баянгол дүүргийн 20 дугаар хорооны байрны урд талбайд болно. Утас: 70000210, 88739625 10:00 цагт: НИТХ-ын дарга Д.Баттулга болон албаны бусад хүмүүс хойд зуслангийн чиглэлийн зам, Улиастай-Гачууртын 11 км зам, Нарны замыг XIX хорооллын арын замтай холбосон 1,5 км зам, туннелийн ажлын явцтай танилцана. Утас: …

  • 5 August

    Завь хөмөрч гурван хүн амиа алджээ

    Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн “Сөрт” гэдэг газар “Тэрхийн цагаан” нууранд өчигдөр  гэр бүлээрээ завьтай зугаалж явсан долоон  хүний завь хөмөрчээ. Улмаар аврах хантааз өмссөн дөрвөн иргэн эсэн мэнд гарч, аврах хантааз өмсөөгүй иргэн  21 настай эрэгтэй  Б, 43 настай эрэгтэй Д, 45 настай эрэгтэй М нар усанд живж осолдсон харамсалтай хэрэг гарчээ. Дуудлагыг өчигдөр 19:47 цагт хүлээн авч тус аймгийн …

  • 5 August

    Д.Дорлигжав сайд охиныхоо нэрээр сан байгуулжээ

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн өнгө үзэмжийг сайжруулах, зам талбайн орчин тойрон, гадуурхи явган хүний замыг тохижуулах, автомашины зогсоол нэмж гаргах, бичил цэцэрлэгт хүрээлэнгийн иж бүрэн гэрэлтүүлэг хийх ажлыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 46 га талбайд “Сарангэрэл сан” өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэхээр болжээ. Энэхүү сан нь Хуульзүйн сайд Д.Дорлигжав охины нэрээр нэрлэгдсэн сан аж. Түүний охин өнгөрсөн хоёрдугаар сард Туркийн Истанбул хотноо усанд …

  • 5 August

    Шизүока мужтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

    ХХААЯам Япон улсын Шизүока мужтай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд Монголын хүнс, хөдөө аж ахуйн салбарын нөөц баялаг, Японы өндөр технологи, хөрөнгө санхүү, менежментийг хослуулан дэлхийд өрсөлдөхүйц органик, брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэн тус улсын зах зээлд нийлүүлэх, улмаар хоёр орны эдийн засагт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой олон чухал ажлуудыг хийх юм. Энэ …

  • 5 August

    Хөвсгөл аймагт гурван ихэр хүүхэд мэндэлжээ

    Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумыг харьяат Д.Лхагваа хэмээх эмэгтэй өнгөрөгч баасан гарагт буюу долоодугаар сарын 31-ний өдөр гурван ихэр хүүхэд төрүүлжээ. Ихэрүүд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Д.Доржнямбуугийн анхны хүүхдүүд болон мэндэлсэн байна. Хүүхдүүдийн хамгийн том нь охин бөгөөд 2300 кг төрсөн бол дараагийн хөвгүүд 2200, 2100 кг жинтэй төржээ. Ихрүүдийн бие эрүүл сайн бойжиж байгаа бөгөөд өчигдөр эмнэлгээс гарчээ. Эх сурвалж: …

  • 5 August

    Нийгмийн даатгалын хэлтсийн шинэ барилгын шав тавив

    Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны санхүүжилтээр  энэ онд нийгмийн даагалын байгууллагын нийт 11 нэгж, хэлтэс, тасгийн барилгыг шинэчлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд 2015 оны 7 дугаар сарын 31-нд  Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын хэлтэс болон, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын тасгын барилгын шавыг тавих үйл ажиллагаа боллоо. Тус үйл ажиллагаанд  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга …

  • 5 August

    Ашиг сонирхлын зөрчилтэй албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар ИНЕГ-ын дарга Ц.Эрдэнэбилэгт албан бичиг хүргүүлэв

    Авлигатай тэмцэх газар Иргэний нисэхийн ерөнхий газрын Сэргээн засал, сувиллын цогцолборын захирал Г.Батцэцэгт холбогдуулан иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр холбогдох хяналт шалгалтыг явууллаа. Г.Батцэцэг нь уг албан тушаалд 2013 оны 6 дугаар сард томилогдсоноос хойш өөрийн хамаарал бүхий этгээд болон садан төрлийн холбоотой хүмүүсийг шууд удирдлагадаа авч ажиллуулсан, тэдэнд цалинг давхардуулж олгосон, мөн өөртөө болон дээрх хүмүүст жилийн эцсийн үр …

  • 5 August

    1000 оюутан цэрэг энэ сарын 12-нд “халагдана”

    Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар энэ баасан гаригт Төв аймгийн Алтанбулаг сум дахь Сургалтын нэгдсэн төвд цэргийн мэргэжлийн бэлтгэлд гарсан “Оюутан цэрэг”-үүдээ эргэхээр болжээ. Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт 66 их, дээд сургуулийн 1000 гаруй оюутан хамрагдаж, 7 их, дээд сургууль дээр зургаан бүлгээр онолын мэргэжил сургалт явуулсан юм. Харин цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалт өнгөрсөн зургадугаар …

  • 4 August

    Эрчим хүчний салбарын 2 дугаар хуралдаан боллоо

    Монгол- Хятадын Засгийн газар хоорондын эрчим хүчний салбарын 2 дугаар хуралдаан Улаанбаатар хотод боллоо. Салбар хуралдааныг монголын талаас ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, хятадын талаас БНХАУ-ын Хөгжил, шинэтгэлийн хорооны Эрчим хүчний удирдах газрын орлогч дарга Жан Юүчин нар нээж үг хэллээ. Хуралдаанаар хоёр орны эрчим хүчний салбарын бодлого, эрх зүйн хүрээнд болон хамтын ажиллагааны талаар мэдээлэл харилцан солилцож, Монгол …

  • 4 August

    Сэтгүүлчдийн бүтээлийн уралдааны шилдгүүд тодорлоо

    Анхны ардчилсан сонгуулийн ололт амжилт, алдаа сургамжийг бодитоор нь олон нийтэд хүргэх, энэ чиглэлийн судалгаа, мэдээллийг сайжруулах зорилгоор анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойд зориулан Ерөнхийлөгчийн Тамгын газраас сэтгүүлчдийн дунд бүтээлийн уралдаан зарласан билээ. Уралдаанд сэтгүүлчид нийтлэл, ярилцлага, нэвтрүүлгээрээ идэвхтэй оролцлоо. Сэтгүүлчид уралдаанд ирүүлсэн бүтээлүүддээ Монголчууд 1990 оны 7 дугаар сарын 29-ний өдөр анхны ардчилсан, чөлөөт сонгууль явуулж, ард түмэн …