Нийгэм

July, 2015

  • 22 July

    Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын Ерөнхий захирал Алтангадас одонгоор шагнагдав

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын Ерөнхий захирал, Австрали Улсын иргэн Фрэнсис Гарриг Алтангадас одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр гардууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллага Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын хоорондын харилцаа болон Монгол Улсад оюуны өмчийн тогтолцоог боловсронгуй болгох, бүтээлч сэтгэлгээ, инновацийг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь өндрөөр …

  • 22 July

    АТГ 34 хүнийг баривчилжээ

    АТГ өнгөрсөн оны болон энэ оны эхний зургаан сарын ажлын тайлангаа гаргаж, сэтгүүлчдэд танилцуулсан билээ. Тус газраас авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад 30 тэрбум төгрөгийн хохирол учирсанаас мөрдөн байцаалтын шатанд 577,3 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн, 7 тэрбум 907,9 сая төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн хамгаалсан, 240,5 сая төгрөгийн нуугдмал мөнгө, эд хөрөнгө илрүүлсэн байна. Мөн өнгөрсөн онд нийт …

  • 22 July

    6000 хүн БНСУ-д ажиллахаар бүртгүүлжээ

    Энэ жил БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй 6000 иргэн бүртгүүлжээ. Тэдний 600 нь л БНСУ-руу явах юм. Энэ жилийн хувьд БНСУ-аас квотоо буулгаж, гадны ажилчдад өндөр шалгуур тавих болжээ. Өнгөрсөн жил Монголоос 1000 ажилтан авч байсан бол энэ жил 600 болгож бууруулсан байна. Солонгосын талаас шалгуураа чангалсантай холбоотойгоор тус улсыг зорихоор бүртгүүлэх иргэдийн тоо ч буурчээ. Бүртгүүлсэн 6000 иргэнээс энэ …

  • 22 July

    Осол гарч ээж охин 2 амиа алдлаа

    Булган аймгийн Тэшиг суманд авто осол гарч 2 хүн амиа алдлаа. Одоогоор ослын шалтгааныг тогтоож байна. Ямартай ч жолооч эрүүл байсан гэдэг нь нотлогдсон байна. Амиа алдсан 2 – ын нэг нь У гэх эмэгтэй 33 настай, өөрийн 15 настай охины хамт амиа алдлаа. Машинд нийт 5 хүн явсан бөгөөд бусад хүмүүсийн биеийн байдал хүнд байна. Хутаг – Өндөр сумаас …

  • 22 July

    Малын гаралтай бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн мөшгөх тогтолцоог нэвтрүүлнэ

    Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа БНСУ-ын малын гаралтай бүтээгдэхүүний чанарын үнэлгээний институт /kape/-ын ерөнхийлөгч Юун Хэтэйгээр ахлуулсан албаны хүмүүстэй малын гаралтай бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн мөшгих тогтолцоог Монголд хэрэгжүүлэх талаар уулзлаа. Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа “Монгол Улс мах махан бүтээгдэхүүнийг экспортлоход хорио цээр, олон улсын хүнсний аюулгүй байдлын стандарт шаардлага хангасан, хорио цээрийн дэглэм тогтоосон хөдөө аж …

  • 22 July

    Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ

    Саяхан Наадмын өмнө Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал гэгч нөхөр таван холбогдогч бүхий эрүүгийн хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргахын зэрэгцээ гадуур бусдын батлан даалтад байсан шүүгдэгч нарт бүгдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч нийгмийг, ард иргэдийг гайхшруулаад авлаа. Тэдгээр хоригдсон иргэдийн дунд нэгэн сэтгүүлч бүсгүй байсан тул хэвлэл, мэдээллийнхэн асар ихээр бухимдан, хүчтэй …

  • 22 July

    Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа

    Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн төв болон зарим сумдад авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай танилцлаа. Тус ажлын хэсгээс Дорноговь аймгийн болон 7 сумын төрийн байгууллага, Төрийн болон төрийн өмчит хуулийн этгээдийн удирдах ажилтнууд, Төрийн захиргааны болон тусгай, Төрийн үйлчилгээний зэрэг нийт 1045 …

  • 22 July

    Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

    Иргэд олон нийт та бүхнийг амарч аялаж зугаалахдаа доорх зүйлсийг анхаарч сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Үүнд: Бороо хур ихээр орж голын усны түвшин нэмэгдсэн үед гол болон гүнзгий тогтоол усанд орохгүй байх Архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх Хүүхдүүдээ хараа хяналтгүй гол усруу явуулахгүй байх, бага насны хүүхдээ дагуулж яваа бол хараа хяналтандаа байлгах …

  • 22 July

    Тим Көүп-ийг Монголын аялал жуулчлалын элчээр өргөмжиллөө

    Австрали Улсын иргэн, адал явдлын аялагч, зохиолч Тимоти Жон Көүпийг Аялал жуулчлалын тэргүүний ажилтан цол тэмдэг, Монголын аялал жуулчлалын элч төлөөлөгч өргөмжлөлөөр өргөмжилснийг БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол өнөөдөр гардуулж өглөө. Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчилж байгаа онцгой хувь нэмрийг нь үнэлж, цаашид Монголын аялал жуулчлалын элч болж, нүүдэлчин ахуй, соёлыг дэлхий нийтэд улам сайн сурталчлахыг хүсч уг шагналыг өгч буйгаа  БОНХАЖ-ын …

  • 22 July

    Сэтгүүлчид бодит дэмжлэг үзүүлсэнд талархая

    Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутагт байрлах нэг хашаанд байсан гурван гэр 2015 оны зургадугаар сарын 25-ны өдөр шатаж, нүд ирмэхийн зуурт гурван айл орон гэргүй үлдсэн юм. Үүний нэг нь манай сонины сэтгүүлч Б.Даваахүүгийнх байв. Гал усны гашуун зовлон хэлж ирдэггүй, хийсч ирдэг хэмээдэг. Эдийн засаг хүндэрсэн, хүнд хэцүү цаг үед сэтгүүлчид маань гар нийлж, нэг нөхөртөө тусалж …

  • 21 July

    Түр зуурын бороо үерийн аюулыг сануулав

    Өчигдөр орсон хүчтэй аадар борооны улмаас нийслэлийн зарим дүүрэг, тэр дундаа гэр хорооллын зарим айл үерийн усанд автжээ. Ялангуяа хотын төв хэсгээр нэлээд устай бороо орсон бол Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт үерийн усны улмаас автозам хаагдаж, зарим газар машин явах аргагүй болжээ. Нийслэлд үерт автах эрсдэлтэй 2800 гаруй айл байгааг холбогдох  газрууд нь тогтоосон байдаг.  Үүнээс Баянгол дүүрэгт 122, Баянзүрх дүүрэгт 803, …

  • 21 July

    Наадамд барилдсанд нь цол өгөх нь буруу юу

    Хэзээ хэзээнээс л наадмын маргааш нэг жишиг тогтчихсон буй.   Энэ нь түрүүлж, үзүүрлэсэн, цол нэмсэн бөхдөө байр сууц, машин тэрэг бариад гүйдэгтэй холбоотой. Тийм атлаа эрийн гурван наадмын нэг төрөл болох харваачдаа байлах, шагнах, алдаршуулах тал дээр хойрго ханддаг гэдгийг олон нийт энэ жил эрчтэйхэн шүүмжилж эцэст нь УИХ-ын дарга З.Энхболд анхаарлаа хандуулна гэдэг амлалтаар өндөрлөв. Үүний зэрэгцээ өнөөх …

  • 21 July

    Замын цагдаагийн газраас мэдээлж байна

    Хайлаастын зам, Хуучин эцсийн замд суудлын автомашины жолооч Т нь ганцаараа дэлгүүр явж байсан явган зорчигч Т-г  /6н,эр/ мөргөж гэмтээсэн. Дарь-Эхийн зам, “Бат цайз” төмрийн үйлдвэрийн баруун замд суудлын автомашины жолооч Ц нь явган зорчигч Э-г /13н,эр/мөргөж гэмтээсэн. Өлзийт хорооллын зам, Бурхантын 6-р гудамжинд ачааны  автомашины жолооч Б-нь явган зорчигч  Д –г /11н,эр/ мөргөж гэмтээсэн зам тээврийн хэрэг, осол гарсан …

  • 21 July

    Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын чуулганы XX бага хурал манай улсад болно

    Ази Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын Чуулганы (АНДЧ) ээлжит XX бага хурал ирэх сард манай улсад болж, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс зохион байгуулна. Ингэснээр манай улсын Хүний эрхийн үндэсний комисс 2015-2017 онд АНДЧ-ыг тэргүүлэн ажиллана.  Энэхүү арга хэмжээ  нь Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдоход эерэг хүчин зүйл болох ажээ. Хуралд …

  • 21 July

    Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр баталлаа

    Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр болон хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангахыг Шадар сайд У.Хүрэлсүхэд, гадаад орон, олон улсын байгууллага, хандивлагчдын зээл тусламжийн тодорхой хэсгийг хөтөлбөрт чиглүүлэх, дотоодын эх үүсвэрээс гаргах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлд тусгаж ажиллахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгалаа. 2015-2025 онд тус хөтөлбөр хэрэгжсэнээр …