Нийгэм

April, 2015

  • 29 April

    Улаанбаатар, Улаан-Үд хот хамтран соёлын арга хэмжээ, бизнес форум зохион байгуулна

    ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотын Захирагч Александр Голков тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчлах хугацаандаа НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нартай уулзах хүсэлтийн дагуу нийслэлийн удирдлагууд ноён Александр Голков тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр хотын хөгжил дэвшил, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны …

  • 29 April

    Үндэсний Залуучуудын Зөвлөлийн анхдугаар хуралдаан амжилттай болж өндөрлөлөө

    Залуу хүн гэдэг хөгжлийг дагаж биш, түрж биш, чирж явдаг байх хэрэгтэй.Тиймдээ ч Монголын Залуучуудын Холбоо, Үндэсний Залуучуудын Зөвлөлийг байгуулах тухай V их хурлаараа шийдвэрлэсэн.ҮЗЗ нь залуу хүний эрх ашгийн төлөө ажиллах, идэр залуучуудын бүх насны төлөөллийг хамруулсан Монгол залуусын хамгийн том НЭГДЭЛ байх юм. Тус зөвлөл нь МЗХ-ны Их хурлын хооронд үйл ажиллагааг бодлогын түвшинд шууд удирдах төдийгүй 339 …

  • 29 April

    Нийслэлд гал түймрийн 36 дуудлага иржээ

    Хоногийн хугацаанд объектын гал түймрийн 36, аврах ажиллагааны 1 дуудлагаар нийслэлийн Аврах анги, харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан. Тухайлбал: Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн 11 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 10 дугаар ангийн тасгийг очиход “Их Монгол” хүнсний дэлгүүрийн дотор цахилгаан зуух залгаатай …

  • 29 April

    Монголын дайчид дэлхийн цэргүүдтэй хамтарсан бэлтгэлээ хийж байна

    Аугаа их Эх орны дайны  ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Монгол цэргүүд ОХУ-ын Москва хотын Улаан талбайд, Монгол хүүхдүүд ОХУ-ын Ангарск хотод ялалтын парад алхана. Тэгвэл Улаан талбайд парад алхах Монголын дайчид дэлхийн цэргүүдтэй хамтарсан бэлтгэлээ базаагаад эхэлжээ.  Парад алхах бүрэлдэхүүн энэ сарын 25-нд Москва хотноо очсон бөгөөд тэднийг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Цэргийн атташе,  Бригадын генерал …

  • 29 April

    Монгол цэргүүд Улаан талбайд жагсана

     ОХУ-ын түүхт Ялалтын баярын 70 жилийн ойгоор Улаан талбайд алхах Монгол Усын цэргийн бие бүрэлдэхүүн өнгөрсөн долоо хоногт Москва хотыг зорьсон билээ. Ялалтын баярын жагсаалд оролцох манай улсын цэргийн бие бүрэлдэхүүн дэлхийн цэргүүдтэй хамт жагсаалын бэлтгэлээ эхэлсэн байна. Парад алхах бүрэлдэхүүнд  Зэвсэгт хүчнээс 63, Хилийн цэргээс 12 цэргийн алба хаагч байгаагийн 45 офицер, 25 ахлагч, тав нь хугацаат цэргийн алба …

  • 29 April

    16 суманд хорио цээрийн дэглэм үргэлжилж байна

    Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Гүн цэнгэлэг багийн нутаг “Зүүн дам баев”-т нутагладаг 29 настай эрэгтэйд энэ сарын 21-нд боом өвчний шинж тэмдэг илэрчээ. Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс энэ сарын 26-нд уг өвчтөнийг боом өвчний арьсны хэлбэрийн үүсгэгчээр өвчилсөн болохыг тогтоосон байна. Цагаан-Овоо сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, тус айлын 302 малд үзлэг хийхэд халд варт өвчний …

  • 29 April

    Хашааны шар өвсөө шатааж байгаад гал алдлаа

    ийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр 15:48 минутанд  Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 41 дүгээр гудамжинд шар өвс, гэр, байшин шатаж байна гэсэн дуудлага ирсний дагуу Аврах гал унтраах 10, 34 дүгээр ангийн ээлжийн бүрэлдэхүүнийг очиход 2 гэр гал өртөж бүрэн шатсан байдалтай,  2 байшингийн дээврийн хэсэг, гадна тал шатаж байсныг унтраасан байна.  Энэ мэтчилэн сүүлийн үед иргэд хашааны шар …

  • 29 April

    Хашааны шар өвсөө шатаах нь хууль зөрчсөн үйлдэл тул хариуцлага тооцно

    Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн амралтын өдрүүдэд гал түймрийн  99 дуудлага иржээ. Ирсэн дуудлагын дийлэнхийг буюу 77 дуудлага нь гэр хороолол, зуслангийн чиглэлд иргэд хашааны шар өвсөө шатааснаар салхины хүч нөлөөлөн гэр, байшин нь шатсан хэрэг гарсан байна.             Захиргааны хариуцлагын тухай хуулийн 251-д “Гал түймэртэй тэмцэх байгууллагын эрх бүхий  ажилтны хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн, биелүүлэхээс зайлсхийсэн, гал …

  • 29 April

    Ч.Даваабаяр: Импортлогч орон байна гэдэг дархлаагүй өвчтөнтэй адил

    “ЗГМ” сонины “Хоймор”-т энэ удаа “МАСС” агентлагийн ТУЗ-ийн дарга, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр уригдлаа. -Танай төслийн талаар хүмүүс сайн мэддэг болжээ. Энэ хугацаанд хэдэн аймгаар явж, олон баялаг бүтээгчийг сурталчилсан уу? -Өнгөрсөн хугацаанд бид Монгол Улсынхаа 21 аймаг, 20 гаруй сумаар явахдаа 18579 км замыг туулж, эх орныхоо эдийн засгийн тулгуур  болсон баялаг бүтээгчдээ дэмжлээ. Энэ хугацаанд ажилч …

  • 29 April

    Монгол улс Тайландын Вант улсын Ерөнхий прокурорын газартай хамтарч ажиллана

     Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх М.Энх-Амгалангийн урилгаар Тайландын Вант Улсын Ерөнхий Прокурор, ноён Тракул Винитнайяапак тэргүүтэй Тайландын Вант Улсын прокурорын байгууллагын төлөөлөгчид 2015 оны 04 дүгээр сарын 27-ноос 30-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан Тайландын Вант Улсын Ерөнхий прокурор, ноён Тракул Винитнайяапак тэргүүтэй …

  • 28 April

    Залуус улс төрчдийн хар болон цагаан жагсаалтыг гаргана

    Монголын Залуучуудын Холбоо V их хурлаараа улстөрчдийн хар жагсаалт гаргах болсон талаараа мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр болж буй ҮЗЗ-ийн анхдугаар хуралдаанаар энэ талаар хэлэлцжээ. Ингэхдээ улс төрчдийн цагаан жагсаалтыг бас гаргах нь зүйтэй хэмээн санал нэгдсэн байна. Зарим төлөөлөгчийн хувьд хар, цагаан жагсаалт гаргаж хүнийг нэр зааж цоллох нь буруу гэв. Тэд энэхүү байр сууриа улс төрд ассан түймрийг залуучуудын …

  • 28 April

    Үүрэг гүйцэтгэхэд нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжүүдийг худалдан авна

    Улсын хэмжээнд ой, хээрийн түймрийн гаралт, давтамж ихэсч байгаатай холбогдуулан түймрийн голомтод ажиллаж байгаа онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдад галын аюулгүйн хучлага, үлээгч аппарат, үүргэвчин ус шүршигч, хамгаалалтын нүдний шил худалдан авахад шаардагдах нийт 600 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад зөвшөөрлөө. Дээрх бараа бүтээгдэхүүнийг худалдан авах ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр …

  • 28 April

    Гадаад оронд идлэг шонхор гаргана

    Тусгай зориулалтаар 2015 онд агнах агнуурын амьтны тоог тогтоох тухай Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 377 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Уг өөрчлөлтөд  350 толгой тул загас барьж буцаан тавиулахаар, 150 толгой цагаан зээр,  300 хүртэл  агнуурын шувуу агнуулахаар, гадаад оронд амьдаар гаргах идлэг шонхор шувуу 100 толгой байхаар тусгажээ. Засгийн газрын 2013 оны 15 дугаар …

  • 28 April

    Үрийн буудайг 30 хувийн урьдчилгаатайгаар олгоно

    Энэ хаврын тариалалтанд нийтдээ 48.0 мянган тонн буудайн үр шаардагдахаас аж ахуйн нэгжүүд 2014 оны ургацаас 38.0 мянган тонныг нөөцөлсөн бөгөөд дутагдах үрийг ТЭДС болон ОБЕГ-ын Улсын үрийн нөөцийн салбарт хадгалагдаж буй үрийн буудайнаас гаргаж зохицуулахаар шийдвэрлэн, хэрэгжилтийг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар ТЭДС-гаас нийтдээ 103 аж ахуйн нэгж, иргэнд 2.3 мянган тонн буудайн үрийг 20 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгоод …

  • 28 April

    ҮЗЗ-н сонгуульд нэр дэвшигчдийн нэрс тодорлоо

    Үндэсний Залуучуудын Зөвлөлийн сонгууль гуравдугаар сарын 30-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хүртэл амжилттай явагдаж өндөрлөлөө. Сонгуульд нийт 587 хүн нэрээ дэвшүүлсэнээс чөлөөт бус суудалд 226, чөлөөт суудалд 361 нэр дэвшигч өрсөлджээ. Чөлөөт бус суудалд нэр дэвшигчид нь 21 аймаг, 9 дүүрэг, Улаанбаатар хот дах 21 аймгийн Залуучуудын Холбоо,  Асуудал эрхэлсэн байнгын хороо, Тусгай салбар холбоо, Дэргэдэх байгууллагуудын дарга, тэргүүнүүд …