Эдийн засаг

July, 2013

  • 22 July

    Орон сууцны үнэ нэмэгджээ

     Монгол Улсын Засгийн газраас иргэдэд найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг олгож эхэлсэнээс үүдэн орон сууцны үнэ нэмэгдэж эхэлжээ. Нийслэлийн орон сууцны ханш метр квадратын үнэ дундаж нь 1,8 – 2 сая төгрөгийн үнэтэй байгаа бол тансаг зэрэглэлийн байрлал сайтай орон сууцны 1 м/кв-ийн үнэ 5 сая төгрөгт хүрчээ. Хамгийн доод талын орон сууцны үнэ м/кв нь 1.2 сая төгрөгийн үнэтэй …

  • 22 July

    “Хадгаламж” банкны асуудлаар Н.Золжаргал мэдээлэл хийнэ

      “Хадгаламж” банкийг төрийн өмчит Төрийн банкинд шилжүүлэн нэгтгэх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр гаргажээ. Энэ шийдвэртэй холбогдуулан Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал өнөөдөр 15:00 цагт албан ёсны мэдээлэл өгөхөөр болжээ. Томоохон арилжааны банкны нэг Хадгаламж  банкийг төрийн банктай нэгтгэх болсон нь “Жаст” компанийн захирал Ш.Батхүүгийн гадаадад тавьсан их хэмжээний өртэй холбоотой хэмээн мэдээлэл гараад буй юм. Дээрх асуудлаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал …

  • 22 July

    Хадгаламж банкыг Төрийн банкинд нэгтгэнэ

    -Улсын өмчит “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулж, гадаадын банкнаас зээл авсан Ш.Батхүүгийн бизнесийн үйл ажиллагааг сөхөх шаардлага уг зээлийн асуудлаас үүдсэн бөгөөд “Хадгаламж” банкийг Төрийн банк руу шилжүүлэх шалтгаан ч эндээс эхэлсэн юм байна- “Хадгаламж” банкийг төрийн өмчит Төрийн банкинд шилжүүлэн нэгтгэх шийдвэр өнгөрсөн амралтын өдрүүдээр гарч, энэ даваа гаригаас уг үйл явц эхлэх нь тодорхой болжээ. Яагаад ийм шийдвэр гаргах …

  • 19 July

    Төмөр замынхан болон цагдаа нарын цалинг 15% нэмлээ

            Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ажилчдаа хэсэгчлэн амрааж цалин мөнгөө хэмнэж байсан Төмөр замын удирдлагууд ирэх сараас эхлэн ажилчдынхаа цалинг 15 хувиар нэмэхээр болжээ. Урьд өмнө нь төмөр замын ажилчдын цалинг нэмэгдүүлэхдээ хөдөлгөөний, хөдөлгөөний бус гэсэн 2 янзаар нэмэгдүүлдэг байсан бол энэ удаад дээрх ялгаагүйгээр бүх ажилчдын цалинг нэгэн ижил 15 хувиар нэмэгдүүлэхээр болов. Ийнхүү Төмөр замын удирдлагууд ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэхээр …

  • 17 July

    Кристин Лагард мөнгө угаасан хэргээр шалгагдаж эхэлжээ

    Грекийн Сангийн сайдаар ажиллаж байсан Жорж Папаконстантину болон өдгөө Олон улсын валютын сангийн тэргүүний алба хашиж буй Кристин Лагард нар мөнгө угаасан хэрэгт холбогдоод байна. Папаконстантину нь Швейцарийн банкинд нууц данстай байсан нь тогтоогдож, өчигдөр Грекийн парламентад асуулгад оржээ. Мөн түүнээс гадна хэд хэдэн хүний нэр дурьдагдсан бөгөөд урьдчилсан тооцоогоор Грекийн 3000 гаруй албан тушаалтан Швейцарийн банкинд нууц данстай байж …

  • 17 July

    “Чингис” бондоос 30 тэрбумыг сурагчидын дүрэмт хувцасанд зарцуулна

     Энэ оны шинэ хичээлийн жилээс эхлэн ЕБС-ийн сурагчидыг нэгдсэн дүрэмт хувцастай байхаар БШУЯ тогтоод байна. Иймд дүрэмт хувцсыг орчин үед тохирсон загвар дизайнтайгаар урлаж, “Чингис” бондоос 30 тэрбум төгрөгийг оёдлын салбарт олгохоор болжээ. Түүнчлэн сурагчийн дүрэмт хувцасны стандартыг баталжээ. Сурагчид бага, дунд, ахлах ангиараа ялгаран өөр өөр загварын дүрэмт хувцас өмсөнө. Бага ангийн хөвгүүд хүрэм өмд, охид сарфан кардиганаар ижилсэх …

  • 16 July

    Хуурамч дэвсгэртээр гүйлгээ хийжээ

     Сүүлийн үед хуурамч мөнгөн дэвсгэртээр үйлчлүүлэх хэрэг олон гарч байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрт хуурамч мөнгөөр үйлчлүүлсэн хэрэг гарчээ. Тус хороонд байрлах халуун усны газраар үйлчлүүлсэн Дундговь аймгийн харьяат 36 настай эмэгтэй Н хуурамч дэвсгэртээр үйлчлүүлсэн байна.  Тэрбээр биедээ 30 гаруй хуурамч мөнгөн дэвсгэрт авч явж байжээ. Тиймээс уг хуурамч дэвсгэртүүдийг хурааж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шилжүүлэн, …

  • 15 July

    Чанаргүй зээлийн хэмжээ 316.6 тэрбум төгрөгт хүрчээ

     Үндэсний статистикийн хороо- Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал (2013 оны эхний хагас жилийн байдлаар) Макро эдийн засгийн үзүүлэлт Үйлдвэрлэлийн аргаар тооцсон ДНБ-ий хэмжээ 2012 оны гүйцэтгэлээр, оны үнээр 14012.9 тэрбум төгрөг, 2005 оны зэрэгцүүлэх үнээр 5498.5 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оныхоос оны үнээр 2925.2 тэрбум төг буюу  26.4 хувь, зэрэгцүүлэх үнээр 606.6 тэрбум төг буюу 12.4 хувиар өслөө. Эцсийн …

  • 11 July

    Хуушуурны үнэ өндөр байна гэв

     Төв цэнгэлдэх болон Хүй долоон худагт наадмын хуушуур 1000 төгрөгийн үнэтэй байна. Харин айраг нэг аяга нь 1500 төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд нэг литр нь 2500 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Наадамчин олон “Энэ жилийн хуушуурны үнэ арай өндөр байна. Нөөцийн махаар хийсэн гэж телевизээр ярьж байсан. Тэгсэн хирнээ их үнэтэй байна. Мах нь ч бүр багасчихаж” гэсэн санал гомсдолтой байсан …

  • 9 July

    Хүнсний гол нэрийн бараа бүтээгпэхүүний үнэ 0,5 хувиар өсчээ

    Үндэсний статистикийн хорооноос мэдээлж буйгаар 2013 оны 7-р сарын 3-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сарынхаас 0.1 хувиар буурсан бол, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.5 хувиар өссөн байна. Махны дундаж үнэ: 2013 оны 7-р сарын 3-ны байдлаар өмнөх сарынхаас хонины ястай махны үнэ 0.5 хувь, адууны махны үнэ 2.4 хувь, ямааны махны үнэ 0.6 хувиар буурсан байна. Махны үнийг өмнөх …

  • 9 July

    Нийслэлийн ойролцоо эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх шаардлагатай

     Хүн амын хүнсний хэрэглээний гол бүтээгдэхүүнд мах, махан, сүү, сүүн бүтээгдэхүүн ордог. Монголчууд  бидний нүүдлийн амьдралд тохирсон аж ахуй бол мал аж ахуй. Тиймдээ ч өдгөөг хүртэл бэлчээрийн мал аж ахуй манай улсын гол үйлдвэрлэл байсаар ирсэн. Гэхдээ нийслэл хот өргөжин тэлж, суурьшмал байдалд шилжихийн хэрээр бэлчээрийн мал аж ахуй хоцрогдох, амиа аргацаасан шинжтэй болох хандлагатай байна. Нийслэл хот 470.4 …

  • 8 July

    100% төрийн өмчит “Орон сууцны корпораци” байгуулна

     Засгийн газраас 100% төрийн өмчит Төрийн орон сууцны корпораци (ТОСК) байгуулах шийдвэр гаргажээ. Тус корпораци нь Ерөнхий сайдын шууд харъяанд ажиллах бөгөөд  хязгаарлагдмал чиг үүрэгтэйгээр ажиллаж байсан “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК-ийн чиг үүрэг, эд хөрөнгийг ТОСК-д шилжүүлэн нэгтгэх аж. Төрийн орон сууцны корпораци нь төрийн албан хаагч, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан зэрэг зорилтот бүлгийг орон сууцаар хангах …

  • 8 July

    “Хүй 7 худаг” руу явах автобусны чиглэл, тасалбарын үнэ

    Үндэсний их баяр наадмын өдрүүдээр нийтийн зорчигч тээвэр 08:00-22:30 хүртэл иргэдэд үйлчлэх юм. Үндсэн 78 чиглэлд 594 их багтаамжийн автобус, тролейбус, туслах 28 чиглэлд 184 бага багтаамжийн автобус, хот орчмын зуслангийн чиглэлд бага багтаамжийн 10 автобус, Хүй 7 худагт их, бага багтаамжийн 50 автобус нийт 838 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ. 11, 12 –нд “Хүй 7 худаг …