Дубаид дэлхийн хамгийн өндөр “Халифын Бурж” гэдэг байшингийн ойролцоохи “Адрес” зочид буудалд шинэ он гарахаас хэдхэн цагийн өмнө гал гарчээ. Телевизийн “Аль Жазира” сувгаар ингэж мэдээлсэн байна. Байшингийн 20 дугаар давхарт гарсан гал хотын төвийн 63 давхар энэ зочид буудлыг бараг бүхэлд нь хамарчээ. Байшингийн шатсан хэлтэрхийнүүд газарт унаж байсан байна. Олон зуун хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Эрх баригчдын хэлснээр, 14 …
Гадаад мэдээ
January, 2016
December, 2015
-
29 December
Өмнөд Солонгос авлигын хуулиа чангатгав
СӨҮЛ. /TASS/. Өмнөд Солонгос авлигатай тэмцэх хуулиа чангатгажээ. Энэ сарын 29-нөөс хүчин төгөлдөр болох нэмэлт өөрчлөлтөд заасны дагуу, авлигын хэрэгт холбогдсон төрийн албан хаагчдыг ажлаас нь нэн даруй хална гэж тус улсын Хүний нөөцийн яам мэдээлсэн байна. “Нэг сая гаруй вон өртөг бүхий үнэт зүйл эсвэл мөнгө авсан түшмэдийг албан тушаалаас нь нэн даруй хална” гэж тус байгууллага тэмдэглэжээ. Үүнээс гадна, …
-
28 December
“Лалын улс”-ын хэт даврагчид Мосулд 837 эмэгтэйг цаазалжээ
Алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийнхэн Иракийн Мосул хотыг эзэлж авсан 2014 оны зургадугаар асраас хойшхи нэг жил хагасын хугацаанд нийт 837 эмэгтэйг цаазалжээ. Энэ талаар тус мужийн цагдаагийн генерал Найнав Занун аль-Сабави мэдэгдсэн байна. Тэрээр хэлэхдээ, тэдгээр эмэгтэйчүүдийн дийлэнхийг “Лалын улс”-ын байгуулсан Шариатын шүүхээр оруулсны дараа цаазалсан. Тэдний дийлэнх нь төрийн албан хаагч, мужийн зөвлөлийн депутат, өмгөөлөгч, нотариатч, үсчин эмэгтэйчүүд …
-
28 December
Зул сарын баярыг хоригложээ
Африкийн Сомали улсын удирдлагууд иргэдээ Зул сарын баяр тэмдэглэхийг хориглосон талаар “CNN” агентлаг мэдээллээ. “Зул сарын баярыг христийн шашинтнууд тэмдэглэдэг” хэмээн Засгийн газраас мэдэгдэж “Энэ баярыг тэмдэглэснээр та бүхэн шашнаасаа урвах болно. Есүс христийн мэндэлсэн өдрийг тэмдэглэх нь аллахыг уурлуулж, исламын шашныг гутаасан хэрэг болно” гэж мэдэгджээ.Мөн маргааш болох Зул сарын баярыг тэмдэглэх, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулсан хүмүүсийг …
-
27 December
Зэвсэглэл: Орос улсад гал, утаа, дуугүй миномёт бүтээжээ
ОХУ-ын Нижний Новгород хотод “Буревестник” гэдэг шинжлэх ухаан-судалгааны төв институт байрладаг билээ. Тус институтыг 1970 онд зөвлөлтийн хуурай замын болон тэнгисийн цэрэгт зориулсан төрөл бүрийн артиллерийн их буу, миномёт, зэвсэг бүтээх, үйлдвэрлэх зорилгоор байгуулж байжээ. 2009 оноос шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн “Уралвагонзавод” корпорацын бүрэлдэхүүнд орж үйл ажиллагаа явуулж байна. Энэ институтад бидний сайн мэдэх 120 мм-ийн 2С12, 82 мм-ийн 2Б24, 2К32 зэрэг …
-
26 December
Сири охины хүсэл дэлхий нийтийг уйлуулав
Бяцхан Сири охины өөрийнхөө гараар зурж, гарын үсгээ зурсан нэгэн тэмдэглэл бүхий зураг өдгөө Арабын ертөнц болон Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж, үзсэн хүн бүрийн өр өвдөж байна. Сири хэл дээрх энэ тэмдэглэлийг орчуулбал “Энэ бол миний гэрээслэл. Би ээждээ маш их их хайртай хэмээгээд эрлэгийн элч минь би диваажинд идэж болох учир миний сүнсийг аль болох хурдан авч явна …
-
25 December
Эмэгтэйчүүдэд жирэмслэхгүй байхыг анхаарууллаа
Бразилийн Эрүүл мэндийн яам хойд хэсгийн бүс нутагт оршин суудаг эмэгтэйчүүдийг жирэмслэхгүй байхыг уриаллаа. Энэ нь хойд бүс нутгийн 2000 гаруй нярай хүүхдэд халдварлаад буй Микроцефалия вирусын тархалттай холбоотой юм байна. Энэхүү вирус нь хүүхэд тархины дутуу хөгжилтэй, хэвийн хэмжээнээс жижиг гавалтай төрөхөд хүргэдэг аж. Европын Өвчнөөс сэргийлэх, хянах төвийн тайланд бичсэнээр, 2014 онд Микроцефалия вирусын 147 тохиолдол бүртгэгдэж байсан …
-
25 December
Сирийн 300 мянган хүүхэд Туркт боловсрол эзэмшиж, Канад 7000 дүрвэгчдийг хүлээн авна
Туркийн боловсролын салбарын нэгэн албан тушаалтан Сирийн 300 мянга орчим дүрвэгч хүүхэд тус улсад боловсрол эзэмшиж буй тухай мэдээлэв. Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргын орлогч Юсуф Буюк Турк Улс 81 мужийнхаа сургуульд сиричүүдийг хамруулахын тулд их хүчин чармайлт гаргаж буй тухайгаа өгүүлэв. Тус улсад одоошор 2.5 сая орчим дүрвэгч буй бөгөөд 2011 оноос хойш дүрвэгчдийн хангамжид зориулж тус улс 8.73 …
-
25 December
Эмнэлэгт гал гарч, 25 хүн амиа алджээ
Саудын Араб улсын баруун өмнөд хэсэгт байрлах Жазан хотын “General” эмнэлэгт өчигдөр 19.00 цагийн орчимд гал гарсны улмаас 25 хүн амиа алдаж, 107 хүн шархтсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Гэрчүүдийн мэдээлснээр “Гал нэг давхарын харуулын байрнаас эхэлж гарсан” гэв. Тус эмнэлгийн нэгдүгээр давхарт төрөх тасаг, эрчимт эмчилгээ, хүлээн авах тасаг байрладаг байна. “Амиа алдагсдын дунд жирэмсэн эхүүд байсан” хэмээн аврах …
-
24 December
Хятад гахайн мах идэх нь амиа хорлосонтой адил
Хятадын Сычуаний нэгэн иргэн саяхан тус улсын “Tianya” интернэт форум, “WeChat”-д нийтлэлээ цацжээ. Түүний нууц нэрийг “Гахай үржүүлдэг тариачин бүсгүй” гэдэг. Ингээд түүний материалыг хүргэж байна. Хятадын гахай үржүүлэх салбарын нууцыг дэлгэе. Хятад гахайн мах идэх нь амиа хорлосонтой адил. Орчин үед торойг ердөө 5-6 сарын дотор том гахай болгон хувиргаж байна (Анхаар: энд хүндийн хэмжүүр болох 1 жин нь …
-
23 December
Оддын дайн кино бокс оффисийн дээд амжилтыг эвджээ
12-р сарын 18-нд нээлтээ хийсэн Оддын дайн киноны цувралын долоо дахь анги гарсан даруйдаа бокс оффисийн рекордыг эвдлээ. Энэхүү кино нь нээлтээ хийсэн даруйдаа 365 сая долларын ашиг олсон байна. Өмнө нь бокс оффисийн түүхэнд ийм амжилт тогтоож байгаагүй бөгөөд хамгийн дээд рекордыг Юрийн галавын цэцэрлэгт хүрээлэн кино 352 сая долларын ашиг олсноор эзэмшдэг байжээ. 40 жилийн түүхтэй шинжлэх ухааны, …
-
23 December
Японы ганц бие эрчүүд Зул сарын баярыг эсэргүүцэж байна
Япон орны ганц бие эрчүүд зул сарын баярыг эсэргүүцэн жагсаал зохион байгуулжээ. Энэхүү баярыг улс, үндэстэн болгон өөр өөрөөр тэмдэглэдэг. Гэхдээ ихэвчлэн баярын орой хайртай бүсгүй, халамжит гэргий, үр хүүхдүүдтэйгээ тэмдэглэдэг аж. Тэдний тэмцлийн гол шалтгаан нь ганц бие учраас хамт тэмдэглэх хосгүй байгаа явдал юм. Зул сарын баяраар Санта Клаус сайн байсан хүүхдүүдэд бэлэг өгдөг ч насанд хүрсэн хүнд …
-
23 December
БНХАУ-ын их дээд сургууль гар утас ашиглахыг хоригложээ
Хойд Хятадын Шаньси мужын их дээд сургуулиуд хичээлийн үеэр гар утас ашиглахыг хоригложээ. Өнгөрсөн Даваа гаригт Хятадын мэдээллийн сувгуудаар Тайюунь их сургуулийн оюутнууд хичээлдээ орохоосоо өмнө утсаа хэрхэн хураалгаж байгаа талаар зураг болон мэдээллийг тараасан байна. Ингэх болсон шалтгаанаа багш нар тайлбарлахдаа сургалтын чанарыг сайжруулах, оюутнуудыг төвлөрүүлэхэд туслах зорилготой гэсэн бөгөөд “Гар утасгүй анги танхим” гэсэн бичгийг анги болгоныхоо үүдэнд …
-
22 December
АТМ-д алдаа гарч мөнгийг нь хоёр дахин өсгөн гаргасан байна
Өнгөрсөн Баасан гаригийн 22.00 цагийн орчим Англи улсын Лондон хот дах нэгэн дэлгүүрийн гадаа байрлах банкны автомат машинд үйлдлийн алдаа гарч, тухайн хүний автоматаас авах мөнгийг хоёр дахин өсгөн өгч байсан явдал болжээ. Дэлгүүрийн ойролцоо амьдардаг иргэдийн дийлэнх нь оюутнууд бөгөөд тэд автомат машины алдааг мэдсэн даруй и найз нөхөддөө энэ тухай мэдэгдэн, мөнгө авах дараалалд зогссон байна. Түүнчлэн мөнгийг …
-
22 December
Дүрвэгчдийн хуримын бөгж, гар утаснаас бусдыг хурааж авна
Дани улс 34 зүйл бүхий “Дүрвэгчдийн асуудалтай тэмцэх тухай” хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Уг хуулинд дүрвэгчдийн 400 еврогоос дээш үнэ бүхий эд зүйлс, мөнгийг нь хураан авах тухай заалт багтжээ. Өнгөрөгч арваннэгдүгээр сард Данийн парламентад өргөн баригдсан энэхүү хуулийн төсөл батлагдвал ирэх нэгдүгээр сарын 26-ны өдрөөс хэрэгжиж эхлэх юм байна. Ингэснээр өдөрт 200 дүрвэгчийг бүртгэж авдаг Дани улс 400 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл