Африкийн Сомали улсын удирдлагууд иргэдээ Зул сарын баяр тэмдэглэхийг хориглосон талаар “CNN” агентлаг мэдээллээ. “Зул сарын баярыг христийн шашинтнууд тэмдэглэдэг” хэмээн Засгийн газраас мэдэгдэж “Энэ баярыг тэмдэглэснээр та бүхэн шашнаасаа урвах болно. Есүс христийн мэндэлсэн өдрийг тэмдэглэх нь аллахыг уурлуулж, исламын шашныг гутаасан хэрэг болно” гэж мэдэгджээ.Мөн маргааш болох Зул сарын баярыг тэмдэглэх, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулсан хүмүүсийг …
Гадаад мэдээ
December, 2015
-
27 December
Зэвсэглэл: Орос улсад гал, утаа, дуугүй миномёт бүтээжээ
ОХУ-ын Нижний Новгород хотод “Буревестник” гэдэг шинжлэх ухаан-судалгааны төв институт байрладаг билээ. Тус институтыг 1970 онд зөвлөлтийн хуурай замын болон тэнгисийн цэрэгт зориулсан төрөл бүрийн артиллерийн их буу, миномёт, зэвсэг бүтээх, үйлдвэрлэх зорилгоор байгуулж байжээ. 2009 оноос шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн “Уралвагонзавод” корпорацын бүрэлдэхүүнд орж үйл ажиллагаа явуулж байна. Энэ институтад бидний сайн мэдэх 120 мм-ийн 2С12, 82 мм-ийн 2Б24, 2К32 зэрэг …
-
26 December
Сири охины хүсэл дэлхий нийтийг уйлуулав
Бяцхан Сири охины өөрийнхөө гараар зурж, гарын үсгээ зурсан нэгэн тэмдэглэл бүхий зураг өдгөө Арабын ертөнц болон Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж, үзсэн хүн бүрийн өр өвдөж байна. Сири хэл дээрх энэ тэмдэглэлийг орчуулбал “Энэ бол миний гэрээслэл. Би ээждээ маш их их хайртай хэмээгээд эрлэгийн элч минь би диваажинд идэж болох учир миний сүнсийг аль болох хурдан авч явна …
-
25 December
Эмэгтэйчүүдэд жирэмслэхгүй байхыг анхаарууллаа
Бразилийн Эрүүл мэндийн яам хойд хэсгийн бүс нутагт оршин суудаг эмэгтэйчүүдийг жирэмслэхгүй байхыг уриаллаа. Энэ нь хойд бүс нутгийн 2000 гаруй нярай хүүхдэд халдварлаад буй Микроцефалия вирусын тархалттай холбоотой юм байна. Энэхүү вирус нь хүүхэд тархины дутуу хөгжилтэй, хэвийн хэмжээнээс жижиг гавалтай төрөхөд хүргэдэг аж. Европын Өвчнөөс сэргийлэх, хянах төвийн тайланд бичсэнээр, 2014 онд Микроцефалия вирусын 147 тохиолдол бүртгэгдэж байсан …
-
25 December
Сирийн 300 мянган хүүхэд Туркт боловсрол эзэмшиж, Канад 7000 дүрвэгчдийг хүлээн авна
Туркийн боловсролын салбарын нэгэн албан тушаалтан Сирийн 300 мянга орчим дүрвэгч хүүхэд тус улсад боловсрол эзэмшиж буй тухай мэдээлэв. Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргын орлогч Юсуф Буюк Турк Улс 81 мужийнхаа сургуульд сиричүүдийг хамруулахын тулд их хүчин чармайлт гаргаж буй тухайгаа өгүүлэв. Тус улсад одоошор 2.5 сая орчим дүрвэгч буй бөгөөд 2011 оноос хойш дүрвэгчдийн хангамжид зориулж тус улс 8.73 …
-
25 December
Эмнэлэгт гал гарч, 25 хүн амиа алджээ
Саудын Араб улсын баруун өмнөд хэсэгт байрлах Жазан хотын “General” эмнэлэгт өчигдөр 19.00 цагийн орчимд гал гарсны улмаас 25 хүн амиа алдаж, 107 хүн шархтсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Гэрчүүдийн мэдээлснээр “Гал нэг давхарын харуулын байрнаас эхэлж гарсан” гэв. Тус эмнэлгийн нэгдүгээр давхарт төрөх тасаг, эрчимт эмчилгээ, хүлээн авах тасаг байрладаг байна. “Амиа алдагсдын дунд жирэмсэн эхүүд байсан” хэмээн аврах …
-
24 December
Хятад гахайн мах идэх нь амиа хорлосонтой адил
Хятадын Сычуаний нэгэн иргэн саяхан тус улсын “Tianya” интернэт форум, “WeChat”-д нийтлэлээ цацжээ. Түүний нууц нэрийг “Гахай үржүүлдэг тариачин бүсгүй” гэдэг. Ингээд түүний материалыг хүргэж байна. Хятадын гахай үржүүлэх салбарын нууцыг дэлгэе. Хятад гахайн мах идэх нь амиа хорлосонтой адил. Орчин үед торойг ердөө 5-6 сарын дотор том гахай болгон хувиргаж байна (Анхаар: энд хүндийн хэмжүүр болох 1 жин нь …
-
23 December
Оддын дайн кино бокс оффисийн дээд амжилтыг эвджээ
12-р сарын 18-нд нээлтээ хийсэн Оддын дайн киноны цувралын долоо дахь анги гарсан даруйдаа бокс оффисийн рекордыг эвдлээ. Энэхүү кино нь нээлтээ хийсэн даруйдаа 365 сая долларын ашиг олсон байна. Өмнө нь бокс оффисийн түүхэнд ийм амжилт тогтоож байгаагүй бөгөөд хамгийн дээд рекордыг Юрийн галавын цэцэрлэгт хүрээлэн кино 352 сая долларын ашиг олсноор эзэмшдэг байжээ. 40 жилийн түүхтэй шинжлэх ухааны, …
-
23 December
Японы ганц бие эрчүүд Зул сарын баярыг эсэргүүцэж байна
Япон орны ганц бие эрчүүд зул сарын баярыг эсэргүүцэн жагсаал зохион байгуулжээ. Энэхүү баярыг улс, үндэстэн болгон өөр өөрөөр тэмдэглэдэг. Гэхдээ ихэвчлэн баярын орой хайртай бүсгүй, халамжит гэргий, үр хүүхдүүдтэйгээ тэмдэглэдэг аж. Тэдний тэмцлийн гол шалтгаан нь ганц бие учраас хамт тэмдэглэх хосгүй байгаа явдал юм. Зул сарын баяраар Санта Клаус сайн байсан хүүхдүүдэд бэлэг өгдөг ч насанд хүрсэн хүнд …
-
23 December
БНХАУ-ын их дээд сургууль гар утас ашиглахыг хоригложээ
Хойд Хятадын Шаньси мужын их дээд сургуулиуд хичээлийн үеэр гар утас ашиглахыг хоригложээ. Өнгөрсөн Даваа гаригт Хятадын мэдээллийн сувгуудаар Тайюунь их сургуулийн оюутнууд хичээлдээ орохоосоо өмнө утсаа хэрхэн хураалгаж байгаа талаар зураг болон мэдээллийг тараасан байна. Ингэх болсон шалтгаанаа багш нар тайлбарлахдаа сургалтын чанарыг сайжруулах, оюутнуудыг төвлөрүүлэхэд туслах зорилготой гэсэн бөгөөд “Гар утасгүй анги танхим” гэсэн бичгийг анги болгоныхоо үүдэнд …
-
22 December
АТМ-д алдаа гарч мөнгийг нь хоёр дахин өсгөн гаргасан байна
Өнгөрсөн Баасан гаригийн 22.00 цагийн орчим Англи улсын Лондон хот дах нэгэн дэлгүүрийн гадаа байрлах банкны автомат машинд үйлдлийн алдаа гарч, тухайн хүний автоматаас авах мөнгийг хоёр дахин өсгөн өгч байсан явдал болжээ. Дэлгүүрийн ойролцоо амьдардаг иргэдийн дийлэнх нь оюутнууд бөгөөд тэд автомат машины алдааг мэдсэн даруй и найз нөхөддөө энэ тухай мэдэгдэн, мөнгө авах дараалалд зогссон байна. Түүнчлэн мөнгийг …
-
22 December
Дүрвэгчдийн хуримын бөгж, гар утаснаас бусдыг хурааж авна
Дани улс 34 зүйл бүхий “Дүрвэгчдийн асуудалтай тэмцэх тухай” хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Уг хуулинд дүрвэгчдийн 400 еврогоос дээш үнэ бүхий эд зүйлс, мөнгийг нь хураан авах тухай заалт багтжээ. Өнгөрөгч арваннэгдүгээр сард Данийн парламентад өргөн баригдсан энэхүү хуулийн төсөл батлагдвал ирэх нэгдүгээр сарын 26-ны өдрөөс хэрэгжиж эхлэх юм байна. Ингэснээр өдөрт 200 дүрвэгчийг бүртгэж авдаг Дани улс 400 …
-
21 December
Сахалтай эрчүүд дарга болох магадлал өндөр гэдгийг эрдэмтэд нотолжээ
Эрдэмтдийн мэдэгдсэнээр бол сахалтай эрчүүд илүүтэйгээр том дарга болох магадлал өндөр байдаг гэнэ. Энэ талаар судлаачид “Хэрэв та албан тушаалын шат ахихыг хүсэж байгаа бол удирдах албан тушаалуудад ихэвчлэн нүүр амандаа ихээхэн үс, сахалтай эрчүүд ажилладгийг бодолцох хэрэгтэй юм” хэмээн өгүүлэв. Яг одоогоор бол үс, сахал зэрэг нь албан тушаалын өндөрлөгт гарах зүйл мөн үү гэдэг нь эрүүл мэндийн ажилтнуудын …
-
17 December
Парисын халдлагын сэжигтэнг Австриас баривчилжээ
Австрийн цагдаагийн байгууллага Парисын цуврал халдлагад сэжиглэгдэж байсан хоёр этгээдийн баривчилсан тухай мэдээллээ. Сэжигтнүүд францын иргэн байх бөгөөд дүрвэгсдийн дүрд хувилсан байсан аж. Тэднийг Парисын халдлагатай холбогдуулан шалгаж эхэлсэн байна. Тэд арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Парист халдлага үйлдсэн бүлэг этгээдүүдийн хамтаар Австрид ирсэн аж. Цагдаа нар хоёр сэжигтнийг дүрвэгсдийн лагериас баривчлах үед тэд зүсээ хувилгаж, Сирийн хуурамч паспорт биедээ авч …
-
14 December
Иран сансарт сармагчин илгээнэ
Ираны сансрын хөтөлбөр шинэ үе шатандаа орсон байна. Одоо тус улсын эрдэмтэд сансарт сармагчин хөөргөхөөр бэлтгэж байгаа бөгөөд тусгай төвд таван сармагчныг нислэгт бэлтгэж байгаа ажээ. Тэдгээр сармагчингуудаас «арай эрүүл чийрэг, авхаалжтай» зөвхөн нэг сармагчинг «Кавошгар-5» пуужингаар сансарт илгээнэ. Өнгөрсөн онд тус улс харх, яст мэлхий, чийгийн улаан хорхойг сансарт хөөргөж байжээ. Иран улс өөрийн анхны сансрын нисгэгчийг 2017 онд тойрог …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл