Гадаад мэдээ

October, 2015

  • 31 October

    Дэлхийн ядуусын тэн хагас нь Азид байдаг

    Азийн орнуудад нэн ядуусын эгнээнд ороход ойрхон нэг тэрбум 600 сая хүн байна гэж Азийн хөгжлийн банкнаас дүгнэжээ. Азийн хөгжлийн банкнаас гаргасан “Стратеги-2020” тайлангаас үзвэл өнөөдөр Азид өдөрт хоёр доллароос бага орлогоор амьдардаг нэг тэрбум 600 сая хүн байгаа учир аливаа эрсдэлд ороход нэн ядуусын эгнээнд шилжихэд бэлэн байна. Тэд ажилгүйдэл, эрүүл мэндийн байдал, эдийн засгийн хямрал, гамшгийн улмаас нэн …

  • 30 October

    Хятад айл болгон 2 хүүхэдтэй болохыг зөвшөөрчээ

    Нэг тэрбум 370 сая хүн амтай Хятад улс нөхөн үржихүйн бодлогоо өөрчилсөн талаар “Синьхуа”, “Reuters” агентлаг мэдээллээ. Өөрөөр хэлбэл, шороон түмэн хятадууд сүүлийн олон арван жилийн турш баримталж ирсэн “1 өрх – 1 хүүхэд” бодлогоо албан ёсоор, бүрмөсөн халлаа. Тэгэхээр хятад айл болгон 2 хүүхэд төрүүлэх эрхтэй болсон гэсэн үг. Хятадын эрх баригчид 1970-аад оны сүүлээс эхлэн “Нэг өрх – …

  • 29 October

    Хонконг иргэдийн 31.8 хувь нь эх газрын Хятадуудад дургүй

    Сүүлийн хэд хэдэн жилд Хонконгийн оршин суугчид эх газрын хятадуудад таагүй хандаж эхлэх болсон.  Тэдний чиг хандлага нь япончуудад илүү найр тавьж байгаа. Хонконгийн оршин суугчдын 31.8 хувь нь эх газрын Хятадын оршин суугчдад дургүй гэсэн судалгаа гарсан байна. 2007 оноос хойш Хонконгд иймэрхүү хандлагатай оршин суугчдын тоо эрс өсөн ньсудалгаараар ажиглагджээ. Эх газрын хятадууд Хонконгоос нөөц шавхан авч, хүүхдийн …

  • 28 October

    Хятад оюутан шалгалтандаа хуулбал 7 хүртэл жил шоронд хоригдохоор болжээ

    Хятадад шалгалтын үеэр хуулсан оюутан долоо хүртэл жил шоронд хоригдохоор боллоо. Хятадын Эрүүгийн Хуулийн 284 дүгээр хэсэгт нэмэлт болж орсон энэ заалт ирэх арваннэгдүгээр сарын нэгнээс мөрдөгдөж эхэлнэ. Хуульд зааснаар хуулсан, хуулахыг завдсан оюутнуудад гурван жилийн хорих ял өгөх ба хэрвээ энэ үйлдэл нь илүү ноцтой бол долоо хүртэл жил хорих, мөнгөн торгууль ноогдуулах юм байна. Эрх баригчид ийм арга …

  • 28 October

    85 настай хулгайч эмгэн

    АНУ-д үнэт эдлэлийн хулгайгаар гаршсан хамгийн зартай нэгэн болох Дорис Пэйн гэдэг эмэгтэй саатуулагджээ. 85 настай энэ эмгэн Жоржи мужийн нийслэл Атланта хотын худалдааны төв дотор үйлдэл дээрээ баригдсан аж. Калифорни мужийн Лонг-Бич хотын оршин суугч эмэгтэй өнгөрөгч баасан гаригт тус дэлгүүрийн хамгаалагчийн хараанд орсон гэнэ. Үнэт эдлэлийн тасаг дотор явж байгаа нэгэн эмэгтэй халаасандаа ээмэг хийснийг хамгаалалтын ажилтан хяналтын …

  • 28 October

    Вануатугийн шүүхээс парламентын 14 гишүүнд авлигын хэргээр ял ногдуулав

    Номхон далайн жижиг арлын орон болох Вануатугийн парламентын 14 гишүүн авлигын хэргээр шоронд хоригдох ял аваад байна. Ерөнхийлөгч Болдуин Лонсдейлийг хилийн чанадад явсан хойгуур шүүхээс парламентын гишүүдэд ял ногдуулсан байна. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байсан парламентын дарга Марселлино Пипитэ өөрийгөө болон бусад гишүүдийг өршөөх захирамжийг шүүхийн шийдвэрийн дараагийн өдөр гаргаад байсан юм. Гэвч Ерөнхийлөгч Болдуин Лонсдейл буцаж ирэхдээ уг захирамжийг …

  • 28 October

    Баян ядууг заагласан хана босчээ

    Өмнөд Америкийн төвд орших Перу улсын ард иргэдийн дунд баян ядуугийн ялгаа үлэмж ихсээд байна. Үүнээс үүдэн тус улсад ядуурал нийгмийн өмнө тулгамдсан хамгийн том асуудал болоод байна. Энэ асуудлыг шийдэж чадахгүй байсаар Перугийн нийслэл Лима хотноо тусгаарласан хана босгоод байна. 10 километр үргэлжлэх энэ ханан дээгүүр мөн төмөр тор татаж, ойр орчмын үзэгдэх орчинг бүрэн хязгаарлаад байгаа юм. Эдийн …

  • 28 October

    Сингапурын христийн сүмийн тэргүүн 35 сая доллар завшжээ

    Тус улс дахь нэгэн христийн сүмийг үүсгэн байгуулагч этгээд 35.5 сая ам.долларыг хувьдаа завшин эхнэрийнхээ дуу бичлэгийн үйл ажиллагаанд зарцуулдаг байсныг тогтоосон байна. Христийн шашны “Сity Harvest” сүмийн үүсгэн байгуулагч, тэргүүн пастор Хонг Хээ болон бусад 5 ажилтныг хөрөнгө оруулалттай холбоотой үйл ажиллагаанд зарцуулах байсан 24 сая сингапур доллар (17 сая ам.доллар)-ын хөрөнгийг завшсан, мөн 26 сая сингапур доллар (18.5 …

  • 26 October

    Тони Блэйр “Исламын улс” бий болсонд буруутайгаа хүлээжээ

    Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр АНУ болон холбоотны цэргүүд 2003 онд Иракийг эзлэн түрэмгийлсэн нь “Исламын улс” бүлэглэл бий болох үндсэн шалтгаануудын нэг болсон гэдгийг “СиЭнЭн” телевизэд ярилцлага өгөхдөө хүлээн зөвшөөрчээ. Сэтгүүлч түүнээс холбоотнууд Иракт халдан түрэмгийлсэн нь “Исламын улс” бүлэглэлийг бэхжихэд хүргэсэн гэх байр суурийн тухай асуухад “Би үүнд үнэний хувь бий гэж боддог. Саддам Хуссейнийг 2003 онд түлхэн …

  • 26 October

    Эхнэрээ 2700 эрд худалджээ

    Францын нэгэн хотод бусдын биеийг үнэлүүлсэнд буруутгагдаж буй 54 настай эрийг мөрдөн шалгаж байгаа аж. Сэжигтний үйлдлээс болж хохирсон хүн нь түүний 46 настай эхнэр юм. Тэрбээр хүнд хүчир ажил хийх хугацаандаа 2700 гаруй эрд үйлчилжээ. Тэднийг өнгөрөгч мягмар гаригт саатуулсан байна. Тэд гэрлээд 10 жил болж байгаа бөгөөд таван настай хүүтэй гэнэ. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд эр нөхөр нь …

  • 26 October

    Өмнөд Солонгос Хойд Солонгост анхааруулга өгч гал нээжээ

    Хилийн маргаантай далайн ойролцоо Хойд Солонгосын шатахууны завь явж өнгөрсөнд анхааруулга өгч, Өмнөд Солонгосын талаас гал нээжээ. Өнгөрсөн бямба гарагт Хойд Солонгосын шатахууны завь тус маргаантай хилийг давсан учир Өмнөд Солонгосын талаас анхааруулга болгож хэд хэдэн удаа гал нээсэн тухай Өмнөд Солонгосын албаны хүн мэдээлсэн байна. Хойд Солонгосы зүгээс хариу гал нээх болон ямар нэгэн үйлдэл үзүүлээгүй аж. 1999 оноос …

  • 22 October

    Австрийн гоо бүсгүй уулнаас унаж амиа алджээ

      Австри улсын 2013 оны гоо бүсгүй Эна Кадик мягмар гарагт нас барсан тухай мэдээллийг цагдаагийн газраас өгсөн байна. Өөрийн төрөлх Tyrol мужид ууланд алхдаг байсан ба сүүлчийн тохиолдолд уулнаас унаж, шархаа даалгүй нас баржээ. 26 настай тэрээр баасан гарагт Innsbruck хотын Bergisel ууланд алхаж яваад тун хүнд шарх олсон байна. Түүнийг хоёр оюутан олсон бөгөөд Эна ухаан алдахаасаа өмнө …

  • 22 October

    Зураглаач бүсгүй цагаач иргэнийг шүүхэд өгөхөөр төлөвлөөд байна

    Өнгөрөгч 9-р сард дэлхий нийтийг цочроож уурыг хүргэсэн нэгэн мэдээлэл гарсан нь Зураглаач бүсгүй цагаач иргэнийг дэгээдсэн мэдээлэл байсан. Үүнээс болж зураглаач бүсгүй олон нийтийн дургүйцлийг төрүүлж ажлаасаа хүртэл халагдсан. Үүнээс болж түүний амьдрал эрс өөрчлөгдсөн гэж хэлэхэд болно. Харин тэрээр цагаач иргэн болон  Фэйсбүүкийг шүүхэд өгөхөөр төлөвлөөд байгаа аж. Энэ талаар мэдээллээ ОХУ-ын Известиа сонинд өгсөн ярилцлагадаа дурьдсан байна. …

  • 21 October

    33 жилийн өмнөх аллагыг сэтгүүлчид илрүүлэв

    АНУ-д нэгэн дунд сургуулийн охины амийг хороосон этгээдийг телевизийн шоуны тусламжтайгаар илрүүлж чадсан байна. Нэгэн мэдээллийн сувгийн шууд эфир рүү эрэгтэй хүн утасдаад, 33 жилийн тэртээ үйлдэгдсэн хүн амины хэргийг нарийвчлан ярьжээ. Тэгэхэд Висконсин мужийн Милуоки хотод долоодугаар ангийн охин алга болсон билээ. Түүний цогцсыг нэг жил хагасын дараа олсон юм. Алуурчныг илрүүлж чадаагүй учраас мөрдөн шалгах ажиллагааг хожим нь …

  • 20 October

    Төрсөн ганц үрээ “Facebook”-т гаргасан алдаанаасаа болж үүрд алджээ

    Хүмүүс ээ, сэрэмжтэй бай! “Facebook”-т алдаа гаргаснаас болж төрсөн ганц охиноо үүрд алдсан эхийн уй гашуу хэмжээлшгүй. Интернэт, нийгмийн сүлжээ тустай ч бас сөрөг талтай. Зарим талаар аймшигтай хор уршигтай гэж хэлж болно. Үүнийг нэгэн ээж өөрийн гашуун туршлагаар баталж байна. “Facebook”-т цагийг өнгөрөөх дуртай энэ ээж өөрт нь ирсэн найзын хүсэлтийг хүлээн авахын өмнө судалдаг байжээ. Аятайхан зурагтай, эерэг …