…Афинa Крюгерын ажил үйлс нь урагштай, сайхан ханьтай болж анхны хүүхдээ тээн бөөн бөөн аз жаргалд умбаж байтал нэгэн таагүй мэдээ сонсох өдөр ирэх байжээ. Жирэмсний 15 дахь хоног дээр шинжилгээ өгөхөд түүнд хөхний хавдар илэрсэн болохыг эмч түүнд дуулгасан байна. Хими эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагын улмаас охиноо төрөхөөс нь 2 сарын өмнө кесарев хагалгаа хийлгэн төрүүлжээ. Хөөрхөн охиндоо ээж …
Гадаад мэдээ
June, 2015
-
2 June
Гей Лесби нарын парад зодооноор дуусчээ
ЛГБТ буюу лесби гомо нарын бүлэглэл Москва хотын төвд гей парад зохион байгуулжээ. Эрх баригчид тууштай эсэргүүцэж хуралдсаны эцэст лесби гомо нартай нүүр тулахаар шийдсэн байна. Уламжлал мэт энэ парад үргэлж зодоон, тулаан өрнөж эцэст нь хоригдож дуусдаг байна. Харин өнөөдөр Үнэн алдартнууд эдгээр хүмүүстэй маш хүчтэй тулалджээ. Захирагчийн ажлын албаныхан тэдэнтэй нүүр тулахдаа үнэн алдартнуудын идэвхтнүүдийг өөрсдийн бамбай болгон ашигласан ба …
-
2 June
Хуримандаа зориулж гайхалтай өөрчлөлт хийсэн бүсгүй
31 настай Клэр Кроутер нь 91 кг жинтэй байжээ. Түүний хувьд маш их түргэн хоол, калори ихтэй биед хэрэгцээгүй хоол хүнсийг ихээр хэрэглэдэг байсан байна. Учир нь тэрээр эх баригчийн ажил хийдэг байсан учир шахуу ажлын хуваарь, амсхийх завгүй байдаг учир ихэнхдээ түргэн, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг ихэнхдээ хэрэглэдэг байснаас илүүдэл жинтэй болсон байна. Нөхцөл байдал хяналтаас гарч эхэлсэн ч тэрээр өөртөө …
-
1 June
В.Путин 89 улстөрчид хориг тавилаа
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Европын холбооны нөлөө бүхий 89 улстөрчийг ОХУ-д нэвтрэхийг хориглосон байна. Энэхүү хоригт багтсан эрхмүүд энэ оныг дуустал Орост нэвтрэх боломжгүй болжээ. Орост нэвтрэх боломжгүй болсон Европын холбооны улстөрчдийн дунд Европын холбооны сайд нарын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Уве Корсепиус, Их Британийн дотоод хэргийн сайд Ник Крегг нар багтсан байна. Путиний хар жагсаалтад Шведийн 8 улстөрч, Польш, …
May, 2015
-
30 May
БНАСАУ Батлан хамгаалахын сайдаа их буугаар буудаж хөнөөжээ /видео/
БНАСАУ-ын Батлан хамгаалахын сайд Хён Ён Чхолийг цэргийн томоохон хурлын үеэр зүүрмэглэн унтсан хэмээн буруутгаж энэ оны дөрөвдүгээр сарын 30-нд цаазаар авсан билээ. Ёнхап агентлагийн мэдээлснээр Ардын зэвсэгт хүчний сайд эх орноосоо урвасан хэмээн буруутгагдаж, түүнийг их буугаар буудаж хөнөөсөн байна. Энэ тухай бичлэгийг саяхан олон нийтийн сүлжээнд цацжээ. Эх сурвалж: 24tsag.mn
-
29 May
Lamborghini Итали улсад спорт машин үйлдвэрлэнэ
Lamborghini пүүс спорт загварын автомашин (SUV) үйлдвэрлэхээр төлөвлөж, ажлыг Итали улсад гүйцэтгэж байх албан гэрээг байгуулсан байна. Volkswagen компанийг мөн давхар эзэмшдэг Lamborghini нь Словак улсад бус, харин Итали улсад ийнхүү машин үйлдвэрлэхээр сонгожээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус компани нь Италид машин үйлдвэрлэхдээ 90 сая еврогийн татварын хөнгөлөлт болон засгийн газраас бусад төрлийн урамшуулал, дэмжлэг хүртэх аж. Lamborghini пүүсийн …
-
28 May
Израиль Газын зурваст агаарын цохилт өглөө
Израилийн агаарын хүчин өнөөдөр өглөө Газын зурвас дахь цэргийнхэнд 4 удаа агаарын цохилт өгсөн байна. “Guardian” агентлагийн мэдээлснээр агаарын цохилт өгснийг Палестинийн иргэд гэрчилсэн гэлээ. Израилийн зүгээс агаарын цохилтыг хилийг нь давсан пуужингийн дайралт хийсний дараа илгээж эхэлжээ. Газын зурвасаас Израилийн өмнөд хэсгийн нутагт өчигдөр орой пуужин харвасан юм байна. Гэрчүүдийн мэдээлснээр Израилийн онгоцууд Газа хот болон Рафа, Хан Юнис …
-
27 May
Нигерид бүсгүйчүүд амиа золиосолсоор байна
Нигерид охид, эмэгтэйчүүдийн амийг золиослуулан халдлага үйлдэх нь эрс нэмэгдсээр байна гэж НҮБ-ын Хүүхдийн сан мэдэгдлээ. ЮНИСЕФ-ийн гаргасан тайлан мэдээнээс үзвэл, 2015 оны нэгдүгээр сараас энэ сарыг хүртэлх хугацаанд охид, эмэгтэйчүүд амиа золиослон халдлага үйлдсэн 27 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны нийт тохиолдлоос давсан үзүүлэлт юм. Өнгөрсөн онд нийтдээ ийм тохиолдол 26 гарч байжээ. Лалын босогчдын “Боко Харам” бүлэглэл …
-
27 May
Мексик, Техаст хүчтэй хар шуурга дэгджээ
Мексикийн хилийн бүст орших Сиудад Акуна хотод хар шуурга дэгдсэний улмаас 13 хүн амиа алджээ. Дел Риогоос Техас хүртэл үргэлжлэх Коахуйла мужид байрлах тус хотод хүчтэй хар шуурганаас болж олон зуун айл өрх гэр оронгүй болсон байна. Харин АНУ-ын мужид үер усны аюул нүүрлэж, одоогийн байдлаар гурван хүн нас барж, 12 хүн ор сураггүй алга болоод байгаа аж. Мексикийн гамшиг …
-
27 May
Террористуудыг дэмжсэн Австраличуудыг иргэншлээс хасна
Австралийн засгийн газраас гаргаж буй шинэ тогтоолын дагуу хилийн чанадад террорист бүлэглэлүүдэд ажиллаж байгаа тус улсын 50 орчим хүнийг иргэншлээс хасахаар болж байна. Австрали улс нь өөрийн орны иргэншил бүхий Ирак, Сирид дайтаж буй хүмүүсийн давхар иргэншлийг зогсоох энэхүү шинэ хуулийн төслийг тун удахгүй танилцуулах аж. Түүнчлэн дээрх шийдвэр нь Австрали улсад ажиллаж, амьдарч буй террорист бүлэглэлүүдийг дэмждэг иргэдэд хамаарах …
-
27 May
Авлигын чиглэлээрх гадаад мэдээний тойм
Хүү нь авлигын хэрэгт холбогдсон Нью-Йорк мужийн сенатор албан тушаалаа өгөв АНУ. Хүү нь авлигын хэрэгт холбогдсоноос долоо хоногийн дараа Нью-Йорк мужийн Сенатын Олонхийн бүлгийн тэргүүн Деан Скэлос албан тушаалаа өгөөд байна. Холбооны хууль хяналтын байгууллагууд 67 настай сенатор Скэлос болон түүний хүү 32 настай Адам нарыг бусдаас хээл хахууль авахаар шахсан, сүрдүүлсэн хэрэгт буруутгасан юм. Прокуроруудын мэдэгдэж байгаагаар сенатор …
-
27 May
ОХУ, НАТО-ын цэргийн сургуулилт давхцав
ОХУ-ын Батлан хамгаалахын яам 12 мянган алба хаагч, 250 агаарын хөлгийг оролцуулсан томоохон хэмжээний цэргийн сургуулилтыг эхлүүллээ. Энэхүү сургуулилт нь дөрөв хоног үргэлжлэх бөгөөд агаарын хүчний бэлэн байдлыг шалгах “гэнэтийн шалгалт” болж байгаагаараа онцлогтой гэж албаныхан тэмдэглээд байна. Умард Атлантын цэргийн эвсэл болон түүний холбоотнууд ч гэсэн энэ өдрүүдэд цэргийн сургуулилтаа эхлүүлээд байгаа юм. Интерфакс агентлагийн мэдээлсэнээр агаарын дайралтаас хамгаалах …
-
26 May
Дахин 630,000 автомашиныг эргүүлэн татахаар болжээ
“Takata” пүүсийн үйлдвэрлэсэн аюулгүйн дэрний гэмтлээс болж дахин 630,000 автомашиныг Японы хоёр том үйлдвэрлэгч компани эргүүлэн татахаар болжээ. Ердөө хэдхэн хоногийн өмнө дээрх аюулгүйн дэрний гэмтлээс болж, дэлхийн зах зээл дээрх 11 компанийн 34 сая орчим эргүүлэн татахаар болсон мэдээлэлтэй давхцаж буйгаараа уг асуудал олны анхаарлыг ихээхэн татаж байгаа аж. Тухайлбал, Mazda компани Atenza Sedan, Bongo van болон Япон дахь …
-
26 May
Мексикт торнадо шуурганд 13 хүн амь үрэгджээ
Мексикийн хилийн Сьюдад-Акунья хотод торнадо шуурганы үеэр 13 хүн амь үрэгдэж, 750 орчим байшин барилга сүйджээ. Аврах албаныхан гэмтэж бэртсэн 150 хүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд сураггүй болсон хүмүүсийг хайж байна. Хүчтэй шуурганы үеэр орон гэрээ алдсан оршин суугчдад зориулан найман түр хоргодох газрыг байгуулсан аж. Сьюдад-Акунья хотод сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд торнадо шуурга болоогүй байжээ. Сүүлийн өдрүүдэд Мексиктэй хил …
-
26 May
Хэт халуунаас болж Энэтхэгт 500 хүн амиа алдлаа
Энэтхэгийн зарим бүс нутагт цаг агаар цельсийн 48 хэм хүртэл халсны улмаас 500 гаруй хүн амиа алдсан байна. Өнгөрөгч Бямба гаригаас хойш амиа алдагсдын ихэнх нь буюу 140 орчим хүн Телангана болон Андхра Прадеш мужид нас баржээ. Нийслэл Дели хотод цаг агаар 44 хэм хүртэл халсан бол Уттар Прадеш мужийн Аллахабад хотод 48 хэм байгаа аж. Албаны хүмүүс иргэдийг гадагш …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл