АНУ-ын математикч, Нобелийн шагналт Жон Форбс Нэш эхнэр Алисиягийн хамт авто ослоор амиа алджээ. Тэдний сууж явсан такси Нью Жерсид авто осолд орсон байна. Жон Форбс Нэш энэ жил 86 настай, эхнэр нь 82 настай байсан аж. Тэрээр 1994 онд Эдийн засгийн салбарт Нобелийн шагнал хүртсэн бол 2015 онд шугаман бус дифференциал тэгшитгэлийн онол боловсруулсныхаа төлөө Абелийн шагнал хүртэж байсан …
Гадаад мэдээ
May, 2015
-
25 May
БНХАУ Тайванийн сөрөг хүчинд сануулга өглөө
ТАЙПЕЙ. /NHK/. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Тайванийн асуудал хариуцсан газрын дарга Жан Жызюнь Тайванийн арлыг тусгаар тогтнуулах тал баримтлагч улс төрийн хүчнийхэнд анхааруулга өгсөн байна. Тэрбээр бямба гарагт Тайванийн хяналтад байдаг Зиньмэнь аралд зочилж, Тайванийн эх газрын асуудал хариуцсан зөвлөлийн дарга Сыа Лияаньтай уулзжээ. Сайд нарын түвшний зэрэглэлтэй түшмэд хоёр талын харилцааг бэхжүүлэхээр тохиролцсон байна. Айлчлалаа дүгнэн хийсэн мэдэгдэлдээ Жан Жызюнь, …
-
25 May
Непаль улсыг дахин гамшиг нөмөрлөө
Хүчтэй газар хөдлөлтийн дараах цочирдлоос гарч амжаагүй байсан Непальчууд дахин гамшигт өртлөө. Тус улсын баруун нутагт голын урсгалыг хаасан хөрсний нуралтын улмаас олон мянган хүн нутгаасаа дүрвэхэд хүрчээ. Нийслэл Катманду хотоос баруун хойд зүгт 140 км-ийн зайд орших Мяагди дүүрэг дэх Кали Гандаки гол нь ердийн үеийнхээс гүнзгий болж, шинэ нуур үүсгэх хэмжээнд хүрсэн байна. Одоогоор хүний амь нас эрдсэн …
-
25 May
17 найз бүсгүйтэй Хятад эрийг баривчилжээ
Нэгэн зэрэг 17 найз бүсгүйгээ хуурсан гэх хэрэгт буруутган Хятад эрийг баривчилсан байна. Өнгөрсөн сард Юньнан мужаа гаралтай дээрх эрийн 17 найз бүсгүй бусдынхаа талаар олж мэдсэнээр түүнийг эмнэлэгт хэвттэл нь зодсон тухай хэрэг тус улсын хэвлэлүүдээр цацагдаж байсан билээ. Тэрээр олон тооны эмэгтэйг хууран мэхэлж авсан нийт мөнгөний хэмжээ нь ийнхүү хэрэг үүсгэх нөхцөлд хүргэсэн учраас баривчлах арга хэмжээ …
-
23 May
Осама Бин Ладены гэр бүлийнхэндээ бичсэн захидал
АНУ-ын Засгийн газар Аль-Каида бүлэглэлийн толгойлогч асан Осама Бин Ладентай холбоотой бичиг баримтуудыг лхагва гарагт олон нийтэд дэлгэсэн байна. Үүнд нийтдээ 103 цаасан материал болон дүрс бичлэг байсан бөгөөд түүний зарим хувийн захидлыг англи хэл дээр орчуулжээ. Бичиг баримтуудын олонх нь араб хэл дээр байгаа гэнэ. Түүнчлэн Осама Бин Ладен англи хэл дээр эдийн засаг, цэрэг армитай холбоотой олон ном …
-
23 May
Korean Air-ийн захирлын охин суллагджээ
Korean Air-ийн захирлын охин суллагджээ Өмнөд Солонгосын Korean Air компанийн гүйцэтгэх захирлын охин Чо өнгөрсөн хоёрдугаар сард ёс бус үйлдэл гаргаж, үйлчилгээний ажилтныг доромжилсон хэргээр баривчлагдсан юм. Чод үйлчлэгч самар авч ирж өгсөн ч буруу самар байсан гэдэг шалтгаанаар онгоцны гарах хаалга руу эргэн очиж, үймээн дэгдээсний сацуу нислэг саатуулсан гэм буруутай юм. Шүүхээс түүнд нэг жилийн ял оноосон ч …
-
22 May
Hewlett-Packard Хятад дахь хувьцаагаа 2.3 тэрбумаар худалдлаа
АНУ-ын технологийн тэргүүлэгч Hewlett-Packard компани Хятадын серверийн бизнес дэх 51 хувийн хувьцаагаа Tsinghua Holdings пүүст 2.3 тэрбум ам.доллараар худалдсан байна. Түүнчлэн энэхүү гэрээг байгуулснаар HP нь Хятадын Цинхуа их сургуулийн хөрөнгө оруулалттай буюу 4.5 тэрбум долларын өртөг бүхий “H3C” хамтарсан компанийг байгуулах аж. Дээрх шинэ хамтарсан компани нь компьютерийн сервер, санах төхөөрөмж болон технологийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм. …
-
22 May
Мексикт дахин олон тооны хүн алга болжээ
Тавдугаар сарын эхээр зэвсэглэсэн хэдэн зуун хүмүүс үймээн дэгдээсний дараа Мексикийн эрх баригчид тус улсын Гуэрреро мужийн Чилапа хотод сураггүй алга болсон 15 орчим хүнийг эрэн сурвалжилж, хайж эхлээд байна. Сураггүй бологсдыг цагдаагийн аижлтнууд болон хэд хэдэн залуус авч явсан гэдгийг тэдний ар гэрийнхэн мэдэгджээ. Сүүлийн үед Чилапа нь газар нутгийг булаацалдсан хар тамхины өрсөлдөгч хоёр бүлэглэлийн хооронд өрнөсөн эмх …
-
22 May
Лондонгийн үнэт эдлэлийн дэлгүүрийг дээрэмдсэн 8 хүнийг баривчиллаа
Өнгөрсөн сард Лондонгийн үнэт эдлэлийн гудамжнаас их хэмжээний үнэт эдлэл хулгайлсан 8 дээрэмчинийг баривчиллаа. Сэжигтнүүд 48-76 насны хүмүүс байсан ба тэднийг өнгөрөгч лхагва гаригт Метрополитаны цагдаа нар илрүүлсэн байна. Дээрэмд нийт есөн хүн оролцсон гэж мэдэгдсэн бөгөөд үлдсэн сэжигтнийг эрэн сурвалжлаад байгаа юм. Дээрэмчид нийтдээ 200 сая фунт стерлинг буюу 300 сая долларын үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан юм. Сэжигтнүүд …
-
21 May
Японы эдийн засаг хурдацтай сайжирч байна
Энэ оны 1-3 дугаар сарын хооронд Японы эдийн засгийн өсөлт илүү хурдацтай болсон талаар мэргэжилтнүүд мэдэгджээ. Ингэснээр тус улсад эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, өнгөрсөн оны уналтаас гарч байгаагийн илрэл гэж ажиглагчид тайлбарлаж байгаа юм. Өмнөх улиралтай харьцуулахад сүүлийн улирлын байдлаар Японы эдийн засаг 0.6 хувиар өссөн ба хоёр дахь улиралдаа дараалан өсөлт үзүүлсэн байна. Эдийн засгийн өсөлтийн дүн ажиглагчдын …
-
21 May
Эмэгтэй цэрэг татлагын үеэр онгон эсэхийг шалгахгүй байхыг шаарджээ
Индонез улсад цэрэг татлагад орж байгаа бүх бүсгүй чүүдийн онгон эсэхийг шалгадаг байна. Тэгвэл Индонезийн Хүний эрхийн төлөө байгууллагаас онгон эсэхийг шалгахгүй байхыг шаардсан талаар “ВВС” агентлаг мэдээллээ. Онгон эсэхийг шалгах нь эрүү шүүлттэй дүйцнэ хэмээн үзэж, хор уршигтай, доромжилсон үйлдэл юм гэж мэдэгдсэн аж. Бали аралд босон цэргийн анагаах ухааны бага хурал дээр Индонезоос Хүний эрхийн төлөө байгууллага болон Эрүү шүүлтийн хохирогчдыг цагаатгах …
-
21 May
Банкуудад 5.7 тэрбум ам.долларын торгууль ногдуулжээ
Гадаад валютын зах зээлд луйврын арга хэрэглэснийх нь төлөө дэлхийн хамгийн том таван банканд нийт 5.7 тэрбум ам.долларын торгууль ногдуулсан байна. Тэдгээрийн дөрөв нь буюу JP Morgan, Barclays, Citigroup болон RBS банкууд гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч, АНУ-ын эрүүгийн шийтгэлийг биелүүлэхээ мэдэгджээ. Харин тав дахь буюу UBS банк үнэлгээний хүүгийн ханшид залилан хийсэн хэрэгт мөн буруутгагдаж болзошгүй байгааг эх сурвалж …
-
21 May
6000 гаруй дүрвэгсэдтэй алга болсон завь олджээ
Тайландаас ирсэн хэдэн мянган хүмүүсийгИндонезийн загасчид аварсан байна. Тэнд ойролцоогоор 6000 гаруй хүн байсан гэж Тайланд Малайзын далайн эргийнхэн мэдээллээ. Эдгээр дүрвэгсдийн завь хэдэн сарын өмнө Мьянмараас хөдөлсөн боловч хүрэх газраа очиж чадаагүй аж. Дүрвэгсдийн хэлж байгаагаар өмнө нь гурван ч удаа Тайланд болон Малайзын хил рүү гарч байсан одоо Индонезийн Ачх хот руу явж байгаа нь энэ гэнэ. Мөн …
-
21 May
Аялалын хөлөг онгоцоор явсан 10 настай охин усан санд живжээ
Өмнөд Каролина мужын Миртл далайн эргийн ойролцоо 10 настай охин аялалын усан онгоцонд явж байгаад усан санд живсэн талаар аюулгүйн албаныхан мэдээллээ. Ням гаригийн үдээс хойш осол болсон ба эмнэлэгийн ажилтнууд охиныг сэргээхийг оролдож байгаа аж. Аялал Нью Иоркоос бямба гаригт гарсан ба Флорида хүртэл долоо хоногийн төлөвлөгөөтэй аялал байсан юм. Охин онгоцыг Миртл далайн эргээс 75 милийн зайд байхад …
-
21 May
Тунисийн музейд халдсан Мароккогийн иргэнийг саатууллаа
Саяхан Мароккогоос Италийн онгоцонд сууж ирсэн иргэнийг гуравдугаар сард Тунисийн Бардо музейд халдан 20 гаруй иргэний амийг хөнөөсөн байж магадгүй хэмээн сэжиглэн баривчиллаа. Сэжигтэнийг Мегаль гэдэг бөгөөд өнгөрсөн мягмар гаригт баривчлагдсан ч одоог хүртэл 3-р сарын 18-ны халдлагын талаар одоохондоо ямар ч мэдээлэл өгөөгүй байгаа аж. Халдлагын үеэр түрэмгийлэгчид жуулчидыг буугаар сүрдүүлсэн ба амь үрэгдэгсдийн дотор Италийн дөрвөн иргэн байсан …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл