Японы автомашины тэргүүлэх үйлдвэрлэгчид болох Toyota болон Nissan компаниуд нь Takata пүүсийн үйлдвэрлэсэн аюулгүйн дэрний инфляторын гэмтлийг засахаар дэлхийн зах зээлд нийлүүлсэн 6.5 сая автомашинаа эргүүлэн татахаар болжээ. Toyota компани нь 2003 оны гуравдугаар сараас 2007 оны 11 дүгээр сарын хооронд үйлдвэрлэсэн Corolla, Vitz болон бусад хэд хэдэн төрлийн нийт 5 саяас илүүгүй тооны машиныг эргүүлэн татах аж. Харин …
Гадаад мэдээ
May, 2015
-
15 May
Филиппиний үйлдвэрт гал гарч, 60 хүн амиа алджээ
Филиппиний нийслэл Манила хотын шаахайны үйлдвэрт гал гарсны улмаас олон арван хүн нас барсан тухай албаны хүмүүс мэдэгдлээ. Гал түймэр гарах үеэр хотын захад орших Валензуэла муж дахь уг үйлдвэрт ажиллаж байсан 60 гаруй хүнийг ар гэрийнхэн нь эрэн сурвалжилж байгаа тухай амбан захирагч хэлсэн байна. Одоогийн байдлаар үйлдвэрээс гурван хохирогчийн цогцос олдоод байгаа аж. Барилгын орох хаалганы ойролцоо хийж …
-
13 May
Шуурхай мэдээ: Умард Солонгос улс Батлан хамгаалахын сайдаа цаазаар авчээ
Умард Солонгос улс Батлан хамгаалахын сайд Хёон Ён-Чолыг цаазаар авсан тухай Өмнөд Солонгосын тагнуулын алба парламентад мэдэгдсэн байна. Өмнөд Солонгосын Ёнхап мэдээллийн агентлагийн дамжуулснаар ноён Хёоныг дөрөвдүгээр сарын 30-ны өдөр олон зуун хүмүүсийн өмнө цаазаар авсан аж. Түүнийг Умард Солонгосын удирдагч Ким Чен Унд үнэнч бус хандсан хэмээн буруутгаж ийнхүү шийтгэсэн юм. Одоогоор Пхеньянаас ирүүлсэн эх сурвалжуудын мэдээллийг бүрэн хүлээн …
-
13 May
Филадельфиад галт тэрэг осолдлоо
Өчигдөр Филадельфийн Амтрак галт тэрэг осолдож хэд хэдэн хүн гэмтэж бэртжээ. Вашингтоны зүүн хойд бүсийн нутаг руу явж байсан галт тэргэнд 188 хүн сууж явсан байна. Галт тэрэгний толгой гэнэт замаас гарч эргэсэн аж. Цагдаа нар эргэн тойрны замыг хаасан байгаа бөгөөд ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж. Б.Нарангэрэл
-
13 May
Непалд дахин газар хөдөллөө
Энэ оны 4-р сард Непалд 7,8 баллын хүчтэй газар хөдөлж 8000 гаруй хүн нас барж 1800 гаруй хүн шархадсан аймшигт гамшиг болсон. Гэтэл өчигдөрхөн 7,3 баллын газар дахин хөдөллөө. Гэхдээ хамгийн их хүчтэй мэдрэгдсэн хэсэг буюу Эверестийн оргилд ийм хүч мэдрэгдсэн байна. Хүмүүс өмнөх газар хөдлөлтйн цочролоосоо гарч амжаагүй байсан үед ийнхүү дахин газар хөдлөлөө. Засгийн газраас хүмүүсийг ил талбайд …
-
13 May
Венецийн VIP гүүр нуржээ
Венецийн компани VIP гүүр барин зочдыг хүлээн авсан байна. Уг нь тэдний зорилго нэр хүнд бүхий хүмүүсээр өөрийн компаниа сурталчилах байж. Гэтэл тэдний хүсэл талаар болжээ. Учир нь гүүр нурж хүмүүс Гранд Канал гол руу унаж норцгоосон байна. Нэр хүндтэй хүмүүсийн хувьд энэ нь маш том доромжлол мэт болжээ. Б.Нарангэрэл
-
13 May
Сельфи хийх нисдэг төхөөрөмж бүтээлээ
Энэ төхөөрөмж нь та халаасандаа багажаа хийнэ. Үүнийг дагах нисдэг тэрэг нь таны зургыг авсаар байх болно. Та хаана ч явсан таныг даган нисэж пок авах бүрт чинь зургыг чинь авах тохируулгатай. Энэ нисдэг тэрэг нь 50 фит өндөрт хүртэл нисэж чадна цагт 20 милл хурдалж, 20 минут тутам өөрийгөө цэнэглэх чадвартай юм. Бичлэг хийх, дуу хураах, сельфи зураг авах …
-
13 May
Цуврал алуурчины аллагын золиос дахин дөрвөн цогцос олдлоо
Коннектикудад цуврал алуурчины золиос болсон дахин дөрвөн цогцосыг супермаркетын араас олжээ. Түүний гурван цогцос нь эмэгтэй хүмүүс байжээ. Тэд олсон араг ясны жижиг хэсгийг одоогийн байдлаар шинжээч рүү илгээгээд байгаа юм. Цуврал алуурчин баригдсан байгаа учир олон нийтэд айх аюул байхгүй ба тайван байх боломжтойг Их Британийн цагдаагийн албаныхан мэдээллэсэн юм. Сүүлд олсон дөрвөн цогцосыг 4-р сарын эхээр хайж эхэлсэн …
-
12 May
Ким Чен Ун төрөл саднаа хөнөөсөөр байна
Умард Солонгосын өндөр албан тушаал бүхий нэгэн иргэн Ким Чен Уны талаарх бас нэгэн гашуун баримтыг CNN-ийн сурвалжлагчид дэлгэжээ. Ким Чен Ун 2013 онд хүргэн ах Жан Сон Такийг цаазаар авч дэлхий дахиныг цочирдуулсан. Тэгвэл түүний эхнэр, өөрийн авга эгч Ким Кён Хуй-ийг ч мөн адил хордуулан хөнөөсөн байна. Энэ талаар Ким Чен Уны бие хамгаалагчид л мэдэж байгаа бөгөөд …
-
12 May
Арьсны үзэлт цагдаа нарын хэргийг шалгаж байна
АНУ-д цагдаа нарын дунд арьсны үзэл гаргах явдал даамжирч тэдний үйлдсэн хэргийг тусгай комисс шалгаж эхэлжээ. Энэ комисс цагдаагийнхны сүүлийн 10 жилд баривчилсан 3000 хүний асуудлыг сөхөн үзэж дүн шинжилгээ хийх юм байна. Эндээс тэд иргэдийг арьс өнгөөр ялгаварлан хэтэрхий бүдүүлэг, тэвчмээргүй хандсан нь харагдаж эхэлж байна гэнэ. Сан-Францискогийн тойргийн прокурор Жорж Гаскон ийм байдалд энэ хотын цагдаагийн удирдах газар …
-
12 May
Тайландын тосгоны 318 хүнийг жижгэрүүлсэн хөшөө болголоо
Дэлхийн шинэ технологиудын нэг болох 3D машинаар эдгээр хүмүүсийн жижгэрүүлсэн хөшөөг бүтээсэн. Энэ технологи нь маш нарийн дүрслэл бүхий бүтээлийг гаргадаг. Эдгээр 318 хүний жижгэрүүлсэн хөшөөг бүтээснээр тэд өөрсдийн гэсэн 3D загварын дурсгалтай болох юм. Бүтээлүүдийг төмөр, хөнгөн цагаанаар бүтээсэн ба 1,90*2,7 см өндөртэй юм. Бүтээлч нь эдгээр хөшөөгөөрөө үзэсгэлэн гаргаж байгаа ба удахгүй хүссэн хүн бүр өөрийн дүр төрх бүхий …
-
12 May
Пабло Пикассогийн зураг худалдаалагдсан үнээрээ дэлхийн дээд амжилтыг тогтоолоо
Өнгөрсөн даваа гаригт Пабло Пикассогийн зураг дуудлага худалдаагаар худалдаалагдсан билээ. Түүний зураг 179 сая долларын үнэд хүрчээ. Энэ нь урлагийн бүтээлийн хамгийн дээд үнэд хүрсэн байна. Судлаач Кристигийн хэлсэнээр “Алжир эмэгтэйчүүд /анхны хувилбар/” зургыг $179,365,000 доллараар заржээ. Ассошиатед Пресс агентлагийн мэдээлсэнээр 2013 онд Кристи “Лусиан Фрейдийн гурван судлал” хэмээх бүтээлийг $ 142,4 сая доллараар зарж байсан ба энэ нь тэр үедээ дэлхийн …
-
11 May
Тайландын хаан Bhumibol долоон сарын дараа эмнэлэгээс гарлаа
Тайландын хаан Bhumibol Adulyadej нь дэлхийн хамгийн удаан эрх мэдлээ хадгалж чадсан хаан юм. Тэрээр долоон сар эмнэлэгт хэвтсэний эцэст өнгөрөгч Ням гаригтэмнэлэгээс гарлаа. Хаан аравдугаар сард цөсний мэс засалд орохоор эмнэлэгт хэвтсэнийг ордны хэвлэлийн алба мэдээлсэн юм. Өдгөө 87 настай хаан Bhumibol Adulyadej хатан Sikrit-тэйгээ далайн эргийн зуны ордон руугаа эмнэлэгээс гарсан даруйдаа хөдөлсөн байна. Өнгөрсөн таван жилийн ихэнх …
-
11 May
Ихэр хүүхдүүдийнх нь эцэг хоёр өөр хүн гэдгийг олж мэджээ
Энэ үнэн эцэг тогтоолгох шинжилгээний үеэр илэрчээ. Ийм тохиолдол 13000-д нэг тохиолддог ба ихэр хүүхдүүд өөр өөр эцэгтэй байх боломжтой аж. New Jersey-д амьдардаг уг эмэгтэй үүнийг мэдээд маш их гайхсан гэнэ. Гэхдээ тэрээр жирэмслэх боломжтой үедээ долоо хоногийн зайтай хоёр өөр хүнтэй унтсан гэдгээ New York Times сонинд өгсөн ярилцлагандаа мэдэгсэн юм. Эмч нарын үзсэнээр энэ бол маш ховор …
-
11 May
Бразилд GPS-ийн буруу заавраас болж осол боллоо
Бразил бусад ямар ч оронд бүгд GPS-д итгэдэг ялангуяа шөнө жолооны ард бүгд л үүнд бүхнийг даатган явдаг. Гэтэл Бразилд эмгэнэлт явдал болж GPS буруу зааснаас уулын уруу унаж осолдсон тохиолдол гарчээ. GPS-ийн зааж байснаар машинаа ухрааж байсан залуу гэнэт уулын ирмэгт ирсэнээ анзааран зогсох гэсэн боловч зогсоход хэтэрхий оройтсон байсан байна. Б.Нарангэрэл
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл