Гадаад мэдээ

May, 2015

  • 5 May

    Интерпол үхэлд хүргэх тураах эмийг шалгахыг анхаарууллаа

    Олон улсын гэмт хэрэгтэй тэмцэх “Интерпол” агентлаг дэлхийн олон оронд хандан мэдэгдэл хийлээ. Тус байгууллага 190 орны цагдаагийн газруудад тураах эмийн худалдааг шалгах сануулга өгчээ. Их Британид зургаан хүн интернэтээр тураах эм захиалан хэрэглэсний улмаас амиа алдсаны дараа энэхүү анхааруулгыг гаргасан байна. Интерполын албаныхан худалдаачид хууль бус эмээ интернэтээр халхлан борлуулж байна гэжээ. Тэрхүү хууль бус эмийн найрлагад хортой химийн бодис орсон …

  • 5 May

    Охид бүсгүйчүүдийн олонх нь хөл хүнд болжээ

    НҮБ-аас гаргасан тайланд Нигерийн хэт даврагч Боко Харам бүлэглэлээс чөлөөлөгдсөн 700 гаруй охид бүсгүйн олонх нь хэт даврагчдын хүчирхийлэлд автан хөл хүнд болсон гэжээ. Нигерийн арми хэт даврагчдад боолчлогдон хүчээр гэрлүүлж байсан олон зуун охид бүсгүйг өнгөрсөн долоо хоногуудад чөлөөлсөн юм. Тэдгээр бүсгүйн ихэнх нь олон янзын өвчтэй болсноос гадна заримд нь ДОХ-ын шинж тэмдэг илэрсэн гэж Лагос хотод хийсэн …

  • 5 May

    Төрийн өндөр албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлэв

    Албан тушаалын гэмт хэргийг шалгах хорооноос төрийн өндөр 23 албан тушаалтантай холбоотой хэргийг тусгай шүүхэд шилжүүлэв. 520 хуудас бүхий яллах дүгнэлтэд Ойн аж ахуйн яамны нарийн бичгийн дарга Шарад Чандра Пудел, Хууль зүйн хорооны нарийн бичгийн дарга Ранжан Кришна Арьяал нарыг албан тушаалын хэрэгт буруутгаж байгаагаас гадна Балба Улсын аялал жуулчлалын зөвлөлөөс гүйцэтгэх захирал Субаш Нироулаг 700 сая рупий шамшигдуулсан …

  • 5 May

    Австралийн их, дээд сургуулиудын гадаад оюутны салбарт авлига ихээхэн түгээмэл байна

    Австралийн тэргүүлэх их, дээд сургуулиуд, үүн дотор Сидней Их сургууль, Австралийн Үндэсний их сургуулийн гадаад оюутны асуудлыг хариуцдаг байгууллагууд авлигад автаж оюутны элсэлтийг хангахын тулд дүнг өөрчилдөг байжээ. Австралийн дээд боловсролын салбар дахь булхай, багш нарыг хахуульдах, дүн засварлах зэрэг нь олон улсын дээд боловсролын зах зээл дээрх тус улсын гадаад оюутны зах зээлийн нэр хүндийг унагахад хүргэж байна. Сэтгүүлчдийн …

  • 5 May

    Хойд Солонгосоос зугтсан бүсгүйн үнэнийг өгүүлсэн илтгэл

    Hyeonseo Lee бага насаа Хойд Солонгост өнгөрүүлж 1997 онд Хятад рүү зугтан гарчээ. Арван жил гаруй Хятадад амьдарсны дараа 2008 онд Өмнөд Солонгосын Сөүл хотод иржээ. Одоо тэрээр Гадаад Оюутны Хангүг Их Сургуульд суралцдаг.  Hyeonseo Lee-ийн дэлхийн шилдэг илтгэгчдийн TED чуулга уулзалтын индэр дээр өөрийнхөө болон Хойд Солонгосчуудын амьдрал, ирээдүйн талаар тавьсан сонирхолтой илтгэлийг танд хүргэе. Би хүүхэд байхдаа манай …

  • 5 May

    Эверестэд авирах боломжгүй болжээ

    Өнгөрсөн сард Непаль улсад болсон газар хөдлөлтийн улмаас Эверестийн замууд эвдэрч сүйдсэн учраас энэ улиралд тус ууланд авирах нь бараг боломжгүй гэсэн дүгнэлтийг албаны хүмүүс гаргажээ. Уулын замуудыг засч, шинэчлэхэд цаг хугацаа шаардлагатай байгааг анхааруулсан байна. Гэхдээ засгийн газрын зүгээс албан ёсны шийдвэр хараахан гаргаагүй байгаа юм. Газар хөдлөлтийн үеэр ууланд авирч яваад цасан нурангинд дарагдсаны улмаас дор хаяж 19 …

  • 4 May

    Оросын балетын хатан хаан таалал төгсчээ

    Оросын балетын амьд домог гэгддэг Майя Плисецкая 89 насандаа таалал төгссөн тухай Большой театрын захирал Владимир Юрин мэдэгдлээ. Тэрээр зүрхний шигдээс өвчний улмаас Мюнхенд насан эцэслэсэн байсан. Энэхүү мэдээлэл цацагдсаны дараа РИА агентлаг “Оросын соёл төдийгүй, дэлхийн балетын урлагт нөхөж баршгүй том гарз тохиолоо” хэмээн мэдэгдсэн юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Майя Плисецкаягийн гэр бүл, шүтэн бишрэгчдэд эмгэнэлийн цахилгаан илгээжээ. Майя …

  • 4 May

    Нигерийн цэргүүд энгийн иргэдийн амь насыг хөнөөжээ

    Нигерийн төв хэсэгт нийгмийн бүлгийн удирдагчид засгийн газрын цэргүүдийг олон тооны энгийн иргэдийн амь насыг хөнөөж, тосгоныг нь шатаасан хэрэгт буруутгаад байна. Зургаан цэрэг малчдын гарт амь үрэгдсэний дараа ийнхүү аймшигт хэрэг гарсан гэдгийг албаны эх сурвалжууд мэдэгдсэн юм. Плату дахь Вэйс дүүргийн иргэдийн ярьж буйгаар, Бямба гаригийн шөнө цэргүүд ирж, хавтгайруулан гал нээсэн аж. Харин цэргийнхний зүгээс энгийн иргэдийг …

  • 4 May

    Балбад болсон газар хөдлөлтөөс 110 настай хүн долоо хоногийн дараа аврагджээ

    Балбын цагдаагийн газар болон аврах албаныхан газар хөдлөлтөөс долоо хоногийн дараа нэгэн хүнийг аварчээ. Тэрээр 101 настай ба гэрийнхээ нурангин дор долоо хоног амьдарсан байна. Энэ хүчтэй газар хөдлөлтөөс амьд гарч чадсан гайхмаар ба одоо биеийн байдал нь хэвийн байгаа гэнэ. Тэрээр Катманду хотын Нувакот дүүрэгт амьдардаг байсан байна. Балбад болсон 7,8 баллын газар хөдлөлтөөр 7250 хүн нас барж, 14122 …

  • 4 May

    Польш улс хилээр хууль бусаар хил давуулахыг оролдсон их хэмжээний тамхийг илрүүллээ

    Польш улсын хилээр маш их хэмжээний тамхи  хууль бусаар давуулахыг оролдсоныг илрүүлжээ.Тамхийг оруулж ирэхийн тулд машины дотор нуусан байсан ба гаалийн ажилтнууд сайн ажиллаж хууль бус тамхинуудыг илрүүлсэн байна. Эдгээр тамхи нь Беларусь улсын тамхи байсан ба ойролцоогоо 40 мянган доллрын үнэ хүрэх аж.   Б.Нарангэрэл

  • 4 May

    Канадад “ Бид Бахархаж байна. Бид Санаж байна” уриан дор ралли уралдаан боллоо

    Канад улсад Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 70 жилд зориулсан “ Бид Бахархаж байна. Бид Санаж байна” ралли уралдаан зохион байгуулжээ. Энэ үйл явдалд Эстони, Армен Орос, Белорус, Украин зэрэг улс орноос хүмүүс оролцсон байна. ОХУ буюу ЗХУ болон Канад, Беларусь, Сибирийн тугийг машинууд байрлуулсан байсан тэд эгнээ болон хотын гудамжаар явжээ. Б.Нарангэрэл

  • 4 May

    Ази болон Африкийн гудамжний хоолны ариун цэвэр

    Ази, Африкийн орнуудын гудамжны хоол нь магадгүй таны анхаарлыг татаж байж болох юм. Гэхдээ эдгээр хоолыг хэрхэн яаж бэлддэгийг та нэг ч удаа харж байгаагүй шүү дээ. Ямар ч нөхцөлд хийсэн байж болно. Эдгээр нь харагдах байдлаасаа сонирхлыг чинь татаж тухайн орны гэх тодотголтой хоолыг амсаж үзэх хүслийг төрүүлэх байх. Гэхдээ үүнээс үүдэн ямар эрсдэл дагуулж болохыг бодоод үз. Суулгалт, …

  • 4 May

    Бух сургах тэмцээний оролцогч нүүрэндээ бэртэл авчээ

    Бразилийн бух сургах тэмцээний үеэр нэгэн оролцогч 300 кг буханд дэвсүүлэн нүүр болон тархиндаа маш хүнд гэмтэл авчээ. Оролцогчийг Лукас гэдэг байсан бөгөөд тэрээр бухыг сургаж чадна гэдэгтээ итгэл төгс байсан гэнэ. Гэтэл санамсаргүй байдлаар бух түүнийг маш амархан газарт унагасан бөгөөд толгой дээр нь маш хүчтэй хоёр удаа дэвсжээ. Лукас маш яаралтай мэс засалд орсон ба түүний нүүрний тал …

  • 2 May

    “Airbus” АНУ, Германыг тагнуулын хэргээр шүүхэд өгнө гэв

    Германы холбооны тагнуулын алба (BND) АНУ-ын хүсэлтээр Европын засгийн газар болоод үйлдвэр, компаниудыг тагнадаг тухай мэдээлэл хэвлэлээр цацагдсанаар том дуулиан тариад байна. Хэвлэлээр цацагдсан мэдээлэлд Германы холбооны тагнуулын алба Европын нисэх онгоц үйлдвэрлэгч “Airbus” группын онлайн сүлжээ, утсан харилцаа болон бусад мэдээллийг цуглуулан АНУ-ын үндэсний тагнуулын агентлагт (NSA) өгдөг аж. Энэ хэргээс үүдэн “Airbus” групп АНУ, Германыг тагнуулын үйл ажиллагааны …

April, 2015

  • 30 April

    Сурагчаа үнссэн багш ажлаасаа халагджээ

    Хятадын Чунцин мужийн Юубей дүүргийн 40 дүгээр дунд сургуулийн багш Ху гэгч ажлын байрандаа сурагчаа хүчээр үнссэн учраас ажлаас нь халсан тухай  “People’s Daily Online” мэдээллээ.  Багш Ху өрөөндөө 16 настай сурагч Ли гэгчийг “Надтай унтахгүй бол муу гаргана шүү” гэж хэлээд охиныг үнсчээ. Сурагч охин өрөөнд орохоосоо өмнө ангийнхаа хөвгүүн рүү залгасан байсан бөгөөд тэрбээр бүх яриаг сонсч бас …