Эрүүл Мэнд

July, 2015

  • 9 July

    Хачигт халдвараас сэргийлэхийг зөвлөж байна

    Урин дулаан цаг ирж иргэд амарч зугаалах, эмийн ургамал түүх, хайгуул хийх, алт олборлох, мал хариулах, түлээ, мод бэлтгэх зэргээр хээр гадаа, ой модонд явах нь ихэсдэг. Энэ үед хачигт хазуулах тохиолдол багагүй гарч байгаа учир Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас иргэдэд зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэж байна. Хачигт хазуулсны дараа хазсан хэсэгт улайх, өвдөх, ойролцоо тунгалагийн булчирхай үрэвсэх, толгой өвдөх, халуурах, хүзүү …

  • 9 July

    Наадмаар өрхийн эмнэлгүүд ажиллана

    Нийслэлийн эрүүл мэндийн газраас баяр наадмын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлгүүдийн цагийн хуваарийг баталжээ. Баярын өдрүүдэд зарим дүүргийн эмнэлэг ачаалал ихтэй байдгаас шалтгаалан иргэдээс санал, гомдол цөөнгүй ирдэг. Иймд нийслэлийн эрүүл мэндийн газар энэ сарын 10-ны 20:00 цагаас 16-ны өдрийн 09:00 цаг хүртэл хариуцлагатай жижүүр ажиллуулан 320981 дугаарын утсаар 24 цагийн турш иргэдийн санал, гомдлыг хүлээн авах …

  • 3 July

    Эрүүл мэндийн даатгалын тухай хууль хэрэгжиж эхэллээ

    УИХ-аас батлагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хууль  хэрэгжиж эхэллээ. Эрүүл мэндийн даатгалын хуулийн долдугаар зүйлд Даатгуулагчийн эрх үүргийг ингэж заажээ. 7.1.Даатгуулагч нь дараах эрхтэй: 7.1.1.эрүүл мэндийн чанартай, аюулгүй, тэгш, хүртээмжтэй тусламж, үйлчилгээ авах; 7.1.2.энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг энэ хуулийн дагуу тогтоосон хэмжээгээр эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх; 7.1.3.эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ …

June, 2015

  • 30 June

    Коронавируст халдвараар 32 хүн нас баржээ

    Хүний коронавируст (MERS-CoV) халдвараар БНСУ-д нийт 182 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 32 хүн нас барсан байна. Нэг халдварын эх уурхай бүхий дэгдэлт үргэлжилж, 57 хүн эмчилгээнд (43 нь хөнгөн, 14 тогтвортой бус), 93 хүн эмчлэгдэн эдгэрч гарсан байна. Өнөөдрийн байдлаар 2223 хүн гэрийн, 459 хүн эмнэлгийн хяналтад байна гэж ДЭМБ-аас мэдээллээ. эх сурвалж: mnb.mn

  • 29 June

    Г.Зулхүү: Вирусын халдварыг хялбар гэж бодож болохгүй

    Анагаах ухааны доктор Г.Зулхүүг “Баасан гаригийн зочин”-оор урьж, дэлхий нийтийг хамарсан  вирусын тархалт, халдварт өвчлөл, түүнээс хэрхэн сэргийлэх талаар  ярилцлаа.  –Олон  оронд вирусын гаралтай халдварт өвчин гарч дэлхийн нийтийг түгшээж байна. Гэтэлугвирусыг бүрэн төгс эмчлэх үр дүнтэй арга одоо болтол олдоогүй байна. Энэ нь юутайхолбоотой юмбол? -Хамгийн эхлээд  шинэ вирус гарч байгаа  тухайн орчин нөхцлийг сайн судлах ёстой. Вирусын гаралт …

  • 26 June

    Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна./2015.06.26/

    2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 10 цагийн байдлаар Монгол улсын хэмжээнд: Улаанбурхан өвчин: -Улсын хэмжээнд 18772 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 880 хүн лабораторийн шинжилгээгээр, 5276 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ. Эх сурвалж: ХӨСҮТ Осол, гэмтэл:  6 дугаар сарын 16-23-нд ГССҮТ-д 1845 хүн хандсаны 66.4%-ийг эрэгтэйчүүд, 29.1%-ийг 0-15 насны хүүхэд, 9.8% хэвтэн эмчлэгдэж, 13% нь согтуугаар …

  • 26 June

    Г.Шийлэгдамба сайд удирдах ажилтнуудад үүрэг өглөө

    Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд Улаанбаатар хотноо энэ өдрүүдэд 2015 оны хагас жилийн ажлын тайлан үр дүнгээ дүгнэн хэлэлцэж, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх дунд болон анхан шатны удирдах ажилтнуудыг бэлтгэх сургагч багшийн сургалтад хамрагдаж байна. Уг сургалтын үеэр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба оролцож удирдах ажилтнууддаа хандан өөрсдөө аливаад үлгэр дуурайлалтай байх нь манай салбарын үйл ажиллагаанд зайлшгүй хийгдэх ёстой ажлын …

  • 25 June

    Мэргэжлээс шалтгаалах өвчин, үйлдвэрийн осол нэмэгдэж буйг онцлов

    “Уул уурхай, барилгын салбарын хөдөлмөр ба орчны эрүүл мэнд” олон улсын хурлыг АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль, Коллекиум Рамаззини олон улсын байгууллага, Хөдөлмөрийн Эрүүл мэнд судлалын төв хамтран зохион байгууллаа. Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчны мэргэжилтнүүдэд ХАБЭМ, Орчны Эрүүл Мэндийн сүүлийн үеийн судалгаанд суурилсан мэдлэг, мэдээллийг өгөх замаар ажлын байртай холбоотой осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, үйлдвэрлэлийн сөрөг нөлөөллийг …

  • 24 June

    ЭМСЯ Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.06.24/

    2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагийн байдлаар: Монгол Улсын хэмжээнд:  Улаанбурхан өвчин:     Улсын хэмжээнд 18396 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 857 хүн лабораторийн шинжилгээгээр, 4370 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.      ХӨСҮТ-д нийт 308 хүн хандаж, 56 хүн шинээр хэвтэж, 163 хүн эмчлэгдэн гарч, 325 хүн одоо эмчлэгдэж байна. Үүнээс 84 өвчтөн …

  • 23 June

    260 ортой нэгдсэн эмнэлэг байгуулна

    Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн дуусаагүй барилгыг эмнэлгийн зориулалтаар шинэчлэн сайжруулж, 260 ор бүхий нэгдсэн эмнэлгийг ажиллуулах төслийн концессийн гэрээг “Юниверсити хоспиталь” ХХК-тай байгуулахыг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. Дуусаагүй барилгыг эмнэлгийн зориулалтаар шинэчлэн сайжруулж, 260 ор бүхий нэгдсэн эмнэлгийг ажиллуулах төслийн нийт хөрөнгө оруулалт …

  • 23 June

    Улаанбурханы өвчлөл буурчээ

    Улаанбурхан өвчний сүүлийн хоёр долоо хоногийн харьцуулалтаар бага зэрэг буурах хандлагатай байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Өөрөөр хэлбэл өчигдрийн байдлаар 435 өвчтөн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаагийн 91 нь хүнд, 22 нь эрчимт эмчилгээ хийлгэж байгаа юм байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногоос 58 өвчтөнөөр буурсан үзүүлэлт бөгөөд хүлээн авахаар үзүүлсэн, халууралт, тууралт хамшинж илэрсэн тохиолдол гээд бүгд буурсан …

  • 23 June

    БНАСАУ эмчилгээгүй өвчинг эдгээх вакцин гаргажээ

    БНАСАУ-ын төв телевиз KCNA тус улсын эрдэмтнүүд эдүгээ БНСУ-д өргөн тархаад буй Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу МЕРС-ын коронавирус, Эбола цусархаг халууралт өвчин, ДОХ зэрэг эмчилгээгүй  өвчний үед хэрэглэхэд үр дүнтэй вакциныг гарган авсан тухай мэдээлжээ. Тэдний мэдээлж байгаагаар орчин үеийн анагаах ухаанд эмчилгээг нь хараахан нээж чадаагүй бүх л төрлийн өвчнүүдэд хэрэглэхэд эерэг үр дүнг авчрах аж. …

  • 23 June

    Хачгаар дамжин халдварлах өвчнөөс сэргийлэх зөвлөмж

    Амралт зугаалгын цаг ирж буй эдгээр өдрүүдэд иргэд гэр бүл найз нөхдөөрөө ой хээр аялах нь элбэг байдаг. Тэгвэл танд дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргүүлж байна. Улсын хэмжээнд 20 аймаг, нийслэлийн 6 дүүрэгт хачгаар дамжих халдварын сэжигтэй 362 тохиолдол бүртгэгдсэний 31% (112) нь батлагдсан байна. -Эдгээрийн 95 (85.7%) нь хачигт риккетсиоз, 7 (6.25%) нь хачигт боррелиоз, 11 (8.05%) нь хачигт энцефалитын …

  • 23 June

    Монгол эмч нарын баг элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийжээ

    Манай улсад хүн амын өвчлөлийн тэргүүлэх таван шалтгааны гуравдугаарт хоол боловсруулах замын эмгэг орж , хоолд боловсруулах замын эмгэгийн эхний байрыг элэгний эмгэг эзэлж байна. Манай орон 2009 оноос амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслаараа дэлхийд тэргүүлдэг БНСУ-ын АСАН АУ-ны Төвтэй хамтран ажиллаж эхэлсэн ба АСАН сангийн тэтгэлгээр элэг шилжүүлэн суулгах өндөр технологид суралцаж, 2011 онд Эрүүл мэндийн сайдын …

  • 23 June

    “Элэгний өвчинтэй тэмцэхэд улс үндэстнээрээ хамтран ажиллавал үр дүн гарна”

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрүүл мэнд, спортын яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран өнөөдөр “Эрүүл элэг” үндэсний хөтөлбөр, арга хэмжээний нээлтийг Эрүүл мэнд, спортын яаманд зохион байгуулав. Нээлтийн арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Та бүгдийн энэ өдрийн амар амгаланг айлтгая. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрүүл мэндийн салбарт  байнга анхаарч, …