Хууль эрх зүй

February, 2014

  • 19 February

    Дулааны IV цахилгаан станцын үр ашгийг Японы хөрөнгө оруулалтаар дээшлүүлнэ

     -Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга- Монгол Улсын эрчим хүчний системийн үр ашгийг дээшлүүлэх, байгаль орчинд үзүүлэх хор нөлөөг багасгах зорилго бүхий “Улаанбаатар хотын дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх” төслийн зээлийн хэлэлцээрийг Улсын Их Хурал 2014 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталлаа. Энэхүү хэлэлцээрээр Монгол Улсын …

  • 19 February

    Санхүүгийн зохицуулах хорооноос олгодог 62 тусгай зөвшөөрлийг хоёр дахин багасгаíà

    Шинэчлэлийн Засгийн газраас зөвшөөрөл, лиценз  олгодог олон шат дамжлагыг энгийн хэлбэрт оруулж, тусгай зөвшөөрөл, лицензийн тоог эрс цөөрүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагуудаас олгодог бүх төрлийн зөвшөөрөл, бүртгэл, дүгнэлт болон тэдгээртэй адилтгах бусад эрх зүйн актыг хүчингүй болгох буюу хэвээр үлдээх эсэх асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий хоёр ажлын хэсэг …

  • 18 February

    Гэмт хэрэгтэй тэмцэх шинэ алба 125 хүний бүрэлдэхүүнтэй байна

    Мөрдөх албаны тухай хууль хараахан батлагдаагүй байгаа ч Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын орон тоог 125 хүний бүрэлдэхүүнтэй байхаар баталсан байна. Энэ алба байгаль орчны эсрэг, эдийн засгийн, хар тамхи, хүний наймаа, галт зэвсгийн наймаа, мөнгө угаах зэрэг олон зохион байгуулалттай гэмт бүлэглэл, хэрэгтнүүдтэй тэмцэж ажиллах чиг үүрэгтэй байх ажээ. Өнгөрсөн хугацаанд тус газрын даргаар Мөрдөн байцаах  газрын дарга, …

  • 18 February

    Нийслэлийн зургаан хороог загвар хороо болгоно

    Гэр хорооллын хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах загвар хороо төслийн эхний уулзалт хэлэлцүүлэг Нийслэлийн Иргэний танхимд боллоо. Уулзалтад Хотын Ерөнхий менежер Б.Бадрал,  Захирагчийн ажлын албаны Тохижилт хог хаягдлын  удирдлагын хэлтсийн мэргэжилтнүүд, дүүргүүдийн хот төлөвлөлт, дэд бүтцийн асуудал эрхэлсэн Засаг даргын орлогч,  хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч, иргэд оролцсон юм. Энэ үеэр загвар хороо төсөл хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хэлцэлд гарын үсэг …

  • 18 February

    Хилийн чанадад зорчихдоо визийн зөрчил гаргахгүй байхыг анхаарууллаа

    Бүгд Найрамдах Индонези Улсад манай улсын иргэн бусдын дарамтанд байж болзошгүй талаар ар гэрийнхнээс нь ирүүлсэн өргөдлийн дагуу Гадаад харилцааны яамны Консулын газар, Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа ЭСЯ, Эрүүгийн цагдаагийн газартай хамтран ажилласаны үр дүнд  түүнийг 2 дугаар сарын 12-ны өдөр эх оронд нь авчрав. Түүнчлэн БНХАУ-ын Шанхай хотод суралцаж байхдаа оршин суух журам зөрчиж 3 сар гаруй …

  • 17 February

    Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй 5 барилгын үйл ажиллагааг зогсоожээ

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын ажил гүйцэтгэж буй аж ахуйн нэгж байгууллагуудад өнгөрсөн сард хяналт, шалгалт хийжээ. Шалгалтад нийт 5 дүүргийн 45 барилга дээр ажиллаж буй 164 аж ахуйн нэгж хамрагдсан байна. Харин Чингэлтэй, Багануур, Налайх дүүргүүдэд барилгын ажил зогссон байсан учраас хяналт, шалгалт явуулаагүй байна. Шалгалтад хамрагдсан дээрх аж ахуйн нэгжүүдээс барьж буй барилгын талаар олон …

  • 17 February

    Төрийн өмчийн хороог сан болгох Ажлын хэсэг байгуулагджээ

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэвшүүлсэн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгын хүрээнд Төрийн өмчийн хороог сан болгохоор Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулагджээ. Төрийн өмчийн хороо нь төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан 100 гаруй компанийн үйл ажиллагааг хянаж, чиглүүлдэг бөгөөд тус хороог төрийн өмчит компаниудыг зохистой удирдаж чаддаггүй, төрийн компаниудыг шахааны бизнесийн үүр уурхай болгосон гэсэн …

  • 14 February

    PC тоглоомын газрууд 23:00 цаг хүртэл ажиллахаар боллоо

    Засгийн газрын 2013 оны 410 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн саналыг үндэслэнөөрчлөлт орууллаа. Шинэчилсэн журмаар цахим тоглоомын газрын ажиллах цагийг 23, үйлчлүүлэх насны доод хязгаарыг 9 нас болгон өөрчиллөө. Цахим тоглоомын үйлчилгээ үзүүлэх газар 23:00 цаг хүртэл ажиллаж болно. Гэхдээ  9-16 насны хүүхдэд зуны улиралд 20:00, өвлийн …

  • 14 February

    МХЕГ-ынхан ёс зүйтэй хяналтыг төлөвшүүлнэ

    Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва энэ сард өөрийн эрхлэх асуудлын хүрээний зургаан агентлагаар биечлэн очиж өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн, ололт амжилт алдаа дутагдалтай танилцан ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд өчигдөр  Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт  ажиллан 21 аймаг, олон улсын гурван хилийн боомтын хяналтын байгууллагын хамт олонтой цахим сүлжээгээр холбогдсон юм. Мэргэжлийн хяналтын байгууллага өнгөрсөн онд 2067 албан …

  • 14 February

    Нийслэл рүү ордог бүс нутгуудад 24 цагийн пост ажиллаж байна

    Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга, Түвшинширээ, Баяндэлгэр, Хэнтий аймгийн Галшар сумын нэгдүгээр багийн нутаг Дунд булгийн эх, мөн Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт сумдад малын шүлхий өвчин гарсантай холбогдуулан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос 24 цагаар нийслэл рүү ордог бүс нутгуудад пост гарган ажиллаж байна. Энэ онд дүүргийн хэмээнд нийт 42.577 толгой мал тоологдсон. Өнөөдрийн байдлаар 10, 11, 23, 20, …

  • 14 February

    Товчоодоор нэвтэрсэн 106 тээврийн хэрэгсэл, 320 зорчигчийн ачаа тээшинд үзлэг хийжээ

    Нийслэлийн Онцгой комиссын дарга Э.Бат-Үүлийн “Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/01 дүгээр тушаалын дагуу нийслэлд шүлхий өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлж автотехникийн шалган бүртгэх товчоод болон мал, түүний гаралтай түүхий эд борлуулдаг хүнс, түүхий эдийн захуудад тавих хяналт шалгалтыг эрчимжүүлээд байгаа юм.  Автотехникийн шалган бүртгэх товчоод дээр  цагдаагийн алба хаагч, нийслэлийн Мэргэжлийн хяналтын …

  • 13 February

    Цөмийн энергийн салбарт хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад байнгын хороотой зөвшилцөнө

    -Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга- Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлтэй хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтын дагуу Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо …

  • 13 February

    35 кВ-ын дэд станц, 6кВ-ын хуваарилах байгууламжийн барилга барих зориулалтаар газар олгов

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай”  А/76 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар  Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг сайжруулах зорилгоор ”Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт Монголын Хүүхдийн ордны  зүүн урд талд байршуулан цахилгааны 2*16000 кВа чадалтай 35 кВ-ын дэд станц, 6кВ-ын хуваарилах байгууламжийн барилга барих зориулалтаар 0,089 га …

  • 12 February

    Архи зардаг цэгүүдийг тоог бууруулна

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба,  АНУ-ын Азийн сантай хамтран  Нийслэлийн бүх хороонд амьдрах орчны газрын зураглалыг иргэдийн оролцоотой хийсэн билээ. Энэхүү зураглалаас харахад согтууруулах ундаагаар үйлчлэх хамгийн их цэгтэй хороо нь Сүхбаатар дүүргийн 1-р хороо бөгөөд энд 86 цэг байдаг байна. Харин Баянгол дүүргийн 13-р хороонд 4 цэг байгаа нь согтууруулах ундаа худалдах хамгийн бага цэгтэй хороо болж байгаа бол …

  • 12 February

    Хуульчид 11:40 цагт улс даяар нэгэн зэрэг тангараг өргөнө

    Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Хуульчийн тангараг өргөх ёслолыг өнөөдөр буюу Монгол Улсын Үндсэн хуулийг улс даяар дагаж мөрдсөн өдрөөр зохион байгуулахаар болжээ. Үүнтэй холбоотойгоор хуульчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгуулах газар, хугацааг дараах байдлаар товлосон байна. Тодруулбал, Улаанбаатар хот, аймаг орон нутгуудад нэгэн зэрэг тангараг өргөх ёслол болох бөгөөд нийслэлийнх нь Төрийн ордны Их танхимд, тангараг өргөх бол …