Хууль эрх зүй

January, 2014

  • 8 January

    Хятадууд хилийн боомтуудаа шинийн 4-нд нээнэ

    Энэ жил Хятадын еэвэн сар, манай цагаан сарын баяртай давхцаж байгаа бөгөөд шинийн нэгнээс гуравны өдрүүдэд урд хөрш маань хилийн боомтуудаа хааж, шинийн дөрвөнд нээхээр болжээ. Гэхдээ авто замын боомтуудын хувьд хуваарийн дагуу ажиллах бөгөөд төмөр замын боомт амрахгүй юм байна. Тиймээс шинийн 1, 2-нд урд хөршийг зорих иргэд УБ-Эрээн, УБ-Хөх хот, УБ-Бээжингийн олон улсын галт тэргээр зорчиж болох аж.

  • 8 January

    Жанжин Д.Сүхбаатарын хөшөөг нүүлгэхгүй

    Нийслэлийн төв талбайд байрлах жанжин Д.Сүхбаатарын хөшөөг нүүлгэх гэж байна гэсэн мэдээлэл тархаад байсан. Тэгвэл энэ асуудалд НИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга М.Халтар “НИТХ-ын хуралдаан болон НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар энэ тухай  хэлэлцэнэ гэсэн төлөвлөгөө байхгүй, ямар ч үндэслэлгүй мэдээлэл” гэсэн тайлбар өгсөн байна. Мөн Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэд дарга Э.Анар, “Д.Сүхбаатарын хөшөөг нүүлгэн шилжүүлэх ямар нэг төлөвлөлт байхгүй” гэжээ.  …

  • 7 January

    Тахарын албыг дараа сар гэхэд байгуулна

             УИХ өнгөрсөн онд Үнэт цаасны зах зээл, Хөрөнгө оруулалтын сан, Төлбөрийн чадваргүй яллагдагчдад хууль зүйн туслалцаа үзүүлэх гэх мэтчилэн бие даасан зургаан хуулийг шинэчилж, энэ сарын нэгнээс хэрэгжүүлэхээр болсон. Эдгээрийн нэг нь Тахарын албаны тухай хууль юм.          Өнгөрөгч оны долдугаар сарын 5-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар Маршалын албаны тухай хуулийн төслийг хэлэлцэж, Тахарын албаны тухай хууль болгон өөрчлөн баталсан. …

  • 7 January

    “Нарантуул” руу нэвтрэх автомашиныг тоогоор нь эсвэл марк, даацаар нь хязгаарлана

    Өнгөрсөн онд “Нарантуул” худалдааны төвийн орчим  гарсан гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 30 гаруй дуудлага, 70 орчим өргөдөл, гомдол Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст иржээ. Ихэвчлэн хөдөө орон нутгаас ирсэн иргэд үйлчлүүлдэг учраас хуурамч алт мөнгөн эдлэл худалдах, худалдан авах, хууль бусаар галт зэвсэг, сум худалдаалах зэрэг гэмт хэргүүд нууц далд хэлбэрээр үйлдэгдсээр байгааг цагдаагийн албан хаагчид хэллээ. Мөн тус худалдааны …

  • 7 January

    “Үндсэн хуулийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөө

    Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдрийг Үндсэн хуулийн өдөр хэмээн нийтээр тэмдэглэхээр заасан байдаг. Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга захирамжилсан байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс …

  • 6 January

    Ерөнхий сайд Н.Алтанхуяг огцор, эсвэл Үндсэн хуулиа “оршуул”

             Монгол улс нь 1924 онд анхны үндсэн хуулиа баталж Үндсэн хуульт Бүгд найрамдах улс гэдгээ зарлаж байсан. 1992 онд анхны Ардчилсан үндсэн хуулиа баталж тус үндсэн хуулиар төрийн институцыг үүрэг оролцоогоор нь заагласан юм. Үндсэн хууль нь иргэн бүрийг эрх тэгш эрхтэйгээр тунхаглаж, иргэн бүрийн эрхийг баталгаажуулж өгсөн билээ.       Гэтэл 2012 оноос АН засаг барьж Н.Алтанхуяг Монгол улсын …

  • 6 January

    Зөвшөөрөлгүйгээр гоо сайхны үйлчилгээ үзүүлж байсан Солонгос иргэдийг нутаг буцаажээ

    Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газраас хийсэн ээлжит хяналт шалгалтын хүрээнд Монгол Улсад ирсэн зорилгоос өөр үйл ажиллагаа явуулсан, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн үндэслэлээр 12 дугаар сарын сүүлээр БНСУ-ын гурван иргэнийг албадан гаргалаа. Манай улсад жуулчлахаар ирсэн дээрх гурван иргэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр иргэдэд гоо сайхны үйлчилгээ үзүүлж байсныг тогтоожээ. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, …

  • 6 January

    Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2014 оны 1 дүгээр сарын 4-ны өдөр болж, 10 гаруй асуудлыг хэлэлцэн, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Монгол Улсад 2001 оноос Галт зэвсгийн тухай хуулийг даган мөрдөж байгаа бөгөөд зэвсэгт хүчин, цэрэг, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эзэмшилд байгаа байлдааны зориулалттай галт зэвсгээс бусад галт зэвсгийг өмчлөх, …

  • 3 January

    “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2014 оны анхны дугаар гарлаа

    Эмхэтгэлийн шинэ оны анхны дугаарт, Хуулийн төсөл буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтлэв. Эдгээр тогтоолоор Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжээгүй тул хууль санаачлагчид нь тус тус буцаахаар тогтжээ. Эмхэтгэлд нийтлэгдсэн …

  • 2 January

    Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив

    Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2014.01.02/ УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив. Хуулийн төслийн танилцуулгад дурьдсанаар Монгол Улсад банк санхүүгийн тогтолцоо хөгжиж, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр түүний тогтвортой байдлыг хангах, хууль бус хөрөнгийг илрүүлэх, таслан зогсоож битүүмжлэх, хураах талаархи хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай байгааг тайлбарлахдаа, Олон улсын санхүүгийн гэмт …

  • 2 January

    Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээ

    НИТХ-ын 2013 оны 13/47 дугаар тогтоолоор  “Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журам”-ыг  баталсан юм. Энэхүү журам нь энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлж байгаа бөгөөд журмаар нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслээс ногдуулан авах авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээ болон хөдөө орон нутгаас шалган бүртгэх товчоодоор дамжин хот руу нэвтэрч байгаа …

  • 2 January

    “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн 40,0 хувийг Солонгосын “Кореа Телеком” корпораци эзэмшиж байна

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2013 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 01/215 тоот удирдамжийн дагуу “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн 2012 он, 2013 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийжээ. “Монголын Цахилгаан Холбоо” ХК нь 1995 оны 8 дугаар сарын 30-нд Монгол Улсын Засгийн Газар, Бүгд найрамдах Солонгос Улсын “Кореа телеком” корпорацийн хооронд байгуулсан багц …

  • 2 January

    Хятадын засгийн газраас “гаалийн рентген систем” бэлэглэхээр болов

    Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан  Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар галт тэрэг, чингэлэг, ачааны машин шалгах рентген системийг Монгол Улсын Засгийн газарт нийлүүлэхээр боллоо. Хэлэлцээрийг хэрэгжүүлэгч Монгол Улсын Засгийн газраас итгэмжлэгдсэн Гаалийн ерөнхий газар болон гүйцэтгэгч  БНХАУ-ын Засгийн газраас итгэмжлэгдсэн Нуктек ХК-ны хоорорнд 2013 оны 10 дугаар сарын 23-ны …

December, 2013

  • 31 December

    Шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхлэх бие даасан 6 хууль

     -2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчинтөгөлдөр болох хууль тогтоомжийн товч танилцуулга- Монгол Улсын Их Хурлаас 2013 онд баталсан бие даасан 6 хууль болон эдгээр 6 хуульд холбогдох 35 хуульд орсон нэмэлт, өөрчлөлт нь 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж үйлчилнэ. Эдгээр бие даасан хууль нь дараах онцлог, шинэлэг зохицуулалтыг агуулж байна: 1.Үнэт цаасны зах зээлийн тухай …

  • 30 December

    “Монгол шуудан” ТӨХК худалдан авах үйл ажиллагааг хуулийн дагуу явуулах хэрэгтэй байна

    МХЕГ-ын 2013 оны шалгалт хийх төлөвлөгөөний дагуу МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн баталсан шалгалт хийх ажлын удирдамжыг үндэслэн “Монгол шуудан” ТӨХК-ийн 2012 он, 2013 оны эхний хагас жилийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч ахлах байцаагч Д.Гэрэл, Д.Баатар, П.Шаравхорол, улсын байцаагч Д.Гантулга нар 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн ажлын 20 хоногийн хугацаанд …