Хууль эрх зүй

December, 2013

  • 30 December

    12 сарын 29-нд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл

    12-р сарын 29-ний өдөр тээврийн хэрэгслийн 82 жолооч гэрлэн дохио зөрчиж, 33 жолооч хурд хэтрүүлсэн байна. ЗХУТ Гэрлэн дохио зөрчигсөд: Хурд хэтрүүлсэн:

  • 27 December

    “ZTE”-ийн татварын хэрэг удаашралтай байна

           Хятадын хөрөнгө оруулалттай “ZTE” компанийн өдүүлсэн авлигын хэрэг АТГ-т шалгагдаад багагүй хугацаа өнгөрч байна. Зүүн Азийн улс орнуудад Хятадын Засгийн газрын дэмжлэгтэйгээр төсөл хэрэгжүүлэгч уг компани манай улсад 2000 онд орж ирсэн байна. Тус компани нь сүүлийн дөрвөн жил татвараас зайлсхийсэн бөгөөд уг хэрэгт нөлөө бүхий улс төрчид холбогдсон гэх.        “ZTE” компанийн хэрэг удааширч буй нь татварын холбогдох …

  • 27 December

    Хилийн боомтыг дагаж гарсан хуулиуд батлагдлаа

     УИХ-ын чуулганы өчигдрийн /2013.12.26/ үдээс хойшхи хуралдаанаар Хилийн боомтын тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Тогтоолын хавсралтад …

  • 26 December

    Худалдааны төвүүд болон ТҮЦ-үүдэд салют, тэсрэх бодисын шалгалт явуулж эхэлжээ

    Пиротехникийн хэрэгсэл буюу салют, тэсрэх бодисийг хууль бусаар худалдаалах, хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргаад байгаа билээ. Гэвч үйлчилгээний төвүүдэд хууль бусаар салют чөлөөтэй худалдаж байна гэх мэдээлэл иргэдээс ирж байгаа аж. Тиймээс ирсэн мэдээллийн дагуу томоохон баар, цэнгээний газар, худалдааны төв болон ТҮЦ-үүдэд шалгалт явуулж эхэлсэн байна. Шалгалтаар пиротехникийн хэрэгслийг хууль бусаар борлуулж буй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад захиргааны …

  • 26 December

    Импортын буудайг татвараас чөлөөлөхийг дэмжжээ

    Үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын өргөн барьсан “100 мянга хүртэл тонн улаан буудайг импортоор оруулж ирэхэд Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх” тухай хуулийн төслийг өчигдөр болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас дэмжив. Ингэснээр тус хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанд оруулах болсон бөгөөд УИХ-ын гишүүдийн олонхын саналыг авч чадвал ирэх оноос эхлэн хэрэгжих юм байна.

  • 26 December

    Ц.Мөнхбаяр нарын яллах дүгнэлтийг үйлджээ

    Нийслэлийн прокурорын газраас “Гал үндэстэн холбоо” ТББ-ын тэргүүн Ц.Мөнхбаяр, Д.Төмөрбаатар, Г.Болдбаатар, С.Дашцэрэн, О.Самбуу-Ёндон, Ж.Ганболд болон Б.Гантулга нарт холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн энэ сарын дөрвөний өдөр Сүхбаатар дүүргийн шүүх рүү шилжүүлсэн байна. Одоогоор тэдний шүүх хурлын тов гараагүй байгаа юм. Хэргийг эргэн сануулахад, өнгөрсөн 9-р сарын 16-ны өдөр “Гал үндэстэн холбоо”-ныхон төрийн ордон руу гал нээсэн билээ. Мөн хэд …

  • 26 December

    Хувийн 23 цэцэрлэгт тусгай зөвшөөрөл олголоо

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох тухай” А/1126 тоот захирамж гаргалаа. Нийслэлийн Засаг даргын 2013 оны A/354 дүгээр захирамжаар томилогдсон “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох” шинжээчийн Ажлын хэсгийн  2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дүгнэлтийг үндэслэн иргэн Л.Бат-Өлзийгийн “Аз жаргалын өргөө”, иргэн Д.Мөнхцэцэгийн “Мөнх-Ирээдүй”, иргэн Н.Ариунболдын “Байгаль …

  • 25 December

    Цэцийн гишүүнд нэр дэвшигчдийг дэмжлээ

    Цэцийн гишүүнд нэр дэвшигчдийг дэмжлээ УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2013.12.25/ хуралдаанаар эхлээд Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцийн гишүүдээр томилуулахаар санал болгосон нэр дэвшигчийг хэлэлцэв. Энэ асуудлыг байнгын хорооны энэ сарын 18-ны хуралдаанаар хэлэлцэхээр товлосон байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг эдгээр нэр дэвшигчийн тухай асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцээгүй байгаа, асуудлыг судалж хэлэлцэхэд хугацаа шаардлагатай байна гэсэн үндэслэлээр …

  • 25 December

    Зодуулж амиа алдсан бүсгүйг “цөс нь цоорсноос амиа алдсан” гэж шүүх эмнэлэг дүгнэв

    Дөнгөж 21 настай цэл залуухан бүсгүй Ц найз залуу болох н.Алтанхүү гэгчид 48 цагийн турш зодуулж, дотор эрхтэн нь няцарч, эмнэлэгт хүргэгдсэн ч гэмтлээ даалгүй харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарч олон нийтийг цочроогоод байгаа билээ. Тэгвэл талийгаач бүсгүйн амиа алдсан учир шалтгааныг тогтоох шүүх эмнэлгийн дүгнэлт гарч түүнийг “гадна нөлөөгүй, цөс нь цоорсноос амиа алдсан” гэж дүгнэсэн тухай өнөөдөр талийгаачийн …

  • 25 December

    Тус бүр 90 саяыг завшсан гэх Төрийн банкны ТУЗ-ын гишүүдийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ

    Төрийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Баясгалан, Сангийн яамны Санхүү бодлогын хэлтсийн дарга Б.Батбаяр, Сангийн яамны Хууль эрх зүйн газрын дарга Б.Ганбат, Сангийн яамны Дотоод аудитын газрын дарга Б.Гэрэлмаа, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дэд дарга асан Л.Зориг, Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга Л.Ганбат нарын зургаан хүнд холбогдох “албаны мөнгө хувьдаа завшсан” …

  • 25 December

    О.Нарантуяа: 1 сарын 1-ээс эхлэн тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй

            Архидан согтуурахтай тэмцэх хуульд нэмэлт өөрчлөлт ортол архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгохгүй байхаар НИТХ-ын Тэргүүлэгчид тогтоосон. Энэ тогтоолын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О. Нарантуяагаас тодрууллаа. -Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилдэг хэдэн цэг байдаг вэ?   -Улаанбаатар хотод  2012 оны 12 сарын байдлаар …

  • 24 December

    Шинэ оны эхний өдрөөс авто зам ашигласны төлбөр хураах журам мөрдөгдөнө

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 13-р хуралдаанаар Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журам баталсан юм.  Шинэ журам 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.  Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Автозамын газрын Шалган бүртгэх товчоо нэгжийн дарга Т.Сугираас зарим зүйлийг тодрууллаа. –       Нийслэлийн авто зам ашигласны төлбөрийг ямар байдлаар хэрхэн авах вэ? -Нийслэлийн авто замын …

  • 24 December

    Шинээр байгуулагдах “Тахарын алба”-нд ажил горилогчдын бүртгэл явагдаж байна

    Эрх зүйн шинэчлэлийн бодлогын хүрээнд Хууль зүйн яамнаас “Тахарын алба”-ны тухай хуулийн төслийг шинээр боловсруулж, УИХ-ын хаврын ээлжит чуулганаар батлуулсан. Энэ дугуу хуулийн хэрэгжилт 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих тул Тахарын албыг шинээр байгуулах ажил явагдаж эхэлсэн байна. Тахарын алба нь шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, яллагдагч, гэрчийг албадан …

  • 24 December

    “Нарантуул” захад явуулсан шалгалтын дүнг танилцууллаа

    Зах, Худалдааны төвүүд, тэр дундаа хүнсний зах нь эрүүл ахуй, халдвар хамгаалалын стандартыг өндөр төвшинд ханган ажиллах ёстой ч Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа зах худалдааны төвүүдийн ихэнх нь энэ стандартыг мөрдөж ажиллахгүй байгаа тухай иргэдээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт удаа дараа гомдол ирдэг байна. Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт “Нарантуул” олон улсын худалдааны төвийн авто зогсоол …

  • 24 December

    “Орон сууц санхүүжилтийн корпораци”-ийн үйл ажиллагаа энэ оноор дуусгавар болно

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2013 оны 12 сарын 20-ны өдөр хуралдаж, Орон сууцны санхүүжилтийн корпораци ХХК-ийг өөрчлөн зохион байгуулж хөрөнгө бүртгэх тухай асуудлыг хэлэлцсэн юм. Монгол Улсын Засгийн газраас төрийн орон сууцны баримтлах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааг төвлөрсөн удирдлагаар хангаж, иргэдийг орон сууцаар хангах төрийн орон сууцны төвлөрсөн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын 2013 оны 253 дугаар тогтоолоор “Төрийн …