Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 08 сарын 29-ний өдөр боллоо. Хуралдаанаар Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай, Хүй 7 худаг орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу байршуулан Нийслэлийн ЗДТГ-т аж ахуйн хашааны зориулалтаар 10 га газар эзэмшүүлэх тухай, Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын тухай асуудлуудыг хэлэлцлээ. Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох …
Хууль эрх зүй
August, 2013
-
29 August
Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх үйл ажиллагааны тухай
Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх үйл ажиллагааны тухай 2013.08.29 Улаанбаатар хот “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх, иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулах боломжийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээ авах тухай” Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 2/08 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дэргэд шинээр байгуулж тусгай зориулалтаар тоноглогдсон 3 төрлийн ачигч, чирэгч автомашинуудыг төсвийн …
-
29 August
Ногоон бүсэд хууль зөрчин газар олгосон албан тушаалтнуудад хариуцлага тооцно
Нийслэлийн ЗДТГ-аас нийслэлийн ногоон бүсэд Монгол Улсын Ойн тухай, Усны тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчин хууль бусаар олгогдсон 4052 газрын эзэмших эрхийг цуцлахаар болсон талаар хэвлэлийн бага хурал хийж сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаа, Нийслэлийн МХГ-ын Байгаль орчин, геологи уул …
-
28 August
Нарантуул захын ажилчид өөрсдөө гал тавьсан байж болзошгүй
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний захад гал гарч, тус захад үйл ажиллагаа явуулдаг байсан 300 гаруй иргэд хохирол амсч, нэг хүний амь нас үргэдсэн билээ. Уг хэрэгт холбогдуулан одоогийн байдлаар дөрвөн хүнийг сэжигтнээр тооцон цагдан хорьж байгаа бөгөөд эдгээр хүмүүс нь “Нарантуул” захад ажилладаг гэнэ. Сэжигтнүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 189.2-т …
-
28 August
Соёл урлагийн салбар үнийн ялгаваргүйгээр үйлчилнэ
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт аялал жуулчлалын салбарын бодлогыг тогтвортой хөгжлийн зарчимд нийцсэн жуулчлалын төрлүүд, түүний дотор тусгай сонирхлын, байгалийн, соёлын аялал жуулчлалыг бүс нутгаар төрөлжүүлэн хөгжүүлэхээр тусгагдсан байдаг. Сүүлийн 3 жилийн дундажаар 464,145 жуулчин манай оронд ирснээс Монгол оронд чөлөөт цагаа өнгөрөөх, амрах, алжаал тайлахаар ирсэн жуулчид 69,6 хувийг эзэлж байна. Дээрх жуулчдын …
-
27 August
МИАТ-ийн экс удирдлагуудын гомдлыг хэлэлцсэнгүй
“Дайны эрсдлийн сан”-г бий болгож, ихээхэн хэмжээний мөнгө завшсан МИАТ-ийн экс удирдлагуудын гомдлыг өнөөдөр Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимд хэлэлцэх байсан ч хойшилжээ. Шүүх хурал хойшлох болсон шалтгаан одоогоор тодорхойгүй бөгөөд шүүх хурал дахин хэзээ болох нь ч тодорхойгүй байгаа юм. Анхан шатны шүүхээс МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 14 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12 жил нэг сар, Ц.Орхонд 11 жил, дэд …
-
26 August
Нарантуулын түрээслэгчдийн хохирлыг тогтоох ажил эхэлжээ
Нарантуул захын шатсан хүнсний павилоны хохирогчдоос мэдүүлэг авах ажиллагааг өчигдрөөс эхлэн Улсын мөрдөн байцаах газар, Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасагт явуулж эхэлсэн байна. Хүнсний захад үйл ажиллагаа явуулж байсан 300 гаруй түрээслэгчид бараа материалын хохирол амссан бөгөөд дээрхи мэдүүлгийг эхлүүлсэнээр хохирлын хэмжээг тогтоох ажээ. Захад гал гарсан өдрөөс эхлэн ОБЕГ-ын аврах ангиудын албан хаагчид үүрэг гүйцэтгэсэн. Харин …
-
24 August
Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
Хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Улаанбаатар хотын шалган бүртгэх товчоодоор дамжин хот руу орж ирэх машины тоо ердийн үеэс 4 дахин нэмэгджээ. Тиймээс замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу маргаашнаас эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн оронгийн тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулах юм. Өнөөдөр буюу 2013 оны 08 дугаар сарын 24 …
-
22 August
Өнөөдөр 22-ын товчооны постуудад шалгалт хийнэ
Өнөөдөр 22-ын товчооны постуудад Нийслэлийн Онцгой байдлын газраас шалгалт хийх гэж байна. Учир нь иргэд нийслэл хотод хулгайгаар тарвага оруулж ирэх магадлал өндөр байгаатай холбоотой юм. дашрамд дурьдахад, модны хулгайн замаар тарвага оруулж ирэх магадлалтай байдаг тул Эрүүл мэндийн яам, Замын цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран пост ажиллуулж эхэлсэн юм. Энэ удаагийн …
-
22 August
Нийслэлийн төвлөрсөн дулаанд холбогдох боломжгүй барилгуудын нэрс
Улаанбаатар хотын дулаан хангамж өвлийн ид ачааллын үед нийт хэрэглээг даах боломжгүй болж, дулаан хангамж доголдохоор болоод байна. Тиймээс нийслэлийн дулаан хангамжийн хэвийн, найдвартай ажиллагааг хангахын тулд шинээр баригдсан болон баригдаж байгаа дараах барилгуудад төвлөрсөн дулаанд холбогдох техникийн нөхцөлийн зөвшөөрөл олгох боломжгүй юм гэж Улаанбаатар Дулааны шугам сүлжээ ХК-аас мэдээллээ. УЛААНБААТАР хотын хэмжээнд баригдаж байгаа төвлөрсөн дулаанд холбогдох техникийн нөхцөлгүй зөвшөөрөлгүй …
-
19 August
Налайхын төмөр, тоосгоны үйлдвэрийг шалгана
НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудлууд бол “Ахмадын хотхон-1” нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах, шинээр ашиглалтад орж буй барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэх, мөн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төмрийн болон тоосгоны үйлдвэрүүдийн талаар байлаа. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо долоодугаар хороололд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 300 айлын ахмадын орон сууцны цогцолбор барилга …
-
19 August
Урьдчилан цэвэрлэх байгууламжийг татан буулгалаа
НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Урьдчилан цэвэрлэх байгууламж” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгаж, Ус сувгийн удирдах газартай нэгтгэх, “Өргөө” зочид буудал нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг сэргээх асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр “Урьдчилан цэвэрлэх байгууламж” нийслэлийн өмчит үйлдвэрийг татан буулгаж, Ус сувгийн удирдах газартай нэгтгэхийг тэргүүлэгчид 100 хувь дэмжсэн. Мөн “Өргөө” зочид буудал нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгаж ”Дун өргөө” ХХК-ийн …
-
19 August
Хуульчидын анхдугаар их хуралд оролцогчидыг бүртгэж эхэллээ
Ирэх сарын 5-нд хуульчдын анхдугаар их хурал болно. Үүнтэй холбогдуулан хуульчдын төлөөлөгчдийн нэр дэвшилт өнөөдрөөс эхэллээ. Нэр дэвшсэн хүмүүсийн нэрс энэ сарын 23-нд тодорхой болох юм. Мөн хуульчдын анхдугаар хурлын үеэр болох сонгууль цахим хэлбэрээр явагдана.
-
16 August
Хуульчдын анхдугаар их хурал ирэх сарын 5-нд болно
Шүүхийн шинэтгэлийн багц хуулийн хүрээнд батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхлээд байна. Энэхүү хуулийн гол үзэл баримтлал бол хуульчийн мэргэжлийг стандартыг батлан, сахиулж ажиллах байгууллага нь мэргэжлийн өөрөө удирдах ёс бүхий Хуульчдын холбоо юм. Хуульчдын холбоо нь нийт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй бүх этгээдүүдийг нэгтгэх бөгөөд тэднийг төлөөлөн мэргэжлийн үйл ажиллагааны стандарт батлах, хариуцлага …
-
14 August
Газрын зөвшөөрөлгүй “Дүнжингарав” нэмж худалдааны төв ашиглалтанд оруулахаар барилга барьсаар байна
УИХ-ын гишүүн, “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүүгийн “Дүнжингарав” олон улсын худалдааны төвийн нээлт өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болж, УИХ-ын эрхэм гишүүд нээлтэнд нь оролцож байсан юм. УИХ-ын дарга З.Энхболд, “ангийнхаа” гишүүдээс Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг, З.Баянсэлэнгэ, Ц.Оюунгэрэл гээд бүсгүйчүүдээ дагуулан очиж тууз хайчилж байлаа. Гэвч эл худалдааны төвийг Улаанбаатар хотын ундны усны ундарга дээр байгуулсан гэж байгаль орчны чиглэлийн мэргэжилтэн судлаачид шүүмжилдэг. Нийслэлийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл