Япон Улсын Засгийн газраас уушгины шинэ төрлийн “коронавирус” буюу “COVID-19”-ийн тархалтын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд хилийн зорчих хөдөлгөөний хяналтыг чангатгаж 2020 оны 4 дүгээр сарын 3-ны 00:00 цагаас (японы орон нутгийн цагаар) “Цагаачлалын хяналтын тухай хууль” -ийн 5 дугаар зүйлийн 1.14-дүгээр заалтын дагуу Япон Улсад ирэхээс өмнө дараах 49 улс, бүс нутагт сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын …
Мэдээ мэдээлэл
April, 2020
-
3 April
Төрийн тусгай албан хаагчид болон эмнэлгийн ажилтнуудыг үнэ төлбөргүй даатгалд хамруулна
Дэлхий нийтэд хурдацтай тархаж байгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажиллагаанд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа төрийн тусгай алба хаагчид, улсын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг хамгаалах зорилгоор “Нэйшнл Лайф Даатгал” ХХК болон харилцан хамааралтай компаниудын зүгээс үнэ төлбөргүй даатгалд хамруулахаар боллоо. “Covid 19 амь нас, хөдөлмөрийн чадвар алдалтын даатгал”-д Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 13.1.6-д заасан төрийн тусгай албан хаагчид, …
-
3 April
“Эрүүл Монгол 10.000 маск” аяныг эхлүүлж байна
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Эерэг тэмүүлэл” ТББ хамтран “СОЁЛТОЙ БОЛГОЁ” аяныг дэмжин Эртэч Монгол хөтөлбөрийг энэ оны дөрөвдүгээр сард “Эрүүл Монгол 10.000 маск” уриан дор зохион байгуулахаар боллоо. Хүүхэд, залуучуудад эрт босох, эерэг хандлагыг төлөвшүүлэх, эрүүл зөв дадалтай амьдралыг төлөвшүүлэх зорилготой “Эртэч Монгол” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд 12.000 залуучуудыг хамруулж, бодит оролцоонд тулгуурлан дэмжиж чадсан хөтөлбөр юм. …
-
3 April
Никитон хамтлагийн “Монголдоо хайртай” онлайн тоглолт өнөөдөр болно
Никитон хамтлагийн “Монголдоо хайртай” онлайн, лайв тоглолт өнөөдөр 20 цагаас болох ба Боловсрол суваг телевиз шууд дамжуулан хүргэх юм. Тус тоглолтод МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Ж.Алтанцэцэг нар урилгаар оролцож ая дуугаа ѳргѳнѳ. Түүнчлэн “Монголдоо хайртай” лайв тоглолтыг “Ard News”, “Монголдоо хайртай” фэйсбүүк хуудас шууд дамжуулан хүргэх юм. Никитон хамтлаг өөрийн албан ёсны цахим хуудаснаа “Үзэсгэлэнт бүсгүйчүүд, эрэлхэг хөвгүүд, бяцхан үрсэд нь эрүүл энхийг хүсье! Бид …
-
3 April
Монголд амьдардаг солонгос иргэд түргэвчилсэн оношлуур хандивлалаа
Монгол Улсад ажиллаж, амьдарч буй БНСУ-ын иргэд өнөөдөр УОК-т 2000 ширхэг түргэвчилсэн оношлуур хандивлалаа. БНСУ-д үйлдвэрлэгдсэн энэхүү оношлуурын шинжилгээний хариу гурван цагийн дотор гардаг байна. Монголд суугаа Солонгос иргэдийн нийгэмлэгийн төлөөлөгчдөд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин шаардлагатай тоног төхөөрөмжийг хандивлаж байгаад талархал илэрхийлээд “Дэлхийн улс орнууд бүгд хамтран ажиллаж байж энэ хүнд хэцүү бүхний ард гарна. Тиймээс улс орнууд туршлага, …
-
3 April
Багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн барив
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.04.02) Коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өргөн барилаа. Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахал улс орнуудын нийгэм, эдийн засгийг тооцоолох боломжгүй хүндрэлд …
-
3 April
Европоос ирж буй ачаа тээврийг нарийн хяналт дор нэвтрүүлж байна
Европын орнуудаас ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин Алтанбулаг боомтоор орж ирж буй ачаа, бүх төрлийн бараа бүтээгдэхүүн, тээврийн хэрэгсэл, жолооч нарыг цагдаагийн хяналтад авах, халдваргүйжүүлэх, тусгаарлах, сэжигтэй тохиолдлыг илрүүлэх ажиллагаа явуулж байна. Интердесижн, Ти Ай Ложистик, Монгол транс дахь гүний гаалийн хяналтын бүсүүдэд гуравдугаар сарын 19-нөөс эхлэн 202 ачааны автомашиныг өндөржүүлсэн бэлэн байдалд хүлээн авч, тээвэрлэн ирсэн 5 сая 700 мянган …
-
3 April
Цаашид мөсний нягт багасан хэврэгших тул мөсөн дээгүүр авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна
Дөрөвдүгээр сарын нэгний өдрийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан өнгөрсөн хугацааныхаас 5-50 см нимгэрч мөс харлах, мөс байрандаа хайлах, усан зах үүсэх, харз гүйх зэрэг үзэгдэл ажиглагдаж байна. Цаашид цаг агаарын дулааралтай уялдан гол мөрний мөс хайлж, мөсний нягт багасан хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон …
-
3 April
УИХ-ын Тамгын газар Улсын үзлэгт тэргүүллээ
2019 оны VI-XII сард орон даяар зохион байгуулагдсан Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт нийт 5442 байгууллага хамрагджээ. Эдгээрээс 172 байгууллагад улсын үзлэг зохион байгуулах Төв комисс үзлэг, шалгалт хийсэн байна. Байгууллагуудыг төр, засгийн дээд байгууллага, яамд; Засгийн газрын харьяа агентлагууд; нийслэлийн төр, захиргааны байгууллагууд; аймгууд; төрийн өмчит компани, үйлдвэрийн газрууд гэсэн 5 ангиллаар шалгаруулахад …
-
3 April
Хүнсний гол нэрийн зарим бүтээгдэхүүний импортыг түр хугацаанд дэмжих хуулийн төслийг өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан өнөөдөр (2020.04.02) Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг УИХ-ын дарга …
-
3 April
Хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, болзошгүй осол гэмтлээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө мэдээлэл өгч байна
Монгол Улсад коронавирус/COVID-19/-ийн халдварын онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед ХНХЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Хүүхэд хамгааллын мэргэжлийн анги байгуулан ажиллаж байгаа. Тэгвэл ХНХЯ-ны “COVID-19 халдварын онцгой нөхцөл байдлын үед хүүхэд хамгааллын салбар дундын бүлгийн бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөө”-ний дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран …
-
3 April
БНСУ-аас 261 иргэнээ эх орондоо авчирлаа
Гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон олон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу өчигдөр БНСУ-аас 261 иргэнээ эх орондоо авчирлаа. Эдгээр иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, ОБЕГ-ын Давтан сургалт, сэргээн заслын төвийн “Онцгой Жаргалант” сувилал, Кентавр, Альфа, Дрийм, Корпорэйт зочид буудлуудад 21 хоног тусгаарлах бөгөөд ачаа тээшийг …
-
3 April
Улаанбаатарт өдөртөө 17 хэмийн дулаан байна
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нийт нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2020 оны 04 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, Дархадын хотгор …
-
2 April
“Чингис хаан” музейн Эрдэмтдийн зөвлөлийг байгууллаа
“Чингис хаан” музей байгуулах ажлын бэлтгэл бүрэн хангагдаж, барилга угсралтыг эхлүүлэх гэж байна. Энэ үед Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Чингис хаан” музей байгуулах үйл ажиллагааг мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах чиг үүрэг бүхий “Эрдэмтдийн зөвлөл”-ийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулж захирамж гаргав. Даргаар ШУА-ийн ерөнхийлөгч, академич, ШУ-ны доктор, профессор Д.Рэгдэлийг, гишүүдийн бүрэлдэхүүнд Философийн хүрээлэнгийн зөвлөх, ШУ-ны доктор, профессор А.Цанжид, МУСГЗ, доктор профессор Л.Дашням, …
-
2 April
Налайх дүүргийн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөх ажил эхэллээ
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан болон холбогдох албаны хүмүүс өчигдөр Налайх дүүрэгт ажиллах үеэрээ ашиглалтын шаардлага хангахгүй байгаа орон сууцыг дахин төлөвлөх ажилтай танилцаж, оршин суугчидтай уулзлаа. Энэ үеэр Налайх дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Ж.Баярням хэлэхдээ “Миний хувьд 13 жилийн хугацаанд ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг дахин төлөвлөж өгөөч гэж уйгагүй явсан. Олон ч хотын даргын нүүр үзлээ. Асуудлаа тавьдаг боловч хотын …