Мэдээ мэдээлэл

December, 2019

  • 3 December

    Н.Цэрэнбат: Сайжруулсан зуухыг ногоон зээлээр авах боломж бүрдлээ

    БОАЖЯ,  ОББҮХ-ноос  иргэдийг гэр байшингаа дулаалах, дэвшилтэт технологи ашиглан халаалтын асуудлаа шийдэх, ариун цэврийн байгууламжаа сайжруулахад зориулж жилийн 9 хувийн хүүтэй Ногоон зээлийг ХААН, ХАС, Төрийн банкаар олгох санхүүжилтийн эх үүсвэрийг шийдсэн. ОББҮХ-ноос хийсэн амьдрах орчны судалгаагаар гэр хорооллын 220 мянган өрхийн 20 хүрэхгүй хувь нь стандартын зуух хэрэглэж байгаа тооцоо гарсан. Тиймээс БОАЖЯ, ОББҮХ-ноос зуухаа сайжруулж, стандарын зуух хэрэглэх …

  • 3 December

    НМХГ: “Хандгай” нэрийн архи худалдан авахгүй байхыг анхаарууллаа

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд байрлалтай “Үүрд мөнхжин бадрана” ХХК-ийн “Эх жаргалан” худалдааны төвд “Мөнхжин-Од” ХХК-ийн Хандгай нэрийн архийг хураан авч, холбогдох арга хэмжээг авсан байна. Уг архийг үйлдвэрлэдэг “Мөнхжин-Од” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 130 дугаар тогтоолоор хүчингүй болгож, цуцалсан болно. Иймд худалдаа үйлчилгээ …

  • 3 December

    Амьд хачигтай 9.2 тонн алимыг устгалд оруулжээ

    Нэр бүхий компанийн БНСУ-аас Замын-Үүд боомтоор арваннэгдүгээр сарын 24-ний өдөр импортолсон 9.2 тн улаан алимыг хилийн Мэргэжлийн хяналтын лабораторийн сорилт шинжилгээнд хамруулахад жимсний улаан хачиг, шүлхий хачиг амьд, их хэмжээгээр илэрчээ. Иймд мэргэжлийн хяналтын байгууллагаас дээрх алимыг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглож экспортлогч оронд нь буцаах шийдвэр гаргасан хэдий ч экспортлогч, импортлогч компаниуд буцаах боломжгүй гэсэн тул Замын-Үүд сумын Засаг даргын …

  • 3 December

    Галын аюулаас долоон хүний амь насыг аварсан түргэн тусламжийн эмч, жолооч нарыг “Хүний төлөө” медалиар шагналаа

    Ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэж, нойр хоолоо умартан ажилладаг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн төлөөлөл болох нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмч Э.Одгэрэл, жолооч Т.Гүнтэвсүрэн нарыг өнөөдөр нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Хүний төлөө” медалиар шагнаж, нэг сарын цалинтай нь дүйцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэлээ. Тэд албан үүргээ гүйцэтгэж явахдаа галын аюулд өртсөн долоон хүний амь насыг аварч, эмнэлгийн яаралтай …

  • 3 December

    Зөрчил гаргасан жолоочийн торгуулийн мэдээлэл гар утсанд нь ирдэг болно

    Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийн эзэмшигчид зөрчлийн мэдээллийг шууд хүргэх, давтан үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор зөрчлийн мэдээллийг “Мессеж”-ээр мэдэгдэх ажлыг 2019 оны 10 дугаар сараас эхлэн нэвтрүүлж эхлээд  байна. Дээрх ажлын хүрээнд Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга  Д.Одбаяр,  “Албан журмын даатгагчдын холбоо”-ны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх  санаачилгын …

  • 3 December

    Хөгжлийн банкны санхүүжилтын үр дүнд 20 гаруй мянган ажлын байр шинээр бий болжээ

    Хөгжлийн банк томоохон төсөл, хөтөлбөрүүдэд шууд зээл олгохоос гадна арилжааны банкуудаар дамжуулан жижиг, дунд бизнес эрхлэгчдийг санхүүжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 15 хөтөлбөрийг арилжааны 11 банкаар дамжуулан 1700-д аж ахуйн нэгжийг хамруулаад байна. Харин өөрийн банкнаас олгодог шууд зээлийг 74 зээлдэгч буюу төдий тооны төсөл, хөтөлбөрт олгоод байна. МУХБ-наас олгосон шууд зээлийн үр дүнд 5500 орчим ажлын байр бий болсон бөгөөд …

  • 3 December

    Хүннүгийн үеийн булш ухсан этгээдүүдийг баривчилжээ

    Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт эртний Хүннүгийн үеийн булш ухагдаж, гэмт этгээдүүд нь булшнаас авсан эд зүйлээ зарах гэж байна гэх мэдээллийг Дорноговь аймгийн цагдаагийн газар хүлээн авч арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн Эрүүгийн цагдаагийн албаны III хэлтэстэй хамтарч шалгалтын ажиллагааг хийж байна. …

  • 3 December

    Хөгжлийн банк гадаад валютын нөөцийг экспортын өсөлтөөр дэмжинэ

    Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг бүрдүүлэх, оновчтой удирдах, эрсдэлээс хамгаалах үүргийг хуулиараа Төв банк хариуцан ажилладаг. Энэ ч утгаараа манай улсаас 2020 онд их хэмжээний гадаад төлбөр тооцоо хийхтэй холбогдуулан Монголбанкнаас ГАДААД ВАЛЮТЫН НӨӨЦ сэдэвт хэлэлцүүлгийг холбогдох байгууллагууд, судлаачдыг оролцуулан зохион байгууллаа. Гадаад валютын албан нөөцийн хүрэлцээ болон эдийн засгийн гадаад эрсдэл, Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх боломж, тулгарч буй саад бэрхшээл гэсэн үндсэн хоёр …

  • 3 December

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д айлчилна

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар 2019 оны 12 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Энэ үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Айлчлалын …

  • 3 December

    ХХААХҮЯ-ны албан хаагчид ”ГЭР БҮЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ-ОЙЛГОЁ ХҮНДЭЛЬЕ” аянд нэгдлээ

    Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг.   Тус аяныг Монгол Улсад анх удаа 1998 оноос эхлэн ТББ-ын санаачилгаар зохион байгуулж эхэлсэн бөгөөд Жендэрийн үндэсний хороо нь 2017 оноос аливаа хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, түүнээс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байна.  Манай улс энэ жил энэхүү өдрүүдийг ” ГЭР БҮЛИЙНХЭЭ …

  • 3 December

    Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барилаа

    Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, Д.Оюунхорол, Б.Энх-Амгалан нарын зэрэг нэр бүхий 10 гишүүн Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг өнөөдөр (2019.12.02) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Монгол Улсад Улсын Их Хурлын сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг анх 1992 онд батлагдсан Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар зохицуулж эхэлсэн бөгөөд 2005, 2011 онуудад шинэчлэн баталж байв. …

  • 3 December

    Асашёорюү Д.Дагвадорж Саеид Моллаид гурван өрөө байр бэлэглэж байгаагаа зарлалаа

    Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж Монгол Улсын иргэн болоод удаагүй байгаа Ираны алдарт бөх, ДАШТ-ий алт, хүрэл медальт Саеид Моллаид гурван өрөө байр бэлэглэж байгаагаа фэйсбүүк хуудсаараа дамжуулан зарлалаа. Асашёорюү Д.Дагвадорж “Монгол Улсын иргэн MOLLAEI SAEID. Саеид Молайд миний зүгээс гурван өрөө байр бэлэглэснээ илэрхийлж байна! Таньд спортын өндөр амжилт хүсье! Монгол …

  • 3 December

    Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. 2019 оны 12 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орж,  явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруунаас,  бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал хээрийн бүс нутгаар …

  • 2 December

    С.Амарсайхан:Шинэ санаачилга, шийдлүүдийг бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагчид ажилдаа тусгах нь чухал

    “Ирээдүйдээ эзэн байя” уриатайгаар тав дахь жилдээ зохион байгуулагдсан “Хөрөнгө оруулагч үндэстэн-2020” чуулга уулзалтын “Улаанбаатар хотын бизнесийн орчин”, “Сео” зэрэг хэлэлцүүлгүүдэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан панелистаар оролцлоо. Улаанбаатар хот цаашид ямар төлөвлөлтөөр хэрхэн хөгжих, бусдаас ялгарах онцлог нь юу байх вэ, хүн амынх нь талаас илүү хувийг хүүхэд, залуус эзэлж байгаа нийслэлийн хувьд тэдэн рүү чиглэсэн …

  • 2 December

    Дүүргүүдийн Эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет” уртасгасан цагаар ажиллаж байна

    Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дүүргийн Эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-ийг уртасгасан цагаар ажиллуулж байгаа билээ.  Энэ хүрээнд дүүргийн Эрүүл мэндийн төвүүд ажлын болон амралтын өдрүүдэд доорх цагийн хуваарийн дагуу ажиллаж буй бөгөөд томуу, томуу төст өвчний талаарх зөвлөгөө, мэдээлэл болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар …