Мэдээ мэдээлэл

March, 2020

  • 31 March

    ИНҮТ-ийн Агаарын навигацийн үйлчилгээний газрынхан хуралдлаа

    ИНҮТ-ийн Агаарын навигацийн үйлчилгээний газар (АНҮГ)-ын долоо хоног тутмын үйлдвэрлэлийн шуурхай зөвлөгөөнийг Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудалд 2020 оны 03 сарын 31-ний өдрийн 11.00 цагт зохион байгууллаа. Зөвлөгөөнийг АНҮГ-ын дарга П.Мөнхжаргал удирдаж, тус газрын болон харъяа алба, салбарын удирдлагууд оролцсон бөгөөд агаарын навигацийн үйлчилгээ, үйл ажиллагааг тасралтгүй явуулах талаар өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэж, цаг үеийн асуудлыг шуурхай …

  • 31 March

    ҮАБЗ хуралдаж байгалийн хийн хоолойн асуудлаар ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргажээ

    Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2020 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хуралдаж Оросын Холбооны улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улс руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн хамтын ажиллагааг бодлого, зохион байгуулалтаар хангаж ажиллах зорилго бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулан Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байгуулахаар шийдвэрлэв. Тус Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Үндэсний …

  • 31 March

    Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоолоо

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 17 дугаар тогтоолыг үндэслэн  “Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” захирамж гаргалаа.  Уг захирамжид Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг дор дурдсанаар тогтоожээ. Үүнд: …

  • 31 March

    МХЕГ: Цэргийн алба хаагчдыг 21 хоног тусгаарлана

    Катар Улсаас монгол цэргүүдийг тээвэрлэж ирсэн тусгай үүргийн онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудалд өнөөдөр газардлаа. Нислэгээр 43 цэргийн алба хаагч иржээ. Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын /ахлах/ байцаагчид зорчигчдын биеийн халууныг хэмжиж, эрүүл мэндийн тандалт хийж, шаардлагатай бусад арга хэмжээг авч ажиллалаа. Цэргийн алба хаагчдыг 21 хоног тусгаарлана гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ. Тэднийг Цэргийн төв эмнэлэгт …

  • 31 March

    Л.Наранбаатар З.Энхболдыг гүтгээгүй гэдгийг шүүх тогтоожээ

    Эдийн засагч Л.Наранбаатар “Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нь улс төрийн өндөр албан тушаалын эрх мэдлээ ашиглан өөрийн хамаарал бүхий “Страто”, “Хишиг Арвин” “Суруга Монгол” гэх компаниудаараа дамжуулж нийтийн эрх ашгийг хохироосон байж болзошгүй гэх баримтуудыг дэлгэсэн. Үүний дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд үгүйсгэж “АМНАТ тэглэхэд нөлөөлөөгүй, Стратотой холбоогүй, Л.Наранбаатар намайг гүтгэлээ, нэр төрд халдлаа” хэмээн хууль хяналтын байгууллагад хандаж гомдол …

  • 31 March

    Дэлхийн банк: Цар тахлын тархалтыг бууруулснаар бүс нутаг тогтвортой сэргэх боломжтой ч санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал нь өсөлтөд сөргөөр нөлөөлөх эрсдэл байна

    БНХАУ-д нийлүүлэлтийн тасалдал анх үүсгэж байсан вирусийн тархалт одоо дэлхийн эдийн засагт нөлөөлөхүйц томоохон цочрол болж хувирлаа. Зүүн Ази, Номхон Далай (ЗАНД)-н хөгжиж буй орнууд дэлхийн худалдааны хурцадмал байдлын нөлөөллөөс алгуур сэргэж байсан ч COVID-19 халдварын тархалттай тэмцэж, цаашид дэлхийн санхүүгийн зах зээлийн цочрол, хямралтай нүүр тулгарах төлөвтэй боллоо.  Зүүн Ази, Номхон далайн бүсийн ихэнх улс орны хувьд макро эдийн …

  • 31 March

    Д.Нямхүү: Гуравдугаар сарын 30-нд тусгаарлагдсан долоон хүний шинжилгээнд коронавирус илрээгүй

    Эрүүл мэндийн яамнаас Covid19-ийн тархалтын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр нийт тусгаарлагдсан иргэдийн талаарх мэдээллийг өглөө. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ” Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 218 хүн тусгаарлагдаж, эмчилгээ, шинжилгээ, ажиглалтад хамрагдаад байна. 2020 оны гуравдугаар сарын 30-нд тусгаарлагдсан долоон хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Тандалтын шугамаар 12 сорьц цуглуулж шинжилгээ хийхэд мөн коронавирус илрээгүй. Эмнэлэгт байгаа халдвартай монгол болон …

  • 31 March

    Монгол, Хятадын Солилцооны тусгай тэтгэлэгт хөтөлбөрийг таван жилээр сунгах талаар санал солилцов

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа. Сайд Ё.Баатарбилэг БНХАУ-тай өрнүүлж буй олон жилийн хамтын ажиллагааны үр дүн, хувь нэмрийг Монгол Улсын Засгийн газраас өндрөөр үнэлж ирснийг онцлон тэмдэглээд улам бэхжүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн БНХАУ-ын Засгийн газар COVID …

  • 31 March

    Covid10-ийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх Нийслэлийн Засаг даргын захирамжийн хугацааг сунгалаа

    Дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг чангатгах Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай” нийслэлийн Засаг даргын А/223 дугаар захирамж болон “12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг хорогдуулах тухай” А/268 тоот захирамжийн үйлчлэх хугацааг ирэх дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгаж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын …

  • 31 March

    Нийслэлийн 1050 байгууллагуудтай цахимаар албан бичиг солилцох боломжтой боллоо

    Үндэсний хэмжээнд хэрэгжиж буй “Дижитал Монгол” хөтөлбөрийн хүрээнд цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх, тоон гарын үсгийн хэрэглээг дэмжих болон олон улсад бий болоод буй шинэ төрлийн коронавирус /Ковид-19/-ын цар тахалаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, биечилсэн харилцааг багасгах зорилгоор аж ахуйн нэгжүүд нийслэлийн харьяаны 1050 байгууллагуудтай онлайнаар тоон гарын үсгээр баталгаажсан цахим албан бичгийг “Смарт оффис” системийг ашиглаж илгээх, солилцох  боломж …

  • 31 March

    Улаанбаатарт өдөртөө 2-4 хэмийн хүйтэн байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн байна. 2020 оны 03 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр,  говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр …

  • 30 March

    Эрүүл ахуйн шаардлага хангаагүй “Дүрт баялаг” ХХК-д торгуулийн шийтгэл ногдуулжээ

    Хиаман дотроос цэнхэр будагтай хүний хумс шиг хатуу зүйл гарч ирснийг шалгуулахаар ирүүлсэн иргэний мэдээллийн дагуу “СХД” дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид “Дүрт баялаг” ХХК-ийн мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар технологийн дамжлагын явцад хүнсний бүтээгдэхүүнийг бохирдохоос сэргийлэх нөхцөлийг бүрдүүлээгүйгээс малын эвэрний хэлтэрхий /холтос/ гарсан нь хүнсний бүтээгдэхүүнд тавих эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй тул Монгол Улсын Зөрчлийн …

  • 30 March

    Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэлийг өргөн барилаа

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.03.30) Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэлийг Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж өргөн барилаа. Энэхүү ээлжит илтгэлийг үндсэн 4 сэдвийн хүрээнд боловсруулж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 9 болон 17 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, шийдвэр гаргуулахаар 23 саналыг тусгасан байна.  Тухайлбал, …

  • 30 March

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК 1.080 их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилна

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК долоо хоног бүрийн даваа гарагт хийдэг ээлжит хэвлэлийн бага хурлаа хийж, ногдол ашигтай холбоотой болон бусад асуудлаар мэдээлэл өглөө. Энэ удаагийн мэдээллийг тус компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр хийв. “Эрдэнэс-Тавантолгой” ХК 1.080 их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилна  2020 оны 03 дугаар сарын 24-29-ний хооронд 1800-1072 тусгай дугаартай лавлах утсаар 4356 хүн холбогдсон бол …

  • 30 March

    Монгол Улсын 70-96 насны ардын цолтнууд хандивын аянд нэгдлээ

    Монгол Улсын 70-96 насны ардын цолтнууд хандивын аянд нэгдэж, 5 170 000 төгрөгийг Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.  Энэ үеэр дэлхий нийтээр тархаад байгаа коронавируст цар тахалын аюулаас ард иргэдээ урьдчилан сэргийлж, хамгаалан ажиллаж байгаа Улсын онцгой комисс, мэргэжлийн байгууллагууддаа талархал илэрхийлэн, монголын нийт гавьяат цолтнууд, уран бүтээлчдээ хандивын аянд нэгдэхийг уриалсан юм.  Хандивын аянд нэгдэж, төр засгийн шийдвэр, мэргэжлийн …