Мэдээ мэдээлэл

November, 2019

  • 8 November

    Монголбанкны ерөнхийлөгч, СЗХ-ны даргыг чөлөөлөх асуудлыг тав хоног хойшлууллаа

    Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.11.08) нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Монголбанкны ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал тусгагдсан. Эдгээр асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Монгол Улс “саарал жагсаалтад” орсонтой холбоотой асуудлыг ирэх долоо хоногт Эдийн засгийн байнгын хороо хаалттай горимоор авч хэлэлцэхээр болсон учраас Санхүүгийн зохицуулах хорооны дарга, …

  • 8 November

    Иргэдийн эрүүл, ая тухтай ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах стандартын хэрэгжилтийг үнэлэх санал асуулга эхэллээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар “Нэг хот-Нэг стандарт” Нийслэлийн анхдугаар зөвлөгөөн зохион байгуулагдах гэж байна. Зөвлөгөөнөөр иргэдийн амьдрах орчны эрүүл, аюулгүй байдлыг хангах зорилгоор хотын стандарт шаардлагыг мөрдүүлэх болон нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх шаардлагатай бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцож, цаашид ажил сайжруулахтай холбоотой зөвлөмж гаргах юм. Тус зөвлөгөөний хүрээнд иргэдийн эрүүл, ая тухтай ажиллаж амьдрах нөхцөлийг …

  • 8 November

    “Хотын соёлд манлайлцгаая” оюутны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд төслийн уралдаан зарлагдлаа

    Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн бүтээлч ажлын төлөвлөгөөнд тусгагдсан Оюутан залуучуудын дунд хотын соёл түгээн дэлгэрүүлэх сургалт, нөлөөллийн Хөтөлбөрийн хүрээнд зохиогдож буй “Хотын соёлд манлайлцгаая” оюутны хөгжлийн хөтөлбөрийн шилдэг 80 оролцогчдын дунд хотын соёлыг олон нийтэд сурталчлах, таниулах зорилго бүхий төслийн уралдааныг зарласан бөгөөд хөтөлбөрт оролцогч оюутнууд нь нийгэмд соёлыг түгээх, эерэг өөрчлөлт, зөв хандлага бүхий соёлжсон, хотод амьдрах …

  • 8 November

    АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ экспортолж, хөрөнгө оруулалт татах боломжийг 30 аж ахуйн нэгжид олгоно

    Монгол брэнд холбоо ТББ, АНУ-н Вашингтон ДС хот дахь Ази, Америкийн худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран “АНУ-ын зах зээлд экспорт хийх боломж” төсөл хөтөлбөрийг Монголын уул уурхайн бус салбарын үйлдвэрлэгч компани болон аж ахуйн нэгжүүдийн дунд хэрэгжүүлэхээр боллоо. Төсөл хөтөлбөрийн хүрээнд арваннэгдүгээр сарын 18-24-ний өдрүүдэд Ази, Америкийн худалдаа аж үйлдвэрийн танхимийн худалдааны экспертүүд урилгаар манай улсад хүрэлцэн ирж, АНУ-ын зах …

  • 8 November

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны арваннэгдүгээр сарын 08. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын адаг хөх нохой сарын Билгийн тооллын 11. Сугар гараг. Могойг хүлэгч одтой, дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр. Барилдлага: ИдэрШүтэн барилдлага: ХурьцахуйСуудал: Уул Өдрийн наран 7 цаг 47 минутад мандан, 17 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд …

  • 8 November

    Улаанбаатарт өдөртөө 7-9 хэм дулаан байна

    Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Говь-Алтайн нутаг, Завханы өмнөд, Баянхонгорын хойд хэсгээр их цас орно. Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 8-9-нд  Алтай, Хангайн уулархаг нутгаар, 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар 12-нд ихэнх нутгаар  цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, халтиргаа гулгаа үүсч, зам даваа гүвээ хаагдахыг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 11 дүгээр …

  • 7 November

    УУХҮЯ-ны төлөөлөгчид Лондон хотноо “Мetals and mining” хуралд оролцов

    УУХҮЯ-ны ТНБД Г.Нандинжаргал Лондон хотноо энэ оны 11 дүгээр сарын 1-ний өдөр зохион байгуулагдсан “LSEG EMEA Metals & Mining” уул уурхайн олон улсын хөрөнгө оруулагчдын хуралд оролцож, Монгол Улсын уул уурхайн салбарын өнөөгийн байдлын талаар үг хэлэв. Тэрээр үгэндээ, уул уурхайн салбар нь ДНБ-ийн 24 хувь, аж үйлдвэрийн салбарын 72 хувь, ГШХО-тын 70 хувь, 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар …

  • 7 November

    “Дулаахан намар”-тай нэг үдшийг нижгэр өнгөрүүлье

    Монгол улсын соёлын тэргүүний ажилтан,  Ая зохиогч, Буяндэлгэрийн Пүрэвсүрэнгийн  “Дулаахан намар” тоглолт энэ сарын 11-ний 19 цагаас UB PALACE-ийн концертын их танхимд болох ажээ. Түүний “Сэтгэлд минь урссан аялгуу Сэтгэлд тань эгшиглээсэй” гэсэн уриа, билэгдэл бүхий энэхүү долоо дахь удаагийн тоглолтын зар өдгөө түмэн олноо ид түгж байна. Б.Пүрэвсүрэнгийн энэхүү тоглолтоо нэрлэсэн “Дулаахан намар” дуу бүтсэн түүхээс товч сонирхуулахад тэрээр арван жилийн өмнөх тэр нэг өдөр Монгол улсын гавьяат жүжигчин С.Жавхлангийн …

  • 7 November

    Тарваганы түүхий махыг Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг таслан зогсоожээ

    Нийслэлийн засаг даргын тарваган тахлаас урьдчилан сэргийлэх А/772 захирамж, НМХГ-ын даргын баталсан хуваарийн дагуу Чингэлтэй дүүргийн Өвөргүнт автозамын шалган нэвтрүүлэх цэгт 24 цагаар байнгын хяналт тавин ажиллаж байна. Шалгалтаар 2019 оны 10 дүгээр сарын 30 өдөр 01:30 цагт … орб Ланд крузер 200 маркийн автомашинд хуйхлаж хөлдөөсөн  тарваганы түүхий махыг илрүүлж тухайн тарвагыг Зооноз өвчин судлалын үндэсний төвийн тусгай дугаарт дуудлага өгч хүлээлгэн өгөв. Холбогдох баримт бичгийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны …

  • 7 November

    “Нэг хот-Нэг стандарт” анхдугаар зөвлөгөөн болно

    Нийслэлийн Засаг дарга  бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар “Нэг хот-Нэг стандарт” сэдэвт анхдугаар зөвлөгөөн зохион байгуулагдах гэж байна. Уг зөвлөгөөн  хоёр өдөр болох бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 12-нд   дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч,  14–ний өдөр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнууд оролцох юм. “Нэг хот-Нэг стандарт” зөвлөгөөнөөр салбарын удирдлага, албан тушаалтнууд “Нэг хот-Нэг стандарт”, агаарын бохирдлыг бууруулах “Сайн түлш”-ний хэрэглээ, хяналт зохицуулалт, “Стандартын …

  • 7 November

    Элчин сайд Масато Такаокаг Улаанбаатар хотын 380 жилийн ойн медалиар шагналаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Масато Такаока “Нийслэлийн 380 жилийн ойн баярын мэндийг танд хүргэе. Япон, Монгол хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа улам бэхжин хөгжиж байгаад талархалтай байдаг. Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын менежментийг …

  • 7 November

    БНСУ-д Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээг цагдан хорьжээ

    БНСУ-д Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээг цагдан хорих шийдвэрийг 2019 оны аравдугаар сарын 31-ний өдөр  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргажээ. Тодруулбал, түүнийг эрх мэдлээ урвуулан ашиглаж их хэмжээний авлига авсан, бусдад зуучилсан гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт шалгаж, яллагдагчаар тооцон ийнхүү 30 хоногийн хугацаатайгаар цагдан хорихоор болж ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулаад байна.

  • 7 November

    Гавьяат Л.Болдбаатар кинонд тоглов уу, кино шиг клип хийчихэв үү

    Манайдаа нэр алдраа дуурсгасан нэгэн хөгжмийн зохиолч эрхэм “Хөг аялгууг мэдэрч, хөгжимлөг үгсийг тархиараа, зүрхээрээ мэдэрч чаддаг хүн дуучин болдог юм” хэмээн хэлсэн удаатай. Энэ тодорхойлолтод нийцэх цөөхөн дуучдын нэг нь гавьяат Лосолын Болдбаатар. Мэргэжлийн хүрээнийхэнд төрмөл авьяастай гэж үнэлэгддэг гавьяат саяхан фэнүүдээ төдийгүй салбарынхныгаа ч гайхшруулж орхижээ. Учир нь гавьяатын зураг бүхий “Хонгор зээрд”гэсэн зурагт хуудас хэвлэлтээс гарсан нь …

  • 7 November

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх зүүн аймгуудад ажиллаж эхэллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар, Дорнод аймагт ажиллан бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хилийн боомтын өнөөгийн байдал, газрын тосны нөөцийн илрүүлэлт зэрэгтэй танилцах юм. Сүхбаатар аймгийн удирдлагууд Ерөнхий сайдад нутаг орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, тус аймагт хэрэгжүүлж байгаа аж үйлдвэрийн төслийн явцын талаар танилцуулав. Ерөнхий сайд мөн Эрдэнэцагаан сумын нутагт байх Бичигтийн боомтод ажиллахаар төлөвлөсөн байна. Дэлхийн …

  • 7 November

    Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: 8-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 9-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, цаашдаа нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна. 2019 оны 11 дүгээр сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруунаас, …