Мэдээ мэдээлэл

November, 2019

  • 5 November

    7 сая төгрөгийн шагналын сантай шилдэг технологи шалгаруулах “ХАКАТОН” уралдаан зарлагдлаа

    “Залуучуудын оролцоо-Хотын хөгжилд” шинэ санаа, шилдэг технологи шалгаруулах ХАКАТОН уралдааныг уламжлал болгон хоёр дахь жилдээ Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон “Апстартлаб” ХХК, “Стартап Терминал” ХХК хамтран зохион байгуулж байна. Нийслэлийн нийт хүн амын тоо 2018 оны байдлаар 1.444.699 байгаа бөгөөд үүнээс 15-34 насны 461.681 иргэд байгаа нь нийслэл хотод оршин суугаа хүн амын …

  • 5 November

    С.Даваасүрэнг албан тушаалаас нь чөлөөлөхийг дэмжлээ

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг  албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар”Саарал жагсаалтад Монгол Улс орсонтой холбогдуулан, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарт хариуцлага тооцох асуудлыг хөндсөн. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тул хүсэлтийн дагуу асуудлыг хэлэлцүүлж байна” гэв. Ингээд Санхүүгийн зохицуулах …

  • 5 November

    Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөлөхийг дэмжлээ

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.11.04/ хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Монголбанкны Ерөнхийлөгч болон СЗХ-ны дарга нарын өөрийнх нь хүсэлтийн дагуу огцруулах асуудлыг оруулж ирсэн байна. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн байр суурийг хүргэж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар: Саарал жагсаалтад орсон асуудалд хэн нэгэнд хариуцлага …

  • 5 November

    С. Даваасүрэн: Төрийг хэрхэн хүчгүйдүүлж, олныг хэрхэн талцуулж байгааг нүдээрээ харж, биеэрээ мэдэрлээ

    Монгол Улс саарал жагсаалтад орсонтой холбогдуулан, УИХ-аар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөөд буй. Үүнтэй холбогдуулан, өнөөдөр Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн мэдэгдэл гаргалаа. Тэрбээр мэдэгдэлдээ, “Миний бие Санхүүгийн зохицуулах хороог удирдахдаа хийж бүтээх нь хэлж ярихаас үргэлж хүчтэй гэдэгт итгэж, сүүдэрт байсан санхүүгийн салбарт гэрэл асааж …

  • 5 November

    Хийн хоолойг Монголоор дайруулах асуудалд нухацтай хандаж, хамтран ажиллахыг хүсэв

    “Зүүн хойд Азийн орнуудын байгалийн хий болон хий дамжуулах хоолой” форумын ээлжит хурал Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр тус форумын Ерөнхийлөгч Нобуо Танака тэргүүтэй гүйцэтгэх хорооны гишүүдийг хүлээн авч уулзлаа. Зүүн хойд Азийн эдийн засаг, хүн ам нэмэгдэхийн хэрээр эрчим хүч, байгалийн хийгээр хангах асуудал улам бүр чухал сэдэв болж буйг талууд онцлоод, энэхүү өсөн нэмэгдэж буй …

  • 5 November

    Түүхий нүүрс тээвэрлэсэн болон хэрэглэсэн тохиолдолд 300 мянгаас гурван сая хүртэлх төгрөгөөр торгоно

    Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахыг хориглосон Засгийн газрын шийдвэр өнгөрсөн тавдугаар сарын 15-аас хэрэгжиж байгаа билээ. Уг шийдвэрийн хэрэгжилтэнд нийслэлийн Цагдаагийн газраас 36 өндөрлөг цэгүүдэд болон шалган нэвтрүүлэх товчоонд хяналт тавьж ажиллаж байна. Нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн “Аравдугаар сарын 04-ний өдрөөс хойш түүхий нүүрстэй холбоотой 188 зөрчил илрүүлж 503,9 тонн нүүрсийг холбогдох байгууллагуудад шилжүүлэн ажиллаж байна” …

  • 5 November

    Олон улсын парламентын гишүүдийн шатрын тэмцээнд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг түрүүллээ

    ОХУ-ын Төрийн Дум дэлхийн улс орнуудын парламентын гишүүдийн дунд шатрын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. Арав дахь удаагаа болсон уг тэмцээн 10-р сарын 17-21-нд ОХУ-ын нийслэл Москва хотноо болсон бөгөөд Монгол Улсын Их Хурлыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Б.Пүрэвдорж нар оролцсон билээ. ОХУ, Беларусь, Франц, Серб, Молдав, Кыргыз, Латви, Монгол зэрэг 8 орны парламентын 50 гишүүн оролцсон …

  • 5 November

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг даргын Явуулын ажлын байранд зочиллоо

    Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил дуусч, зорчих хэсгийн хөдөлгөөнийг өчигдөр нээлээ. Энэ үеэр Хотын Захирагч С.Амарсайханы урилгаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг даргын Явуулын ажлын байранд урилгаар зочлож, Баянзүрхийн шинэ гүүрнээс Төрийн ордон хүртэл хамтдаа зорчив. Ерөнхий сайдыг дагалдан Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан хамт сууж, Улаанбаатар хотод хийгдэж буй томоохон дэд бүтэц, …

  • 5 November

    Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, бага зэрэг дулаарна. 2019 оны 11 дүгээр сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2 …

  • 4 November

    ЕБС-ийг сэтгэл зүйчтэй болгоход дэмжлэг үзүүлэхийг хүслээ

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр /2019.11.04/ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгч Сергей Диордицатай уулзлаа. Сайд Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ өнөө цагийн хүүхдүүд хичээл сургалтаас гадна элдэв төрлийн мэдээлэл, нийгэм, гэр бүлийн орчны нөлөөллөөс шалтгаалж стресс үүсэх, цаашлаад сэтгэл зүйн хямралд орох, гэмт хэрэг, зөрчилд холбогдох асуудал анхаарал татаж эхэлснийг онцлов. Тиймээс ерөнхий боловсролын сургуулиудыг орон тооны сэтгэл …

  • 4 November

    “World Monuments Watch” 2020 хөтөлбөрт Чойжин ламын сүм музей хамрагдлаа

    Монголын Урлагийн Зөвлөл, М Си Эс группийн хамтран хэрэгжүүлж буй “Өв Эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Чойжин ламын сүмийн хадгалалт хамгаалалтын төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн багаас World Monument Watch хөтөлбөрт Чойжин ламын сүм музейг нэр дэвшүүлснийг World Momument Fund буюу Дэлхийн хөшөө дурсгалын сангийн бие даасан шинжээч-олон улсын экспертүүд дэмжиж, World Monument Watch хөтөлбөрөөр дамжуулан Чойжин ламын сүм музейг …

  • 4 November

    “Нийгмийн даатгал” аппликэйшнийг баталгаажуулахад илүү хялбар болжээ

    Нийгмийн даатгалын байгууллагаас төлсөн шимтгэл, авсан үйлчилгээгээ хянах, зарим төрлийн үйлчилгээг цахимаар авах боломж бүхий гар утасны аппликэшнийг хэрэглээнд нэвтрүүлээд нэлээд хугацаа өнгөрч байгаа. Харин та бүртгэл баталгаажуулах төвөгтэй алхмуудаас болоод “Нийгмийн даатгал” аппликэйшн”-ийг ашиглаж чадахгүй яваа юм биш биз? Тэгвэл даатгуулагч өөрөө  бүртгэлээ баталгаажуулах боломжтой болжээ. Ингэхдээ өөрийн ажиллаж байсан газар, нийгмийн даатгалын шимтгэл тооцсон цалингийн дүнгээ мэдэж байхад …

  • 4 November

    Москвагийн биеийн тамирын их сургуулийн “Хүндэт доктор” цолыг Монгол хүн анх удаа хүртлээ

    ОХУ-ын Москва хотын Биеийн тамир, спорт, залуучууд, аялал жуулчлалын их сургуульд Монгол Улсын биеийн тамир, спортын дээд боловсролын боловсон хүчнийг 1950-аад оны дунд үеэс бэлдэж эхэлсэн түүхтэй билээ. Тус их сургуулийг манай улсын нэрт дасгалжуулагч, багш нар төгсөн гарсан юм. Заримыг нь товч дурдвал Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Олзод, Б.Жигжидсүрэн, Б.Ганбат, Л.Ундралбат, гавьяат багш доктор профессор Г.Лхагвасүрэн, Монголын Улсын Хөдөлмөрийн …

  • 4 November

    Иргэний ерөнхий хяналтын сонсгол явагдаж байна

    “Нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, анхаарах зарим асуудал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр Нийслэлийн Иргэний танхимд болж байна. Хуралдааны эхэнд сонсголд оролцогчид болоод сонсголын дэг зэргийг сонсгол даргалагч, НИТХ-ын дарга Р.Дагва танилцууллаа. Олон нийтийн нээлттэй сонсголыг нээж хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Сонсголд оролцож байгаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Засгийн  газрын 62 дугаар тогтоолын …

  • 4 November

    Гачууртын уулзвараас Налайх-Чойр чиглэлийн хатуу хучилттай автозам ашиглалтад орлоо

    Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад хүлээн авч өнөөдрөөс хөдөлгөөнийг нээлээ. 60 жил болсон зам их хэмжээгээр эвдэрч, нэвтрүүлэх чадвар нь эрс муудан, байнга осол аваар гарч эрдэнэт хүний амь нас хохирч байгаа учир Монгол Улсын Засгийн газар энэ замыг зургаан сарын дотор шинэчлэх шийдвэр гарган ажлыг нь эхлүүлсэн юм. Хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй, …