Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсвэл гэрээр асарсан эцэг, эх, асран хамгаалагч нарт тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгохыг төсвийн байгууллагын дарга, захирал нарт даалгаж, хувийн хэвшлийн байгууллагуудад зөвлөв. Энэ тухай Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 тоот тогтоол гарлаа. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг …
Мэдээ мэдээлэл
January, 2020
-
30 January
Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулав
Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа суух, осолдох тохиолдол гарсаар байгаа юм. Гол, нуурын мөс цөмөрч автомашин живсэн, суусан тохиолдол он гарснаас хойш дөрөв бүртгэгджээ. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны гол мөрөн, нуурын мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон …
-
30 January
“Монгол малчин” үндэсний хөтөлбөр батлагдлаа
Малчдын нөр их хөдөлмөрийн үр дүнд хүн амын гол нэрийн хүнсний хэрэгцээг хангаж, үндэсний үйлдвэрийн түүхий эдийг бэлтгэсээр иржээ. Гэвч малын тооны өсөлт, бэлчээрийн хомсдол, даац хэтрэлт, уур амьсгалын өөрчлөлт нь экологийн нөөцийн хязгаарлагдмал байдалд сөрөг нөлөөлөл, үүсгэж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэх боломжийг хязгаарлаж эхэллээ. Мөн нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, шаардлагатай уялдуулж, мал …
-
30 January
“Олон улсын залуучуудын ногоон наадам” Монголд анх удаа болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийн хүрээнд ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ыг 2020 оны есдүгээр сарын 13-20-нд Улаанбаатар хотод зохион байгуулна. Манай улсад анх удаа зохион байгуулах тус наадамд дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлж буй НҮБ-ын гишүүн 193 орны тамирчид оролцоно. “Олон улсын залуучуудын ногоон наадам” чөлөөт бөх, жүдо, кураш бөх, самбо, жиүжицү, байт харваа, хөнгөн …
-
30 January
Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа БНХАУ-д сайн дурын эмчээр ажиллана
БНХАУ-ын Ухань хотод монгол эмч нарын сайн дурын баг очиж ажиллахаар болсон байна. Монгол эмч нарын сайн дурын баг ирэх хоёрдугаар сарын 2-ны өдөр шинэ төрлийн коронавирусийн голомт болох БНХАУ-ын Ухань хотыг зорих ажээ. Эрүүл мэндийн дэд сайдаар асан, хүний их эмч Ж.Амарсанаа тэргүүтэй монгол эмч нар Ухань хотод очиж, коронавирусийн халдвартай тэмцэх ажилд гар бие оролцох юм. Энэ талаар …
-
30 January
Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, 31-нээс ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 01 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад хэсгээр багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар болон …
-
29 January
МАН-ын Хяналтын хороо Н.Номтойбаярыг хасах шийдвэр гаргажээ
МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр /2020.01.29/ Тусгаар тогтнолын ордонд хуралдаж, МАН-ын дүрмийн 6 дугаар зүйлийн дагуу УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг МАН-аас гарсанд тооцсон шийдвэр гаргалаа. Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирүүлснийг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо дэмжих шийдвэр гараад байсан ч өчигдөр /2020.01.28/ УИХ-ын Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд “Бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж үзсэн билээ. …
-
28 January
НМХГ: Үзвэр, үйлчилгээний 42 байгууллагын үйл ажиллагааг зогсоолоо
Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 2 болон 3 дах шатлалын 17 эмнэлэг, гахай, шувуу, үхрийн фермийн аж ахуй эрхлэгч 303 байгууллага, нийтийн тээврийн газруудад эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдөх, ариутгал халдваргүйжүүлэлтээ сайжруулах зэрэг асуудлаар мэдэгдэл хүргүүллээ. Мөн өмчийн аливаа хэлбэрийг үл харгалзан 197 сургууль, 457 цэцэрлэг, их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн …
-
28 January
Хилээр нэвтэрч буй иргэдэд нэг бүрчлэн үзлэг шинжилгээ хийж, халдваргүйжүүлж байна
БНХАУ-д ажиллаж, амьдарч, арилжаа, аялал жуулчлалын шугамаар яваа Монгол Улсын иргэдийн хүсэлтийн дагуу хилээр нэвтрүүлэх ажлыг зохион байгуулав. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот дахь Консулын газар болон холбогдох байгууллагууд иргэдийг галт тэрэг, автобусаар хилээр орж ирэхэд нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Хилээр нэвтрэх иргэдийг нэг бүрчлэн үзлэг шинжилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтэд хамруулж байна. Өнөөдөр/2020.01.28/ 400 гаруй иргэн хил нэвтэрчээ. http://credit-n.ru/offers-zaim/sms-finance-express-zaimy-na-kartu.html
-
28 January
ХЗБХ: Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэв
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргаад байсан билээ. Тэгвэл уг асуудлаар өнөөдөр /2020.01.28/ Хууль зүйн байнгын хороо хуралдаж, тус хуралдаанд оролцсон 13 гишүүний долоо нь Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн бол зургаа нь түдгэлзүүлэх хэрэгтэй гэжээ. Одоо үргэлжлүүлэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байна. http://credit-n.ru/offers-zaim/webbankir-online-zaim-na-kartu.html
-
28 January
Б.Жаргалсайхан: Н.Номтойбаярын гэм бурууг шүүх л тогтооно
Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирүүлснийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар яг одоо хаалттай хэлэлцэж байна. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан эхлэхээс өмнө Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр” Н.Номтойбаярыг гэм буруутай гэж хэн ч тодорхойлоогүй. Гэм буруутайг шүүх л тогтооно. Одоогийн нөхцөл байдлын хувьд яллах, цагаатгах нотлох баримтууд л цуглагдаж …
-
28 January
“Мөнхийн тун” ХХК өдөрт 30-35 мянган амны хаалт үйлдвэрлэн худалдаанд гаргаж байна
Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, Онцгой комиссын гишүүн, Шуурхай ажлын хэсгийн дарга Ш.Анхмаа, нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төлөөллийн хамт Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбоо, зарим эм ханган нийлүүлэх байгууллагын дарга, захирал нартай уулзалт зохион байгууллаа. Энэ хүрээнд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд нэн шаардлагатай …
-
28 January
Монгол Улс Үхань хотоос иргэдээ шилжүүлэн авах хүсэлтээ БНХАУ-ын ЗГ-т хүргүүллээ
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу БНХАУ-д тархаад байгаа шинэ коронавирусын голомт болох Үхань хотод хөл хорионд орсон 32 монгол оюутныг эх оронд нь шилжүүлэн авах тухай албан ёсны хүсэлтийг Гадаад харилцааны яам Бээжин дэх Элчин сайдын яамаараа дамжуулан Хятадын Гадаад хэргийн яаманд ноот бичгээр хүргүүлээд байна. Үхань хотоос …
-
28 January
Баар, рестораны хуваарьт түр өөрчлөлт оруулах захирамж гаргалаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж гаргалаа. Захирамжид “Томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 01 дүгээр сарын 27-ноос 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд Нийслэлийн нутаг дэвсгэрт дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох …
-
28 January
Зах, худалдааны төвүүдийг хаах шийдвэр гаргаагүй
Энэ амралтын өдрүүдэд хуралдсан Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан болон Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар томуу, томуу төст өвчин болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцээд ирэх гуравдугаар сарын 02-ны өдөр хүртэл олон нийтийг хамарсан ямар нэгэн арга хэмжээг зохион байгуулахгүй байх, Их дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн …