ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан цахим хуудсандаа нэгэн иргэнийг баривчилж буй бичлэгийг дэлгэсэн юм. Тэрхүү бичлэгт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар хадгалсан иргэн Б гэгчийг баривчилж байгааг харуулсан ба эх сурвалжийн мэдээлснээр бичлэг дээрх эрэгтэй нь жүжигчин Т.Билэгжаргал аж. Т.Билэгжаргал нь өмнө нь буюу 2016 онд мансууруулах төрлийн бодис болох мөс хэрэглэсэн, хадгалсан хэрэгт холбогдож байжээ. Мөн 2019 оны нэгдүгээр сард …
Мэдээ мэдээлэл
February, 2020
-
1 February
Ухань хотод тусгаарлагдсан 31 монгол оюутан эх орондоо ирлээ
Шинэ коронавирусын дэгдэлтийн улмаас БНХАУ-ын Ухань хотод хорио цээрийн дэглэмд ороод байсан 31 иргэнээ хүсэлтийнх нь дагуу Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр ГХЯ-ны нэгдсэн удирдлаган дор Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, ХӨСҮТ болон холбогдох бусад байгууллагуудтай хамтран БНХАУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр 2020 оны 02 дугаар сарын 01-ний энэ өдөр эх орондоо шилжүүлэн авч ирлээ. Тэднийг 10:18 цагт МИАТ ТӨХК- ийн …
January, 2020
-
31 January
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээр Т.Цэрэнбадрал, Н.Хүдэрчулуун нарыг томиллоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны зарим орон тооны гишүүнийг томилж, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 15.1,15.2-т заасныг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны зарим орон тооны гишүүнд Эдийн засгийн байнгын хорооноос Түдэвийн Цэрэнбадралыг, Хууль зүйн байнгын хорооноос Нанжидын Хүдэрчулууныг тус тус нэр дэвшүүллээ. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд Улсын Их Хурлын Эдийн …
-
31 January
Л.Оюун-Эрдэнэ:ЭМ-ийн дэд сайд асан Ж.Амарсанааг БНХАУ хүлээж авахгүй
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар гишүүд шинэ төрлийн коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар Монгол Улсын Засгийн газрын мэдээллийг сонсож байна. Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаагийн БНХАУ-ын Ухань хотод сайн дурын эмчээр ажиллах болно гэсэн мэдэгдэлтэй холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ. ЗГХЭГ-ын дарга Л. Оюун-Эрдэнэ: Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан …
-
31 January
Гал түймрийн аюулаас 126 хүний амь насыг авран хамгааллаа
Он гарсаар улсын хэмжээнд эхний нэг сарын байдлаар 320 удаагийн ахуйн гал түймэр гарч, түймрийн улмаас 1,4 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Мөн 13 хүн нас барж, 35 толгой мал хорогдож, 188 гэр, орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 126 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 7.0 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Өнгөрсөн оны мөн …
-
31 January
Монгол Улсын иргэдийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл БНХАУ руу зорчихыг хориглолоо
Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж хилийн боомтод хязгаарлалт хийх талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа. Энэ дагуу БНХАУ-тай хиллэдэг агаар, төмөр зам, автозамын бүх боомтоор БНХАУ-ын иргэд болон тус улсын нутаг дэвсгэрээр дамжин ирэх бусад улсын иргэдийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02 хүртэл хугацаанд хилээр нэвтрүүлэхийг хориглов. Мөн хугацаанд Монгол Улсын иргэд БНХАУ-д …
-
31 January
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад шуурхай үүрэг даалгавар өглөө
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал боллоо. Энэ удаагийн хурлаар томуу, томуу төст өвчин болон шинэ коронавирусын халдварын нөхцөл байдлын мэдээлэл, томуугийн идэвхжил дэгдэлтийн үед эмнэлгээс эмчлэгдэж гарсан, мөн түргэн тусламжийн дуудлага өгсөн 0-5 насны хүүхдийг гэрээр очиж үзэх, өрхийн гэрийн эргэлтийг сайжруулах талаар НЭМГ-ын хэлтсийн дарга нар мэдээлэл өглөө. Түүнчлэн шинэ коронавирусын шинэ хэв шинжээр үүсгэгдсэн …
-
31 January
Уханьд байгаа 31 оюутныг маргааш авчрахаар боллоо
БНХАУ-ын Ухань хотноо сурч буй Монголын 31 оюутныг тусгай үүргийн онгоцоор эх орондоо авчрах хүсэлтийг Монгол Улсын Засгийн газраас гаргасан билээ. Тэгвэл БНХАУ-ын тал Монголын Засгийн газрын хүсэлтийг хүлээж авснаа өнөөдөр /2020.01.31/ мэдэгджээ. Монголоос МИАТ компанийн тусгай үүргийн онгоц маргааш хоёрдугаар сарын 1-нд БНХАУ руу нисгэж, оюутнуудыг авчирна. Монгол оюутнуудаа нутагтаа ирсэн дариуд ХӨСҮТ-д тодорхой хугацаанд тусгаарлан, хяналтад байлгах юм. http://credit-n.ru/offers-zaim/oneclickmoney-zaim-na-kartu.html
-
31 January
“Алтан гран при”-аас Х.Болортуяа, Б. Шоовдор нар алтан медаль хүртлээ
ОХУ-ын Красноярскт Чөлөөт бөхийн бага дэлхийн аварга гэгддэг И.Ярыгин агсны нэрэмжит 31 дэх удаагийн “Алтан гранпри тэмцээн”-ээс ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчид хос алтан медаль хүртлээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 62 кг-ийн жинд ОУХМ Х.Болортуяа, 59 кг-ийн жинд ОУХМ Б. Шоовдор нар алтан медалийн эзэн болоод байна. ОУХМ Б.Шоовдор нь 2015 онд тус тэмцээнээс алтан медаль хүртсэн бөгөөд ийнхүү …
-
31 January
МИАТ компани Бээжин, Хонконгийн зарим нислэгээ цуцаллаа
Монголын иргэний агаарын тээврийн МИАТ компани коронавирусын дэгдэлттэй холбогдуулан Бээжин, Хонконгийн чиглэлийн зарим нислэгээ цуцаллаа. Нислэг цуцалсантай холбоотойгоор зарим хэвлэлд ташаа мэдээлэл гарсан тул МИАТ мэдээллийг тодруулан, өчигдөр /2020.01.30/ албан ёсны МЭДЭГДЭЛ гаргав. МЭДЭГДЭЛ Зарим мэдээллийн хэрэгслээр бүх нислэгээ цуцласан гэх ташаа мэдээлэл явж байгааг анхаарна уу. МИАТ компани Бээжин хотын чиглэлд хоёрдугаар сард нийт 10 нислэг, Хонконг хотын чиглэлд хоёр болон гуравдугаар …
-
31 January
БОАЖЯ: Аялал, жуулчлалын компаниудын АНХААРАЛД
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭГЧ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас халдварт шинэ төрлийн коронавирусын тархалт хурдацтай нэмэгдэж байгаагаас шалтгаалан олон улсад онцгой байдал зарлаад байна. Тиймээс Монгол Улсын иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс короновирус илэрсэн улс орнуудад аялал зохион байгуулахыг түр хугацаанд зогсооно уу! Мөн аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд тухайн өвчний талаар холбогдох …
-
31 January
Н.Номтойбаярын бүрэн эрхийг гишүүдийн 88.1 хувийн саналаар түдгэлзүүллээ
УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын ерөнхий прокуророос тавьсан саналын дагуу Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаярын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж, нууц санал хураалт явуулжээ. Энэ тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах үед Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс авсан завсарлагын хугацаа дууссаныг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд мэдэгдээд чуулганы хуралдааны дэгийн …
-
31 January
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
Малчид, иргэд тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 01 дүгээр сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга …
-
30 January
Цас орж, цасан шуурга шуурна
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр маргааш буюу 31-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2 дугаар сарын 1-нд, Хангай, Хөвсгөлийн уулс болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр, 2-4-ний өдрүүдэд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, салхи ихэнх хугацаанд түр зуур 13-15 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байна. Иймд: Малчин …
-
30 January
ТББХ:Н.Номтойбаярын Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжив
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.01.30) хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын Их Хурлын даргад ирүүлсэн бөгөөд уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн болохыг С.Бямбацогт дарга хэлсэн. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3-т “гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад …