Мэдээ мэдээлэл

April, 2020

  • 27 April

    Реппер Гинжин Тайванийн уран бүтээлчтэй хамтран “On Me” нэртэй дуу гаргажээ

    Өнгөрсөн оны зургадугаар сарын 29-нд реппэр Гинжин Тайванийн нийслэл Тайпей хотод “Golden Music Awards” наадмын 30 дахь удаагийн үйл ажиллагаанд Монгол улсаа төлөөлөн оролцсон. Тус наадмыг Тайванийн “Грэмми Авардс” хэмээн нэрийдэх бөгөөд Хятад болон Азийн орнуудын уран бүтээлчид нэг дор цугларч, өөрсдийн бүтээлээ танилцуулдаг онцлогтой. “Golden Music Awards” наадамд оролцож байх үеэрээ реппер Гинжин Тайванийн Трап, Хип хоп урсгалын пионер реппер YZ болон Америкийн продюсер, реппер Жэй Изаак нартай хамтран “On Me” нэртэй дуу хийж, клипний зураг авалтыг Тайпей хотын …

  • 27 April

    Олон жил ашиглаагүй газрыг чөлөөлж, бичил цэцэрлэг байгуулж байна

    Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр тэргүүтэй албаныхан өнөөдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байгуулж буй бичил цэцэрлэг байгуулах ажлын явцыг шалгалаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хууль бусаар эзэмшиж буй болон эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй газруудыг чөлөөлж, олон нийтийн эзэмшилд авч бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж тохижуулах үүргийг хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт …

  • 27 April

    УИХ дахь МАН, АН-ын бүлэг болон ШИНЭН-ын зөвлөл хуралдана

    УИХ дахь МАН-ын бүлэг, АН болон ШИНЭН-ын зөвлөл хуралдаж байнгын хороод болон чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах байр сууриа нэгтгэнэ. Энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганаар 20 орчим хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 02  дугаар дүгнэлт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны …

  • 27 April

    Нийслэлийн 224 байршилд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна

    Нийслэлд хөдөлгөөнт эргүүлд нийт 1200 албан хаагч 350 техник хэрэгсэлтэйгээр 224 байршилд ажиллаж байгаа бөгөөд 2020 оны зургадугаар сарын 10 хүртэл ажиллана. Цаг агаарын хэт хуурайшлын улмаас ой, хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газар, Тээврийн цагдаагийн газрын алба хаагчид хамтран нийслэлийн ногоон бүс орчимд ийнхүү хөдөлгөөнт эргүүл хийж гүйцэтгэж байна. Өнгөрсөн долоо хоногт өнжмөл өвсний гал …

  • 25 April

    “Бүтэн амьдрал” кинонд тоглохын тулд жүжигчин З.Онон 30 кг туржээ

    Дуучин нөхөр П.Идэржавхлангаа даган зохиолын дууны ертөнц рүү зам салсан жүжигчин З.Онон кино урлагийн карьертаа эргэн иржээ. Хэдийгээр Х-ТҮЦ продакшнаар овоглодог ч нөхөртэйгөө хамтран дуу дуулах болсноор түүний жүжигчний карьер тасалдсан гэхэд болно. Тэдний дуулсан “Чи бидэн хоёр” дуу нь олны хандалтыг ихээхэн авч, youtube хуудсанд 4.4 сая үзэлттэй болсон нь зарим зохиолын дуучдыг ажилгүй болгосон гэхэд хилсдэхгүй. Ийнхүү жүжигчний мэргэжлээсээ багагүй …

  • 25 April

    Москвад сурдаг оюутнаас Covid19 халдвар илэрснээр 37 дахь тохиолдол бүртгэгдлээ

    Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү иргэдийн шинжилгээний хариуны талаар мэдээллээ.  Тэрбээр “Дөрөвдүгээр сарын  24-нд Дорноговь аймагт коронавирусийн нэг сэжигтэй тохиолдол илэрч, тандалт судалгаа хийж байна. Дархан-Уул аймагт Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн 28 жолоочоос шинжилгээ авахад коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д ОХУ-аас ирж тусгаарлагдсан 14 хүнээс  давтан шинжилгээ хийхэд  13-т нь илрээгүй.  Нэг хүнд коронавирус илэрсэн. Энэ …

  • 25 April

    УОК-т Улсын тусгай хамгаалалтын газраас 10 сая төгрөгийг гардуулан өглөө

    Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаад дэмжлэг үзүүлж БОАЖЯ-ны харьяа байгууллагууд Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна. Тус яамны харьяа Улсын тусгай хамгаалалтын газрын ажилтан, алба хаагчид 10.416.446 төгрөгийн хандивыг хүлээлгэн өглөө.    Хандивын аянд нэгдэж, төр засгийн шийдвэр, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, халуун сэтгэлийн хандив өргөсөнд талархаж буйгаа ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян илэрхийллээ. …

  • 25 April

    ОХУ-ын их, дээд сургуулиудын хичээл есдүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ

    Оросын Холбооны Улсын Дээд боловсрол, шинжлэх ухааны сайд ноён Фальков В.Н. олон нийтэд хандан хийсэн мэдэгдэлдээ “хичээлийн жилийг 9 дүгээр сарын 1-ний өдөр эхлүүлэх ба тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулан сургалтын хэлбэрийг сонгох”-оо зарлалаа. Тэрээр мэдэгдэлдээ 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс тус улсын их, дээд сургуулиуд зайн сургалтын хэлбэрт шилжсэнийг дурдаад шинэ нөхцөл байдалд зайн сургалтад шилжих явцад …

  • 25 April

    Ш.Анхмаа: Тавдугаар сарын 15-ны дотор төслийг гүйцэтгэх хэрэгтэй

    Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн дулаан алдагдлыг буурлах төслийн хүрээнд 55 дугаар тусгай сургууль, 63 дугаар цэцэрлэгийн их засварын ажлын явцтай өнөөдөр танилцаж, төслийн удирдагчтай цаашдын ажлуудын талаар санал солилцлоо. 55 дугаар сургуулийн засварын ажлыг “Грэйт майнинг” ХХК, 63 дугаар цэцэрлэгийн …

  • 24 April

    1072 хувьцааны дансаа нээлгээд Mi Note8 гар утас хожоорой

    Брокер, дилер, андерайтерийн үйлчилгээгээрээ арвин туршлагатай “Бумбат Алтай ҮЦК” ХХК шинээр бүртгүүлж буй харилцагч үйлчлүүлэгчиддээ зориулан дараах бэлгийг задалж байна. Хэрвээ та 1072 хувьцааны дансаа нээлгэж амжаагүй бол анхаарлаа нааш нь хандуулна уу. Дансаа нээлгээд Mi Note8 гар утас хожих боломж танд байна. Та азтан болохын тулд доорх 4 үйлчилгээнээс аль нэгийг сонгон дансаа нээлгэсэн байхад болно. БУМБАТ АЛТАЙ ҮЦК …

  • 24 April

    Соёмботой ууланд гарсан галыг бүрэн унтраалаа

    Нийслэлийн Онцгой байдлын газарт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 14:26 цагт Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Соёмботой ууланд гал түймэр гарч байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу НОБГ-ын тэргүүн дэд дарга,  хурандаа Н.Нямхорлоогоор ахлуулсан Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги …

  • 24 April

    УИХ-ын дарга Г.Занданшатар Ази, Номхон далайн орнуудын парламентчдын форумын “COVID-19” виртуал хуралд оролцлоо

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2020.04.23) Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын форумын “COVID-19” виртуал хуралд оролцлоо.  Уг виртуал хуралд Ази, Номхон далайн орнуудын парламентчдын форумын Ерөнхийлөгч Кейзо Такеми, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Такеши Касай болон 20 гаруй улсын парламентын дарга, гишүүд оролцсон юм. Энэхүү виртуал хурлаар дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдлыг эрсдэл …

  • 24 April

    МҮОНРТ-ийн 2019 оны үйл ажиллагааны хураангуй тайлан

    Олон нийтийн радио, телвизийн тухай хуулийн нэгдүгээр бүлгийн зургаадугаар зүйлд заасны дагуу 2019 онд МҮОНРТ-ээс хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хураангуй тайланг олон нийтэд толилуулж байна. http://credit-n.ru/zaymi-nalichnymi-blog-single.html http://credit-n.ru/offers-zaim/ezaem-zaim-online-za-15-minut.html

  • 24 April

    Теле хичээлийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор зарим сургуулиуд цахим сургалтыг зохион байгуулж байна

    Дэлхий даяар тархаад байгаа Ковид-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд бүх боловсролын шатны байгууллагуудад хөл хорио тогтоож, оюутан сурагчид теле хичээлд хамрагдаж буй. Ерөнхий боловсролын сурагчид зайнаас хичээллэж байгаа энэ үед бүх сурагчид теле хичээлд бүрэн хамрагдаж чадахгүй, хичээлийн хоцрогдолд орох эрсдэл тулгараад байна. Тиймээс хорио цээрийн дэглэмийн үед сургуулийн захиргаанаас зохион байгуулж байгаа сургалт, багш -эцэг эхчүүдийн харилцаа холбоо, …

  • 24 April

    Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив

    Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2020.04.24) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль, тогтоомжуудыг нийцүүлэх ажлын хүрээнд уг хуулийн төслийг боловсруулжээ. Монгол Улсын Засгийн газрын тухай хууль нь 38 зүйлтэй …