Мэдээ мэдээлэл

June, 2019

  • 28 June

    “Их-20” уулзалтаар хэлэлцэх асуудал дэлхийн нийтийн анхаарлыг татаж байна

    Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр /2019.06.28/ Японы Осака хотноо тэхэллээ. Учир нь ОХУ, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын ерөнхийлөгч Владимир Путин, Сирил Рамафоса нарын хоёр талын уулзалт удааширсан байна. Хурал эхлэхээс өмнө уламжлалт ёсоор дэлхийн тэргүүлэгч 20 улсын төрийн тэргүүн нар гэрэл зургаа татуулжээ. Протокол ёсоор эхний эгнээний голд уулзалтыг зохион байгуулагч, Японы улсын Ерөнхий сайд Абэ Шинзо, түүний …

  • 28 June

    Хотын Захирагч С.Амарсайхан “Х.О.Т концепц”-оо танилцууллаа

    “Улаанбаатар эдийн засгийн форум-2019” өнөөдөр Blue Sky зочид буудлын хурлын танхимд эхэлсэн. Форумын үйл ажиллагаа яг одоо илтгэл хэлэлцүүлгээр үргэлжилж байна. Эхний илтгэлийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Х.О.Т концепц” сэдвээр хүргэлээ. Нийслэлийн Засаг дарга илтгэлдээ “Х.О.Т концепц” буюу хүн төвтэй, орчин төвтэй, төлөвлөлт төвтэй хот бодлогоо танилцуулсан юм. Хүн төвтэй хот бодлогын хүрээнд ёс зүй, үнэт зүйлтэй, …

  • 28 June

    Их эзэн Чингис хааны музей байгуулна

    Засгийн газрын хуралдаан өнөөдөр  болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хувиараа болон аж ахуйн нэгж, нөхөрлөл, хоршооны хэлбэрээр бичил бизнес эрхлэгчдэд 20 хүртэл сая төгрөгийг 36 сарын хугацаатай, эргэн төлөх нөхцөлтэй олгох зорилтот төслийг нээлттэй, иргэдийн саналын оролцоотой сонгон шалгаруулах удирдамж батлан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэхийг сайд С.Чинзоригт зөвшөөрөв. Зээл олгохдоо тухайн орон нутгийн онцлог, хэрэгцээг харгалзан үзэх юм байна. …

  • 28 June

    Т.Гантуяа: Лабораторио “Жишиг ажлын байр” болгохоор зорьж байна

    2018 оны сайн саналын системд 23 санал гаргаж, 19-ийг нь амжилттай хэрэгжүүлсэн Т.Гантуяа “100 манлайлагч”-ийн дөрөвт эрэмбэлэгджээ. Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цехийн “Шинжээч” бүтээмж чанарын дугуйлангийн ахлагч тэрээр ажил мэргэжилдээ өсөж яваа чадварлаг бүсгүй. Түүнтэй цөөн хором ярилцаж, сэтгэгдлийг нь хуваалцлаа.   – Сайн саналын системийн эхний тавд эмэгтэй хүн багтсан нь үлгэр жишээ санагдлаа. Сэтгэгдлээсээ хуваалцана уу? – 2017 оны …

  • 28 June

    Замын-Үүд, Эрээнд эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулна

    “Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсэд улсын төсөв, гадаадын хөнгөлөлттэй зээлээр 6.6 тэрбум төгрөг, 59 сая ам.долларын бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажил хийгээд байна. Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Замын-Үүд, …

  • 28 June

    Нисэх онгоцны шинэ буудлын төслийг Монгол, Японы хамтарсан компани концессоор хэрэгжүүлнэ

    “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг “хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр Монгол, Японы хамтарсан компанитай концессын гэрээ байгуулахыг зөвшөөрөв. Монголын талаас “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК, Японы талаас “Консорциум SPV” буюу “Жапан Эйрпорт Менежмент” ХХК төслийг хэрэгжүүлэх юм. Концессын хугацаа 15 жил бөгөөд концесс эзэмшигчид гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын дотор  өөрийн хөрөнгөөр бэлтгэл ажлаа ханган …

  • 28 June

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн сэтгүүлчидтэй зангиагүй уулзлаа

      “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Орхон аймаг дахь салбарын хамтын ажиллагааны хүрээнд тус үйлдвэрийн удирдлага,  орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчидтэй “Зангиагүй” уулзалт зохион байгуулдаг.  Улс болон орон нутгийн төсөвт жинтэй хувь нэмэр оруулж, Орхон аймгийн хөгжил дэвшилд том орон зай эзэлж ирсэн Эрдэнэт үйлдвэрийн өнөөгийн үйл ажиллагаа, амжилт бүтээл, цаашдын зорилтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сэтгүүлчдэд хүргэж, …

  • 28 June

    УИХ-ын дэд дарга 3000 гаруй иргэдтэй уулзаж, саналыг нь сонсов

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж байгаа энэ өдрүүдэд Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо ажиллан, иргэд сонгогчдод төслийн талаар танилцуулж, саналыг нь сонсож байгаа юм. Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан Улсын Их Хурлын сонгуулийн 39 дүгээр тойрог буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1, 2, 3, 4, 6 …

  • 28 June

    Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ

    Он гарсаар 06 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар нийт 27 удаагийн усны осол гарч, 30 хүн амь насаа алджээ. Үүнээс 4 нь хүүхэд, 26 нь том хүн байна. Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байгаа юм. Иймд болзошгүй үер, усны аюулаас …

  • 28 June

    “Улаанбаатар эдийн засгийн форум-2019” эхэллээ

    “Улаанбаатар эдийн засгийн форум-2019” өнөөдөр Blue Sky зочид буудлын хурлын танхимд эхэллээ. Тус арга хэмжээ нь Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/569 дугаар захирамжаар Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратегид тусгагдсан ажлууд болон нийслэлийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх томоохон төсөл хөтөлбөрийг Төр, хувийн хэвшлийн түншлэлээр бизнесийн-харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмаар хэрэгжүүлэх, хөрөнгө оруулах боломжийг хэлэлцэх зорилготой юм.  Хөрөнгө хүч хэмнэх, …

  • 28 June

    Пара жүдочид олимпын эрхийн тэмцээнд мордлоо

    АНУ-ын Форт-Уэйн хотод энэ сарын 29-нд эхлэх Дэлхийн хараагүйчүүдийн хоёрдугаар наадамд манай пара жүдогийн баг тамирчид оролцоно. Олимпын оноо олгох тус тэмцээнд дэлхийн 70 гаруй орон оролцохоор мэдүүлгээ өгчээ. Манай улсаас эрэгтэй 60 кг-ын жинд С.Ядамдорж, 66 кг-д А.Мөнхбат, Г.Чулуунсүх, 73 кг-ын жинд Э.Даваадагва, 90 кг-д  Б.Баттөгс,  эмэгтэйчүүдийн +70 кг-д Н.Алтанцэцэг гэсэн зургаан тамирчин B1, B2, B3 ангилалд эх орноо төлөөлөн оролцох юм. …

  • 28 June

    Тарваган тахлын эсрэг дархлаажуулалт ирэх долоо хоногт эхэлнэ

    Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын арав хоногийг долдугаар сарын 1-нээс 10-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулна. Энэ хүрээнд 21 аймгийн Эрүүл мэндийн газар, 9 дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд 32400 хүн тун вакциныг хүргүүлжээ. Дархлаажуулалтад заавал харагдах шаардлагатай иргэд харьяа аймаг, сум, дүүргийн Эрүүл мэндийн төв, Зоонозын өвчин судлалын төвүүдэд хандана. Дархлаажуулалтад: Тарваган тахлын цэвэр өсгөвөр, халдвартай, халдварын сэжигтэй материал болон …

  • 28 June

    Э.Анхбаяр П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд шагналт байранд оржээ

    П.И.Чайковскийн нэрэмжит XVI уралдаан зургаадугаар сарын 17-30-ны хооронд ОХУ-ын нийслэл Москвад болж байна. Сонгодог урлагийн олимп гэгддэг тус уралдааны дуулаачийн төрлийн гуравдугаар шатанд манай дуучин  Э.Анхбаяр шалгараад байсан билээ.  Өчигдөр дуулаачийн төрлийн шагналтнууд албан ёсоор тодорлоо. Э.Анхбаяр дөрөвдүгээр байрт шалгарч, дипломоор шагнагдсан байна. Шагнал гардуулах ёслол өнөөдөр 13.00 цагт Москвагийн Пашковын ордонд явагдана. Гран При шагналын эзэн энэ сарын 29-нд тодрох …

  • 28 June

    УИХ-ын дарга ОУВС-гийн ажлын хэсгийнхэнтэй уулзлаа

    УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Жэфф Готтлийб, тус сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нэйл Сэйкэр нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улс сүүлийн хоёр жилийн хугацаанд эдийн засгаа бэхжүүлэхэд ихээхэн ахиц гарч, ялангуяа ДНБ-ий өсөлтөд уул уурхайн салбар голлосон болохыг онцолж байв. Тэрбээр, Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын эдийн …

  • 28 June

    Өнөөдөр гурван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ

    Зургаадугаар сарын 28-ны баасан гарагт гурван дүүрэг, Төв аймагт цахилгаан түр хязгаарлаж засвар хийнэ. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:00-16:00 цагт: 16-р хороо 9-19, 27/Б, 74-р байрууд, Мөнхийн түншлэл трейд, Альфа моторс, Флора, Топфортресс, Монкаротаж, Адмон принт, Нахиа импекс, Хаш өндөр, Тавинжин ХХК-ууд, иргэн Амарбаясгалан, У.Мөнхжаргал, Н.Олег, Насан-Урт, С.Дэлгэрмаа, Булаг СӨХ, Улаанхуаран өргөө ОНӨААТҮГ, ОСТ-16, Хатантуул СӨХ болон эдгээрийн ойр орчмоор, ХАН-УУЛ ДҮҮРЭГ 10:00-15:00 …